You are on page 1of 9

НББОУС 20

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 20

Засгийн газрын буцалтгүй тусламжийн нягтлан бодох


бүртгэл ба Засгийн газрын туслалцааны тодруулга
1983 оны 4 дүгээр сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хорооноос анхлан хэвлэн
нийтэлсэн НББОУС20 Засгийн Газрын Буцалтгүй Тусламжийн Нягтлан Бодох Бүртгэл ба Засгийн
Газрын Туслалцааны Тодруулга-г 2001 оны 4 дүгээр сард Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын
Стандартын Зөвлөл (НББОУСЗ)-өөс мөрдөхийг зөвшөөрсөн.
Бусад СТОУС-дтай уялдуулан НББОУС20-д бага хэмжээний өөрчлөлтүүдийг орсон. Үүнд НББОУС1
Санхүүгийн Тайлангийн Толилуулга (2007 оны 9 дүгээр сард хянан засварласан), болон СТОУС-ын
Сайжруулалтууд (2008 оны 5 дугаар сар хэвлэн нийтэлсэн) СТОУС9 Санхүүгийн хэрэглүүр (2010 оны 10
дугаар сард хэвлэн нийтэлсэн)-ийг багтаасан.

©
СТОУС-ын сан А519
НББОУС 20

Гарчиг
Зүйл
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 20
Засгийн газрын буцалтгүй тусламжийн нягтлан бодох бүртгэл ба
Засгийн газрын туслалцааны тодруулга
ХАМРАХ ХҮРЭЭ 1
ТОДОРХОЙЛОЛТ 3
ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ 7
Засгийн газрын мөнгөн бус буцалтгүй тусламж 23
Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийн толилуулга 24
Орлоготой холбоотой буцалтгүй тусламжийн толилуулга 29
Засгийн газрын буцалтгүй тусламжийг буцаан төлөх 32
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСЛАЛЦАА 34
ТОДРУУЛГА 39
ШИЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ 40
ХҮЧИНТЭЙ БОЛОХ ХУГАЦАА 41
ДАРААХ ДАГАЛДАХ БАРИМТ БИЧГҮҮДИЙГ ЭНЭ ХЭВЛЭЛИЙН Б ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ
ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ

А520 ©
СТОУС-ын сан
НББОУС 20

Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт 20 Засгийн газрын буцалтгүй тусламжийн нягтлан
бодох бүртгэл ба Засгийн газрын туслалцааны тодруулга (НББОУС 20) стандарт нь 1–41 хүртэл
дугаарласан зүйлүүдээс бүрдэнэ. Эдгээр зүйлүүд адил тэгш үйлчлэх бөгөөд НББОУСХ-оос баталсан
загварыг НББОУСЗ хэвээр хадгалан үлдсэн болно. НББОУС 20 -ыг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын
Стандартын Оршил болон Санхүүгийн тайланг бэлтгэх, толилуулах үзэл баримтлал-д заасан агуулгын
хүрээнд уншвал зохино. Баримталбал зохих тодорхой удирдамж байхгүй тохиолдолд нягтлан бодох
бүртгэлийн бодлогыг сонгох болон хэрэглэх суурийг тогтоохдоо НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн
бодлого, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт, алдаа -г баримтална.

©
СТОУС-ын сан А521
НББОУС 20

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 20


Засгийн газрын буцалтгүй тусламжийн нягтлан бодох бүртгэл ба
Засгийн газрын туслалцааны тодруулга1

Хамрах хүрээ
1 Энэ Стандартыг Засгийн газрын буцалтгүй тусламжийг бүртгэх, тодруулах болон Засгийн
газрын бусад хэлбэрийн туслалцааг тодруулахад хэрэглэнэ.
2 Энэ стандартаар дараах зүйлийг авч үзэхгүй:
(а) үнийн өөрчлөлтийн нөлөөний улмаас санхүүгийн тайланд нэгэнт толилуулсан засгийн
газрын буцалтгүй тусламжийн бүртгэлтэй холбоотойгоор буюу эсвэл түүний адил
шинжтэй нэмэлт мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн тусгай асуудлууд;
(б) татвар ногдох орлого эсвэл татварын алдагдлыг тодорхойлоход ашиглагдах буюу эсвэл
орлогын татварын өглөгийн сууриар тодорхойлогдох эсвэл түүгээр хязгаарлагдах өгөөж
хэлбэрээр аж ахуйн нэгжид олгосон засгийн газрын тусламж. Ийм тусламжийн жишээг
дурдвал орлогын татвараас чөлөөлөх, хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт үзүүлэх,
хурдавчилсан аргаар элэгдэл тооцох, орлогын татварын хувь хэмжээг бууруулах гэх мэт.
(в) аж ахуйн нэгжийн өмчлөл дэх Засгийн газрын хувь оролцоо;
(г) НББОУС 41 Хөдөө аж ахуй-д хамаарах Засгийн газрын буцалтгүй тусламж.
Тодорхойлолт
3 Энэ Стандартад дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ:
Засгийн газар Засгийн газар, Засгийн газрын агентлагууд, түүнтэй адил төстэй орон
нутгийн, үндэсний, олон улсын байгууллагууд багтана.
Засгийн газрын туслалцаа гэдэг нь тодорхой шалгуурыг хангасан нэг аж ахуйн нэгж, эсвэл
хэд хэдэн аж ахуйн нэгжид эдийн засгийн тусгай өгөөжийг хүртээх зорилготой Засгийн
газрын үйл ажиллагаа юм. Өрсөлдөгчдөд худалдааны хязгаарлалт тогтоох, хөгжиж байгаа
бүс нутагт дэд бүтцийн салбарыг бий болгох гэх мэт худалдааны ерөнхий нөхцөлд
нөлөөлөх шууд бус арга хэмжээний үр дүнд бий болсон өгөөжийг энэ Стандартаар авч үзэж
буй Засгийн газрын туслалцаа гэсэн ойлголтод хамруулахгүй.
Засгийн газрын буцалтгүй тусламж гэдэг нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай
холбоотой өнгөрсөн болон ирээдүйн хугацаанд дагаж мөрдөх тодорхой нөхцөлтэйгөөр аж
ахуйн нэгжид нөөц хэлбэрээр шилжүүлсэн Засгийн газрын тусламж юм. Үл үндэслэлтэй
үнэлгээ тогтоох боломжгүй Засгийн газрын туслалцаа болон аж ахуйн нэгжийн бизнесийн
хэвийн ажил гүйлгээнээс2 ялгах боломжгүй Засгийн газартай холбоо бүхий ажил гүйлгээ
нь Засгийн газрын буцалтгүй тусламжид хамаарахгүй.
Хөрөнгийн буцалтгүй тусламж гэдэг нь урт хугацаат хөрөнгийг худалдан авах, барьж
байгуулах, эзэмших шаардлагыг хангаж байгаа аж ахуйн нэгжид олгосон Засгийн газрын
буцалтгүй тусламж юм. Түүнчлэн нэн тэргүүний нөхцлийг хангаж байгаа хөрөнгийн
төрөл, байршил болон түүнийг худалдаж авах, олж эзэмших хугацааг хязгаарласан нэмэлт
нөхцөлийг тусгаж болох юм.
Орлогын буцалтгүй тусламж гэдэг нь хөрөнгийн буцалтгүй тусламжаас бусад хэлбэрийн
Засгийн газрын буцалтгүй тусламжийг хэлнэ.
Нөхцөлт зээл гэдэг нь тодорхой тогтоосон нөхцлийн дагуу зээлдүүлэгч зээлийн буцаан
төлөлтөөс чөлөөлөхөөр амласан зээл юм.

1 2008 оны 5 дугаар сард гаргасан СТОУС-ын сайжруулалт-ын хэсэгт Зөвлөл энэ стандартад хэрэглэгдсэн нэг томъёог доорх
бусад стандартуудтай нийцүүлэн өөрчилсөн: (а) “татварын орлого” нь “татварын ашиг, алдагдал” руу (б) “орлого, зардлаар
хүлээн зөвшөөрөгдөх” нь “ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөгдөх” рүү, (в) “хувьцаа эзэмшигчдийн сонирхол/өмчид шууд
кредитлэгдэх” нь “ашиг, алдагдлаас гадуур хүлээн зөвшөөрөгдөх” рүү, (г) “нягтлан бодох бүртгэлийн тооцооллын хяналт” нь
“нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт” болж өөрчлөгдсөн.
2
БТХ-10 Засгийн Газрын Туслалцаа-Үндсэн үйл ажиллагаатай тусгайлан холбоогүй байх гэдгийг үз.

А522 ©
СТОУС-ын сан
НББОУС 20

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээл дээрх оролцогч талуудын хоорондын ажил гүйлгээгээр
хөрөнгө борлуулсанаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулахад төлөх хэмжилтийн
өдрийн үнийг хэлнэ. (СТОУС13 Бодит үнэ цэнийн хэмжилт-ийг үз).
4 Үзүүлж байгаа туслалцааны мөн чанар болон түүний дагалдах нөхцөл байдлаас хамааран
Засгийн газрын тусламж олон хэлбэртэй байдаг. Энэ нь уг туслалцааг үзүүлээгүй тохиолдолд
хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааг эрхлэн явуулахад аж ахуйн нэгжид туслах зорилготой
байж болно.
5 Аж ахуйн нэгжийн хүлээн авсан засгийн газрын туслалцаа нь санхүүгийн тайланг бэлтгэн
гаргахад хоёр шалтгааны улмаас чухал ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт, хэрэв нөөцийг
шилжүүлсэн бол түүнийг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн тохиромжтой аргыг олж тогтоох
ёстой. Хоёрдугаарт, аж ахуйн нэгж тайлангийн үед тухайн туслалцаанаас хүртэж болох
өгөөжийн цар хүрээг тодорхойлох нь ихээхэн чухал юм. Энэ нь аж ахуйн нэгжийн санхүүгийн
тайланг өмнөх үеийнхтэй харьцуулах, мөн өөр аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн
тайлантай харьцуулахад хялбар дөхөм болдог.
6 Засгийн газрын буцалтгүй тусламжийг заримдаа улсын татаас, санхүүгийн туслалцаа,
урамшуулал гэх мэтээр нэрлэдэг.
Засгийн газрын буцалтгүй тусламж
7 Бодит үнэ цэнээр нь үнэлсэн мөнгөн бус буцалтгүй тусламжийг багтаасан Засгийн газрын
буцалтгүй тусламжийг доорх ул үндэслэлтэй нотолгоо бий болох хүртэл хүлээн
зөвшөөрөхгүй:
(а) буцалтгүй тусламжид холбогдох нөхцлийг аж ахуйн нэгж хангаж ажиллах; ба
(б) тухайн аж ахуйн нэгж буцалтгүй тусламжийг хүлээн авах.
8 Аж ахуйн нэгж нь Засгийн газрын буцалтгүй тусламжид хамаарах нөхцлийг хангах болон
буцалтгүй тусламжийг хүлээн авах ул үндэслэлтэй нотолгоог бүрдүүлэх хүртэл Засгийн газрын
буцалтгүй тусламжийг хүлээн зөвшөөрөхгүй. Буцалтгүй тусламжийг хүлээн авсанаар
тусламжид хамаарах нөхцлийг хангасан эсвэл цаашид хангана гэх эцсийн нотолгоо болдоггүй.
9 Хүлээн авсан буцалтгүй тусламжийн хэлбэр нь буцалтгүй тусламжийг тайлагнах бүртгэлийн
аргад нөлөөлөхгүй. Иймд буцалтгүй тусламжийг мөнгөөр хүлээн авсан эсвэл Засгийн газарт
төлөх өрийг бууруулах хэлбэрээр хүлээн авснаас хамаарахгүйгээр нэг ижил аргаар бүртгэх
ёстой.
10 Аж ахуйн нэгж нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх зээлийн шаардлагыг биелүүлэх ул үндэслэлтэй
нотолгоо байгаа тохиолдолд Засгийн газраас авсан чөлөөлөгдөх зээлийг Засгийн газрын
буцалтгүй тусламж гэж үзнэ.
10A Зах зээлийн хүүнээс доогуур хүүтэй засгийн газрын зээлээс хүртэж байгаа өгөөжийг засгийн
газрын буцалтгүй тусламж гэнэ. Зээлийг НББОУС 39 Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн
Зөвшөөрөлт ба Хэмжилт гэсэн стандартад нийцүүлэн хэмжиж, хүлээн зөвшөөрнө. НББОУС 39
-ийн дагуу тодорхойлсон зээлийн анхны дансны үнэ ба хүлээн авсан мөнгөний зөрүүгээр зах
зээлийн түвшнээс бага түвшинтэй хүүнээс хүртэж буй өгөөжийг хэмжинэ. Харин уг өгөөжийг
бүртгэхэд НББОУС 20-ыг дагаж мөрдөнө. Мөн аж ахуйн нэгж нь уг зээлээс үүсэх өгөөжөөр
нөхөхөөр тооцоолж буй зардлыг тогтоохдоо биелүүлсэн эсвэл биелүүлэх ёстой нөхцөл ба
үүргээ харгалзан үзвэл зохино.
11 Засгийн газрын буцалтгүй тусламжийг хүлээн зөвшөөрмөгц түүнтэй холбоотой үүсэх аливаа
болзошгүй хөрөнгө болон өр төлбөрийг НББОУС 37 Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй
хөрөнгө-д нийцүүлэн авч үзэх ёстой.
12 Засгийн газрын буцалтгүй тусламжийг системтэй сууриар, холбоотой зардлыг харгалзан
нөхөх байдлаар уг зардлыг хэрэгжих тайлангийн үеүдэд ашиг, алдагдлаар хүлээн
зөвшөөрч бүртгэнэ.
13 Засгийн газрын буцалтгүй тусламжийг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн хоёр нийтлэг арга
байна. Капиталын арга нь буцалтгүй тусламжийг ашиг, алдагдлаас гадуур хүлээн зөвшөөрч
бүртгэдэг бол орлогын арга нь буцалтгүй тусламжийг нэг ба түүнээс дээш тайлангийн үеүдэд
ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэдэг.
14 Капиталын аргын хэрэглээг дэмжих зүйлсэд:

©
СТОУС-ын сан А523
НББОУС 20

(а) засгийн газрын буцалтгүй тусламж нь санхүүжүүлэх арга хэрэгсэл учраас түүгээр
санхүүжүүлж буй зардалд шингээх замаар ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөх бус харин
санхүүгийн байдлын тайланд харуулах нь зүйтэй. Буцаан төлбөр хийгдэхгүй учраас
буцалтгүй тусламжийг ашиг, алдагдлаас өөрөөр хүлээн зөвшөөрвөл зохистой; ба
(б) буцалтгүй тусламж нь орлого биш, харин холбогдох зардалгүйгээр Засгийн газраас олгож
байгаа урамшууллын нэг хэлбэр тул ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөх нь тохиромжгүй.
15 Орлогын аргын хэрэглээг дэмжих зүйлсэд:
(а) засгийн газрын буцалтгүй тусламж нь хувьцаа эзэмшихээс өөр бусад эх үүсвэрээс хүлээн
авсан орлого тул тэдгээрийг шууд хувьцаа эзэмшигчдийн дүнд кредитлэх ёсгүй, харин
холбогдох тайлант үед нь ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөх ёстой;
(б) засгийн газрын буцалтгүй тусламж нь маш ховор тохиолдолд сайн санааны дэмжлэг
байдаг. Аж ахуйн нэгж нь үүссэн нөхцөл байдлыг даван туулах үүднээс урьдчилан
тохиролцсон үүрэг хүлээн тэдгээрийг хүлээн авдаг. Иймд аж ахуйн нэгж буцалтгүй
тусламжийг орлогоор гэхдээ тусламжийн нөхөн олголтын зориулалтад нийцүүлэн
холбогдох зардалтай нь харилцан уялдуулж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй; ба
(в) орлогын татвар болон бусад татвар нь зардал тул төсвийн бодлогын үргэлжлэл болох
засгийн газрын буцалтгүй тусламжийг ашиг, алдагдал гэж үзэх үндэслэлтэй юм.
16 Засгийн газрын буцалтгүй тусламжийг холбогдох зардалтай нь харилцан уялдаатайгаар тайлант
үеүдэд системтэй сууриар ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг нь орлогын аргын
үндэс юм. Засгийн газрын буцалтгүй тусламжийг хүлээн авсан үед орлогоор хүлээн зөвшөөрөх
нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл төсөөлөлтэй (НББОУС 1 Санхүүгийн тайлангийн
Толилуулга-г үз) нийцэхгүй боловч буцалтгүй тусламжийг хүлээн авсан тайлангийн үеэс өөр
хугацаанд хуваарилах суурь байхгүй тохиолдолд түүнийг шууд орлогоор хүлээн зөвшөөрч
болно.
17 Ихэнх тохиолдолд Засгийн газрын буцалтгүй тусламжтай холбоотой өртөг, зардлыг аж ахуйн
нэгж хүлээн зөвшөөрөх тайлант үеүдийг хялбархан тогтоох боломжтой байдаг. Иймээс тусгай
зардлыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой буцалтгүй тусламжийг харгалзах зардал нь хэрэгжих
тайлангийн үед ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Үүнтэй нэгэн адил, элэгдүүлдэг
хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийг уг хөрөнгийн элэгдлийн зардалтай хувь
тэнцүүлэн тооцсон дүнгээр, хөрөнгийг элэгдүүлэх хугацаанд ашиг, алдагдлаар хүлээн
зөвшөөрнө.
18 Элэгдүүлдэггүй хөрөнгөнд хамаарах буцалтгүй тусламж нь тодорхой үүргийн биелэлтийг
шаардаж болох бөгөөд уг үүргийг биелүүлэх өртөг, зардал хэрэгжсэн тайлант үед түүнийг ашиг,
алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Жишээлбэл, хэрэв буцалтгүй тусламж нь газар бол уг газар дээр
байршиж байгаа барилгыг буулгах эсэхээс хамаарч болох ба энэ тохиолдолд уг буцалтгүй
тусламжийг тухайн барилгын ашиглалтын хугацаанд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөх нь
тохиромжтой байж болно.
19 Буцалтгүй тусламжийг зарим тохиолдолд хэд хэдэн нөхцөлтэйгээр санхүүгийн буюу төсвийн
багц тусламжийн нэг хэсэг хэлбэрээр хүлээн авдаг. Эдгээр тохиолдолд буцалтгүй тусламжийг
хүлээн авах тайлант үеүдийг тодорхойлж өгдөг өртөг, зардал үүсэх нөхцөл байдлыг олж
тогтооход анхаарлаа хандуулах хэрэгтэй болно. Буцалтгүй тусламжийн нэг хэсгийг нэг сууриар
хуваарилж, нөгөө хэсгийг өөр сууриар хуваарилах нь тохиромжтой байж ч болох юм.
20 Аж ахуйн нэгжид өмнө учирсан хохирол буюу гарсан зардлыг нөхөн олгохоор тооцож
авлага үүсгэсэн буцалтгүй тусламж болон ирээдүйн зарлагыг санхүүжүүлэх
зорилгогүйгээр санхүүгийн яаралтай тусламж болгон өгсөн засгийн газрын буцалтгүй
тусламжийг авлага үүссэн тайлант үед нь ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.
21 Зарим тохиолдолд, засгийн газрын буцалтгүй тусламж нь тусгай зарлагыг нөхөн олгох
урамшууллын хэлбэрээр бус харин тухайн аж ахуйн нэгжид санхүүгийн яаралтай тусламж өгөх
зорилготой байж болно. Ийм буцалтгүй тусламжийг бүх санхүүжигчдэд бүгдэд нь хүртээх
боломжгүй харин тодорхой аж ахуйн нэгжид зориулан олгодог байж болно. Ийм нөхцөлд
тухайн аж ахуйн нэгж буцалтгүй тусламжийг хүлээн авах шалгуурыг хангасан тайлант үед
буцалтгүй тусламжийг ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөхийг баталгаажуулах бөгөөд үр дүнг
ойлгомжтойгоор харуулсан тодруулга хийвэл зохино.

А524 ©
СТОУС-ын сан
НББОУС 20

22 Засгийн газрын буцалтгүй тусламж нь өмнөх тайлант үед үүссэн зардал буюу алдагдлыг тухайн
аж ахуйн нэгжид нөхөн олгох авлага хэлбэртэй байж болно. Ийм буцалтгүй тусламжийг авлага
үүссэн тайлант үеийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч, үр дүнг ойлгомжтойгоор харуулсан
тодруулга хийвэл зохино.
Засгийн газрын мөнгөн бус буцалтгүй тусламж
23 Засгийн газрын буцалтгүй тусламж нь аж ахуйн нэгжид ашиглагдах газар, бусад нөөц гэх зэрэг
мөнгөн бус хөрөнгө хэлбэртэй байж болно. Энэ тохиолдолд мөнгөн бус хөрөнгийн бодит үнэ
цэнийг үнэлж, улмаар буцалтгүй тусламж ба хөрөнгийг тэрхүү бодит үнэ цэнээр бүртгэх нь
түгээмэл байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хөрөнгө ба буцалтгүй тусламжийг тэдгээрийн
нэрлэсэн үнээр бүртгэх хувилбарыг мөрдөж болно.
Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийн толилуулга
24 Бодит үнэ цэнэ бүхий мөнгөн бус буцалтгүй тусламж гэх мэт хөрөнгөтэй холбоотой
Засгийн газрын буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлого байдлаар эсвэл хөрөнгийн
дансны үнийг тодорхойлохын тулд буцалтгүй тусламжийг хасах хэлбэрийн аль нэгээр
санхүүгийн байдлын тайланд толилуулбал зохино.
25 Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламж (буцалтгүй тусламжийн зохих хэсэг)-ийг санхүүгийн
тайланд толилуулах хүлээн зөвшөөрөгдсөн хоёр хувилбарт арга байдаг.
26 Нэг арга нь буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлогоор бүртгэж, тухайн хөрөнгийн
ашиглалтын хугацаанд системтэй сууриар ашиг, алдагдал болгон хүлээн зөвшөөрнө.
27 Нөгөө арга нь хөрөнгийн дансны үнийг тодорхойлохдоо буцалтгүй тусламжийг хасч шингээдэг
арга юм. Энэ тохиолдолд буцалтгүй тусламжийг элэгдүүлэх хөрөнгийн ашиглалтын хугацааны
туршид бууруулсан элэгдлийн зардал маягаар ашиг, алдагдал гэж хүлээн зөвшөөрнө.
28 Хөрөнгө худалдан авч, холбогдох буцалтгүй тусламж хүлээн авснаар аж ахуйн нэгжийн мөнгөн
гүйлгээнд ихээхэн хөдөлгөөн гарах шалтгаан болдог. Энэ зорилгоор хөрөнгөд хийсэн нийт
хөрөнгө оруулалтыг харуулах үүднээс дээрх хөдөлгөөнийг мөнгөн гүйлгээний тайланд тусгай
зүйл байдлаар тодруулах бөгөөд ингэхдээ санхүүгийн байдлын тайланд уг буцалтгүй
тусламжийг холбогдох хөрөнгөөс хасч толилуулсан эсэхийг үл харгалздаг.
Орлоготой холбоотой буцалтгүй тусламжийн толилуулга
29 Орлоготой холбоотой буцалтгүй тусламжийг “Бусад орлого” гэх мэт ерөнхий гарчигийн доор
буюу тусгай зүйл байдлаар орлогоор толилуулах эсвэл холбогдох зардлаас тэдгээрийг хасч
харуулах гэсэн хоёр аргын аль алийг ашиглаж ашиг алдагдлын хэсэгт толилуулж болно.
29А [Хасагдсан]
30 Эхний аргыг дэмжигчид нь орлого, зардлын зүйлсийн цэвэр дүнг гаргах нь тохиромжгүй бөгөөд
буцалтгүй тусламжийг зардлаас салгаж харуулах нь буцалтгүй тусламж олгогдоогүй бусад
зардалтай харьцуулах боломж олгодог гэж үздэг. Хоёр дахь аргыг дэмжигчид нь хэрэв
буцалтгүй тусламж олгоогүй бол тухайн аж ахуйн нэгж ийм зардал гаргахгүй байсан бөгөөд
буцалтгүй тусламжийг хасахгүйгээр зардлыг тайлагнах нь буруу илэрхийлэхэд хүргэнэ гэж
үздэг.
31 Дээрх хоёр аргын аль алийг орлоготой холбоотой буцалтгүй тусламжийг толилуулах
зөвшөөрөгдсөн арга гэж үзнэ. Санхүүгийн тайланг бүрэн ойлгох зорилгоор орлогын буцалтгүй
тусламжтай холбоотой тодруулгыг зайлшгүй хийх шаардлагатай. Орлого буюу зардлын аливаа
зүйлсэд буцалтгүй тусламжийн үзүүлсэн нөлөөллийг тус бүрт нь тодруулах нь зүйтэй.
Засгийн газрын буцалтгүй тусламжийн буцаан төлбөр
32 Буцаан төлөгдөх болсон Засгийн газрын буцалтгүй тусламжийг нягтлан бодох бүртгэлийн
тооцооллын өөрчлөлт гэж бүртгэх ёстой (НББОУС 8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого,
тооцооллын өөрчлөлт, алдаа -г үз). Орлоготой холбоотой буцалтгүй тусламжийн буцаан
төлбөрийг эхлээд тухайн буцалтгүй тусламжтай холбогдуулан хүлээн зөвшөөрсөн аливаа
хойшлуулсан дансдын хорогдуулаагүй кредит үлдэгдлийг хааж бүртгэнэ. Хэрэв буцаан
төлөх хэмжээ хойшлуулсан кредит үлдэгдлээс илүү гарсан буюу эсвэл ийм хойшлуулсан
кредит дансны үлдэгдэл огт байхгүй бол буцаан төлбөрийг шууд ашиг, алдагдлаар хүлээн
зөвшөөрнө. Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийн буцаан төлбөрийг нэг бол
тухайн хөрөнгийн дансны үнийг өсгөж, нэг бол буцаан төлөх дүнгийн хэмжээгээр

©
СТОУС-ын сан А525
НББОУС 20

хойшлуулсан орлогын дүнг бууруулах замаар хүлээн зөвшөөрнө. Буцалтгүй тусламж


байхгүй болох өдөр хүртэл ашиг алдагдлаар хүлээн зөвшөөрөгдөх байсан нэмэлт
хуримтлагдсан элэгдлийг нэн даруй ашиг алдагдал гэж хүлээн зөвшөөрнө.
33 Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийг буцаан төлөхөд хүргэсэн нөхцөл нь уг хөрөнгийн
дансны шинэ үнэд гарч болзошгүй үнэ цэнийн бууралтыг авч үзэхийг шаардаж болох юм.
Засгийн газрын туслалцаа
34 3-р зүйлд заасан Засгийн газрын буцалтгүй тусламжийн тодорхойлолтод үл хамаарах бусад
зүйлсэд үнэ цэнийг нь ул үндэслэлтэй тогтоох боломжгүй тодлорхой хэлбэр бүхий Засгийн
газрын туслалцаа болон аж ахуйн нэгжийн засгийн газартай хийсэн хэвийн бизнесийн үйл
ажиллагаанаас үл ялгагдах ажил гүйлгээ орно.
35 Үнэ цэнийг нь ул үндэслэлтэй тогтоох боломжгүй туслалцааны жишээнд техникийн болон
маркетингийн үнэгүй зөвлөгөө өгөх, баталгаа гаргах зэргийг дурдаж болно. Аж ахуйн нэгжийн
бизнесийн хэвийн үйл ажиллагаанаас үл ялгагдах туслалцааны жишээ нь уг аж ахуйн нэгжийн
борлуулалтын тодорхой хэсгийг хамарсан Засгийн газрын худалдан авалтын бодлого юм. Үр
өгөөж өгөх нь эргэлзээгүй боловч уг худалдааны үйл ажиллагааг Засгийн газрын тусламжаас
тусгаарлан зааглах аливаа оролдлогыг шийдлийн асуудал гэж үзнэ.
36 Дээрх жишээнүүдийн ач холбогдолтой тал нь санхүүгийн тайланг будлиантуулахгүй байлгах
үүднээс аливаа туслалцааны шинж чанар, цар хүрээ, хамрах хугацааны талаар тодруулга хийх
нь чухал гэдгийг харуулсан явдал юм.
37 [Хасагдсан]
38 Нийт нийгмийн ашиг тусын тулд байнга тасралтгүй хүртээж байдаг зам тээвэр ба харилцаа
холбооны ерөнхий сүлжээ зэрэг дэд бүтцийг сайжруулах, усжуулалт буюу усан хангамжийн
сайжруулсан байгууламжаар хангах үйл ажиллагааг энэ Стандартын Засгийн газрын туслалцаа
гэсэн ойлголтод хамруулахгүй болно.
Тодруулга
39 Доор дурдсан зүйлсийг тодруулах ёстой:
(а) Засгийн газрын буцалтгүй тусламжид хэрэглэж байгаа нягтлан бодох бүртгэлийн
бодлогыг санхүүгийн тайланд толилуулсан аргын хамт;
(б) санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын буцалтгүй тусламжийн
шинж чанар, хэмжээ болон аж ахуйн нэгжид өгөөжөө шууд өгөх Засгийн газрын
туслалцааны бусад хэлбэрүүд;
(в) нэгэнт хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын туслалцаанд хамаарах биелэгдээгүй
нөхцлүүд болон бусад болзошгүй зүйлс.
Шилжилтийн нөхцөл
40 Энэ Стандартыг анх удаа хэрэглэж байгаа аж ахуйн нэгж нь:
(а) тохиромжтой бол тодруулгын шаардлагыг мөрдөх; ба
(б) дараах зүйлсийн аль нэгийг хэрэгжүүлсэн байвал зохино:
(i) нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн хувьд НББОУС 8-д
нийцүүлэн санхүүгийн тайландаа тохируулга хийх; эсвэл
(ii) Зөвхөн уг стандартыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш авлага эсвэл буцаан
төлөх өглөг болсон буцалтгүй тусламж эсвэл түүний тодорхой хэсгийн хувьд
энэ Стандартын нягтлан бодох бүртгэлийн заалтуудыг мөрдөх.
Хүчин төгөлдөр болох хугацаа
41 Энэхүү Стандартыг 1984 оны 1 дүгээр сарын 1-ээс хойшхи тайлант үеийн санхүүгийн тайлан
гаргахад мөрдөнө.
42 НББОУС 1 (2007 онд хянан засварласан) -д бүх СТОУС-д ашиглагдах нэр томъёонд нэмэлт
өөрчлөлт оруулснаар харуулсан байгаа. Мөн 29А зүйлийг нэмж оруулсан. Аж ахуйн нэгжүүд
эдгээр өөрчлөлтүүдийг 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойшхи тайлангийн жилээс эхлэн

А526 ©
СТОУС-ын сан
НББОУС 20

мөрдөнө. Хэрэв аж ахуйн нэгж заасан хугацаанаас өмнө (2007 онд хянан засварласан) НББОУС
1 -ийг дагаж мөрдсөн бол уг өөрчлөлтүүдийг мөн дээрх хугацаанд хэрэгжүүлнэ.
43 2008 оны 5-р сард гаргасан СТОУС-ын сайжруулалт-ын үр дүнд 37-р зүйл хасагдаж, 10А
зүйлийг нэмж оруулсан. Аливаа аж ахуйн нэгж дээрх өөрчлөлтүүдийг 2009 оны 1-р сарын 1 ба
түүнээс хойшхи тайлангийн жилд хүлээн авсан засгийн газрын зээлийн бүртгэлд мөрдөнө.
Заасан хугацаанаас өмнө уг өөрчлөлтүүдийг мөрдөж болно. Хэрэв аж ахуйн нэгж дээрх
хугацаанаас өмнө өөрчлөлтүүдийг мөрдсөн бол энэ тухайгаа тодруулбал зохино.
44 2010 оны 10 дугаар сард хэвлэгдсэн СТОУС 9 нь 10-р зүйлийг шинэчлэн сайжруулсан. Аж
ахуйн нэгж энэ нэмэлт өөрчлөлтийг 2010 оны 10 дугаар сард хэвлэгдсэнээр нь СТОУС 9-ийг
ашиглахдаа дагаж мөрдөнө.
45 СТОУС13, 2011 оны 5 дугаар сард хэвлэн нийтэлсэн, 3-р зүйлд бодит үнэ цэнийн тодорхойлолт
нэмэлтээр орсон. Аж ахуйн нэгж СТОУС13-г мөрдөх үеэс тэдгээр өөрчлөлтүүдийг мөрдөнө.
46 Бусад дэлгэрэнгүй орлогын толилуулга (НББОУС1-ын нэмэлт өөрчлөлт), 2011 оны 6 дугаар
сард хэвлэн нийтэлсэн, 29 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт орсон, 29 зүйл хасагдсан. Аж ахуйн
нэгж 2011 оны 6 дугаар сард нэмэлт өөрчлөлт орсон НББОУС1-г хэрэглэх үед тэдгээр
өөрчлөлтүүдийг мөрдөнө.

©
СТОУС-ын сан А527

You might also like