You are on page 1of 3

САНХҮҮ

2019 оны 5-р сарын ажлын тайлан

Байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад


шаардагдах зардал, материалыг батлагдсан төсвийн хүрээний дагуу зарцуулан,
санхүүгийн анхан шатны материалын бүрдлийг ханган, төсвийн гүйцэтгэлийн 04 дүгээр
сарын мэдээг тайлагнан өр авлагын мэдээний хамт аймгийн Төрийн санд хүргүүлэн
баталгаажуулан сангийн яамны цахим сайтад байршуулсан.

2019 оны 4-р сарын нярвын тайланг хянаж, санхүүгийн баримтыг нааж цэгцлэсэн
байна.
Жолооч нарын замын хуудсыг дуудлага хүлээн авагчийн хүлээн авсан дуудлагатай
тулган зарцуулсан шатахууныг тооцоо бодсон байна.

4-р сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаанд нь цахимаар шивж


цаасаар гарган ОБГ-ын даргаар баталгаажуулан НДХэлтэст тушааж тооцоо нийлэн актаар
баталгаажуулсан байна.

Зуунмод сум дахь УНХТАнги болон Цээл, Жаргалант, Баян, Бүрэн сум дахь
УНЦэгүүдийн улсын нөөцийн бараа материалын хөдөлгөөний тайланг хянаж ОБГазрын
даргаар баталгаажуулан сар бүрийн 05-ны дотор ОБЕГ-ын УНХГазарт хүргэсэн.

Шилэн дансны мэдээлэх 51 мэдээллийг хугацаанд нь үнэн зөв оруулан мэдээллийн


болон ил тод байдлын самбарт байршуулан ажиллалаа.

Шинээр байгуулагдсан ангиудад Амперсторм ХХК тай гэрээ байгуулан 7.073.000


төгрөгийн тавилга эд хогшлыг худалдан авсан байна.

2019 оны 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд ОБЕГазрын СХХОГазраас зохион


байгуулсан Онцгой байдлын албаны санхүүгийн ажилтнуудын сургалтанд хамрагдсан
байна.

2019 оны 5-р сарын 16-ны өдөр Зуунмод сумын УНХТАнгийн Жаргалант сум дахь
Улсын нөөцийн эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн төвд ОБЕГазрын дэд даргын
баталсан удирдамжийн дагуу ОБЕГазрын УНТХГазрын дарга дэд хурандаа
Ч.Цогбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхний хамт баримтын шалгалт хйисэн.
Мөн тус төвд 2019 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ОБЕГазрын
даргын баталсан удирдамжийн дагуу ДХШҮАБХэлтсийн дарга, хурандаа
Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй албаны шалгалтыг тус тус явуулж
ажилласан байна.
Зуунмод сумын УНХТАнгийн Бүрэн сум дахь УНЦэгийн харуул Х.Өрнөх хүнд
өвчний улмаас нас барсан тул ар гэрт нь 300.000 төгрөгний тэтгэмж олгосон. Мөн
шуурхай удирдлагын оператор дэд ахлагч Л.Бастөгсийн төрсөн ах зуурдаар нас барсан тул
100.000 төгрөгний тэтгэмжийг тус тус олгосон байна.
Архивын улсын үзлэг 6-р сард явагдахтай холбогдуулан аймгийн Засаг даргын
тамгын газраас зохион байгуулсан архивын урьдчилсан үзлэгт амжилттай дүн үзүүлж сайн
гэсэн үнэлгээ авсан байна.

САНХҮҮ

2019 оны 1-р улиралын ажлын тайлан

Байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад


шаардагдах зардал, материалыг батлагдсан төсвийн хүрээний дагуу зарцуулан,
санхүүгийн анхан шатны материалын бүрдлийг ханган, төсвийн гүйцэтгэлийн 2018 оны
12-р сар, 2019 оны 01-03 дугаар сарын мэдээг тайлагнан өр авлагын мэдээний хамт
аймгийн Төрийн санд хүргүүлэн баталгаажуулан сангийн яамны цахим сайтад
байршуулсан.

2019 оны нэмэгдэж шинэчилсэн төсвийн хуваарийг ОБЕГ-с авч мэдээллийн


самбарт байршуулан мэдээллэсэн.

Нярвын 2018 оны 12-р сар, 2019 оны 01-03-р саруудын кассын болон бараа
материалын тайлангуудыг хянаж баталгаажуулан ажилласан.
2018 оны санхүүгийн баримтыг үдэж, санхүүгийн тайлан болон баримтыг аудитын
байгууллагаар шалгуулан зөрчилгүй санал дүгнэлт авсан байна. Мөн 2018 оны санхүүгийн
болон Улсын нөөцийн бараа материалын тайланг ОБЕГазарт хүргэж нэгтгүүлэн
ажиллалаа.
Онцгой байдлын газар болон УНХТАнги, Цээл, Жаргалант, Бүрэн сум дахь
УНЦэгийн 2018 оны санхүүгийн тайланг гаргаж Онцгой байдлын газрын санхүүгийн
тайлантай нэгтгэн э-тайлангийн цахим программд шивж, татвар, нийгмийн
даатгалын тайланг цахимаар илгээн баталгаажуулсан.

Жолооч нарын замын хуудсыг дуудлага хүлээн авагчийн хүлээн авсан дуудлагатай
тулган зарцуулсан шатахууныг тооцоо бодсон байна.

1,2,3-р сарын харилцахын баримтыг нааж цэгцлэн , 1,2,3-р сарын нийгмийн


даатгалын шимтгэлийн тайланг хугацаанд нь цахимаар шивж цаасаар гарган ОБГ-ын
даргаар баталгаажуулан НДХэлтэст тушааж тооцоо нийлэн актаар баталгаажуулсан байна.

2018 оны ТӨ, ТӨХ маягтуудыг шинэчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын
газрын сайтад оруулж, файлаар ОБЕГазрын СХХОГазарт хүргүүлсэн байна.

Зуунмод сум дахь УНХТАнги болон Цээл, Жаргалант, Баян, Бүрэн сум дахь
УНЦэгүүдийн улсын нөөцийн бараа материалын хөдөлгөөний тайланг хянаж ОБГазрын
даргаар баталгаажуулан сар бүрийн 05-ны дотор ОБЕГ-ын УНХГазарт хүргэсэн.

Шилэн дансны мэдээлэх 33 мэдээллийг хугацаанд нь үнэн зөв оруулан мэдээллийн


болон ил тод байдлын самбарт байршуулан ажиллалаа.

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Зуунмод сум дахь
УНХТАнги болон Цээл, Жаргалант, Баян, Бүрэн сум дахь УНЦэгүүдэд хадгалагдаж
байгаа улсын нөөцийн бараа материалд хяналтын тооллого хийж ОБГазрын даргад илтгэх
хуудсаар танилцуулан ажилласан байна.

2018 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 6 ахмад настанд хүндэтгэл


үзүүлэх ажлыг зохион байгуулж 2,000,000 төгрөгний гарын бэлгийн гардуулан
өгсөн байна.
Ар гэрт нь гачигдал гарсан нэг албан хаагч, нас барсан нэг өндөр настны ар
гэрийнхэнд, байнгын асаргаанд орсон нэг өндөр настанд тус бүр 100,000 төгрөгний
тэтгэмж үзүүлсэн байна.

You might also like