You are on page 1of 1

Эмүжин.

Лха 20B1NUM2283
“Just Mercy” киноны хэсгээс тэмдэглэл хөтлөн сэтгэгдэлээ бичлээ.
1980-аад онд Африк гаралтай нэгэн залуу ойд мод бэлтгэн гэрийн зүг явтал замд нь түүнийг
цагдаа нар баривчлан ямар ч эсэргүйцэл үзүүлэхгүй эрх үүргийг нь тайлбарлаж өгөлгүй
Ронда Моррисон гэх цагаан арьстай 18 настай охиныг алсан хэргээр баривчлан хорьдог. Энэ
явдлаас хойш киноны гол дүр болох Брайн Халвардын их сургуулийг төгссөн өмгөөлөгч
маань Албама муж руу улсын үнэ төлбөргүй өмгөөлөгч хийхээр явдаг. Тэрбээр цаазын ялтай
6 яллагдагчтай уулзах ба энэ дундаас Хэрбин болон киноны гол дүр болох Жонни Ди-гийн
хэрэг түүнд сонирхолтой санагддаг. Учир нь Хэрбин нь Вьетнамын дайнд оролцож байсан
ба сэтгэцийн эмгэгтэй байсан. Хэрбинийг шүүхийн байгууллага сэтгэцийн эмгэгийн асуудлыг
нь авч хэлэлцэлгүй шоронд хорьж цаазын ял оноосон байдаг. Жонни Ди-гийн хувьд түүнийг
нэгэн ял эдэлж байгаа ганцхан гэрч буюу цагаан арьстаны мэдүүлэг дээр үндэслэн нотлох
баримт болгон түүнийг цаазын ял оноодог. Брайн түүний хавтаст хэргийг шөнөжин шалгаж
үзэсний эцэст дахин давж заалдахаар шийддэг. Тэрбээр гэрчийн өгсөн мэдүүлгийг хайж
олон дуу хураагчаар хадгалагдан үлдсэн мэдүүлгийг сонсож үзэхэд түүнийг худал мэдүүлэг
өгөн гүтгэсэн гэдэг нь ил болдог. Брайн Хэлбиний хэргийг дахин авч хэлэлцэх талаар
Америкийн шүүхэд хүсэлт гаргадаг ч гэсэн түүнийг авч хэлэлцэхгүй гэсэн хариу ирдэг. Ингээд
Хэрбин цаазлуулах өдрөө хүлээн сууж улмаар цаазлах өдөр болтол маш их сандран түгшин
уйлж байсан. Цаазлах өдөр болж тэрбээр цахилгаан сандалд суутал эцсийн мөчид дуртай
дуугаа сонсохыг хүссэн ба түүний хүсэлтийг хүлээн авч сонсгодог. Түүний шоронгийн найз
нөхөд нь сэтгэлийн дэм өгч түүнд хайртай гэдгээ мэдэгдүүлэн шоронгийн төмрөө нүддэг.
Энэ чимээ нь агааржуулалтын хоолойгоор түүнд хүрч чадсан. Ингээд Хэрбин цаазлуулах цаг
мөчид сэтгэл хөдлөн маш их уйлсан ба маш их өрөвдөж байсан. Брайн үүнийг харсан ба
сэтгэл нь хөдлөж цаашдаа Жонни Ди-гийн хэрэгт улам чармайж хандсан. Ингээд шүүх хурал
болж Брайн-ийн хэргийг дахин авч хэлэлцэж гол гэрч анхан шатны шүүхэд худал мэдүүлэг
өгсөнөө хэлэхэд шүүх хүлээн авдаггүй. Үүний дараагаар тэд итгэл найдваргүй болж
сэтгэлээр унаж байж байтал телевизийн нэгэн 60 минутын нэвтрүүлэгт орохоор болдог. Тэр
нэвтрүүлэгт хэрэгтэй холбоотой хүн болгон байр сууриа илэрхийлдэг ба тэр бичлэг орон
даяар цацагдаж эхэлдэг. Үүний дараагаар өмгөөлөгч Брайн прокурор луу очиж түүнийг
ятгахыг хичээдэг. Харин прокурор түүнд чиний 60 минутын бичлэг чинь цацагдаж
хохирогчийн талаар 5 минут тутамд над руу залгаж бас намайг арьс өнгөөр ялгаварласан
гэж гүтгэж байна гэдэг. Харин Брайн түүнд хандаж чиний ажлын зорилго бол үзэл бодлоо
хамгаалах биш харин нийгэмд шударга ёсыг тогтоох явдал гэж хэлээд яваад өгдөг байгаа.
Ингээд Жонни Ди-гийн хэргийг 1993 оны 3 сарын 2-ны өдөр дээд шүүх хуралдаж прокурор
байр сууриа өөрчлөн үнэнг хүлээн зөвшөөрч шүүгч түүний хэргийг хэрэгсэлгүй болгож
суллагдан эрх чөлөөтэй болж кино дуусдаг. Энэхүү киног дүгнэлж хэлэхэд энэ кинонд арьс
өнгөний үзэл маш чухал хөндөгдсөн асуудал байсан ба цаазаар авах асуудал нь хүний амьд
явах хүний мөн чанартай харшилж байна гэж бодож байна. Өмнө нь цаазын ялыг дэмждэг
байсан ба хэрэгжээсэй гэж боддог байсан бол энэхүү киног үзсэний дараагаар бодол маань
өөрчлөгдөж 2012 онд халсан нь зөв зүйтэй явдал гэж бодож байна. (Үгийн тоо – 475)

You might also like