Professional Documents
Culture Documents
Стратеги
Стратеги
Сүрьеэгээр өвчилсөн хүн ханиалгана, сульдана, халуурна, хоолонд дургүй болно. Энэ бол сүрьеэ
өвчний шинж тэмдгүүд. Түүнээс биш суурь өвчин биш юм. Сүрьеэгийн өвчлөл бактериар
үүсгэгддэг. Тиймээс сүрьеэгийн бактерийг антибиотик ууж л эдгээнэ. Түүнээс биш ханиалга
намдаах эм ууснаар сүрьеэг эмчилж чадахгүй. Яг үүнтэй адил байгууллага хөгжихөд өдөр тутам
олон бэрхшээл, асуудал тулгардаг. Менежер хүний ажил нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэж
бэрхшээлийг давж гарахад оршдог. Гэтэл тухайн асуудал нь суурь асуудал уу, эсвэл ердөө шинж
тэмдэг төдий юу гэдгийг ялгахад тун хэцүү юм. Тиймээс ч маш олон менежер үүн дээр алдаа
гаргадаг байна. Өөрөөр хэлбэл,
байгууллага нь хэдийн сүрьеэ өвчинд нэрвэгдчихээд байхад ханиалга дарах эмчилгээ хийгээд
яваад байгаатай утга нэг юм. Энэ нь бэрхшээлийг шууд харагдаж байгаа ханиалга гэж буруугаар
итгэдэгтэй холбоотой.
Гал сөнөөгч
Миний бие хэдэн жилийн өмнө дундаж компанийн ТУЗ-д ажиллаж байсан юм. Уг компанийн
гүйцэтгэх захирал нь маш завгүй ажилладаг нэгэн байлаа. Ажилдаа махруу, хөдөлмөрч хүн. Гэвч
компанийн зорилтууд биелэгдэхгүй, ТУЗ-өөс баталсан стратегийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахиц
гарахгүй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорхой болж байв. ТУЗ-ийн гишүүдийн
өмнө зүй ёсоор асуулт урган гарч ирсэн юм.
Хоёрдугаарт, тулгамдсан асуудлууд буюу өдөр тутам захирлын өрөөнд орж ирдэг бэрхшээлүүд
Манай нийтлэлийн гол баатар захирлын хувьд өдөр тутам маш олон гал унтраадгийн нэг нь
чухал хүмүүсээ өрсөлдөгчиддөө алдахгүй байх явдал байв. Байсхийгээд л нэг ажилтан нь
ажлаасаа гарах тухай яриа гарч, түүнийг яаж ийж байгаад авч үлдэх, чадахгүй бол орны хүнийг
нь олох асуудал байнга босч ирдэг байлаа. Гэтэл сайн хүн нь ажлаасаа гарах суурь шалтгаан нь
юу байв? Түүнийг орлох ажилтан, эсвэл компанид өмнө нь анкетаа өгсөн кандидатууд хаана
байна вэ? Үнэн хэрэгтээ компани сүүлийн 2 жилийн турш урамшууллын тогтолцоогоо шинэчлэх
тухай ярьсан ч юу ч хийгдээгүй өдийг хүрчээ. ТУЗ-ийн гишүүдийн зүгээс хөдөлмөрийн зах зээлээс
чадварлаг хүмүүсийг тасралтгүй татах бодлого барьж, хэрэгжүүлж ажиллах тухай зөвлөсөн ч
тэрээр мөн л юу ч хийгээгүй юм.
Зүйрлэвэл, манай захирал чухал ажлаа огт хийдэггүй. Харин өдөржин тулгамдсан асуудлуудаа
шийдээд маш завгүй ажилладаг байлаа. Нэгэнт бодлого гаргаж, төлөвлөж, удирдан зохион
байгуулах ажлаа хийдэггүй учраас асуудал ар араасаа урган гарах нь тодорхой юм. Менежер хүн
бол гал сөнөөгч биш. Менежер хүн харин гал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй
архитектор юм. Систем алдаа үйлдвэрлээд эхэлбэл, менежер системийг засах тал дээр анхаарал
хандуулах ёстой болохоос биш тэр олон асуудлыг шийдэж амжихгүй билээ.
Зорилгоо стратегитайгаа хольж хутгадаг. Ихэнх тохиолдолд зөв стратеги ч гэсэн зорилго шиг
сонсогддог нь үнэн. Зорилго бол бидний ирээдүйд хүрэх төвшин. Харин стратеги бол зорилгыг
биелүүлэх бодлого юм. Зорилгыг тодорхойлох амархан. “Зах зээлд тэргүүлэгч болох”, “Ашгийн
маржинг 30 хувьд хүргэх” гэх мэтээр өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд зайлшгүй хүрсэн байх
ёстой төвшинг бид амархан харж чаддаг.