You are on page 1of 3

АГЕНТИЙН ГЭРЭЭ

_____________ хот. Дугаар___ ___ оны __-р сарын __

Нэг
талаас __________________________________________________________
(гадаадын оролцогчийн нэр)
(цаашид "Компани" гэнэ), түүнийг ____________________ үндсэн дээр төлөөлөн
_________________________________________________________________,
(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)
Нөгөө
талаас ______________________________________________________________
(монголын оролцогчийн нэр)
(цаашид “Агент” гэнэ), түүнийг _______________________ үндсэн дээр төлөөлөн
___________________________________________________________________
(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)
бид дор дурьдсан гэрээ бичгийг байгуулав. Үүнд:

1. Гэрээний агуулга.

1.1. Компани Агентад зах зээл болон компанийн (Энэ гэрээний хавсралтанд дурьдсан)
бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг Монгол Улсын зохих нутаг дэвсгэр дээр (цаашид
орон нутаг гэнэ) судлах талаар онцгой биш эрх олгоно.

2. Агентийн үүрэг.

2.1. Энэ гэрээний агуулгатай нийцүүлэн Агент дор дурьдсан үүрэг хүлээнэ:
а) Компанийн бүтээгдэхүүнийг борлуулахад компаниас өгсөн сурталчлах, танилцуулах
материалыг ашиглан зохих дэмжлэг үзүүлэх, тэрчлэн компанийг Монгол улсын орон
нутагт бүтээгдэхүүнээ худалдах гэрээ байгуулахад идэвхтэй туслалцаа үзүүлэх;
б) Орон нутагт компаний бүтээгдэхүүнийг захиалах чадамж бүхий захиалагчийг эрж олох
зорилгоор судалгаа хийх;
в) Чадамж бүхий захиалагчид тэдний төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрөл буй
эсэх, тэдний төлбөрийн чадвар ямар болоход судалгаа хийх;
г) Компаний бүтээгдэхүүнтэй холбогдох сурталчлах материалыг тараах, бүтээгдэхүүнийг
байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст үзүүлэх ажлыг зохион байгуулах;
д) Компанид хэлцэл хийх нь чухал болсон тухай мэдэгдэх;
е) Компани, Захиалагчийн төлөөлөгчийн хооронд уулзалт, техник-худалдааны хэлцэл
зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
ж) Компани, Захиалагчийн хооронд харилцан ашигтай гэрээ байгуулахад туслалцаа
үзүүлэх;
з) Компанитай хийсэн гэрээтэй холбогдуулан орон нутагт экспорт-импортыг зохицуулах,
худалдаа эрх зүйн асуудлаар зөвлөлдөх.
2.2. Агент компаний нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхгүй.
2.3. Агент өөрийн үйл ажиллагааг бие даан явуулна.
2.4.Агент үнэ, бэлтгэн нийлүүлэх нөхцөл, төлбөрийн талаар компаний удирдамжийг хатуу
баримтлах үүрэгтэй.
2.5. Агент зөвхөн компаний зөвшөөрлийн үндсэн дээр Захиалагчид хандан худалдааны
асуудлаар санал тавих эрхтэй.
3. Компаний үүрэг.

3.1. Энэ гэрээний агуулгатай нийцүүлэн, компани дор дурьдсан үүрэг хүлээнэ:
а) Агентийг бүтээгдэхүүнтэй холбогдох шаардлага бүхий сурталчлах, танилцуулах
материалаар хангах;
б) Агентийг бүтээгдэхүүний үнийн баримжааны тухай мэдээллээр хангах;
в) Агентаар дамжуулан түүний олсон Захиалагчид худалдааны талаар санал өгөх;
г) Агентад түүний дэмжлэгтэйгээр хийсэн худалдааны тухай мэдээлэл, энэ гэрээнд
нийцүүлэн компани, Захиалагч хоёрын хооронд байгуулсан гэрээний хуулбарыг өгөх;
д) Агентийн үйл ажиллагааны үр дүнд буюу тэдний оролцоотойгоор хийгдсэн төсвөөр
техникийн болон худалдааны хэлэлцээ хийх;
3.2. Компани энэ гэрээ ёсоор Агентад төлөх төлбөр (шагнал)-ыг цаг тухайд нь бүрэн төлнө.

4. Төлбөр (шагнал)-ийн хэмжээ.

4.1. Компани нь Агентад, түүний хийсэн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, Агентийн үүрэгтэй
холбоотойгоор байгуулсан гэрээний үндсэн дээр борлуулсан үнийн дүнгийн _______
хувьтай тэнцэх хэмжээгээр төлбөр шагнал олгоно.
4.2. Агент хэрэв компаний бүтээгдэхүүнийг худалдан авсан (гадаадаас бараа оруулагч
болсон) тохиолдолд, энэ гэрээний 4.1-д дурьдсан заалт нэгэн адил үйлчлэнэ.
4.3. Компани нь Захиалагч худалдан авсан барааныхаа үнийг түүнд валютаар төлснөөс
хойш _______ хоногийн дотор Агентад зохих төлбөр (шагнал)-ийг олгоно.
4.4. Төлбөр (шагнал)-ийг Агентийн банкинд буй тооцооны дансанд шилжүүлнэ. Агент төлбөр
(шагнал)-ийг авсан тухай банкны баталгаа нь Компани үүргээ биелүүлсний нотолгоо
мөн.
4.5. Компани, Агентад зориулан түүнд энэ гэрээгээр олгох шагналд оролцуулан
шаардлагатай тоног төхөөрөмж, машин, хэрэгсэл болон бусад бүтээгдэхүүн олж авахаар
тохиролцож болно. Ийм бүтээгдэхүүний тодорхой жагсаалтыг Талууд жич тохиролцоно.

5. Төгсгөлийн заалт.

5.1. Энэ гэрээ нь Компани, Агент нар гарын үсэг зурмагц хүчин төгөлдөр болж,
_____________________________________________ хугацаанд үйлчилнэ.
Гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас 2 сарын өмнө Талуудын аль нэг нь нөгөөдөө уг
гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдээгүй бол гэрээний үйлчилгээ
_____________________________ хугацаагаар аяндаа сунгагдсанд тооцогдоно.
5.2. Талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай
нөгөө тал бичгийн мэдэгдэл өгсөн бол, түүнээс хойш _____ хоногийн дотор хүчингүй
болно.
5.3. Энэ гэрээний бүх хавсралт нь түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.
5.4.Талууд гэрээний үүргээ харилцан биелүүлж, тооцоо хийж дууссан нөхцөлд гэрээний
үйлчлэл дуусгавар болсон гэж үзнэ.
5.5. Энэ гэрээнд заасан зүйлүүд болон түүнтэй холбогдох асуудлаар маргаан гарвал,
Талууд түүнийг хэлэлцээний замаар шийдвэрлэхийн тулд бүхий л арга хэмжээ авна.
5.6. Хэрэв маргаантай асуудлаар Талууд зохих тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд
аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын
дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан
шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.
5.7. Энэ гэрээний үндсэн эхийг тус бүр хоёр хувь, Монгол, _________________
_____________________ хэл дээр хийсэн бөгөөд Талууд хоёр хэл дээр нэг, нэг хувийг
хадгалав.

5.8. Талуудын хууль ёсны хаяг:

Компани:
хаяг,индекс: __________________________________________________________
утас _______________________ факс _________________
Тооцооны дансны дугаар _______________________

Агент:
хаяг,индекс: __________________________________________________________
утас _______________________ факс _________________
Тооцооны дансны дугаар________________________

Компани: Агент:
__________________________ _______________________
(гарын үсэг) (гарын үсэг)

тэмдэг тэмдэг

You might also like