You are on page 1of 4

“Хувь хүний санхүү” хичээл Семинарын ажил-1

КЭЙС: Санхүүгийн асуудал байдаг л асуудал уу...

Батын гэр бүлд саяхныг хүртэл санхүүгийн хувьд ямар ч асуудалгүй байсан. Бат болон эхнэр Чимгээ
хоёулаа ажлаа хийж, 2 хүүхдээ өсгөөд л. Охин нь ахлах сургуулиа удахгүй төгсөнө. Хүү нь охиноос 3
насаар дүү. Тэд зарим нэг хүмүүсийг бодвол бас ч гэж хүүхдүүдийнхээ боловсролд зориулахаар хадгалсан
20 сая төгрөгтэй. Гэхдээ боловсролын өртөг (сургалтын төлбөр) инфляцийн түвшнээс илүү хурдан
нэмэгдэж байгаа. Тиймээс хадгаламж нь хангалттай эсэхэд эргэлздэг. Саяхан Батын ээж хүндээр өвдөж,
байнгын асаргаа сувилгаа шаардлагатай болсон. Тиймээс ээжийгээ гэртээ авчирч асарч байгаа бөгөөд эм
тарианы зардалд сар тутам багадаа 2 сая төгрөг зарцуулах хэрэгтэй болсон. Батын ээж хувиараа хөдөлмөр
эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөггүй байсан болохоор одоо нийгмийн халамж, үйлчилгээ авах эрхгүйгээс
гадна тэтгэвэр авдаггүй. Тэд энэхүү тохиолдож буй санхүүгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах
хүсэлтэй. Хэдэн зуун монголчуудад тохиолддог ийм асуудлыг (үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сайн
боловсрол эзэмшүүлэх, эцэг эхээ асрах) зохистой шийдвэрлэх боломж байдаг болов уу? Бат одоо 47,
Чимгээ 43 настай. Тэд ч мөн удахгүй 10-аад жилийн дараа тэтгэвэрт суух болно.

Асуулт:

1. Тэдний санхүүгийн амьдралыг илүү шулуун дардан байлгахад санхүүгийн ямар үүрэг, зарчим баримтлах
нь зохистой байсан бэ?
____________________________________________________________________________________________

2. Учирч болох дээрх санхүүгийн хүндрэлийг асуудалгүй даван туулахад санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
арга замуудаас алийг нь хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
3. Дээрх гэр бүлийн ирээдүйн санхүүгийн амьдралыг тодорхой болгоход ямар удирдлага зайлшгүй хэрэгтэй
вэ?
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________

Дүгнэлт:

1
ДАСГАЛ: Санхүүгийн шийдвэрээ тэмдэглэе.

Долоо хоногийн хугацаанд гаргах санхүүгийн шийдвэрийг өдөр бүр тэмдэглэж, хуваарилах, хянах,
зайлшгүй нөөцийг бүрдүүлэхтэй холбоотой үүрэг хэрхэн хэрэгжсэн болохыг дараах хүснэгтэнд бөглөж
доорх асуултанд хариулаарай.

Санхүүгийн Хэрхэн хэрэгжүүлсэн Хугацаа

шийдвэр

Зарцуулах

Хадгалах

Хөрөнгө оруулах

Санхүүжүүлэх

Эрсдэлийг удирдах

1. Та санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хэр ойрхон байх шиг байна. Өөрийн гаргаж буй санхүүгийн
шийдвэртэйгээ уялдуулан дүн шинжилгээ хийгээрэй.
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________

2. Санхүүгийн шийдвэр гаргасаныхаа дараа яагаад дахин үнэлгээ хийх ёстой вэ?
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________

3. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хадгаламж, зээл, зээлийн карт, гарын мөнгөний аль нь илүү чухал вэ?
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________

2
ҮГИЙН СҮЛЖЭЭ:
Босоогоор:
1. Цаг хугацааны хувьд орлого, зарлага нь ямар шинж чанартай вэ?
2. Хувь хүн хэрэглээ, хуримтлал, хөрөнгө, санхүүжилт, эрсдэлээ ......................... үйл ажиллагааг ХХС-
ийн хүрээнд судалдаг.
3. Санхүүгийн нэг үүрэг нь хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэргийг .....................юм.
4. Өнөөдрийн 1 төгрөг маргаашийн 1 төгрөгнөөс үнэ цэнэтэй гэдэг нь санхүүгийн
үндсэн .....................юм.
5. Хувь хүний нөөц боломжид ордог зүйлийн нэгийг нэрлэнэ үү.
6. ХХС-гийн эцсийн зорилго нь санхүүгийн .....................-нд хүрэх.
7. Компанийн санхүү нь компанийн............................ үйл ажиллагааг хамардаг.
8. Хувь хүний санхүү нь санхүүгийн ......................... шинжлэх ухаан юм.
9. Машин, орон сууц худалдан авах шийдвэр нь ямар шийдвэртэй холбогдон гарч ирэх вэ?
10. Санхүүгийн байгууллага нь хөрөнгийн (a)............................ байгаа хэсгээс хөрөнгийн
(б)................................. байгаа хэсэгт шилжүүлж мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулдаг.
Хөндлөнгөөр:
1. ХХС нь ямар шинж чанар бүхий мөнгөн орлого зарлагаа удирдах тухай судалдаг вэ?
2. Хувь хүмүүс санхүүгийн тогтолцооны тусламжтайгаар юуг амьдралд хэрэгжүүлдэг вэ?
3. Аливаа улсын санхүүгийн тогтолцоо нь санхүүгийн системийн аль ангилалд орох вэ? /олон улсын,
бүс нутгийн/
4. Хувь хүн санхүүгээ удирдахад шаардлагатай чухал хүчин зүйлийн нэгийг нэрлэнэ үү.
5. Зарлагаасаа давсан орлогыг юу гэж нэрлэдэг вэ?
6. Санхүүгийн шийдвэр гаргалтанд нөлөөлдөг амьдралын мөчлөгт хамаарах хүчин зүйлийн нэг.
7. ХХС-ийн ач холбогдлын нэг нь санхүүгийн хүндрэлээс......................юм.
8. ХХС-ийн зарчмаар хувь хүн санхүүгийн нөөцөө тасралтгүй, оновчтой ............................ ёстой.
9. Санхүүгийн тогтолцоо болон ХХС-ийн үүрэг нь ......................... юм.
10. Санхүүгийн харилцаа нь ямагт ................................ илэрхийлэгддэг.
11. Санхүүгийн тогтолцооны үүрэг нь төлбөр тооцоог .................... гүйцэтгэх.
12. Банкнаас зээл авах нь хувь хүний шийдвэр гаргалтын аль хэсэгт хамаарах вэ?

3
Хариулт:

2
5 8
6
4

1
10б.
2 3

9 3 4
10а.
9 5
6
7

10

12 11

You might also like