You are on page 1of 1

Бурханы шашин 

нь үйлийн үр, урд хойд нас, дахин төрлийн механизм, гэгээрэл зэрэг сэдвүүдийг авч
үздэг ба үүнд мөн бясалгал, уншлага зэрэг шашны бүтээлүүд багтана. Бурханы шашны уламжлал, тус
бүр гол эх сургаал дээр үндэслэсэн, өөр өөрийн сурвалж бичгүүдтэй байдаг учраас Бурханы шашинд
Библи шиг үзэж болохуйц ном, судар гэж байддаггүй. Олон хүмүүс уншлага, залбиралыг сүм хийдэд
эсвэл гэртээ бурхан шүтээнийхээ өмнө үйлддэг ч гэсэн бид нар хаана ч, хэзээ ч ерөөл, залбирлыг тавьж
болно. Бурханы шашинд Хооллох дэглэм, хууль цааз гэж байхгүй ч гэсэн, ихэнх багш нар шавь нартаа
аль болох цагаан хоол идэхийг зөвлөдөг. Бурхан багш шавь нартаа архи уухгүй, мансууруулах бодис
хэрэглэхгүй байхыг мөн заан сургадаг. Бурханы шашин нь ариун явдлыг хэдэн зуун сахил сахих
эрэгтэй, эмэгтэй хуврагуудтай, сүм хийдийн уламжлалтай байдаг. Хуврагууд үсээ авахуулах ёстой
байдаг ба номын хувцас өмсөөд, ном, бясалгал, уншлагад, мөн энгийн иргэдэд зориулан шашны зан
үйлүүдийг үйлдэж байхаар амьдралаа зориулан хийдэд орон суудаг.

За бурхан багш нэгэн үг хэлсэн байдаг тэр нь Миний сургаал умраас умарт уламжлан дэлгэрнэ гэж
хэлсэн байдаг ба энэ нь яг хэлсэнээр болсон ба Умар зүгт дэлгэрч дундад азийн орнууд, Балба, Төвд,
Монгол, Буриад монгол, Хятад, Солонгос, Япон гэсэн орнуудыг дэлгэрч байсан. Харин Энэтхэг орноо
эрт үеийн нэгэн уламжлалт, хиндү шашин газар аван нийтэд дэлгэрч, түүний хажуугаар ислам шашин
бас зарим газар нөлөөлснөөр бурхны шашин эх нутагтаа 1600 гаруй жил түгэн хөгжсөний эцэст 11-12р
зууны үед үндсэндээ шахагдан арилсан байдаг. Бурханы шашин түүний дотроос Их хөлгөний
сургаалийн, өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр
байдаг.Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Хутагтын дөрвөн үнэн

1. Зовлон үнэн – төрөхийн зовлон, үхэхийн зовлон, өвдөхийн зовлон


2. Зовлонгийн шалтгаан үнэн -.
3. Зовлонг гэтлэх нь үнэн -
4. Зовлонг гэтлэх арга зам үнэн
Бурханы шашинтан, лам хувраг хүнд  найман сахил сахидаг ба түүний ач тус:
1.Амьтны амь таслахыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас болон хойд төрөлдөө нас урт, цог жавхаатай, өвчин
эмгэггүй,  эрүүл саруул болно.
2.Хулгай хийхийг цээрлэ. Ач тус нь: төгс эдлэлийг эрхшээж, бусдад үл хорлогдоно.
3.Буруу хурьцлыг цээрлэ. Ач тус нь: үзэсгэлэнт сайхан царай зүс,  бие төрхтэй болж, сэрэл мэдрэхүйн
эрхтэн нь бүрэн бүтэн байна.
4.Худал хэлэхийг цээрлэ. Ач тус нь: бусдад хууртагдан мэхлэгдэхгүй, бусад хүмүүс хэлсэн бүхнийг нь
хүндэтгэн сонсох болно.
5.Архи, согтууруулах ундаа, тамхи, хар тамхи зэрэг мансууруулагч хорт бодис хэрэглэхийг цээрлэ. Ач
тус нь: ой ухаан, санамж, мэдэрхүй сайтай , төгс билгүүнтэй болно.
6.Өндөр, өргөн ор суудалыг цээрлэ. Ач тус нь: бусдад хүндлэгдэн магтагдаж, таатай ор дэвсгэртэй
болж, таатай аялж зорчих унаатай болно.
7.Буруу цагт идээ, ундаа зооглохыг цээрлэ. Ач тус нь: арвин их сайн ургац, жимс ногоо хураан авч,
элдэв бэрхшээлгүйгээр идээ ундаа элбэг дэлбэг олдох болно.
8.Элдэв үнэртэн түрхэж, элдэв чимэг зүүлт зүүж, элдэв дуу бүжиг хийхийг цээрлэ. Ач тус нь: анхилуун
үнэртэй, гоо сайхан өнгө төрхтэй, өлзийт сайн бэлгэ найрагтай биетэй болно.

You might also like