You are on page 1of 15

Хотгорын ГХЭ-ийн баяжмалыг натрийн гидроксидын уусмалд уусгаж, нийлбэр

оксид (∑REO) гарган авах туршилт судалгааны дүн

Хүснэгт 1. ГХЭ-ийн баяжмалын химийн найрлага


№ Баяжмал дахь ГХЭ-ийн агуулга, % Дагалдах элементүүдийн агуулга, %
ГХЭ ГХЭ-ийн оксидууд Элементүүд Оксидууд
1 La – 6.18 La2O3 – 7.25 Al – 0.64 Al2O3 – 1.20
2 Ce – 12.56 CeO2 – 15.43 Ca – 7.98 CaO – 11.17
3 Pr – 1.29 Pr6O11 – 1.56 Fe – 2.50 Fe2O3 – 3.57
4 Nd– 4.22 Nd2O3 – 4.92 K – 0.10 K2O – 0.12
5 Sm – 0.34 Sm2O3 – 0.40 Mg – 0.45 MgO – 0.75
6 Eu – 0.13 Eu2O3 – 0.15 Mn – 0.03 MnO – 0.04
7 Gd – 0.23 Gd2O3 – 0.27 P – 8.79 P2O5 – 20.15
8 Tb – 0.017 Tb4O7 – 0.02 Ti – 0.07 TiO2 – 0.120
9 Dy – 0.11 Dy2O3 – 0.13 Sr – 3.41 SrO – 4.030
10 Ho – 0.0175 Ho2O3 – 0.02 Ba – 0.17 BaO – 0.190
11 Er – 0.052 Er2O3 – 0.06 Si – 9.21 SiO2 – 20.36
12 Tm – 0.018 Tm2O3 – 0.02 Cu – 0.0143 CuO – 0.018
13 Yb – 0.009 Yb2O3 - 0.01 V – 0.014 V2O5– 0.050
14 Lu – 0.009 Lu2O3 - 0.01 Zn – 0.029 ZnO – 0.036
15 Y – 0.52 Y2O3 – 0.63 Ga – 0.077 Ga2O3– 0.104
16 As – 0.010 As2O3– 0.013
17 Pb – 0.055 PbO2 – 0.059
18 Th – 0.047 ThO2 – 0.053
19 U – 0.075 U2O3 – 0.082
20 Ge – 0.011 GeO2 – 0.016
21 Sc – 0.0025 Sc2O3 - 0.004
22 Бусад – 6.98 S, F, C- 6.98
∑REE – 25.70 ∑REO – 30.88 ∑Me – 40.66 ∑MeO – 62.14

Хөх хотын Металлургийн судалгааны хүрээлэнд гаргаж авсан 30.88%-ийн ГХЭ-ийн нийлбэр оксид
агуулсан баяжмалыг NaOH-ын уусмалд уусгасан нөхцөл:
Уусгалтанд оруулсан баяжмалын жин: 20.0006 г
Уусгагчийн концентрац: 45.0%-ийн NaOH-ын уусмал
Х:Ш = 1:20, уусгалтын хугацаа 1 цаг, Т0С = 140-150, уусгалтын саванд гаднаас өгөх Т 0С = 500-400,
Хутгалтын хурд 500 эрг/мин.
ГХЭ агуулсан натрийн гидроксидын зутанг усаар шингэлж, эрчимтэй хутган рН-ийг бууруулан
тогтмолжуулаад 24 цаг байлгасан.
24 цагийн дараа рН-ийг шалгаад цаасан шүүлтүүрээр эсвэл вакуум шүүлтүүрээр шүүхэд гарсан
шүүгдэс уусмалын шинжилгээний дүнг 2-р хүснэгтэнд харуулсан.
Шүүгдэс уусмал дахь ∑REO –ын агуулга 0.08%. Энэ уусмал (1)-ыг ууршуулах аргаар
боловсруулан Na3PO4 гаргаж авах бүрэн боломжтой.
Шүүх аргаар салгаж авсан хатуу үлдэгдэл нь ГХЭ-ийн гидроксид болон натрийн гидроксидын
уусмалд уусаагүй эрдсүүд, бусад металлын гидроксид эсвэл натри агуулсан нийлмэл давс агуулна.
Баяжмалын найрлага дахь ГХЭ-ийн 99.98% нь уусаад REE(OH)3 хэлбэрээр тунадасжиж байна:

REEPO4 + 3NaOH → REE(OH)3↓ + Na3PO4


Шүүгдэс буюу Na3PO4 агуулсан уусмал (шингэн хаягдал)-ын шинжилгээний дүнг (Хүснэгт 2)-д
харуулав.
Хүснэгт 2. ГХЭ-ийг гидрооксид хэлбэрээр уусган тунадасжуулахад гарсан шингэн хаягдал
(шүүгдэс уусмал)-ын химийн найрлага
№ Баяжмал дахь ГХЭ-ийн агуулга, % Дагалдах элементүүдийн агуулга, %
ГХЭ ГХЭ-ийн оксидууд Элементүүд Оксидууд
1 La – 0.019 La2O3–0.0223 Al –2.5 Al2O3 – 4.72
2 Ce – 0.033 CeO2 – 0.04054 Ca – 0.5 CaO – 0.70
3 Pr – 0.0033 Pr6O11 – 0.00411 Fe – 2.5 Fe2O3 – 3.57
4 Nd – 0.008 Nd2O3 – 0.00933 K – 2.5 K2O – 3.14
5 Sm – 0.0007 Sm2O3 – 0.00081 Mg – 0.25 MgO – 0.42
6 Eu – 0.0003 Eu2O3 – 0.00035 Mn – 0.25 MnO – 0.32
7 Gd – 0.001 Gd2O3 – 0.00115 P – 4.99 P2O5 – 11.44
8 Tb – 0.0001 Tb4O7 – 0.00012 Na – 8.9 Na2O – 11.997
9 Dy – 0.0004 Dy2O3 – 0.00046 Sr – 0.62 SrO – 0.730
10 Ho – 0.0001 Ho2O3 – 0.00012 Ba – 0.5 BaO–0.560
11 Er – 0.00015 Er2O3 – 0.00017 Ti – 0.5 TiO2–0.830
12 Tm – 0.00005 Tm2O3 – 0.000057 Cu – 0.25 CuO – 0.310
13 Yb – 0.0001 Yb2O3 - 0.000114 V – 0.05 V2O5 – 0.089
14 Lu – 0.0001 Lu2O3 - 0.000114 Zn – 0.25 ZnO – 0.310
15 Y – 0.00285 Y2O3 – 0.00346 As – 0.26 As2O3 – 0.34
16 Pb – 0.025 PbO2 – 0.029
17 W – 0.655 WO3 – 0.830
18 Th – 0.012 ThO2 – 0.014
19 U – 0.0012 U2O3 – 0.0013

∑REE – 0.069 ∑REO – 0.08 ∑Me –22.51 ∑MeO – 40.35

Энэ нойтон хатуу үлдэгдлийг концентрацтай давсны хүчил (40 мл)-д уусгасан. Уусгах нөхцөл:
тасалгааны температурт уусгаад уусмалын температурыг 75 0С хүртэл халаана. Дараа нь усаар
шингэлэх ба шингэрүүлэлт (шүүх төхөөрөмжинд үзүүлэх нөлөө, шүүх, угаах, рН тохируулах )-ийг
15г/л-ээс багагүй ГХЭ агуулсан уусмал гаргаж авахаар тооцож хийгээд хатуу, шингэн фазыг шүүж
(вакуум насос) салгана. Шүүгч дээрх хатуу үлдэгдлийг усаар саармаг орчин (pH=7)-той уусмал
гартал угаана. ГХЭ-ийн хлорид агуулсан шүүгдэс уусмалын эзлэхүүн 15г/л-ээс багагүй ГХЭ
агуулсан байх шингэрүүлэлтийн тооцооны дүнд үндэслэнэ. Уусмал (2)-ын рН-ийг аммиакийн
уусмалаар 1.5-д тохируулна.
Хатуу үлдэгдлийг 1050С-д 2 цаг хатаана. Уусгалтын дараах хатуу үлдэгдлийн жин 2.8567 г,
баяжмалын 14.28% нь уусаагүй үлдэж, 85.72% нь уусмалд шилжсэн.
ГХЭ-ийн гидроксидын тунадас агуулсан хатуу үлдэгдэл дэх ∑REO-ын 99.97% нь давсны хүчилд
доорх урвалын дагуу ууссан:

REE(OH)3 + 3HCl = REECl3 + 3H2O

Давсны хүчилд уусгасны дараах хатуу үлдэгдлийн шинжилгээний дүнг 3-р хүснэгтэнд үзүүлэв.
Хатуу үлдэгдэл дэх ∑REO –ын агуулга 0.03%.
Дээрх 2 процессын явц (шингэн ба хатуу хаягдал)-д баяжмал дахь ∑REO-ын 0.11% нь алдагдсан.

Хүснэгт 3. NaOH-ын уусгалтын хатуу үлдэгдлийн химийн найрлага


№ Баяжмал дахь ГХЭ-ийн агуулга, % Дагалдах элементүүдийн агуулга, %
ГХЭ ГХЭ-ийн оксидууд Элементүүд Оксидууд
1 La – 0.00355 La2O3 – 0.00416 Al – 0.30 Al2O3 – 0.57
2 Ce – 0.0131 CeO2 – 0.0161 Ca – 0.34 CaO – 0.48
3 Pr – 0.00132 Pr6O11 – 0.0016 Fe – 3.26 Fe2O3 – 4.66
4 Nd – 0.00473 Nd2O3 – 0.0055 K – 0.32 K2O – 0.40
5 Sm – 0.00071 Sm2O3 – 0.00082 Mg – 0.37 MgO – 0.61
6 Eu – 0.000226 Eu2O3 – 0.00026 Mn – 0.0362 MnO – 0.05
7 Gd – 0.000354 Gd2O3 – 0.00041 P – 0.08 P2O5 – 0.18
8 Tb – 0.000046 Tb4O7 – 0.000054 Ti – 0.12 TiO2 – 0.20
9 Dy – 0.000185 Dy2O3 – 0.00021 Sr – 0.011 SrO – 0.013
10 Ho – 0.00003 Ho2O3 – 0.000034 Ba – 0.025 BaO – 0.030
11 Er – 0.000073 Er2O3 – 0.000083 Cu – 0.01 CuO –0.013
12 Tm – 0.000011 Tm2O3 – 0.000013 V – 0.029 V2O5 –0.052
13 Yb – 0.00008 Yb2O3 - 0.000091 Zn – 0.035 ZnO – 0.044
14 Lu – 0.000012 Lu2O3 - 0.000014 Ga – 0.0002 Ga2O3 –0.0003
15 Y – 0.00089 Y2O3 – 0.00089 As – 0.013 As2O3 – 0.017
16 Pb – 0.023 PbO2 – 0.030
17 Mo – 0.081 MoO3 – 0.120
18 Th – 0.00046 ThO2 –0.0005
19 U – 0.000195 U2O3 –0.0002
20 Hf – 0.0022 HfO2 – 0.003
21 Nb – 0.036 NbO2 – 0.05
22 Co – 0.020 CoO – 0.025
23 Бусад –0.006 MeO – 0.01
∑REE -0.022 ∑REO – 0.03 ∑Me – 5.12 ∑MeO – 7.56

Хатуу хаягдлын эрдэс бүрдлийг баяжмалынхтай харьцуулан 4-р хүснэгтэнд үзүүлэв. Хүснэгтэнд
үзүүлсэн үр дүнгээс харахад ГХЭ-ийн фосфатууд, кальцийн фосфат, рутил, тенорит, флуорит зэрэг
эрдсүүд натрийн гидроксидын үйлчлэлээр задралд орж ууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүснэгт 4. Баяжмал болон уусгалтын хатуу үлдэгдлийн эрдэс бүрдэл (Хятадын)


№ Эрдсийн нэр Эрдсийн томьёо Баяжмал Хатуу үлдэгдэл
1 Кварц SiO2 + +
2 Кристобалит SiO2 - +
3 Апатит Ba5[PO4]3Br - +
4 Гётит FeO(OH) - +
5 Барит BaSO4 + +
6 ГХЭ-ийн фосфат (La, Ce...)PO4 + -
7 Флуорит CaF2 + -
8 Кальцийн фосфат Ca3(PO4)2 + -
9 Анортит CaAl2Si2O8 + +
1 Рутил TiO2 + -
0
1 Тенорит CuO + -
1
Кварц, барит зэрэг эрдсүүд гидроксидын үйлчлэлд өртөөгүй үлдсэн байх талтай. Харин
кристобалит, барийн апатит, гетит зэрэг нь фазын хувирал, урвалын бүтээгдэхүүний харилцан
үйлчлэлээр үүссэн байх боломж ажиглагдаж байна.
Уусмал(2)-оос ∑REO-ыг тунадасжуулан ялгаж авах процесс:
Энэ уусмалаас ∑REO-ыг хурган чихний хүчлийн уусмалаар дараах урвалын дагуу тунадасжуулна:
2REECl3 + 3H2C2O4 = (REE)2(C2O4)3↓ + 6HCl

Уусмал (2)-ыг 700С хүртэл халаагаад эзлэхүүн, рН-ийг шалгаж тохируулаад ∑REO-ыг хурган
чихний хүчлийн уусмалаар дараах нөхцөлд тунадасжуулна. REECl3 уусмалын рН=1.5, эзлэхүүн нь
15 г/л-ээс багагүй ГХЭ агуулах хэмжээнд, уусмалын температур 70 0С-ээс доошгүй, хурган чихний
хүчлийн концентрац 10.0%, H2C2O4-ын зарцуулалт 365 мл буюу хуурайгаар 36.5 г (30.88% ∑REO
агуулсан баяжмалд), хутгалтын хурд 300эрг/мин. Тунадасжуулагчийг бага багаар хийж, тогтмол
хурдтай хутган тунадасжуулаад 3 цаг гаруй хугацаагаар халаагуур дээр байлгана.

Хүснэгт 5. Гаргаж авсан ∑REO-ын химийн найрлага


№ Баяжмал дахь ГХЭ-ийн агуулга, % Дагалдах элементүүдийн агуулга, %
ГХЭ ГХЭ-ийн оксидууд Элементүүд Оксидууд
1 La – 14.0 La2O3 -16.42 Al – 0.10 Al2O3 – 0.20
2 Ce – 37.0 CeO2 – 45.50 Ca – 0.90 CaO – 1.30
3 Pr – 4.53 Pr6O11 – 5.50 Fe – 0.50 Fe2O3 – 0.72
4 Nd– 15.3 Nd2O3 – 17.90 K – 1.00 K2O – 1.30
5 Sm – 1.80 Sm2O3 – 2.10 Mg – 0.50 MgO – 0.50
6 Eu – 0.51 Eu2O3 – 0.60 Na – 0.50 Na2O – 0.70
7 Gd – 1.25 Gd2O3 – 1.44 P – 0.50 P2O5 – 1.20
8 Tb – 0.137 Tb4O7 – 0.20 Ti – 0.10 TiO2 – 0.20
9 Dy – 0.376 Dy2O3 – 0.43 Zr – 0.0043 ZrO2 – 0.01
10 Ho – 0.0565 Ho2O3 – 0.07 Hf – 0.00184 HfO2 – 0.002
11 Er – 0.13 Er2O3 – 0.150 Ta – 0.00158 TaO2 – 0.002
12 Tm – 0.0156 Tm2O3 – 0.02 Sn – 0.010 SnO2 - 0.013
13 Yb – 0.0909 Yb2O3 - 0.104 V - 0.100 V2O5 – 0.180
14 Lu – 0.0119 Lu2O3 - 0.015 Ga – 0.122 Ga2O3–0.164
15 Y – 1.49 Y2O3 – 1.810 As – 0.093 As2O3–0.123
16 Хөнгөн ГХЭО -88.02 Mn – 0.05 MnO – 0.07
17 Хүнд ГХЭО – 4.24 Ba – 0.10 BaO – 0.112
18 Cr – 0.10 Cr2O3 – 0.15
19 Pb – 0.007 PbO2– 0.010
20 Zr – 0.0043 ZrO2 – 0.010
21 Cu – 0.05 CuO – 0.063
22 Zn – 0.05 ZnO – 0.062
23 Sr – 0.01 SrO – 0.012
24 Sc – 0.01 Sc2O3 – 0.020
25 Th – 0.123 ThO2 – 0.140
25 U – 0.0144 U2O3 – 0.020
26 Бусад – 0.03 MeO – 0.36
∑REE -76.70 ∑REO – 92.26 ∑Me – 4.98 ∑MeO – 7.74
Хатуу, шингэн фазыг шүүж салгаад тунадсыг 1%-ийн H2C2O4-ын уусмалаар 10 удаа угаана. Дараа
нь нэрмэл усаар 10 удаа шүүгдэс уусмалын дуслын рН=7 болтол угаана. Шүүгдэс уусмалыг
ууршуулан Na2C2O4-ийг талстжуулан ялгаж авах боломжтой.
ГХЭ-ийн оксалатын тунадсыг тасалгааны температурт хатаасны дараа 105 0С-д хатаах шүүгээнд
хатаана.
Хатаасан тунадсыг 9000С-д 2 цаг шатааж, ∑REO гаргаж авна:
0
(REE)2(C2O4)3 900 C ∑REO + ↑6CO2

Гаргаж авсан ∑REO-ын химийн найрлага тодорхойлсон дүнг 5-р хүснэгтэнд үзүүлэв.
Гаргаж авсан бүтээгдэхүүний жин 4.9103 г, ∑REO-ын агуулга 92.26%, хольц оксидын агуулга
7.74%. ∑REO-ын гарц 79.56%.
92.26%-ийн ∑REO агуулсан бүтээгдэхүүн гаргаж авлаа. Үйлдвэрлэл явуулан ийм агуулгатай
∑REO гарган аваад зах зээлд борлуулах боломжтой. Эсвэл ГХЭ-үүдийг нэг бүрчлэн (La, Ce, Pr,
Nd, Sm, Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu, Y) ялгаж авах түүхий эдээр дотоодод ашиглаж болно.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ


ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН БАЯЖМАЛЫГ
NaOH-ЫН УУСМАЛД УУСГАН НИЙЛБЭР ОКСИД
ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН ЗААВАР

Хими, химийн технологийн хүрээлэнгийн


Эрдмийн зөвлөлийн 2020 оны ....-р сарын
….-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав.

Органик бус химийн лабораторид боловсруулав.

Улаанбаатар хот
2020 он
Боловсруулсан:
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор(PhD)/Т.Аззаяа/
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор(PhD), проф./Г.Бурмаа/
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр /С.Ален/
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр /Н.Сугир-Эрдэнэ /
Энэхүү технологийн зааврыг 10 ба 30%-иас багагүй ГХЭ-ийн нийлбэр оксид
агуулсан флотацын баяжмалыг натрийн гидроксидын уусмалаар боловсруулан 92%-иас
багагүй агуулгатай ГХЭ-ийн нийлбэр оксид гаргаж авахад мөрдөнө.
ГХЭ-ийг хүчтэй тогтмол соронзон, цахим дэлгэцийн гэрэлтүүлэг, гар утас, шинэ
энергийн технологи, өвөрмөц хайлш үйлдвэрлэх зэрэг өндөр технологид өргөн ашигладаг.
Тухайлбал, никель-металлын гидрид батарейнд зөвхөн лантан (La)-ыг хэрэглэдэг бол
газрын ховрын тогтмол соронзонд неодим (Nd) ба паразедиум (Pr), гэрэлтүүлэгч
үйлдвэрлэхэд терби (Tb), европи (Eu) ба иттрийн (Y) холимгийг ашигладаг. Газрын
ховрын өөрөө аяндаа гэрэл цацруулах (фосфор) шинж чанартай нэгдлүүдийн
люминесценцийн чанарыг нь ашиглан эрчим ихтэй гэрэлтүүлэг, хавтгай плазм ба шингэн
талст дэлгэц үйлдвэрлэж байна.

Нэг. Бүтээгдэхүүний тодорхойлолт


1.1. 92%-иас багагүй ГХЭ-ийн нийлбэр оксидын агуулгатай, хүрэн өнгөтэй, нунтаг
бүтээгдэхүүн. Тус бүтээгдэхүүнд 88%-ийн хөнгөн (La, Ce, Pr, Nd, Sm, Eu), 4.2%-ийн хүнд
(Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu, Y) ГХЭ-ийн оксидууд агуулагдана. Энэ бүтээгдэхүүнийг
зах зээлд борлуулах ба ГХЭ-ийг нэг бүрчлэн ялгаж авах үндсэн түүхий эдээр ашиглах
бүрэн боломжтой тул эдийн засгийн ач холбогдолтой, шинэ төрлийн бүтээгдэхүүн болно.

1.2. Бүтээгдэхүүний физик ба химийн үзүүлэлтийг Хүснэгт 1-д үзүүлэв.


Хүснэгт 1. ГХЭ-ийн нийлбэр оксидын физик, химийн үзүүлэлт
№ Шинж чанар Тодорхойлолт
1 Гадаад байдал Хуурай нунтаг
2 Өнгө Хүрэн
3 ГХЭ-ийн нийлбэр оксидын
ширхэглэл, 0.074 мм ангийн ≥ 95
агуулга, багагүй, %
4 ГХЭ-ийн нийлбэр оксидын агуулга, ≥ 92.0 (La2O3, CeO2, Pr6O11, Nd2O3, Sm2O3,
багагүй, % Eu2O3, Y2O3 г.м.)
5 Дагалдах элементүүдийн агуулга, ≤ 7.0 (Al2O3, Fe2O3, CaO, MgO, Na2O, K2O,
ихгүй, % MnO, TiO2 г.м)
6 Дагалдах цацраг идэвхит ≤ 0.2 (ThO2, U2O3)
элементийн агуулга, ихгүй,%
7 Дагалдах хортой, аюултай ≤ 0.2 (As2O3, PbO2, CuO, ZnO)
элементүүдийн агуулга, ихгүй,%

Хүснэгт 2. Уусгалтын шингэн хаягдлын тодорхойлолт


№ Үзүүлэлт Тодорхойлолт
1 Төлөв байдал Шингэн
2 Өнгө Тунгалаг
3 рН, ихгүй ≤ 8.0
4 ГХЭ-ийн нийлбэр агуулга, ихгүй, ≤ 1.4 (∑ГХЭ)
мкг/л
5 Голлох элементүүдийн агуулга, ≥ 178 Na, ≥ 0.999, ≥0.1 Ca, ≥ 0.5K
багагүй, мг/л
6 Дагалдах цацраг идэвхит ≤ 0.2 Th, ≤ 0.02 U
элементийн агуулга, ихгүй, мкг/л
7 Дагалдах хортой, аюултай ≤ 5.0As, ≤ 5.0 Zn, ≤ 0.5Pb, ≤ 0.2 Se, ≤ 0.01Cd,
элементүүдийн агуулга, ихгүй, ≤ 0.001In
мкг/л
Хүснэгт 3. Уусгалтын хатуу хаягдлын тодорхойлолт
№ Үзүүлэлт Тодорхойлолт
1 Төлөв байдал Хуурай нунтаг
2 Өнгө Цайвар саарал
3 Эрдэс бүрдэл Кварц, кристобалит (SiO2), апатит
(Ba5[PO4]3Br), гётит (FeOOH), барит (BaSO4),
фосфат (Ca3(PO4)2), анортит (CaAl2Si2O8)
4 ГХЭ-ийн нийлбэр оксидын агуулга, ≤ 0.03 (∑ГХЭО)
ихгүй, %
5 Голлох элементүүдийн агуулга, ≥ 7.19 ( Na2O, K2O, CaO, MgO, MnO, Fe2O3,
багагүй, % Al2O3, P2O5, SrO, BaO г.м.)
6 Дагалдах цацраг идэвхит ≤ 7∙10-3 (ThO2, U2O3)
элементийн агуулга, ихгүй, %
7 Дагалдах хортой, аюултай ≤ 0.15 (As2O3, ZnO, PbO2, CuO, V2O5)
элементүүдийн агуулга, ихгүй, %

Хоёр. Түүхий эд, материалын тодорхойлолт


2.1 Газрын ховор элементийн нийлбэр оксид гарган авах технологид хэрэглэгдэх түүхий эд,
бодис материалын тодорхойлолт ба зарцуулагдах хэмжээг Хүснэгт 4 ба 5-д үзүүлэв.

Хүснэгт 4. Түүхий эдийн тодорхойлолт


№ Үзүүлэлт Тодорхойлолт
≥ 10% баяжмал ≥30 баяжмал
1 Гадаад байдал Хуурай нунтаг Хуурай нунтаг
2 Өнгө Цайвар саарал Цагаан саарал
3 ГХЭ-ийн баяжмалын 0.074 мм ангийн ≥ 70% +0.037 мм ≥ 88%, -0.037 мм
ширхэглэл, ангийн ≥ 12%
агуулга, багагүй, %
4 Гол эрдсүүд Апатит (Ca5(PO4))5 (OH), (SiO2), ГХЭ-ийн фосфатууд (La,
Fe2(PO4)3, ГХЭ-ийн фосфатууд Ce, Pr, Nd..PO4), кварц
(La, Ce, Pr, Nd..PO4), тенорит (SiO2), барит (BaSO4),
(CuO), рутил (TiO2) фосфат (Ca3(PO4)2), флуорит
(Ca2F), тенорит (CuO),
рутил (TiO2)
5 ГХЭ-ийн нийлбэр ≥ 10.0 (La2O3, CeO2, Pr6O11, ≥ 30.0 (La2O3, CeO2, Pr6O11,
оксидын агуулга, Nd2O3, Sm2O3, Eu2O3, Y2O3 г.м.) Nd2O3, Sm2O3, Eu2O3, Y2O3
багагүй, % г.м.)
6 Дагалдах ≤89.0 (Al2O3, Fe2O3, CaO, MgO, ≤ 68.80 (Al2O3, Fe2O3, CaO,
элементүүдийн Na2O, K2O, MnO, TiO2 г.м) MgO, Na2O, K2O, MnO, TiO2
агуулга, ихгүй, % г.м)
7 Дагалдах цацраг ≤ 0.014 (ThO2, U2O3) ≤ 0.14 (ThO2, U2O3)
идэвхит элементийн
агуулга, ихгүй,%
8 Дагалдах хортой, ≤ 0.24 (As2O3, PbO2, CuO, ZnO, ≤ 0.18 (As2O3, PbO2, CuO,
аюултай V2O5) ZnO, V2O5)
элементүүдийн
агуулга, ихгүй,%

Хүснэгт 5. 92%-иас багагүй ∑ГХЭО агуулсан 1000 кг бүтээгдэхүүн гарган


авахад шаардагдах бодис материалын зарцуулалт
№ Бодис материалын нэр Тодорхойлолт Зарцуулалт
≥ 10% ≥ 30%
1 ГХЭ-ийн баяжмал ГХЭ-ийн нийлбэр оксидын 10000 кг 4000** кг
*

агуулга, ≥ 10 ба 30%
2 NaOH Химийнцэвэр, 99.9% 45000 кг 36000 кг
3 H2C2O4 Химийн цэвэр, 99.9% 6000 кг 7200 кг
3
4 HCl Химийн цэвэр, 38%, d=1.19 г/см 20000 л 8000 л
5 Ус Хатуулаггүй 709000 л 408800 л
*-1000 кг 92%-иас багагүй агуулгатай ∑ГХЭО гаргаж авахад 1.355 т хуурай, 15%-ийн
чийгшилтэй үед 1.558 т хаягдал гарна.
**- 1000 кг 92%-иас багагүй агуулгатай ∑ГХЭО гаргаж авахад 572.0 кг хуурай, 15%-ийн
чийгшилтэй үед 657.8 кг хаягдал гарна.

Гурав. Тоног төхөөрөмжийн тодорхойлолт


Натрийн гидроксидын уусмалаар ГХЭ-ийн баяжмал (10% ба 30%-иас багагүй ∑ГХЭО
агуулсан)-ыг уусган ГХЭ-ийн нийлбэр оксид гарган авахад доорх тоног төхөөрөмжийг
ашиглана.

Хүснэгт 6. Нийлбэр оксид гарган авахад шаардлагатай тоног төхөөрөмж ба


тэдгээрийн зориулалт
№ Тоног төхөөрөмж Зориулалт Тодорхойлолт
1 Техник жин Бодис урвалж жинлэх 0.01нарийвчлалтай
2 Уусмалын тогоо Шүлт, хүчлийн уусмал Шүлт, хүчилд тэсвэртэй материалаар
бэлтгэх хийсэн, хутгагчтай тогоо
3 Уусгалтын тогоо Баяжмалыг шүлтийн Тагтай, хутгагч, температур хэмжигч
1 уусмалд уусгах, үүссэн суурилагдсан, 140-1500С хүртэл халсан
бүтээгдэхүүнийг усаар шүлтэд тэсвэртэй материал (төмөр,
шингэлэх, саармагжуулах фторт нүүрстөрөгч F4)-тай
4 Шахуурга 1 Тогоо 1 дэх зутанг вакуум
шүүлтүүр рүү шахах
5 Вакуум шүүгч 1 ГХЭ-ийн гидроксид 10-15%-ийн чийглэгтэй бүтээгдэхүүн
(фильтр пресс) агуулсан хатуу хэсгийг гарна.
шингэн фазаас салгах
6 Уусгалтын тогоо ГХЭ-ийн гидроксидыг Тагтай, хутгагч, температур хэмжигч
2 хүчилд уусгах, усаар суурилагдсан, 700С хүртэл халсан
шингэлэх хүчлийн уусмалд тэсвэртэй
материалтай
7 Вакуум шүүгч 2 ГХЭ-ийн хлоридын 10-15%-ийн чийглэгтэй бүтээгдэхүүн
(фильтр пресс) уусмалыг хатуу фазаас гарна.
салгах
8 Шахуурга 2 ГХЭ-ийн хлоридын
уусмалыг тунадасжуулах
төхөөрөмж руу шахах
9 Тунадасжуулах ГХЭ-ийн оксалат Халаагч, хутгагч, температур
төхөөрөмж [(REE)2(C2O4)3]-ыг хэмжигчтэй байна.
тунадасжуулах
10 Шахуурга 3 (REE)2(C2O4)3 агуулсан
зутанг шүүх төхөөрөмж рүү
шахах
11 Вакуум шүүгч 3 (REE)2(C2O4)3-ын тунадсыг 10-15%-ийн чийглэгтэй бүтээгдэхүүн
(фильтр пресс) шингэн фазаас салгах гарна.
12 Хатаах шүүгээ 1 (REE)2(C2O4)3-ын тунадасыг 105 ± 20С, 2 цаг
хатаах
13 Шатаах зуух (REE)2(C2O4)3-ын тунадасыг 900±20С, 2 цаг
шатаах
14 Жинлэх, савлах 92%-ийн агуулгатай ≥ 1000 кг даацтай
төхөөрөмж ∑ГХЭО

Дөрөв. Технологийн горим

4.1. Баяжмалыг натрийн гидроксидын уусмалд уусгах, уусмалаас ГХЭ-ийн нийлбэр оксид
гарган авах технологийн горим нь доор үзүүлсэн химийн урвалд үндэслэн 4 шатаар
явагдана. Үүнд:
Баяжмалд ГХЭ-үүд апатит эрдсийн бүрэлдэхүүн хэлбэрээр орших тул ГХЭ-ийн
фосфатууд (Ce, La, Pr, Nd…PO4) нь натрийн гидроксидын уусмалд доор үзүүлсэн урвалаар
уусна:
REEPO4 + 3NaOH → REE(OH)3↓ + Na3PO4 (1)

ГХЭ-ийн фосфатууд гидроксидын уусмалд уусаж, гидроксид хэлбэрээр, уусдаггүй


эрдсүүдийн хамт тунадасжина.
ГХЭ-ийн гидроксидыг эрдсийн үлдэгдлээс салгахын тулд давсны хүчилд уусгаж, хлорид
хэлбэрт шилжүүлнэ:
REE(OH)3 + 3HCl = REECl3 + 3H2O (2)

Уусмал дахь REECl3-ыг хурган чихний хүчил (H2C2O4)-ээр ГХЭ-ийн оксалат хэлбэрээр
тунадасжуулахад дараах урвал явна:

2REECl3 + 3H2C2O4 → 6HCl + ↓(REE)2(C2O4)3 (3)

Оксалатын тунадсыг хатаагаад шатаахад ГХЭ-ийн нийлбэр оксид (∑REO) үүснэ:


0
(REE)2(C2O4)3 900→ C ∑REO + ↑6CO2 (4)

5. Технологийн дамжлагуудын тодорхойлолт


5.1. Шүлтэнд тэсвэртэй, хутгагчтай тогоонд (1) 44000 л ус, 36000 кг NaOH хийж, сайтар
хутган 45%-ийн натрийн гидроксидын уусмал бэлтгэнэ.
5.2. 7200 кг H2C2O4-ийг 0.01 нарийвчлалтай жинлэн авч, цамцтай тогоонд хийгээд 64800
л усанд халааж уусган тунадасжуулагч уусмал болох 10%-ийн H2C2O4 (99.9%-ийн
х.ц.) уусмал бэлтгэнэ. Тунадасжуулагчийг халуун байлгаж хэрэглэнэ.
5.3. Баяжмал дахь фосфатыг шүлтийн уусмалд уусгах. Уусгалтын тогоо (1)-д 4000 кг
баяжмал хийгээд 1:20 харьцаа (Х:Ш)-гаар 45%-ийн NaOH-ын уусмал нэмнэ.
Тогоотой зүйлийг халаах гадна талын температур 500 0С-ээс эхэлж 4000С-д тогтмол
болно. Температурын энэ мөчлөгт тогоо дахь зутангийн температур 1400С - 150C-д
1 цагийн турш тогтмол болно. Зутанг 600 эрг\мин хурдтай хутгаж, уусгалтыг
явуулна. Тогоон дахь зутанг 1:50 харьцаагаар усаар шингэлээд эрчимтэй хутгаж,
үүссэн Na3PO4-ыг уусгасны дараа шингэрүүлсэн зутанг шахуурга (1)-аар шүүх
төхөөрөмж (1) рүү шахна.
5.4. Шүүх төхөөрөмж 1. Зутангийн хатуу, шингэн фазыг шүүж салгана. ГХЭ-ийн
гидроксид (REEOH3) агуулсан хатуу фазыг pH-8 болтол халуун усаар сайтар угаана.
Шүүгдэс уусмалыг Na3PO4 агуулсан эх уусмалтай нэгтгэж, ууршуулах аргаар Na3PO4
гарган авна. 10-15%-ийн чийгшилтэй хатуу фазыг уусгалтын тогоо (2)-т шилжүүлнэ.
5.5. Уусгалтын тогоо 2. Хатуу фаз дахь ГХЭ-ийн гидроксид (REEOH3)-ийг 38%-ийн
(d=1.4 г/см3) давсны хүчилд уусгана. Хүчлийн хэмжээ болон REECl3 агуулсан
давсны хүчлийн уусмалыг хир зэрэг шингэлэх тооцоог урьдчилан хийнэ. Тооцоо нь
дараагийн дамжлагад уг уусмалаас ГХЭ-ийн оксалатыг тунадасжуулах үед уусмалд
15 г/л-ээс багагүй ГХЭ агуулагдаж байх шаардлагад үндэслэнэ.
Уусгалтын тогоон дахь зутанг тооцооны дүнг ашиглан шингэлээд шүүх төхөөрөмж
(2) рүү шахуурга (2)-аар шахна.
5.6. Шүүх төхөөрөмж 2. Хатуу, шингэн фазыг шүүж салгана. Хатуу фазаас дусах
уусмалын рН=8 болтол усаар угаана. 10-15%-ийн чийгшилтэй хатуу фазыг хаягдлын
даланд байршуулна. Шүүгдэсийг REECl3 агуулсан эх уусмалтай нэгтгээд
тооцоогоор тогтоосон эзлэхүүнтэй болтол шингэлнэ. Уусмалыг тунадасжуулах
төхөөөрөмж (1) рүү шахуурга (3)-аар шахна.
5.7. Тунадасжуулах төхөөрөмж 1. REЕCl3 агуулсан уусмалын эзлэхүүнийг шалгаад
аммиакаар рН-ийг 1.5-д тохируулна. Уусмалыг 70-750С хүртэл халаагаад 10%-ийн
H2C2O4-ийн халуун уусмалаар ГХЭ-ийн оксалатыг тунадасжуулаад 30 минут тутамд
сайтар хутгаж, 70-750С-д 3-4 цаг байлгана. Дараа нь зутанг шүүх төхөөрөмж (3) руу
шахуурга (4)-өөр шахна.
5.8. Шүүх төхөөрөмж 3. Хатуу, шингэн фазыг шүүж салгана. Хатуу фаз - REE2(C2O4)3-ын
тунадсыг 1%-ийн H2C2O4-ээр 10 удаа, усаар 10 удаа угаана. REE2(C2O4)3-ын тунадас
10-15%-ийн чийгшилтэй байна. Тунадас угаасан шүүгдэс уусмалыг шингэн фазтай
нэгтгэж, хурган чихний хүчлийн давс гарган авч дахин ашиглана.
5.9. Хатаах төхөөрөмж 1. REE2(C2O4)3-ын тунадсыг тасалгааны температурт сэврээсний
дараа 105C-т 2 цаг хатаана.
5.10. Шатаалт. Хатаасан тунадсыг 900C-т 2 цаг шатааж, ГХЭ-ийн нийлбэр оксид (∑REO)
гарган авна.
5.11. ГХЭ-ийн нийлбэр оксид (∑REO)-ыг жинлэн зориулалтын саванд савлана.

ГХЭ агуулсан апатитын баяжмалаас нийлбэр оксид гарган авах технологийн бүдүүвчийг
Зураг 1-т харуулав.
Апатитын б аяжмал

45% NaOH, 150 эрг/мин Уусгалт 1


(T=60 мин, T0C=150,
Х:Ш=1:10)

Фосфат агуулсан Ууршуулж Na3PO4•12H20


Шүүх 1 ялгаж авах
уусмал

Хатуу хэсэг, (RE(OH)3)

6N HCl, 140 эрг/мин Уусгалт 2


(T=60 мин, T0C=90,
Х:Ш=1:6)

Mg, Si, Ca.. агуулсан


Шүүх 2
хатуу үлдэгдэл

Уусмал, RECl3

6N H2C2O4 Тунадасжуулах
(pH-1-2)

Шүүх 3 Хаягдал уусмал

Хатуу хэсэг, (REE2(C2O4)

Хатаах (T=1050C, T=1цаг )

Шатаах (T=8500C, T=2-3цаг )

ГХЭ-ийн нийлб э р о кс ид (>80%)


Зураг 1. Апатитын баяжмалаас ГХЭ-ийн нийлбэр оксид гарган авах технологийн бүдүүвч

6. Аюулгүй ажиллагааны дүрэм


- Ажил эхлэхийн өмнө: Багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах заавар, химийн
бодисын хор аюулын лавлах мэдээлэл, цахилгаан ба галын аюулгүй ажиллагааны
дүрэмтэй заавал танилцах, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг тогтмол
хэрэглэх, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгана.
- Уусгах, тунадасжуулах туршилтуудын үед анхаарах зүйл: Баяжмалыг жинлэх,
уусгалтын реакторт хийх, уусгах, тунадасжуулах үед сорох шүүгээ ажиллаж байх,
нарийн ширхэглэлтэй тоос, уур утаа, хортой аюултай хий үүсэх тул хувийн хамгаалах
хэрэгсэл маск, хушуувч, нүдний шил, бээлий, ажлын хувцас (халаад) зэргийг заавал
хэрэглэнэ.
- Хүчил, хуурай бодис ашиглах үед бодисын хаяг шошгон дээрх нэр, концентрац,
хувийн жин, агуулга зэргийг шалгана. Бэлтгэсэн уусмалыг бөглөөтэй, зориулалтын
шилэн саванд хийж, савны гадна талд уг бодисын нэр, концентрацыг бичсэн
байна. Аливаа уусмал болон хуурай бодисыг амсах, үнэрлэх үйлдэл хийх
хэрэггүй. Ямар ч нөхцөлд уусмалыг пипеткээр соруулж авахдаа груш эсвэл автомат
пипетк хэрэглэж хэвших хэрэгтэй. Хуурай бодис жинлэх, тасалж авахдаа зориулалтын
лабораторийн халбага хэрэглэнэ.
- Хүчил болон натрийн гидроксид, тэдгээрийн уусмал нь химийн идэвхтэй, хүний арьс,
амьсгалын замын салст бүрхэвч, нүдийг түлж гэмтээх эрсдэлтэй тул анхаарал
болгоомжтой ажиллах ба химийн бодистой харьцах аюулгүй ажиллагааны дүрмийг
хатуу мөрдөх хэрэгтэй.
- Химийн бодисын үлдэгдэл, хаягдал уусмалыг усны хоолой руу асгахгүй байх ба
зориулалтын хаяг шошготой саванд хийж хадгалах эсвэл лабораторийн аюулгүй
ажиллагааны дүрэмд хэрхэн саармагжуулах талаар заасан байгаа тохиолдолд
саармагжуулах хэрэгтэй.
- Ажил дууссаны дараа: Бүх тоног төхөөрөмжийг цахилгаан үүсгүүрээс салгасан
эсэхийг шалгах, туршилт явуулсан шил сав, тоног төхөөрөмжүүдийг цэвэрлэх,
цэвэрлэгээ хийнэ.
- Туршилтын үр дүнг лабораторийн журналд нямбай тэмдэглэж авах хэрэгтэй.

Төгсөв.

You might also like