You are on page 1of 6

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ

Барилгын үйлдвэрлэлийн зохион


байгуулалтын дадлагын тайлан

Гүйцэтгэсэн:............................................................./ М.Мөнх-Оргил /

Шалгасан:................................................................/ Ж. Дуламжав /

Улаанбаатар хот

2018 он
Дадлагын тайлангын бүтэц

-Дадлагын зорилго

-Дадлага хийсэн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, барилгын талбайн


удирдлагын бүтэц

-Обьектод ажиллаж буй ИТА-ын үүрэг хариуцлага ажлын байрны тодорхойлолт

-Обьектод мөрдөгдөх ажил гүйцэтгэх төслийн талаар

-Өдөр тутам хийсэн ажлын тэмдэглэл

-Хавсралт (календарчилсан график)

Томилолт дээр барилга угсралтын байгууллагын удирдагчаар дадлагын явц,


тайлан өгсөн үнэлгээ бүхий тодорхойлолтыг бичүүлсэн байдал

-Дүгнэлт
Дадлагын зорилго

Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт хичээлээр үзсэн онолын мэдлэгээ


бататган барилга хариуцаж бариулж буй инженерийг дагалдан удирдах ажлын
арга барил эзэмших анхны дадал олоход чиглэнэ. Дадлагын хугацаанд ИТА-ны
үүргийг гүйцэтгэн ажиллах бөгөөд үйлдвэрлэлийн удирдлага зохион
байгуулалтыг гүнзгийрүүлэн судална.
Обьектод ажиллаж буй ИТА-ын үүрэг хариуцлага ажлын байрны
тодорхойлолт

Удирдлагын ажилтан: Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Koмпаний бизнесийн стратеги, зорилго зорилтын дагуу бодлого


тодорхойлон, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх

• Компанид хэрэгжүүлж байгаа төслийн цаг хугацаа, чанарын өндөр


бүтээмжтэй гүйцэтгэхэд Гүйцэтгэх удирдлагын зүгээс хэлтэс алба нэгжийг өдөр
тутмын удирдлагаар шуурхай хангаж ажиллах

• Компаны өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хүн, хүч,


техник тоног төхөөрөмжийн нөөцийг зохистой бүрдүүлэн хэрэгжүүлж, үр дүнд
хүргэх

• Хүн хүч техникийн аюулгүй байдлыг чанарын стандартын дагуу хангах

• Бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд шинэ санал санаачлага


гаргах, чанарын удирдлага, байгууллагын дотоод процессийг тасралтгүй
сайжруулан ажиллах

• Монгол Улсын хууль тогтоомж, болон бусад эрх зүйн акт, компанийн
дүрэм, журмыг мөрдөх, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг,
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах

Барилгын ерөнхий инженер: Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Хэрэгжүүлж буй төслүүдийн барилгын ажлыг техникийн талаас удирдан


зохион байгуулах, зөвлөх.

• Компаниас хэрэгжүүлж буй төслийг боловсруулан, ажлын төлөвлөгөө


гаргах, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих.

• Ажлын байранд заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэх

Барилгын талбайн инженер: Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Барилгын зураг төслийг боловсруулан гаргах, төсөв тооцооллыг


боловсруулж барилгын үйл явцыг хянан хариуцан ажиллах гол үүрэгтэй

• Барилгын явцыг удирдан, цаг хугацааны хувьд хяналт тавина. Мөн


барилгын үнэ өртгийг тооцоолно.

Объект хариуцсан нярав: Гүйцэтгэх үндсэн үүрэг:


• Барилгын ажлын явцад хэрэгтэй багаж хэрэгсэл, эд юмсын зардлын
тооцоог бодож гаргах

• Талбай дээр ажилчдын хэрэглэдэг багаж хэрэгслийг тарааж өгч тоо


ёсоор бүртгэж авч хариуцна.

Ажлын байрны зорилго:Барилга байгууламжийг зураг төслийн дагуу угсарч


барих ажлыг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт,
технекийн нөхцлийн шаардлагыг хангах, хяналт.

Ажлын байранд хийгдэх ажлууд

• Барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, бат бөх чанарыг


тооцоолох, зураг төсөл зохиох, норм дүрмийн шаарлдлагыг хангах

• Барилгын зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион


байгуулах, инженерийн хяналт тавих

• Барилга угсралтын явц, төлөвлөгөөний биелэлт болон материал, бүтээц,


эдлэхүүний чанар, хийцэд зураг, төсөв, барилгын норм, дүрэм стагдарт,
техникийн нөхцлийн дагуу хяналт тавих

• Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан


доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах

• Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд


сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах

• Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх

• Барьж дуусгасан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэн


өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх

Ажлын цагийн хуваарь

• Зуны улиралд Буюу ажлын оргил ачааллын үед 4 сарын 1-нээс 10


сарын 1-ний хооронд: Даваа- Баасан 08.00-21.00

Бямба Ням 08.00-20.00 цаг байна.

Өдрийн цайны цаг 13.00-14.00 цаг байна.

Обьектод мөрдөгдөх ажил гүйцэтгэх төслийн талаар


БНбД 12-01-09 ‘Барилгын үйлдвэрлэлийн технологи-зохион байгуулалтын
баримт бичгийн дагуу гүйцэтгэсэн.

Барилгын ажил гүйцэтгэх төсөл. Тухайн обьектыг барих хамгийн үр ашигтай


технологийг сонгон ажиллах ба баригдах хугацааг удирдамжаар тогтоосон
(захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн тохирсон) хугацаанаас богиносгож барилгын
чанарыг зураг төсөл, барилгын норм, дүрэмд заасан нормативт хэмжээнээс
бууруулалгүй, төлөвлөсөн хөрөнгөнд багтаах, хэмнэлтийн зарчмаар барих
зорилгоор ерөнхий гйүцэтгэгч байгууллага нь Ажил гүйцэтгэх төсөл (АГТ)
боловсруулж хэрэгжүүлнэ.

АГТ нь барилга угсралтын ажлыг шуурхай төлөвлөж удирдах, гүйцэтгэлийг


хянаж зохицуулахад ашиглагдах баримт бичиг болно.

Дүгнэлт

Барилгын ажилыг албаны өрөөнд төлөвлөж тооцоо боловсруулалтыг хийдэг


боловч барилгын талбайн ажил нь араасаа олон эрсдэл мөн хариуцлагыг
дагуулах бодит орчин юм. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын
дадлагыг барилгын талбайд ажилчдын дунд орж хийснээр инженер хүний
эзэмшвэл зохих мэдлэгийг олж авч албан бичиг хөтлөлт, үйлдвэрлэлийн
технологийн процесс, БНбД-ийн баримт бичигтэй хэрхэн зөв харилцах мөн
ажилчдын сэтгэлийг ойлгоснооор хөдөлмөрийн хувиар материалын захиалгыг
зөв зохистой хийснээр тухайн хариуцан буй объектийг алдаа эндэгдэл
гарзгүйгээр заасан хугацаанд хийж гүйцэтгэх боломжийг хангах нэгээхэн
боломж болдог юм байна.

You might also like