You are on page 1of 43

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

ГАРЫН АВЛАГА
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Эс Эф Си Эс ХХК
Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж 12/1.
Улаанбаатар -16040, Колорадо бизнес төв-206 тоот
Утас 70149762
Сургалттай холбоотой асуудлаар дараах хаягаар холбоо барина уу:
Утас: 99908221, 99101041, 99015078
Email: info@safetyfirst.mn, dulamsuren@safetyfirst.mn training.miners@gmail.com
www.safetyfirst.mn

2
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Гарчиг
Өмнөх үг ............................................................................................................................ 4 
Хамрах хүрээ .................................................................................................................. 10 
2 Норматив ишлэл ......................................................................................................... 10 
3 Нэр томъёо ба тодорхойлолт .................................................................................... 10 
4 Байгууллагын төлөв байдал ...................................................................................... 10 
4.1 Байгууллага болон түүний төлөв байдлыг ойлгох ............................................ 10 
4.2 Сонирхогч талуудын хэрэгцээ ба хүлээлтийг ойлгох........................................ 10 
4.3 Чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээг тодорхойлох ..................... 11 
4.4 Чанарын удирдлагын тогтолцоо ба үйл явц ...................................................... 11 
5. Манлайлал.................................................................................................................. 12 
5.1 Манлайлал ба үүрэг ............................................................................................. 12 
5.2 Бодлого ................................................................................................................. 12 
5.3 Зохион байгуулалтын үүрэг, хариуцлага, эрх мэдэл ........................................ 12 
6 Төлөвлөлт .................................................................................................................... 13 
6.1 Эрсдэл болон боломжуудад авч үзэх арга хэмжээ ........................................... 13 
6.2 Чанарын зорилтууд ба төлөвлөлт ...................................................................... 13 
6.3 Өөрчлөлтийг төлөвлөх......................................................................................... 14 
7 Дэмжих үйл явц ........................................................................................................... 14 
7.1 Нөөц ....................................................................................................................... 14 
7.2 Ур чадвар .............................................................................................................. 15 
7.3 Мэдлэг ................................................................................................................... 16 
7.4 Харилцаа ............................................................................................................... 16 
7.5 Баримтжуулсан мэдээлэл ................................................................................... 16 
8 Үйл ажиллагаа ............................................................................................................. 17 
8.1 Үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналт ............................................................. 17 
8.2 Бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлага ............................................................ 17 
8.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн (зохион бүтээлт) ба боловсруулалт ...... 18 
8.4 Гаднаас авч буй үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний хяналт ........................ 20 
8.5 Үйлдвэрлэл ба үйлчилгээ үзүүлэх ...................................................................... 20 
8.6 Бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах .......................................................................... 22 
8.7 Үл тохирол бүхий гарцын хяналт ........................................................................ 22 
9 Гүйцэтгэлийн үнэлгээ ................................................................................................. 22 
9.1 Хяналт, хэмжилт, шинжилгээ ба үнэлгээ ........................................................... 22 
9.2 Дотоод аудит ........................................................................................................ 23 
9.3 Удирдлагын дүн шинжилгээ ................................................................................ 23 
10 Сайжруулалт ............................................................................................................. 24 
10.1 Ерөнхий зүйл ...................................................................................................... 24 
10.2 Үл тохирол ба залруулах арга хэмжээ ............................................................. 24 
10.3 Тасралтгүй сайжруулалт ................................................................................... 24 
А хавсралт ...................................................................................................................... 26 
(мэдээллийн) .................................................................................................................. 26 
Шинэ бүтэц, нэр томьёо, зарчмын тодруулга .............................................................. 26 
В хавсралт ...................................................................................................................... 30 
(мэдээллийн) .................................................................................................................. 30 
ISO/TC 176 ТХ-ноос боловсруулсан чанарын удирдлагын тогтолцооны бусад
стандартууд .................................................................................................................... 30 
Стандарт, Удирдлагын тогтолцоо, Байгууллагын соёл, Манлайлал ........................ 33 

3
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
Өмнөх үг

Удирдлагын тогтолцооны сургалт, зөвлөгөө, аудитын үйлчилгээний Эс Эф Си Эс


ХХК нь Хүний нөөцийн хөгжил ТББ-тай хамтран Чанарын удирдлагын тогтолцооны
ISO 9001:2015 стандартын сургалтыг үе шаттайгаар Модуль 1, 2, 3 хэлбэрээр зохион
байгуулж байна.

ISO 9001 стандарт шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 20-
21-нд Монголд “ISO 9001:2015 стандартыг танилцуулах сургалт” зохион
байгуулагдсан ба уг сургалтыг Мэргэшсэн аудиторуудын бүртгэлийн олон улсын
байгууллага (IRCA)-аас зөвшөөрсөн хөтөлбөрийн дагуу Олон улсын стандартчиллын
байгууллагын ЧУТ-ны ISO 9001 стандартын техникийн хорооны гишүүн, Хонг Конг
Веритас компаний олон улсын аудитор багш Хови НЖ явуулсан болно.

Хови НЖ багшийн шавь нар бид Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015
стандартын сургалтаар стандартын зорилго, ач холбогдол болон шаардлагыг
танилцуулж, ойлгуулахаас гадна Чанарын удирдлагын тогтолцооны стандартын
шинэчилсэн хувилбарын агуулга, онцлог, давуу талыг танилцуулна:

 ЧУТ-ны ISO 9001:2015 стандарт шинэчлэгдэх болсон шалтгаан, хийгдсэн


өөрчлөлтүүд, тавигдах шаардлагыг танилцуулна;
 ЧУТ-ны ISO 9001:2015 стандартын шаардлагыг ойлгуулна;
 ЧУТ-г ISO 9001:2015-ын дагуу хэрэгжүүлэх явцад анхаарах асуудлуудаар
чиглэл өгнө.
Та манай сургалтад хамрагдсанаар Төлөвлө-Шалга-Сайжруул мөчлөг болон
эрсдэлд суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын арга барилаас суралцах
боломжтой болно.

ЧУТ-ны ISO 9001:2015 тав дугаар хэвлэл нь дөрөвдүгээр хэвлэл (ISO 9001:2008)-
ийг хүчингүй болгож, түүнийг чанарын удирдлагын шинэ үзэл баримтлал,
шинэчлэсэн зарчим, болон өөрчлөн найруулсан бүлэг, заалтын дараалал бүхий арга
зүйн шинэчлэсэн хувилбараар солино. Мөн энэ баримт бичиг ISO
9001:2008/Cor.1:2009 засварыг хүчингүй болгож орлоно.

Монгол улсын хөгжил, монгол хүний хөгжил дэлхийн хүн төрөлхтөний бий
болгосон үнэт зүйл буюу стандартыг баримжаалах цаг аль хэдийн болсон ба
Стандарт-дэлхийн хөгжлийн түлхүүр, Чанар бидний зорилт гэдэг нь хөгжилтэй
Монгол орны хөгжлийг тодорхойлох ойлголтуудын нэг мөн юм.

Аж ахуйн нэгж, байгууллага Удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл


ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь үйлдвэрлэл, үйлчилгээний
чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр
ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болно.

Танд болон Танай хамт олонд амжилт хүсье.


СУРГАЛТЫН БАГ

4
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Оршил

0.1 Ерөнхий зүйл

Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий


гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгоход
тустай тул байгууллагын хувьд стратеги шийдвэр байна.
Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог
хэрэгжүүлсэнээр байгууллага дараах ашиг тус хүртэх боломжтой. Үүнд:
a) хэрэглэгчийн шаардлагад нийцэж хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн,
үйлчилгээг туушдаа нийлүүлэх чадвар;
b) хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн;
c) хэрэглэгчийн шаардлагыг дээшлүүлэх боломжийг хөнгөвчлөх;
d) байгууллагын шинж байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба
боломжуудад чиглэсэн арга хэмжээ авах;
e) чанарын удирдлагын тогтолцооны тогтоосон шаардлагад тохирсон байдлыг
харуулах чадвар.
Олон улсын энэхүү стандартыг дотоод, гадаад талууд хэрэглэх боломжтой.
Олон улсын энэхүү стандарт нь: өөр өөр удирдлагын тогтолцооны бүтцийг нэгэн жигд
болгох; баримт бичгийг олон улсын энэхүү стандартын бүлгүүдэд нийцүүлэх; олон
улсын энэхүү стандартын онцлог нэр томъёог байгууллагын дотор хэрэглэх хэрэгцээг
хангах зорилго/санаа/агуулаагүй.

Чанарын удирдлагын тогтолцоонд тогтоосон олон улсын энэхүү стандартын


шаардлага бол бүтээгдэхүүн, үйлчилгээны шаардлагад тавигдах нэмэлт шаардлага
юм.

Олон улсын энэхүү стандартад Төлөвлө-Шалга-Сайжруул мөчлөг болон эрсдэлд


суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын арга барил хэрэглэсэн.

Үйл явцын энэ арга барил нь байгууллагын үйл явц ба тэдгээрийн харилцан
үйлчлэлийг төлөвлөх боломж бүрдүүлэнэ.

Байгууллага PDCA мөчлөгийн арга барил ашигласнаар үйл явцыг хангалтай нөөц,
зохих удирдлагаар хангах, мөн сайжруулах боломжийг тодорхойлж, улмаар
хэрэгжүүлэх бололцоотой болно.

Байгууллага эрсдэлд суурилсан сэтгэлгээний арга барил хэрэглэсэнээр үйл явц,


чанарын удирдлагын тогтолцоог, төлөвлөсөн үр дүнгээс хазайхад хүргэхэд
нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох, урьдчлан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд
нь хэрэгжүүлсэнээр сөрөг үр дагаварыг бууруулах, буй болсон боломжийг бүрэн
ашиглах нөхцлөөр хангана. (A.4 дүгээр бүлгийг үзнэ үү).

Байнга болон улам бүр төвөгтэй болон өөрчлөгдөж байгаа орчинд шаардлагыг
тогтвортой хангах, үйл ажиллагаагаа ирээдүйн хэрэгцээ ба хүлээлтэд чиглүүлэх
асуудал нь байгууллагын өмнө сорилт буй болгож байна. Энэ зорилтыг хангахын
тулд эрс өөрчлөлт, инновац хийх, дахин зохион байгуулах зэрэг алдааг засах, байнга
сайжруулах арга хэмжээнээс гадна бусад төрөл бүрийн сайжруулалтын арга хэмжээг
нэмж хэрэгжүүлэх шаардлагатай байж болно.

Олон улсын энэ стандартад дараах үг хэллэг нь:

5
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

- “shall” шаардлага;
- “should” зөвлөмж;
- “may” зөвшөөрөл;
- “can” боломж буюу чадамж гэсэн утгыг тус тус илэрхийлнэ.
“ТАЙЛБАР” гэдэг хэсэгт байгаа мэдээлэл тухайн шаардлагыг ойлгох эсвэл тодруулах
зорилготой.

0.2 Чанарын удирдлагын зарчим


Олон улсын энэхүү стандарт ISO 9000 стандартад тодорхойлсон чанарын
удирдлагын зарчим дээр тулгуурласан. Тодорхойлолтод зарчмын томъёолол, зарчим
тус бүрийн ач холбогдлын үндэслэл, зарчмыг хэрэгжүүлснээр байгууллагад бий
болох давуу байдал, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулсан зарим жишиг арга
хэмжээний тухай багтана.
Чанарын удирдлагын зарчим:
- хэрэглэгчийн анхаарал;
- манлайлал;
- хүмүүсийн оролцоо;
- үйл явцын арга;
- сайжруулалт;
- нотолгоонд үндэслэсэн шийдвэр гаргалт;
- харилцааны удирдлага зэрэг юм.
0.3 Үйл явцын арга

0.3.1 Ерөнхий зүйл

Хэрэглэгчийн шаардлагыг хангах замаар сэтгэл ханамжийг нь дээшлүүлэхийн тулд


боловсруулж, хэрэгжүүлж, үр ашгийг сайжруулж байгаа чанарын удирдлагын
тогтолцоонд үйл явцын аргыг нэвтрүүлэхийг олон улсын энэхүү стандарт дэмжинэ.
Үйл явцын хандлагыг нэвтрүүлэхэд чухал онцлог шаардлагыг 4.4-т тусгасан.

Харилцан уялдаатай үйл явцуудыг тогтолцооны хүрээнд ойлгож, удирдах нь зорьсон


үр дүнд хүргэх байгууллагын үр бүтээл, үр ашигт хувь нэмэр оруулна. Энэ хандлага
нь тогтолцооны үйл явцуудын харилцан уялдаа, харилцан хамаарлыг хянах нөхцлийг
бүрдүүлэх, улмаар байгууллагын гүйцэтгэлийг бүхэлд нь сайжруулах боломж олгоно.

Байгууллагын чанарын бодлого, стратегийн чиглэлд нийцсэн үр дүнд хүргэх зорилго


бүхий үйл явцын харилцан үйлчлэл, тэдгээрийг байнга тодорхойлох, удирдах зэрэг
асуудлыг, үйл явцын аргад багтааж ойлгоно.

Боломжийг давуу тал болгон ашиглаж, тааламжгүй үр дагавраас урьдчилан


сэргийлэх зорилгоор эрсдэлд суурилсан сэтгэлгээ (0.3.3-ыг үзнэ үү)-нд үндэслэн
PDCA мөчлөг (0.3.2-ыг үзнэ үү)-ийг ашиглах замаар үйл явц болон тогтолцоог бүхэлд
нь удирдах боломжтой.

Чанарын удирдлагын тогтолцоонд үйл явцын аргыг хэрэглэх нь дараах боломжийг


бүрдүүлнэ. Үүнд:
a) шаардлагыг ойлгох, туушдаа хангаж ажиллах;
b) нэмүү өртөг бий болгох талаас үйл явцыг авч үзэх;
c) үйл явцын үр бүтээлтэй гүйцэтгэлийг хангах;
d) үйл явцуудыг өгөгдөл, мэдээлэлд өгсөн үнэлгээнд суурилан сайжруулах.
6
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

1 дүгээр бүдүүвчинд үйл явц болон түүний элементүүдийн харилцан үйлчлэлийн


жишээг харуулав. Хяналт шаардлагатай газар мониторинг, хэмжилт хийх цэгүүд үйл
явц болгонд онцлог байх ба холбогдох эрсдэлээс хамаарсан байна.

1-р бүдүүвч. Дан\ганц\үйл явцын элементүүдийн схемчилсэн бүдүүвч

0.3.2 Plan-Do-Check-Act cycle

PDCA мөчлөгийг бүх үйл явц ба бүхэлд нь чанарын удирдлагын тогтолцоонд


хэрэглэж болно.
Зураг 2-т 4-өөс 10 дугаар заалтуудыг PDCA мөчлөгийн хувьд хэрхэн бүлэглэснийг
харуулав.

7
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

ТАЙЛБАР: Хаалтан дахь тоонууд олон улсын энэхүү стандартын бүлгүүдэд хамаарна.

2 дугаар бүдүүвч PDCA мөчлөг дэх олон улсын энэхүү стандартын бүтцийн
бүдүүвч.

PDCA-г товч танилцуулбал:


-Төлөвлө: Хэрэглэгчийн шаардлага, байгууллагын бодлогод нийцсэн үр дүнд
хүргэхэд шаардлагатай нөөц, тогтолцооны болон үйл явцуудын зорилтуудыг
тодорхойлох, эрсдэл ба боломжуудыг тогтоох, гаргаж тавих;
-Гүйцэтгэ: төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх;
-Шалга: үйл явц болон гарах бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлого, зорилт, шаардлага
болон төлөвлөсөн үр дүнгийн дагуу хянах, (боломжтой бол) хэмжих.
-Сайжруул: гүйцэтгэлийг шаардлагатай хэмжээнд сайжруулах арга хэмжээ авах.

0.3.3 Эрсдэлд суурилсан сэтгэлгээ

Үр дүнтэй чанарын удирдлагын тогтолцоог бий болгоход эрсдэлд суурилсан


сэтгэлгээ (A.4 дүгээр бүлгийг үзнэ үү) нэн чухал байна.
Эрсдэлд суурилсан сэтгэлгээний үзэл баримтлал олон улсын энэхүү стандартын
өмнөх хувилбарт үл тохирлыг боломжоор нь арилгах, урьдчлан сэргийлэх арга
хэмжээ авах, илэрсэн үл тохирлыг судалж дахин илрэхээс сэргийлэх, тухайн үйл
тохирлын үр дагаварт тохирсон арга хэмжээ авах зэрэг далд хэлбэртэй байсан.
Олон улсын энэхүү стандартад тохирсон байхын тулд байгууллага эрсдэл ба
боломжид чиглэсэн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай. Эрсдэл,
боломж аль алинд нь үйл ажиллагаагаа чиглүүлэх нь чанарын удирдлагын
тогтолцооны үр бүтээлтэй байдлыг дээшлүүлэх, сайжирсан үр дүнд хүрэх, сөрөг үр
дагавараас сэргийлэх үндэс суурь болно.

Төлөвлөсөн үр дүнд хүргэх таатай нөхцөлийн, тухайлбал, хэрэглэгчээ татах, шинэ


бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, хог хаягдлыг бууруулах, эсвэл бүтээмжийг
дээшлүүлэх бололцоо олгож буй нөхцөл байдлын багц байдлаар боломж үүсч болно.
Боломжид чиглэсэн арга хэмжээнд дагалдах эрсдэлийг авч үзэх асуудал багтана.
Эрсдэл нь тодорхой бус байдлын үр дагавар ба ийм тодорхой бус байдал нь эерэг,
эсвэл ч сөрөг ч үр дагавартай байж болно. Эрсдэлээс гарах эерэг үр дүн боломж бий
болгох боловч эрсдэлийн эерэг үр дагавар болгон боломж авч ирдэггүй.

0.4 Удирдлагын тогтолцооны бусад стандартуудтай харилцах байдал

Олон улсын энэхүү стандартад удирдлагын тогтолцооны стандартуудыг хооронд нь


нийцүүлэхэд зориулан ОУСБ-аас боловсруулсан загвар бүтцийг ашигласан (A.1
дүгээр бүлгийг үзнэ үү).

Олон улсын энэхүү стандарт чанарын удирдлагын тогтолцоог удирдлагын


тогтолцооны бусад стандартууд нийцүүлэх, нэгтгэхийн тулд үйл явцын хандлагыг
PDCA мөчлөг ба эрсдэлд суурилсан сэтгэлгээний арга барилтай хамт хэрэглэх
боломжоор байгууллагыг хангана.

Олон улсын энэхүү стандарт ISO 9000 болон ISO 9004 стандартуудтай дараах
байдлаар холбогдоно. Үүнд:
- ISO 9000 Чанарын удирдлагын тогтолцоо-Суурь асуудал ба тайлбар толь стандарт
нь олон улсын энэхүү стандартыг зөв ойлгож хэрэгжүүлэхэд чухал суурь болдог;
8
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

- ISO 9004 Байгууллагыг тогтвортойгоор амжилттай удирдах-Чанарын удирдлагын


арга барил стандарт нь олон улсын энэхүү стандартын шаардлагаас давж хөгжих
сонголт хийсэн байгууллагыг удирдамжаар хангана.
B хавсралтад ОУСБ/ОУЦТК-ын 176 дугаар ТХ-ноос боловсруулсан чанарын
удирдлага болон чанарын удирдлагын тогтолцооны олон улсын бусад
стандартуудын талаарх дэлгэрэнгүйг тусгасан.
Олон улсын энэхүү стандартад байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй
байдал эсвэл санхүүгийн гэх мэт бусад удирдлагын тогтолцоонд хамаарах онцлог
шаардлагыг оруулаагүй.
Салбарын онцлог бүхий чанарын удирдлагын тогтолцооны стандартуудыг олон
улсын энэхүү стандарт дээр үндэслэн хэд хэдэн салбарт зориулан боловсруулсан
боловсруулсан. Эдгээрийн заримд нь чанарын удирдлагын тогтолцооны нэмэлт
шаардлагыг тогтоосон бол заримд нь энэхүү олон улсын стандартыг тухайн салбарт
хэрхэн хэрэглэх талаарх зааврыг оруулсан байна.

9
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь:


a) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг
хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах, мөн
б) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад тохирох
байдлыг хангах, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог үр бүтээлтэй хэрэглэх замаар
хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой аливаа байгууллагын
чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон. Энэхүү олон улсын
стандартын бүх шаардлага нийтлэг шинжтэй ба үйл ажиллагааны төрөл, хэмжээ,
ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагаас үл хамааран аль ч байгууллагад
хэрэглэх боломжтой.
ТАЙЛБАР 1 Энэхүү олон улсын стандартад “бүтээгдэхүүн” буюу “үйлчилгээ” гэсэн
нэр томъёо нь хэрэглэгчийн шаардсан, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ба
үйлчилгээнд хамаарна.
ТАЙЛБАР 2 Хуулийн болон зохицуулалтын шаардлагыг эрх зүйн шаардлага
байдлаар илэрхийлж болно.

2 Норматив ишлэл

Дараах баримт бичгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн норматив байдлаар энд иш татсан
ба тэдгээрийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хугацаа заасан ишлэлийн хувьд
зөвхөн тухайн хэвлэлийг ашиглана. Хугацаа заагаагүй ишлэлийн хувьд иш татсан
баримт бичгийн сүүлчийн хэвлэл (аливаа өөрчлөлтийг багтаасан)-ийг хэрэглэнэ.

ISO 9000:2015 Чанарын удирдлагын тогтолцоо-Суурь асуудал ба тайлбар толь

3 Нэр томъёо ба тодорхойлолт

ISO 9000:2015 стандартад тогтоосон нэр томъёо ба тодорхойлолтыг энэ баримт


бичигт хэрэглэнэ.

4 Байгууллагын төлөв байдал

4.1 Байгууллага болон түүний төлөв байдлыг ойлгох


Байгууллага чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд зорисон үр дүнд хүрэх,
зорилтоо хэрэгжүүлэх боломж, стратеги чиглэлд хамааралтай гадаад, дотоод
асуудлыг тодорхойлсон байна.

Байгууллага нь эдгээр гадаад болон дотоод асуудлуудад хамаарах мэдээлэлд


мониторинг, дүн шинжилгээ хийдэг байна.
ТАЙЛБАР 1 Эерэг болон сөрөг хүчин зүйлүүд, эсвэл авч үзвэл зохих нөхцөл
байдлууд асуудалд хамаарч болно.

ТАЙЛБАР 2 Гадаад шинж байдлыг ойлгоход олон улсын, үндэсний, бүс нутгийн
болон орон нутгийн аль нь ч байсан хуулийн, технологийн, өрсөлдөөний, зах
зээлийн, соёлын, нийгэм эдийн засгийн орчны асуудлуудыг авч үзвэл дөхөмтэй
байна.
ТАЙЛБАР 3 Дотоод шинж байдлыг ойлгоход байгууллагын үнэт зүйл, соёл, мэдлэг
болон байгууллагын гүйцэтгэлийг авч үзвэл дөхөмтэй болно.
4.2 Сонирхогч талуудын хэрэгцээ ба хүлээлтийг ойлгох

10
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан


бүтээгдэхүүн, үйлчилгээг байнга нийлүүлэхэд нөлөөлөх дараах асуудлуудыг
байгууллага тодорхойлсон байна. Үүнд:
a) чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах сонирхогч талуудыг;
b) эдгээр сонирхогч талуудын чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах
шаардлагыг.
Байгууллага нь эдгээр сонирхогч талуудад хамаарах мэдээлэл, холбогдох
шаардлагад мониторинг, дүн шинжилгээ хийнэ.

4.3 Чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээг тодорхойлох


Байгууллага чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээг хэрэглэх зааг хязгаар,
боломжид тохируулан тодорхойлно.
Хамрах хүрээг тодорхойлохдоо байгууллага дараах зүйлийг анхаарна. Үүнд:
a) 4.1-д заасан гадаад болон дотоод асуудлууд;
b) 4.2-т заасан сонирхогч талуудын шаардлага;
c) байгууллагын нийлүүлж буй бүтээгдэхүүн ба үйлчилгээ.
Байгууллага өөрийн тодорхойлсон чанарын удирдлагын тогтолцоонд хэрэглэж болох
энэхүү олон улсын стандартын бүх шаардлагыг мөрдөнө.
Байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээ нь ашиглахад бэлэн
баримтжуулсан мэдээлэл байна.

Хамрах хүрээ нь хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтоох ба чанарын удирдлагын


тогтолцоондоо олон улсын энэхүү стандартын аль нэг шаардлагыг хэрэглэхгүй гэж
тодорхойлсон үндэслэлийг хангана.
Хэрэглэхгүй гэж тодорхойлсон шаардлага нь байгууллагын бүтээгдэхүүн,
үйлчилгээний тохирол, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чадвар ба
хариуцлагад нөлөөлөхгүй тохиолдолд энэхүү олон улсын стандартад тохирсон гэж
үзнэ.

4.4 Чанарын удирдлагын тогтолцоо ба үйл явц


4.4.1 Байгууллага нь энэхүү олон улсын стандартын шаардлагад нийцсэн үйл явцууд
болон тэдгээрийн харилцан үйлчлэл бүхий чанарын удирдлагын тогтолцоог бий
болгож, хэрэгжүүлж, хадгалж, тасралтгүй сайжруулна.
Байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоонд шаардагдах үйл явцуудыг
тодорхойлж, байгууллагын хэмжээнд хэрэглэх ба:
a) эдгээр үйл явцуудад шаардлагатай орц болон хүлээгдэж буй гарцыг тодорхойлно;
b) эдгээр үйл явцуудын дэс дараалал, харилцан үйлчлэлийг тодорхойлно;
c) үйл ажиллагааг үр бүтээлтэй байлгах, үйл явцуудыг хянах шалгуур болон
аргачлалыг (мониторинг, хэмжилт болон гүйцэтгэлийн холбогдох шалгуур зэрэг)
тодорхойлно;
d) эдгээр үйл явцад шаардагдах нөөцийг тодорхойлж, тэдгээрийн бэлэн байдлыг
хангана;
e) эдгээр үйл явцын хариуцлага, эрх мэдлийг хуваарилна;
f) 6.1-ийн шаардлагын дагуу эрсдэл болон боломжуудыг авч үзнэ;
g) эдгээр үйл явцыг үнэлж, төлөвлөсөн үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай
өөрчлөлтүүдийг хийнэ;

h) үйл явц болон чанарын удирдлагын тогтолцоог сайжруулна.


4.4.2 Байгууллага нь шаардлагатай хэмжээнд:
a) үйл явцын шат дамжлалыг дэмжих зорилгоор баримтжуулсан мэдээллийг хөтлөнө;
b) үйл явц төлөвлөсний дагуу явагдаж байгаад итгэлтэй байхын тулд баримтжуулсан

11
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
мэдээллийг хадгална.

5. Манлайлал
5.1 Манлайлал ба үүрэг
5.1.1 Ерөнхий зүйл
Дээд удирдлага чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхдээ:

a) чанарын удирдлагын тогтолцооны үр бүтээлтэй байдлыг хариуцах;

b) байгууллагын төлөв байдал, стратегийн чиглэлтэй уялдсан чанарын удирдлагын


тогтолцооны бодлого, зорилтуудыг бий болгохыг хариуцах;

c) чанарын удирдлагын тогтолцооны шаардлага нь байгууллагын бизнес үйл явцад


нийцүүлж нэгтгэх нөхцлөөр хангах;
d) үйл явцын арга барил, эрсдэлд суурилсан сэтгэлгээг дэмжих;
e) чанарын удирдлагын тогтолцооны шаардлагатай нөөцийн бэлэн байдлыг хангах;
f) чанарын үр бүтээлтэй удирдлага ба чанарын удирдлагын тогтолцооны
шаардлагын нийцлийн ач холбогдлыг ойлгуулсан байх;
g) чанарын удирдлагын тогтолцоо төлөвлөсөн үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлэх;
h) чанарын удирдлагын тогтолцоог үр бүтээлтэй байлгахын тулд ажилтнуудын
оролцоог хангах, чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх;
i) сайжруулалтыг урамшуулах;
j) бусад холбогдох удирдах чиг үүргийг дэмжих зэргээр өөрийн хариуцлагын хүрээнд
манлайлалыг үзүүлнэ.
ТАЙЛБАР: Энэхүү олон улсын стандартад “бизнес” гэдэг үгийг өргөн утгаар хэрэглэх
ба олон нийтийн, хувийн, ашгийн болон ашгийн бус байхаас үл хамааран тухайн
байгууллагын оршин тогтнох үндсэн зорилго бүхий үйл ажиллагаанд хамааралтай
байна
5.1.2 Хэрэглэгчид хандах
Дээд удирдлага хэрэглэгчид хандах асуудлаар:

a) хэрэглэгчийн, холбогдох хууль болон зохицуулалтын шаардлагыг тодорхойлж,


ойлгуулж, тогтвортой мөрдөж ажиллах,
b) бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг
дээшлүүлэх чадварт нөлөөлөхүйц эрсдэл болон боломжуудыг тодорхойлж,
хэрэгжүүлэх;
c) хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарах зэргээр манлайлж үүргээ
биелүүлнэ.
5.2 Бодлого
5.2.1 Чанарын бодлого боловсруулах
Дээд удирдлага:
a) байгууллагын зорилго, төлөв байдалд тохирсон, стратегийн чиглэлийг дэмжсэн,
b) чанарын зорилтуудыг тогтоох үндэслэл, боломжийг хангасан;
c) холбогдох шаардлагыг биелүүлэх үүргийг тусгасан;
d) чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах үүргийг тусгасан чанарын
бодлогыг бий болгож, хэрэгжүүлж, мөрдөнө.
5.2.2 Чанарын бодлогыг мэдээлэх
Чанарын бодлого нь:
a) хүртээмжтэй, баримтжуулсан мэдээлэл байна;
b) байгууллагын хэмжээнд мэдээлэгдсэн, ойлгомжтой, хэрэглэгддэг байна;
c) холбогдох сонирхогч талуудад боломжоороо хүртээмжтэй байна.
5.3 Зохион байгуулалтын үүрэг, хариуцлага, эрх мэдэл
12
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Дээд удирдлага холбогдох чиг үүрэгт хамаарах хариуцлага, эрх мэдлийг хуваарилж,
байгууллагын хэмжээнд мэдээлж, ойлгуулна.
Дээд удирдлага:
a) чанарын удирдлагын тогтолцоо энэхүү олон улсын стандартын шаардлагад
тохирсон байх;
b) үйл явцууд нь төлөвлөсөн үр дүнд хүрэх нөхцлийг хангах;
c) чанарын удирдлагын тогтолцооны гүйцэтгэл болон сайжруулах боломжууд (10.1-
ийг үзнэ үү)-ын талаар, тухайлбал дээд удирдлагад, тайлагнах;
d) хэрэглэгчид хандсан байх явдлыг байгууллагын хэмжээнд дэмжих,
e) чанарын удирдлагын тогтолцооны өөрчлөлт нь төлөвлөгдөж, хэрэгжих үед
чанарын удирдлагын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах асуудлуудаар
хариуцлага, эрх мэдлийг хуваарилна.

6 Төлөвлөлт
6.1 Эрсдэл болон боломжуудад авч үзэх арга хэмжээ
6.1.1 Байгууллага чанарын удирдлагын тогтолцоог төлөвлөхдөө 4.1-д заасан
асуудлууд, 4.2-т өгсөн шаардлагыг үндэслэн:
a) чанарын удирдлагын тогтолцоо төлөвлөсөн үр дүнд хүрнэ гэсэн баталгаа гаргах;
b) хүсч буй үр дүнг дээшлүүлэх;
c) хүсээгүй үр дүнгээс урьдчилан сэргийлэх буюу бууруулах;
d) сайжруулсан байх асуудлаар эрсдэл болон боломжуудыг авч үзнэ.

6.1.2 Байгууллага:
a) эдгээр эрсдэл болон боломжуудад чиглэсэн арга хэмжээ;
b) хэрхэн яаж:
1) арга хэмжээнүүдийг чанарын удирдлагын тогтолцооны үйл явцуудад нэгтгэж
хэрэгжүүлэх (4.4–ийг үзнэ үү);
2) эдгээр арга хэмжээний үр бүтээлийг үнэлэх талаар төлөвлөнө.
Эрсдэл болон боломжуудад чиглэсэн арга хэмжээнүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний
тохирсон байдалд үзүүлж буй нөлөөлөх байдалтай уялдсан байна.
ТАЙЛБАР 1 Эрсдлийг авч үзэх хувилбаруудад эрсдлээс зайлсхийх, боломж хайхын
тулд эрсдэл хийх, эрсдлийн эх үүсвэрийг арилгах, эрсдлийн магадлал буюу үр
дагаварыг өөрчлөх, эрсдлийг хуваалцах, шийдвэрийг ил тод байлгах замаар
эрсдлийг тогтоон барих зэрэг хамаарна.
ТАЙЛБАР 2 Боломж нь шинэ туршлагыг нутагшуулах, шинэ бүтээгдэхүүн гаргах,
шинэ зах зээл нээх, шинэ хэрэглэгчид чиглүүлэх, түншийн харилцаа бий болгох,
шинэ технологи хэрэглэх болон байгууллагын эсвэл хэрэглэгчдийн хэрэгцээнд
чиглэсэн бусад бодит, тааламжтай бололцоонуудыг ашиглахад чиглэнэ.
6.2 Чанарын зорилтууд ба төлөвлөлт
6.2.1 Байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоонд шаардлагатай холбогдох чиг
үүрэг, түвшин, үйл явцууд дахь чанарын зорилтуудыг тогтооно.
Чанарын зорилтууд:
a) чанарын бодлоготой уялдсан;
b) хэмжигдэхүйц;
c) холбогдох шаардлагыг авч үзсэн;
d) бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг
дээшлүүлэхэд хамааралтай;
e) хянагддаг;
f) мэдээлэгдсэн;
g) шаардлагатай тохиолдолд шинэчлэгддэг байна.
Байгууллага чанарын зорилтуудыг баримтжуулж, мөрдөнө.

13
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
6.2.2 Чанарын зорилтуудад хүрэх төлөвлөлт хийхийн тулд байгууллага:

a) юу хийсэн байх;
b) ямар нөөц шаардлагатай болох;
c) хэн хариуцаж ажиллах;
d) хэзээ хийж дуусах;
e) үр дүнг хэрхэн үнэлэх тухай тодорхойлно.

6.3 Өөрчлөлтийг төлөвлөх


Хэрэв байгууллага чанарын удирдлагын тогтолцоондоо өөрчлөлт хийх
шаардлагатай гэж тодорхойлсон бол түүнийгээ төлөвлөнө. (4.4-ийг үзнэ үү).
Байгууллага төлөвлөхдөө:
a) өөрчлөлт хийх зорилго, түүнээс гарах боломжит үр дагаварууд;
b) чанарын удирдлагын тогтолцооны нэгдмэл байдал;
c) нөөцийн бэлэн байдал ;
d) үүрэг хариуцлага болон эрх мэдлийн хуваарилалт, дахин хуваарилалтыг авч үзнэ.
7 Дэмжих үйл явц
7.1 Нөөц
7.1.1 Ерөнхий зүйл
Байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хадгалах,
тасралтгүй сайжруулахад шаардлагатай нөөцийг тодорхойлж хангана.
Байгууллага дараах асуудлыг авч үзнэ:
a) дотоод нөөц боломж ба хязгаарлагдмал байдал;
b) гадны нийлүүлэгчээс авах шаардлагатай зүйл.
7.1.2 Хүмүүс
Байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоог үр бүтээлтэй хэрэгжүүлэх, үйл явцыг
хянахад шаардлагатай хүний нөөцийг тодорхойлж, хангана.
7.1.3 Дэд бүтэц
Үйл явцыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон байлгахад шаардлагатай
дэд бүтцийг байгууллага тодорхойлж, хангаж, хадгална.
ТАЙЛБАР Дэд бүтцэд
a) барилга, байгууламж;
b) материал ба программ хангамж зэрэг тоног төхөөрөмж;
c) тээврийн нөөц;
d) мэдээлэл ба харилцаа холбооны технологи багтаж болно.
7.1.4 Үйл явцыг хэрэгжүүлэх орчин

Байгууллага үйл явцуудыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын


байдлыг хангахад шаардлагатай орчныг тодорхойлж, бүрдүүлж, хадгална.
ТАЙЛБАР: Тохирох орчин гэж дараах хүний болон физик хүчин зүйлүүдийн нэгдэл
байж болно:
a) нийгмийн (үл ялгаварлах, амар тайван, сөргөлдөөнгүй гэх мэт);
b) сэтгэл зүйн (алжаал тайлсан, хурц хэлбэрээс зайлсхийсэн, сэтгэлийн тэвчээртэй
байх зэрэг);
c) физикийн (агаарын хэм, дулаан, чийгшил, гэрэлтүүлэг, агаарын урсгал, эрүүл ахуй,
чимээ шуугиан гэх мэт).
Эдгээр хүчин зүйлүүд бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамааран янз бүр байж байж
болно.
7.1.5 Хяналт ба хэмжилтийн нөөц
7.1.5.1 Ерөнхий зүйл
Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлагад тохирч байгааг шалгадаг
хяналт, хэмжилтийг хүчин төгөлдөр, найдвартай байлгахад шаардлагатай нөөцийг
14
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

тодорхойлж, хангана.

Нөөц дараах шаардлагыг хангасан байхыг байгууллага хариуцна:


a) хяналт, хэмжилтийн үйл ажиллагааны онцлогт тохирсон байх;

b) зориулалтаар нь тасралтгүй ашиглах бололцоог хангасан байна.


Байгууллага нь хяналт, хэмжилтийн нөөц шаардлага хангаж байгааг гэрчлэх
баримтжуулсан мэдээллийг хадгална.
7.1.5.2 Хэмжилтийн нэгж дамжуулалт
Хэмжилтийн нэгж дамжуулалтыг хангах тухай шаардлага тавигдаж байгаа, эсвэл
хэмжилтийн үр дүнгийн хүчин төгөлдөр байдалд итгэл үнэмшилтэй байх нь
байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэгт тооцогддог бол хэмжих хэрэгсэл
дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
a) тодорхой давтамжтайгаар эсвэл ашиглахын өмнө олон улсын буюу үндэсний
эталонд нэгж дамжуулах боломжтой эталоноор шалгадаг, тохируулга хийдэг эсвэл
хоёуланг нь хийдэг байна; хэрэв ийм эталон байхгүй бол шалгаж, тохируулга хийсэн
тухай баримтжуулсан мэдээлэл байдлаар хадгална;
b) эдгээр төхөөрөмжүүдийг шалгасан тухай тэмдэглэгээг хийсэн байна;
c) тохируулга алдагдах, гэмтэх, муудах зэргээс болж тохируулга болон дараагийн
хэмжилтийн үр дүн хүчингүй болохоос хамгаална.
Хэмжих хэрэгсэл шаардлага хангахгүй болсныг илрүүлсэн үед өмнөх хэмжилтийн үр
дүнгийн баталгаа сөрөг үр дагавартай байж болох нөхцлүүдийг байгууллага тогтоож
холбогдох арга хэмжээ авна.
7.1.6 Байгууллагын мэдлэг
Үйл явцыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон байлгахад шаардлагатай
мэдлэгийг байгууллага тодорхойлсон байна.
Энэ мэдлэгийг хадгалж, шаардлагатай хэмжээнд хүртээмжтэй байлгана.

Хэрэгцээ, хандлагын өөрчлөлтөд нийцүүлэхэд шаардлагатай аливаа нэмэлт


мэдлэгийг олж авах, байгаа мэдлэг дээрээ үндэслэн хэрхэн баяжуулж нэвтрэх аргыг
байгууллага тодорхойлно.
ТАЙЛБАР 1 Байгууллагын мэдлэг бол байгууллагад хамаарах онцлог мэдлэг юм; энэ
бол туршлага хуримтлуулсан мэдлэг. Энэ бол байгууллагын зорилтуудыг хангахад
ашигладаг, хуваалцдаг мэдээлэл юм.
ТАЙЛБАР 2 Байгууллагын мэдлэг дараах зүйлд үндэслэгдэнэ. Үүнд:

a) дотоод эх үүсвэр (оюуны өмч; туршлага хуримтлуулсан мэдлэг; алдаа, амжилтын


сургамж; баримтжуулаагүй боловч хуваалцаж болох мэдлэг, туршлага; үйл явц,
бүтээгдэхүүн, үйлчилгээний сайжруулалтын үр дүн гэх мэт);
b) гадаад эх үүсвэр (стандартууд; эрдэм шинжилгээний ажил; бага хурал; хэрэглэгч
болон гадны нийлүүлэгчдээс олж авсан мэдлэг гэх мэт).
7.2 Ур чадвар
Байгууллага дараах зүйлийг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
a) чанарын удирдлагын тогтолцооны гүйцэтгэл болон үр бүтээлтэй байдалд
нөлөөлөх ажлыг өөрийн хяналтан дор хийж байгаа ажилтны ур чадварт тавих
шаардлагыг тодорхойлох.
b) зохих боловсрол, сургалт, туршлагад үндэслэн эдгээр ажилтнуудын ур чадварыг
магадлах;
c) боломжтой бол, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх арга хэмжээ авах ба
эдгээр арга хэмжээний үр бүтээлтэй байдлыг үнэлэх;
d) ур чадварыг нотлох холбогдох баримтжуулсан мэдээллийг хадгалах.

15
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
ТАЙЛБАР Боломжтой арга хэмжээ гэдэгт сургалт явуулах, чиглүүлэх, одоо ажиллаж
байгаа ажилтнуудыг өөр ажилд томилох; ур чадвартай ажилтныг ажилд авах эсвэл
гэрээгээр ажиллуулах зэрэг байж болно.
7.3 Мэдлэг

Байгууллага өөрийн хяналтан дор ажиллаж байгаа ажилтнууд дараах зүйлийг


мэдсэн байх нөхцлийг хангана. Үүнд:
a) чанарын бодлого;
b) холбогдох чанарын зорилтууд;
c) гүйцэтгэлээ сайжруулах замаар чанарын удирдлагын тогтолцооны үр бүтээлтэй
байдалд үзүүлэх хувь нэмэр;
d) чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг хангаагүйгээс гарах үр дагавар.

7.4 Харилцаа

Чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах дотоод болон гадаад харилцааны


асуудлыг байгууллага тодорхойлно. Үүнд:
a) юу мэдээлэх;
b) хэзээ мэдээлэх;
c) хэнд мэдээлэх;
d) хэрхэн мэдээлэх;
e) хэн мэдээлэх.

7.5 Баримтжуулсан мэдээлэл

7.5.1 Ерөнхий зүйл


Байгууллагын чанарын удирдлагын тогтолцоонд дараах мэдээлэл багтана. Үүнд:
a) энэхүү олон улсын стандартад шаардсан баримтжуулсан мэдээлэл;
b) чанарын удирдлагын тогтолцооны үр бүтээлтэй байдлыг хангахад шаардлагатай
гэж байгууллагаас тодорхойлсон баримтжуулсан мэдээлэл.
ТАЙЛБАР Баримтжуулсан мэдээллийн хир хэмжээ дараах нөхцөл байдлаас
хамааран байгууллага бүрт өөр өөр байх боломжтой. Үүнд:
-байгууллагын том, жижиг, үйл ажиллагаа, үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний
төрөл;
-үйл явцын төвөгшил болон харилцан үйлчлэл;
-ажилтнуудын ур чадвар.
7.5.2 Мэдээлэл бий болгох, шинэчлэх

Баримтжуулсан мэдээллийг бий болгож шинэчлэхдээ дараах зүйлийг тодорхой


болгоно. Үүнд:
a) тэмдэглэгээ ба тайлбар (нэр, огноо, зохиогч, дугаар гэх мэт);
b) хэлбэр (хэл, программ хангамжийн хувилбар, график гэх мэт) ба зөөгч (цаас, гэх
мэт);
c) тохиромжтой болон зохистой байдалд дүн шинжилгээ хийх, баталгаажуулах.
7.5.3 Баримтжуулсан мэдээллийг хянах
7.5.3.1 чанарын удирдлагын тогтолцоо болон олон улсын энэхүү стандартын дагуу
байвал зохих баримтжуулсан мэдээллийг дараах зорилгоор хянана. Үүнд:
a) шаардлагатай үед, шаардлагатай газар, хүртээмжтэй болон тохиромжтой
хэлбэрээр байгаа эсэх;
b) зохих хэмжээнд хамгаалагдсан эсэх (нууц алдагдах, буруугаар ашиглах, бүрэн
бүтэн байдал алдагдах зэргээс).
7.5.3.2 Баримжуулсан мэдээллийг хянахын тулд байгууллага дараах арга хэмжээнд
16
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

анхаарал тавина. Үүнд:


a) түгээх, нэвтрэх, сэргээх, ашиглах;
b) хадгалах, хамгаалах, тухайлбал гаргацтай байдлыг хамгаалах;
c) өөрчлөлтийг хянах (хэвлэлийн хяналт зэрэг);
d) архивлах ба устгах.
Чанарын удирдлагын тогтолцооны төлөвлөлт, хэрэгжүүлэлтэнд шаардлагатай гадны
эх үүсвэр бүхий баримтжуулсан мэдээллийг байгууллага зохих хэмжээнд ялгаж,
хянана.
Тохирлын нотолгоо болгон хадгалж байгаа баримтжуулсан мэдээллийг
санамсаргүйгээр өөрчлөхөөс хамгаална.

ТАЙЛБАР Нэвтрэнэ гэж баримтжуулсан мэдээллийг зөвхөн үзэх, эсвэл үзэж


өөрчлөлт оруулах зөвшөөрөл, эрх мэдэл олгохыг ойлгож болно.

8 Үйл ажиллагаа
8.1 Үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналт
Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэхэд шаардлагатай үйл явц (4.4-ийг
үзнэ үү)-уудыг төлөвлөж, хэрэгжүүлж, хянаж, түүнчлэн 6-р заалтад тодорхойлсон
дараах арга хэмжээнүүдийг авна. Үүнд:
a) бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлагыг тодорхойлох;
b) шалгуур тогтоох:
1) үйл явцууд;
2) бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээж авах;
c) бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг хангахад хэрэгцээтэй нөөцийг
тодорхойлох;
d) үйл явцуудыг шалгуурын дагуу хянах;
e) дараах зорилгоор баримтжуулсан мэдээллийг шаардлагын хэмжээнд тодорхойлж,
хадгалах:
1) үйл явцууд төлөвлөсний дагуу явагдсанд итгэлтэй байх;
2) бүтээгдэхүүн, үйлчилгээ тавигдах шаардлагад нийцсэнийг харуулах.
ТАЙЛБАР “Хадгалах” гэдэг нь баримтжуулсан мэдээллийг хэрэглэх, мэдэлдээ
байлгах хоёуланг нь ойлгоно.

Энэ төлөвлөлтийн үр дүн нь байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж болохуйц


байна.
Байгууллага нь төлөвлөсөн өөрчлөлтүүдийг хянах, санамсаргүй өөрчлөлтүүдийн үр
дагаварт дүн шинжилгээ хийх, сөрөг нөлөөг аль болох бууруулах арга хэмжээг авна.
Байгууллага нь гаднаас авч гүйцэтгүүлж байгаа үйл явцуудыг хяналтанд байлгана.
(8.4–ийг үзнэ үү).
8.2 Бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлага
8.2.1 Хэрэглэгчтэй харилцах
Хэрэглэгчтэй харилцах харилцаанд:
a) бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллээр хангах;
b) лавлагаа гаргах, гэрээ буюу захиалга, өөрчлөлтийг мэдэгдэх;
c) бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн санал, хүсэлтийг авах, энд
хэрэглэгчийн гомдол мөн хамаарна;
d) хэрэглэгчийн өмчтэй харьцах эсвэл хяналтанд байлгах;
e) гэнэтийн тохиолдолд, шаардлагатай бол, авах арга хэмжээний тусгай шаардлагыг
тогтоох зэргийг хамруулна.
8.2.2 Бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлагыг тодорхойлох
Хэрэглэгчдэд санал болгох гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг

17
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
тодорхойлох тохиолдолд:
a) бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих дараах шаардлагыг тогтоосон:
1) холбогдох хуулийн ба зохицуулалтын аливаа шаардлага;
2) байгууллагаас хэрэгтэй гэж үзсэн шаардлага;
b) байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх гаргаж байгаа
шаардлагад тохирсон байх нөхцлийг хангана.
8.2.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах шаардлагыг хянаж үзэх
8.2.3.1 Байгууллага нь хэрэглэгчдэд санал болгож байгаа бүтээгдэхүүн,
үйлчилгээний шаардлагыг хангах чадвартай байх нөхцлийг хангана. Байгууллага нь
бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид нийлүүлэх шийдвэр гаргахаас өмнө:
a) нийлүүлэлт болон нийлүүлэлтийн дараах шаардлага бүхий хэрэглэгчийн
тогтоосон шаардлага;
b) хэрэглэгч тогтоогоогүй боловч тусгай эсвэл төлөвлөсөн хэрэглээнд хамаарах
болох нь тодорхой шаардлага;
c) байгууллагын тогтоосон шаардлага;
d) бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах хуулийн болон зохицуулалтын шаардлага;
e) гэрээ буюу захиалганд өмнө нь зааснаас өөр шаардлагыг хянаж үзнэ.
Байгууллага нь гэрээ буюу захиалганд өмнө нь зааснаас өөр шаардлагыг
шийдвэрлэсэн байх нөхцлийг хангана.
Хэрэглэгч нь шаардлагаа баримтжуулж өгөөгүй тохиолдолд байгууллага
хэрэглэгчийн шаардлагыг хүлээж авахаас өмнө баталгаажуулна.
ТАЙЛБАР Интернет худалдаа гэх мэт тохиолдолд захиалга бүрийг албан ёсоор
баталгаажуулах боломжгүй байдаг. Бүтээгдэхүүний каталог эсвэл сурталчилгааны
материал дээр байгаа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллээр үүнийг орлуулж
болно.
8.2.3.2 Байгууллага нь баримтжуулсан мэдээллийг:
a) хянаж үзсэн үр дүн;
b) бүтээгдэхүүн, үйлчилгээний аливаа шинэ шаардлагатай холбогдуулан хадгалж эрх
мэдэлдээ байлгана.
8.2.4 Бүтээгдэхүүн үйлчилгээний шаардлагад орсон өөрчлөлт
Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлага өөрчлөгдсөн бол
баримтжуулсан мэдээллийг өөрчилж, холбогдох ажилтныг энэ тухай мэдээллээр
хангана.

8.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн (зохион бүтээлт) ба боловсруулалт


8.3.1 Ерөнхий зүйл
Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд дагалдах үйлчилгээг хангасан зохион
бүтээх болон боловсруулах үйл явцыг бий болгож, хэрэгжүүлж, мөрдөнө.
8.3.2 Зохион бүтээлт ба боловсруулалтыг төлөвлөлт
Зохион бүтээлт, боловсруулалтын үе шатыг тодорхойлж, хянахын тулд байгууллага
нь:
a) зохион бүтээлт, боловсруулалтын мөн чанар, үргэлжлэх хугацаа, төвөгшил;
b) зохион бүтээлт, боловсруулалтыг авч үзэх зэрэг шаардлагатай үйл явцын үе
шатууд;
c) зохион бүтээлт, боловсруулалтыг шалгах, баталгаажуулах үйл ажиллагаа;
d) зохион бүтээлт, боловсруулалтад хамаарах хариуцлага, эрх мэдэл;
e) бүтээгдэхүүн, үйлчилгээний зохион бүтээх, боловсруулахад шаардлагатай гадаад
болон дотоод нөөц;
f) зохион бүтээх, боловсруулах үйл явцад оролцож байгаа ажилтнуудын уялдаа
холбоог хянах хэрэгцээ;
g) хэрэглэгч болон үйлчлүүлэгчдийг зохион бүтээх, боловсруулах үйл явцад
оролцуулах хэрэгцээ;
18
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

h) бүтээгдэхүүн, үйлчилгээний дагалдах үйлчилгээнд тавих шаардлага;


i) зохион бүтээх, боловсруулах явцад хэрэглэгч, бусад холбогдох сонирхогч талаар
хийлгэх хяналтын түвшин;
j) зохион бүтээх, боловсруулахад тавих шаардлага хангасныг нотлох баримтжуулсан
мэдээллийг авч үзнэ.
8.3.3 Зохион бүтээлт ба боловсруулалтын орц
Байгууллага нь зохион бүтээх, боловсруулах гэж буй онцлог төрлийн бүтээгдэхүүн,
үйлчилгээнд хамаарах зайлшгүй шаардлагыг тодорхойлно. Байгууллага нь:
a) чиг үүргийн болон гүйцэтгэлийн шаардлага;
b) өмнө нь хийж байсан ижил төстэй зохион бүтээлт, боловсруулалтын талаарх
мэдээлэл;
c) хуулийн болон зохицуулалтын шаардлага;
d) байгууллагын мөрдөх стандарт ба зохистой дадлын дүрэм;
e) бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанараас хамааран гарах магадлалтай гологдол.
Зохион бүтээлт, боловсруулалтын орц нь хангалттай, иж бүрэн, давхардаагүй байна.
Зохион бүтээлтийн, боловсруулалтын зөрчилтэй орцыг шийдвэрлэнэ.
Байгууллага нь зохион бүтээлт, боловсруулалтын орцын талаарх баримтжуулсан
мэдээллийг хадгална.
8.3.4 Зохион бүтээлт, боловсруулалтын хяналт
Байгууллага нь зохион бүтээх, боловсруулах үйл явцыг:

a) хүрэх гэж буй үр дүнг тогтоох;


b) зохион бүтээлт, боловсруулалтын үр дүн шаардлага хангах чадвартайг үнэлэх
зорилгоор хянаж үзэх;
c) зохион бүтээлт, боловсруулалтын гарц нь орцын шаардлагыг хангасныг нотлох
зорилгоор шалгалтын үйл ажиллагаа явуулсныг;
d) эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалтын болон тодорхой хэрэглээний
шаардлагыг хангаж байгааг тодорхойлохын тул баталгаажуулалтын үйл ажиллагаа
явуулсныг;
e) хянаж үзэх, шалгах, баталгаажуулах явцад гарсан аливаа асуудлыг шийдвэрлэх;
f) эдгээр арга хэмжээний талаарх баримтжуулсан мэдээллийг хадгалж эрх мэдэлдээ
байлгах нөхцлийг хангах зорилгоор хянана.
ТАЙЛБАР Зохион бүтээх, боловсруулах үйл явцыг хянаж үзэх, шалгах,
баталгаажуулах зорилго нь өөр өөр байна. Эдгээрийг тусд нь эсвэл хослуулан
байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохируулан хэрэглэж болно.
8.3.5 Зохион бүтээлт, боловсруулалтын гарц
Байгууллага нь зохион бүтээлт боловсруулалтын гарц нь:
a) орцын шаардлагыг хангах;
b) бүтээгдэхүүн, үйлчилгээний дагалдах үйлчилгээнд тохирсон байх;
c) хяналт, хэмжилтийн тохиромжтой шаардлага болон хүлээж авах шалгуурыг тусгах
буюу иш татах;
d) бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалтанд нийцэх, зөв, аюулгүй байдалд нэн чухал
үзүүлэлтийг тогтоох.
Байгууллага нь зохион бүтээлт, боловсруулалтын гарцын талаарх баримтжуулсан
мэдээллийг хадгалж эрх мэдэлдээ байлгана.
8.3.6 Зохион бүтээлт, боловсруулалтын өөрчлөлт
Байгууллага зохион бүтээлт, боловсруулалтын явцад эсвэл дараа нь гарсан
өөрчлөлт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлагад тохирсон байдалд сөрөг нөлөө
үзүүлээгүйг нотлох хэмжээнд тогтоож, хянаж үзнэ.
Байгууллага дараах баримтжуулсан мэдээллийг хадгалж өөрийн эрх мэдэлд
байлгана:

19
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
a) зохион бүтээлт, боловсруулалтын өөрчлөлт;
b) хянаж үзсэн үр дүн;
c) өөрчлөлт хийх зөвшөөрөл;
d) сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ.
8.4 Гаднаас авч буй үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний хяналт
8.4.1 Ерөнхий зүйл
Байгууллага нь гаднаас авч буй үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлагад
нийцэж байгаа эсэхийг тодорхойлно.
Байгууллага нь гаднаас авч буй бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээнд тавих хяналтыг
дараах тохиолдолд тодорхойлно:
a) гаднаас авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээг байгууллагын өөрийн бүтээгдэхүүн,
үйлчилгээтэй нэгтгэх бол;
b) хэрэглэгчид шууд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны нийлүүлэгч байгууллагын
нэрийн өмнөөс хийж байгаа тохиолдолд;
c) үйл явц болон түүний хэсгийг байгууллагын шийдвэрийн дагуу гадны нийлүүлэгч
гүйцэтгэж байгаа тохиолдолд;
Гадны нийлүүлэгчдийн шаардлагын дагуу үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээг хангах
чадварт үндэслэн гүйцэтгэлийг үнэлэх, сонгох, хянах, дахин үнэлэх шалгуурыг
байгууллага тодорхойлж хэрэглэнэ. Байгууллага эдгээр үйл ажиллагаа болон
үнэлгээний дүнгийн дагуу хийсэн шаардлагатай арга хэмжээний талаарх
баримтжуулсан мэдээллийг хадгална.
8.4.2 Хяналтын төрөл ба хэмжээ
Байгууллагын гаднаас авч буй үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөрийн
байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд туушдаа хүргэх чадварт сөрөг
нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг хангасан байна.
Байгууллага доорх арга хэмжээг авна. Үүнд:
a) гаднаас нийлүүлж байгаа үйл явц байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны
хяналтанд байх;
b) гадны нийлүүлэгч болон түүний гаргаж байгаа үр дүнд аль алинд хяналт тогтоох;
c) дараах асуудалд анхаарна. Үүнд:
d) бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн болон хуулийн болон зохицуулалтын
шаардлагыг тууштай хангах талаарх байгууллагын чадварт гаднаас нийлүүлж байгаа
үйл явц бодитой нөлөө үзүүлэх;
e) гадны нийлүүлэгчдийн хэрэглэж байгаа хяналтын үр бүтээлтэй байдал;
f) гаднаас нийлүүлж буй үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлага хангаж байгааг
тогтоох шалгалт буюу бусад үйл ажиллагааг тодорхойлно.
8.4.3 Гадны нийлүүлэгчдэд зориулсан мэдээлэл
Байгууллага гадны нийлүүлэгчидтэй холбогдохоос өмнө тавих шаардлага тохирсон
эсэхийг магадлана.
Байгууллага дараах шаардлагыг гадны нийлүүлэгчдэд мэдээлнэ.Үүнд:
a) нийлүүлэх үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар;
b) доорх зүйлийг батлах тухай. Үүнд:
1) бүтээгдэхүүн, үйлчилгээ;
2) арга, үйл явц, тоног төхөөрөмж;
3) бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх;
c) ажилтнуудын ур чадвар, шаардлагатай мэргэшлийн байдал;
d) гадаад нийлүүлэгчийн байгууллагатай харилцах харилцаа;
e) гадаад нийлүүлэгчийн гүйцэтгэлийг байгууллагаас хянах, шалгах;
f) гадаад нийлүүлэгчийн байранд байгууллагаас эсвэл тэдний хэрэглэгчдийн зүгээс
хийх шалгалт, баталгаажуулалт.
8.5 Үйлдвэрлэл ба үйлчилгээ үзүүлэх
8.5.1 Үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлын хяналт
20
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээг хяналттай нөхцөлд гүйцэтгэнэ. Хяналттай


нөхцөлд дараах зүйлс аль болох хамаарна. Үүнд:
a) баримтжуулсан дараах мэдээллийг бэлэн байлгах. Үүнд:
1) үйлдвэрлэх гэж байгаа бүтээгдэхүүн, үзүүлэх гэж буй үйлчилгээ, гүйцэтгэх гэж буй
ажлын үзүүлэлтүүд;
2) хүрэх үр дүнгийн талаар;
b) хяналт, хэмжилтийн зохих нөөцийг бэлэн байлгах, ашиглах;
c) гарцын явцыг хянах шалгуур болон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авах
шалгууруудыг хангаж байгааг үйл ажиллагааны холбогдох үе шатуудад хяналт,
хэмжилтийг хэрэгжүүлэх замаар шалгах;
d) үйл явцыг хэрэгжүүлэхэд тохиромжтой дэд бүтэц ба орчныг ашиглах;
e) шаардлагатай мэргэшил бүхий ур чадвартай ажилтныг томилох;
f) хяналт, хэмжилтийн аргаар гарцыг нь шалгах боломжгүй үйлдвэрлэл болон
үйлчилгээнд зориулсан үйл явцууд төлөвлөсөн үр дүндээ хүрэх чадварыг
баталгаажуулах, тодорхой давтамжтайгаар баталгаажуулах;
g) хүний алдаа гарахаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
h) нийлүүлэлт болон нийлүүлэлтийн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
8.5.2 Тэмдэглэгээ ба мөшгөх боломж
Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын байдлыг илэрхийлэхэд
шаардлагатай гарцыг тодорхойлох тохиромжтой аргыг тодорхойлно.
Үйлдвэрлэл болон үйлчилгээ үзүүлэх явцад хийгдэж байгаа хяналт, хэмжилтийн
шаардлагад хамаарах гарцын нөхцөл байдлыг тодорхойлно.
Мөшгөх боломжтой байхыг шаардсан тохиолдолд байгууллага гарцын
тодорхойлолтыг дахин давтагдахааргүйгээр хийж, мөшгөх боломжийг хангахад
шаардлагатай баримтжуулсан мэдээллийг хадгална.
8.5.3 Хэрэглэгч болон гадны нийлүүлэгчийн өмч
Байгууллага өөрийн хяналтанд байгаа эсвэл ашиглаж байгаа хэрэглэгчийн болон
гадны нийлүүлэгчийн өмчийг хамгаална.
Байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглах эсвэл нэгтгэх зорилгоор хангаж
байгаа хэрэглэгчийн болон гадны нийлүүлэгчийн өмчийг тодорхойлох, шалгах,
хамгаалах ба аюулгүй байлгана.
Хэрэглэгч болон гадны нийлүүлэгчийн өмч алдагдах, гэмтэх эсвэл ашиглах
боломжгүй болгоход хүргэсэн бол байгууллага энэ тухай хэрэглэгч буюу гадны
нийлүүлэгчид мэдээлж, болсон явдлын тухай баримтжуулсан мэдээллээр хадгална.
ТАЙЛБАР Хэрэглэгч болон гадны харилцагчийн өмчид материал, эд анги, хэрэгсэл,
тоног төхөөрөмж, байр байшин, оюуны өмч болон хувийн мэдээлэл хамаарч болно.
8.5.4 Бүтээгдэхүүн үйлчилгээг хамгаалах
Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаа хугацаанд шаардлагыг
хангахад шаардагдах хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээний явцын гарцыг хамгаална.
ТАЙЛБАР Хамгаалах гэдэгт таних, харьцах, бохирдлын хяналт, баглах, хадгалах,
шилжүүлэх, дамжуулах буюу тээвэрлэх, хамгаалах зэргийг ойлгож болно.
8.5.5 Нийлүүлэлтийн дараах үйл ажиллагаа
Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах нийлүүлсний дараах шаардлагыг
хангана.
Нийлүүлэлтийн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээг тодорхойлохын тулд
байгууллага дараах зүйлийг авч үзнэ. Үүнд:
a) хуулийн болон зохицуулалтын шаардлага;
b) бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах болзошгүй тааламжгүй үр дагаврууд;
c) бүтээгдэхүүн, үйлчилгээний мөн чанар, хэрэглээ ба ашиглалтын хугацаа;
d) хэрэглэгчийн шаардлага;
e) хэрэглэгчийн санал хүсэлт.

21
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
ТАЙЛБАР Нийлүүлэлтийн дараах үйлчилгээнд баталгаат хугацаа өгөх, засвар
үйлчилгээ гэх мэт гэрээний үүрэг амлалт, дахин ашиглах эсвэл устгал хийх зэрэг
нэмэлт үйлчилгээнүүд багтаж болно.
8.5.6 Өөрчлөлтийн хяналт
Үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх явц шаардлагад нийцсээр байгааг тодорхойлох
зорилгоор хийдэг хяналт өөрчлөгдвөл дүн шинжилгээ хийх шаардлагатай.
Эдгээр өөрчлөлтийн үр дүн, өөрчлөлт хийх эрх бүхий хүний мэдээлэл, өөрчлөлтийн
дүнд хийгдсэн арга хэмжээнүүд зэргийг багтаасан баримтжуулсан мэдээллийг
хадгалсан байна.
8.6 Бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах
Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь шаардлага хангаж байгааг шалгах төлөвлөгөөт арга
хэмжээнүүдийг байгууллага шаардлагатай үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Төлөвлөсөн арга хэмжээг хангалттай хэрэгжүүлэх эсвэл холбогдох эрх бүхий
байгууллагаас буюу, боломжтой бол, хэрэглэгчид зөвшөөрөх хүртэл бүтээгдэхүүн,
үйлчилгээг нийлүүлэхгүй байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахтай холбоотой баримтжуулсан мэдээллийг
байгууллага хадгална. Үүнд дараах асуудлуудыг тусгана:
a) хүлээн авах шалгуурыг хангаж байгаа тухай нотолгоо;
b) бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах эрх мэдэл бүхий ажилтны тодорхойлолт.
8.7 Үл тохирол бүхий гарцын хяналт
8.7.1 Байгууллага үл тохирох гарцыг санамсаргүй байдлаар хэрэглэх, хэрэглэгчид
хүргэхээс сэргийлж, тэмдэглэгээ хийж, хянана.
Байгууллага үл тохирлын мөн чанар болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээнд үзүүлэх
үр нөлөөнд тохирох арга хэмжээ авна. Үүнийг бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлсний
дараа, үйлчилгээ үзүүлж байх үед эсвэл үзүүлсний дараа, үл тохирох байдлыг олж
тогтоосон үед мөн хэрэгжүүлнэ.
Байгууллага үл тохирол бүхий гарцыг авч үзэхдээ дараах арга замуудын аль нэгийг
эсвэл хэд хэдийг ашиглана:
a) залруулга;
b) тусгаарлах, битүүмжлэх, буцаах буюу бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг
зогсоох;
c) хэрэглэгчид мэдээлэх;
d) зөвшилцлийн үндсэн дээр хүлээн авахыг зөвшөөрүүлэх.
Үл тохирол бүхий гарцыг залруулсны дараа шаардлага хангасныг шалгана.
8.7.2 Байгууллага дараах баримтжуулсан мэдээллийг хадгална. Үүнд:
a) үл тохирлын тухай тайлбар;
b) авсан арга хэмжээний тайлбар;
c) зөвшилцсөн тухай тайлбар;
d) үл тохиролын талаар шийдвэр гаргах эрх мэдэл бүхий этгээдийг тодорхойлох.
9 Гүйцэтгэлийн үнэлгээ
9.1 Хяналт, хэмжилт, шинжилгээ ба үнэлгээ
9.1.1 Ерөнхий зүйл
Байгууллага дараах зүйлийг тодорхойлно. Үүнд:
a) хянах, хэмжих шаардлагатай зүйлүүд;
b) үр дүн хүчинтэй байхад шаардлагатай хяналт, хэмжилт, шинжилгээ, үнэлгээний
аргууд;
c) хяналт, хэмжилтийг гүйцэтгэх хугацаа;
d) хяналт, хэмжилтийн үр дүнд шинжилгээ, үнэлгээ хийх хугацаа.
Байгууллага чанарын удирдлагын тогтолцооны гүйцэтгэл болон үр бүтээлтэй
байдлыг үнэлнэ. Байгууллага үнэлгээний үр дүнгийн талаар баримтжуулсан
мэдээллийг нотолгоо болгон хадгална.
9.1.2 Шинжилгээ ба үнэлгээ
22
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Байгууллага хяналт, хэмжилтийн үр дүнгээс гарах холбогдох өгөгдөл ба мэдээллийг


шинжилж, үнэлнэ.
Шинжилгээний үр дүнг дараах үнэлгээнд ашиглана. Үүнд:
a) бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын байдал;
b) хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин;
c) чанарын удирдлагын тогтолцооны гүйцэтгэл ба үр бүтээлтэй байдал;
d) төлөвлөлт үр дүнтэй байсан эсэх;

e) эрсдэл болон боломжид чиглэсэн арга хэмжээний үр бүтээлтэй байдал;


f) гадны нийлүүлэгчийн гүйцэтгэл;
g) чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах хэрэгцээ.
ТАЙЛБАР Статистик аргууд өгөгдлийн шинжилгээний аргачлалд хамаарна.
9.2 Дотоод аудит
9.2.1 Байгууллага чанарын удирдлагын тогтолцооныхоо байдлын талаар дараах
мэдээллийг авахын тулд төлөвлөсөн хугацаанд дотоод аудит хийнэ. Үүнд:
a) доорх шаардлагад тохирч байгааг. Үүнд:
1) чанарын удирдлагын тогтолцооны байгууллагын өөриийн шаардлага;
2) олон улсын энэхүү стандартын шаардлага;
b) үр бүтээлтэй хэрэгжиж, хадгалагдаж байгааг.
9.2.2 Байгууллага

a) холбогдох үйл явцуудын ач холбогдол, байгууллагад нөлөөлж буй өөрчлөлтүүд,


өмнөх аудитын үр дүнд үндэслэн аудитын давтамж, аргачлал, хариуцлага, төлөвлөх
шаардлага, тайлагнал зэргийг тусгасан аудитын хөтөлбөрийг төлөвлөж, бий болгох
ба хэрэгжүүлж, хадгална.
b) аудит тус бүрийн шалгуур, хамрах хүрээг тогтооно;
c) аудиторуудыг сонгох, аудитыг бодитой, шударга явуулна;

d) аудитын үр дүнг холбогдох удирдлагад мэдээлнэ;


e) зохих залруулга болон залруулах арга хэмжээг хойшлуулалгүй авна;
f) аудитын хөтөлбөр хэрэгжсэн тухай болон аудитын үр дүнгийн нотолгоо болох
баримтжуулсан мэдээллийг хадгална.
ТАЙЛБАР ISO 19011 стандартыг үзнэ үү.
9.3 Удирдлагын дүн шинжилгээ
9.3.1 Ерөнхий зүйл
Дээд удирдлага байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо байгууллагын
стратегийн чиг хандлагад тохирсон, нийцсэн, үр бүтээлтэй, уялдаатай байгаа эсэхэд
дүн шинжилгээ тогтмол хийнэ.
9.3.2 Удирдлагын дүн шинжилгээний орц
Удирдлагын дүн шинжилгээг төлөвлөсөн байх ба дараах асуудлуудыг авч үзнэ. Үүнд:
a) өмнөх удирдлагын дүн шинжилгээний дагуу авсан арга хэмжээний тухай;
b) чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах гадаад болон дотоод асуудлуудад
гарсан өөрчлөлтүүд;
c) чанарын удирдлагын тогтолцооны чиг хандлагыг харуулсан гүйцэтгэл болон үр
бүтээлтэй байдлын тухай дараах мэдээлэл:
1) холбогдох сонирхогч талуудаас ирсэн санал хүсэлт болон хэрэглэгчийн сэтгэл
ханамж;
2) чанарын зорилтууд биелсэн байдал;
3) үйл явцын гүйцэтгэл ба бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын байдал;
4) үл тохирлууд ба залруулах арга хэмжээ;
5) хяналт хэмжилтийн үр дүн;

23
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
6) аудитын үр дүн;
7) гадны нийлүүлэгчдийн гүйцэтгэл;
d) нөөцийн тохиромжтой байдал;
e) эрсдэл болон боломжид чиглэсэн арга хэмжээний үр бүтээлтэй байдал (6.1-ийг
үзнэ үү);
f) сайжруулах боломжууд.
9.3.3 Удирдлагын дүн шинжилгээний гарц
Удирдлагын дүн шинжилгээний гарцад дараах асуудал бүхий шийдвэрүүд болон
арга хэмжээ хамаарна. Үүнд:
a) сайжруулах боломжууд;
b) чанарын удирдлагын тогтолцоонд оруулах аливаа өөрчлөлтийн хэрэгцээ;
c) нөөцийн хэрэгцээ.
Байгууллага удирдлагын дүн шинжилгээг нотлох баримтжуулсан мэдээллийг
хадгална.
10 Сайжруулалт
10.1 Ерөнхий зүйл
Байгууллага сайжруулах боломжуудыг тодорхойлох, сонгох ба хэрэглэгчийн
шаардлагыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд шаардлагатай
арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Дараах арга хэмжээ үүнд хамаарна. Үүнд:
a) бүтээгдэхүүн үйлчилгээний шаардлагыг хангах, ирээдүйн эрэлт хэрэгцээ,
хүлээлтэд нийцүүлэхээр сайжруулах;
b) тааламжгүй үр дүнг залруулах, урьдчилан сэргийлэх, бууруулах;
c) чанарын удирдлагын тогтолцооны гүйцэтгэл болон үр бүтээлтэй байдлыг
сайжруулах.
ТАЙЛБАР Сайжруулалтын жишээ гэвэл залруулга, залруулах арга хэмжээ,
тасралтгүй сайжруулалт, огцом өөрчлөлтүүд, шинэчлэл болон зохион байгуулалт
өөрчлөлт хамаарна.
10.2 Үл тохирол ба залруулах арга хэмжээ
10.2.1 Хэрэглэгчийн гомдол зэрэг аливаа үл тохирлын үед байгууллага дараах арга
хэмжээг авна. Үүнд:
a) үл тохирлын дагуу дараах арга хэмжээг аль болох авна:
1) хянаж, залруулах арга хэмжээ авах;
2) үр дагаврыг арилгах;
b) дахин илрэх эсвэл өөр хаа нэг газар тохиолдохгүй байхын тулд үл тохирлын
шалтгааныг арилгах арга хэмжээний хэрэгцээг үнэлэх:
1) үл тохирлыг шүүх, дүн шинжилгээ хийх;
2) үл тохирлын шалтгааныг тодорхойлох;
3) ижил төстэй үл тохирлууд байгаа эсэх эсвэл тохиолдож болох эсэхийг
тодорхойлох;
c) шаардлагатай аливаа арга хэмжээг авах;
d) аливаа залруулах арга хэмжээний үр бүтээлтэй байдалд дүн шинжилгээ хийх;
e) шаардлагатай гэж үзвэл, төлөвлөлтийн явцад тодорхойлсон эрсдэл болон
боломжуудыг шинэчлэх;
f) шаардлагатай гэж үзвэл, чанарын удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулах.
Залруулах арга хэмжээ илэрсэн үл тохирлын үр дүнд тохирсон байна.
10.2.2 Байгууллага баримтжуулсан мэдээллийг дараах зүйлийн нотолгоо
болгон хадгална:
a) үл тохирлын мөн чанар, түүний дагуу авсан арга хэмжээнүүд;
b) аливаа залруулах арга хэмжээний үр дүн.
10.3 Тасралтгүй сайжруулалт
.
24
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Байгууллага нь чанарын удирдлагын тогтолцооны зохистой, тохиромжтой, үр


бүтээлтэй байдлыг тасралтгүй сайжруулж байна.
Байгууллага тасралтгүй сайжруулалтын хүрээнд хийх хэрэгцээ буюу боломжуудыг
тодорхойлохын тулд дүн шинжилгээ, үнэлгээний үр дүн болон удирдлагын дүн
шинжилгээний гарцыг авч үздэг байна.

25
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
А хавсралт
(мэдээллийн)
Шинэ бүтэц, нэр томьёо, зарчмын тодруулга

A.1 Бүтэц ба нэр томьёо

Өмнөх хувилбартай харьцуулахад энэхүү олон улсын стандартын заалтуудын бүтэц,


зарим нэр томьёонд бусад удирдлагын тогтолцооны харилцан уялдааг
сайжруулахын тулд өөрчлөлт орсон.

Байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны баримтжуулсан мэдээллүүдэд


бүтэц болон нэр томьёоны ямар нэгэн шаардлагыг энэ стандартад тавиагүй.
Заалтуудын бүтэц нь шаардлагуудын уялдаа холбоог танилцуулах зорилгоос гадны
байгууллагуудын бодлого, зорилт, үйл явцын баримтжуулалт хийх загвар болж
өгсөн.

Чанарын удирдлагын тогтолцоонд хамааралтай баримтжуулсан мэдээллийн бүтэц,


бүрэлдхүүн нь ихэнхдээ хэрэглэгчид болон байгууллагын үйл ажиллагаа болон өөр
зорилгоор бий болгосон мэдээллүүдэд аль алинд нь хамааралтай.

Энэ стандартад байгууллагын ашигладаг нэр томьёонд шаардлага тавиагүй.


Байгууллага нь өөрсдийн үйл ажиллагаанд тохирох нэр томьёог ашиглах боломжтой.
Жишээ нь: бүртгэл, баримтжуулалт, протокол зэргийг баримтжуулсан мэдээллийн
оронд, нийлүүлэгч, хамтрагч, вендор зэргийг гадны нийлүүлэгчийн оронд ашиглаж
болно.

A.1 хүснэгт Өмнөх стандартаас энэхүү олон улсын стандартад орсон гол
өөрчлөлтүүдийг харуулсан.

A.1 хүснэгт-ISO 9001:2008 ба ISO 9001:2015-ын гол өөрчлөлтүүд

ISO 9001:2008 ISO 9001:2015


Бүтээгдэхүүн Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Гажих Ашиглахаа больсон
(A.5–г үзэх)
Удирдлагын төлөөлөгч Ашиглахаа больсон
(Ижил төстэй үүрэг хариуцлага, эрх
мэдэл тогтоосон хэдий ч удирдлагын
төлөөлөл болох нэг хүнд зориулсан
шаардлага байхгүй)
Баримт бичиг, чанарын гарын авлага, Баримтжуулсан мэдээлэл
баримтжуулсан журам, бүртгэл
Ажлын орчин Үйл ажиллагаа явуулах орчин
Хяналт хэмжилтийн тоног төхөөрөмж Хяналт хэмжилтийн нөөц
Худалдаж авсан бүтээгдэхүүн Гаднаас нийлүүлсэн бүтээгдэхүүн,
үйлчилгээ
Нийлүүлэгч Гадны нийлүүлэгч

A.2 бүтээгдэхүүн үйлчилгээ

ISO 9001:2008 дээр бүтээгдэхүүн гэдэг үг бүх ангиллын гарцыг хэлж байсан Энэ
стандарт дээр бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг нэр томьёо ашиглаж байна.
26
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Бүтээгдэхүүн үйлчилгээнд бүх гарцыг хамааруулж ойлгоно: программ хангамж,


үйлчилгээ, боловсруулсан түүхий эд, гэх мэт.
Стандартын зарим шаардлагуудыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байсан учраас
бүтээгдэхүүн үйлчилгээ хоёрын ялгааг тодруулж гаргах үүднээс үйлчилгээ гэж нэмж
оруулсан.
Үйлчилгээ гэж хэрэглэгчид очих үед гарцын нэг хэсэг болж тодорхойлогдоно. Жишээ
нь шаардлагын тохирол нь үйлчилгээ хэрэглэгчид очихоос өмнө тодорхойлогдох
боломжгүй юм.
Ихэнх хэсгүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээ хоёрыг хамтад нь хэрэглэнэ. Хэрэглэгчид
гаргаж буй болон гадны нийлүүлэгчээс авч буй ихэнх гарцад бүтээгдэхүүн үйчилгээ
хоёрыг хамтад нь оруулсан. Жишээ нь: биет болон биет бус бүтээгдэхүүн
үйлчилгээтэй холбоотой бол, биет болон биет бус үйлчилгээ бүтээгдэхүүнтэй
холбогдсон байдаг.

A.3 Сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг ойлгох

4.2 дахь заалтад удирдлагын тогтолцоонд хамааралтай сонирхогч талуудыг


тодорхойлж тэдний шаардлагуудыг тодорхой болгох тухай заасан. Гэсэн хэдий ч 4.2
дахь заалт нь олон улсын энэ стандартын хамрах хүрээнээс гадна чанарын
удирдлагын тогтолцооны шаардлагыг өргөтгөнө гэсэн үг биш. Хамрах хүрээнд зааж
өгснөөр хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг
хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах
зорилготой байгууллагад ашиглах боломжтой.

Энэхүү стандартад чанарын удирдлагын тогтолцоонд хамааралгүй сонирхогч


талуудын талаар ямар нэгэн шаардлага байхгүй. Зарим нэг тусгай шаардлага тавьж
болох ба үүнийг тухайн байгууллага шийднэ.

A.4 Эрсдэлд суурилсан бодлого

Эрсдэлд суурилсан бодлого гэсэн зарчим өмнөх стандартад далд байсан, өөрөөр
хэлбэл төлөвлөх, дүн шинжилгээ хийх, сайжруулах шаардлагуудын цаана байсан.
Энэ стандарт нь 4.1 заалтад байгууллагын төлөв байдлыг судлах, 6.1-д төлөвлөлийн
үед эрсдлийг тодорхойлох тухай тусгай шаардлагуудыг гаргаж ирсэн. 4.4-т заасан
чанарын удирдлагын тогтолцооны үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд эрсдэлд
суурилсан бодлого баримтлахыг харуулсан.

Чанарын удирдлагын тогтолцооны гол зорилтуудын нэг нь урьдчилан сэргийлэх арга


юм. Энэ стандартад урьдчилан сэргийлэх талаар тусдаа бүлэг байхгүй. Урьдчилан
сэргийлэх ажиллагааг эрсдэлд суурилсан бодлого гэсэн зарчимд оруулан
томьёолсон.
Эрсдэлд суурилсан бодлого энэ стандартад орсноор зарим шаардлагуудыг хассан,
заримыг нь өөр шаардлагаар сольсон. Ингэснээр өмнөх стандартыг бодвол илүү уян
хатан болж өгсөн.

6.1 заалтад эрсдэлд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх тухай заасан боловч
эрсдлийн удирдлагын ямар нэгэн арга зүй, баримт бичгийг тухайлан заагаагүй.
Байгууллага нь ямар арга зүйг ашиглахаа өөрсдөө шийдэх боломжтой болсон.
Чанарын удирдлагын тогтолцооны бүх үйл явцуудад ижил түвшний эрсдэл
байдаггүй, байгууллага бүр өөр өөр байдаг. 6.1 заалтын дагуу байгууллага нь

27
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
эрсдэлд суурилсан бодлого баримталж эрсдлийг буурлуусан үйл ажиллагааны
баримтжуулсан мэдээллийг нотолгоо болгон хадгалж байх нь зүйтэй.

A.5 Хэрэглэх боломж

Энэхүү олон улсын стандартад байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны


шаардлагыг хэрэглэх боломжийг зааж өгөхдөө гажилтын талаар оруулаагүй.
Байгууллага стандартын шаардлагуудыг хэрэглэх боломж нь тэдний хэмжээ, нарийн
төвөгтэй байдал, хэрэглэж буй удирдлагын систем, үйл ажиллагааны чиглэлүүд,
эрсдлийн шинж чанар, илрүүлэх боломж зэргээс шалгаална.

Хэрэглэх боломжийг заасан 4.3 заалт нь байгууллага чанарын удирдлагын


тогтолцооны хамрах хүрээн дотор байгаа аль ч үйл явцад хамаарахгүй шаардлагууд
байвал энэ талаар авч үзэж болохыг заасан. Байгууллага нь орхилт хийх
шаардлагыг тодорхойлж болох ба энэ шийдвэр нь эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнд
доголдол гарахад нөлөөлөхгүй байх ёстой..

A.6 Баримтжуулсан мэдээлэл

Бусад удирдлагын тогтолцоонд заасны адил энэ стандартад баримтжуулсан


мэдээлэл гэсэн нэр томьёо ямар ч өөрчлөлт, нэмэлтгүйгээр тусгагдсан. (7.5). Энэ
стандартын текст бүрт энэ талаар дурьдсан байгаа. Баримтжуулсан мэдээлэл гэсэн
шаардлага бүх баримт бичгийн шаардлагуудад ашиглагдана.

ISO 9001:2008 стандартад баримт бичиг, баримтжуулсан журам, гарын авлага гэж
тусгайлан нэр өгсөн байсан бол энэ стандартад баримтжуулсан мэдээллийг бий
болгох гэж зааж өгсөн.

ISO 9001:2008 стандартад тохирлын нотолгоо болж буй баримт бичгийг бүртгэл гэж
байсан бол энэ стандартад баримтжуулсан мэдээллийг хадгалах гэсэн шаардлага
болгон оруулсан. Байгууллага нь хадгалах баримтжуулсан мэдээллийг тодорхойлох
үүрэг хүлээнэ.

Баримтжуулсан мэдээллийг хадгалах гэдэгт бүх мэдээллийг хадгална гэсэн үг биш,


жишээ нь баримт бичгийн өмнөх хувилбарыг хадгалах шаардлагагүй.

Энэ стандартад мэдээлэл гэдгийн оронд баримтжуулсан мэдээлэл гэж нэрлэж


байгаа хэдий ч мэдээлэл бүхэн баримтжигдсан байна гэж шаардаагүй. Ийм учраас
байгууллага ямар мэдээллийг баримтжуулахаа өөрсдөө шийдэж болно.

A.7 Байгууллагын мэдлэг

7.1.6-д заасны дагуу байгууллагын мэдлэгт холбоотой шаардлага нь дараах


зорилгоор гарч ирсэн:
А. байгууллагын мэдээлэл алдагдахаас хамгаалах
- ажилчдын оролт гаралтаас хамаарч
- мэдээлэл цааш нь дамжих
Б. Мэдлэг олж авахыг дэмжих
- туршлагаас суралцах
- дадлагажигч
- жишиг мэдлэгээс суралцах

28
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

A.8 Гаднаас нийлүүлж байгаа үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээ

Гаднаас нийлүүлж байгаа үйл явц, бүтээгдэхүүн үйлчилгээний бүх хэлбэрийг 8.4-т
заасан байгаа:

a) Нийлүүлэгчээс худалдан авч буй


b) Хамтрагч байгууллагатай хийж буй зохион байгуулалт
c) Гадны нийлүүлэгчээс үзүүлж буй аутсорсинг үйлчилгээ

Аутсорсинг үйлчилгээ нь үргэлж чухал ач холбогдолтой байсаар ирсэн. Иймээс


гадны үйлчилгээг хянахын тулд үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанараас
шалтгаалж эрсдэлд суурилсан бодлогын хүрээнд байгууллага болон гадны
үйлчилгээ үзүүлэгч хоёрын хамтын ажиллагаанд уялдан тохирох аргыг хэрэглэх нь
зүйтэй.

29
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
В хавсралт
(мэдээллийн)

ISO/TC 176 ТХ-ноос боловсруулсан чанарын удирдлагын тогтолцооны бусад


стандартууд

Энэ хавсралтад дурьдсан олон улсын стандартуудыг ISO/TC 176 ТХ-ноос


боловсруулсан. Эдгээр стандартууд энэхүү олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд
туслах мэдээллийг өгдөг.

B.1 хүснэгтээр эдгээр стандартуудын уялдаа холбоо, энэ стандарттай холбоотой


шаардлагуудыг харуулсан.
Энэхүү олон улсын стандартыг ISO/TC176 ТХ-оос боловсруулсан стандартуудын
гурван гол стандартын нэг юм.

— ISO 9000 Чанарын удирдлагын тогтолцоо- суурь асуудал, тайлбар толь нь энэхүү
стандартыг ойлгож хэрэгжүүлэх суурь болж өгдөг.
ISO 9000-д заасан чанарын удирдлагын зарчмууд нь энэхүү стандартыг
боловсруулахад гол суурь нь болсон. Эдгээр зарчмууд нь дангаараа шаардлага биш
боловч стандартын шаардлагын үндэс нь болдог.

— ISO 9001 (Энэхүү олон улсын стандарт) хэрэглэгчийн сэтгэл ханамжид хүрсэн
бүтээгдэхүүн үйлчилгээг явуулж байгаагаа батлах зорилгоор хэрэгжүүлж буй
тодорхой шаардлагуудыг бий болгосон. Энэ стандартыг хэрэгжүүлснээр дотоод
харилцаа холбоо сайжирах, байгууллагын үйл явцыг ойлгох, хянах явдал сайжирах
зэрэг олон давуу талууд бий болдог.

— ISO 9004 Байгууллагын тогтвортой амжилтыг удирдах-энэ стандарт нь


байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хүрсэн амжилтыг хадгалах,
сайжруулах аргачлал болон өөрийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны
төлөвшлийн түвшинг үнэлэх аргачлалыг зааж өгсөн байдаг.
.
— ISO 10001 Чанарын удирдлага-хэрэглэгчийн сэтгэл ханамж-хэрэглэгчийн хэрэгцээ
шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд байгууллагын зүгээс дагаж
мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зааж өгсөн заавар юм.

— ISO 10002 Чанарын удирдлага-хэрэглэгчийн сэтгэл ханамж-хэрэглэгчийн зүгээс


гарсан гомдлыг барагдуулах, гомдлын эх үүсвэрийг шийдвэрлэх үйл явцыг зааж
өгсөн заавар юм.

— ISO 10003 Чанарын удирдлага-хэрэглэгчийн сэтгэл ханамж-бүтээгдэхүүн


үйлчилгээнд гадны нөлөөнөөс үүдэлтэй гомдлыг барагдуулахтай холбоотой үйл
ажиллагааг зааж өгсөн заавар юм.

— ISO 10004 Чанарын удирдлага-хэрэглэгчийн сэтгэл ханамж-хэрэглэгчийн сэтгэл


ханамжийг хянах, хэмжих үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах
боломж, хандлагыг сайжруулах үйл явцыг зааж өгсөн заавар юм.

— ISO 10005 Чанарын удирдлагын тогтолцоо-үйл явц, бүтээгдэхүүн, үйлчилгээ,


төсөл, гэрээ зэрэг үйл явцуудад чанарын төлөвлөгөө боловсруулж ашиглах талаар
өгсөн заавар юм.

30
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

— ISO 10006 Чанарын удирдлагын тогтолцоо-том жижиг, энгийн болон нарийн


төвөгтэй, тусдаа болон хамтарсан төслийн хүрээнд хийгдэх ажлуудад чанарын
стандартыг ашиглах тухай заавар юм.

— ISO 10007 Чанарын удирдлагын тогтолцоо-удирдлагын тохиромжтой байдлын


заавар юм.

— ISO 10008 Чанарын удирдлага-хэрэглэгчийн сэтгэл ханамж-байгууллага хэрэглэгч


хоёрын цахим гүйлгээ хийх тогтолцооны заавар юм.

— ISO 10012 Хэмжилтийн удирдлагын тогтолцоо-хэмжилтийн үйл явц, хэмжилтийн


тоног төхөөрөмжид тавигдах шаардлагууд

— ISO/TR 10013-Чанарын удирдлагын тогтолцооны баримтжуулалтын заавар нь


удирдлагын тогтолцооны хүрээнд боловсруулах шаардлагатай баримт бичгийг
бүрдүүлэх үйл ажиллагааны заавар юм. ISO/TR 10013 стандарт нь зөвхөн чанарын
гэлгүй байгал орчны, хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны
баримтжуулалт хийхэд ашиглагдана.

— ISO 10014 Чанарын удирдлага-дээд удирдлагад чиглэсэн санхүү эдийн засгийн


давуу талуудыг ойлгуулах заавар юм. Энэ нь удирдлагын тогтолцооны зарчмуудыг
хэрэгжүүлснээр гарч ирэх үрг ойлгох, удирдлагын зүгээс тогтвортой амжилтыг бий
болгоход баримтлах зарчим, арга зүй, арга хэрэгслийг сонгоход ашиглах ажлын
заавар болж өгдөг.

— ISO 10015 Чанарын удирдлага-сургалт зохион байгуулах үйл ажиллагааны ажлын


заавар. Сургалт гэсэн нэр томьёонд сургалт, боловсрол хамтдаа багтсан.

— ISO/TR 10017 статистик аргуудыг зааж өгдөг. ISO 9001:2000 стандартад статистик
аргын дагуу өгөгдлийг үндэслэн шийдвэр гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээний
тасралтгүй сайжруулалтыг хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжид хүрсэн
бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход туслах зорилготой.

— ISO 10018 Чанарын удирдлага – бүх нийтийн оролцоог хангах, ур чадварыг


тодорхойлох заавар юм. Чанарын удирдлагын тогтолцоо нь чадварлаг хүмүүсийн
оролцоо хэр байгаа, ур чадварыг бүрэн ашиглаж чадаж байгаа эсэхээс ихээхэн
хамаардаг. Энэ заавар нь мэдлэг, чадвар, зан чанар, орчин зэргийг тодорхойлох,
хөгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааг зааж өгнө.

— ISO 10019 Чанарын удирдлагын тогтолцооны зөвлөхүүдийг сонгох үйл


ажиллагааны заавар юм. Чанарын удирдлагын тогтолцооны зөвлөхийн ур чадварыг
үнэлэх болон зөвлөхийн үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж
байгааг батлах арга зүйг заасан.

— ISO 19011 Удирдлагын тогтолцоонд аудит хийх заавар юм. Аудитын хөтөлбөрийг
зохион байгуулах, төлөвлөх, аудит явуулах, аудитор болон аудитын багийн ур
чадварыг үнэлэх зэрэг үйл ажиллагааг зааж өгсөн. ISO 19011 стандартыг
аудиторууд, удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж буй байгууллага, аудит хийлгэх
хэрэгцээтэй байгаа байгууллагууд зэрэг нь ашиглах боломжтой.

31
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
B.1 хүснэгт-Чанарын удирдлагын стандартуудын хоорондын
уялдаа холбоо, заалтууд

Бусад Энэ стандартын заалтууд


стандартууд 4 5 6 7 8 9 10
ISO 9000 Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд
ISO 9004 Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд
ISO 10001 8.2.2, 8.5.1 9.1.2
ISO 10002 8.2.1, 9.1.2 10.2.1
ISO 10003 9.1.2
ISO 10004 9.1.2, 9.1.3
ISO 10005 5.3 6.1, Бүгд Бүгд 9.1 10.2
6.2
ISO 10006 Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд
ISO 10007 8.5.2
ISO 10008 Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд
ISO 10012 7.1.5
ISO/TR 10013 7.5
ISO 10014 Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд
ISO 10015 7.2
ISO/TR 10017 6.1 7.1.5 9.1
ISO 10018 Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд Бүгд
ISO 10019 8.4
ISO 19011

32
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Стандарт, Удирдлагын тогтолцоо, Байгууллагын соёл, Манлайлал


С.Давааням, Олон улсын ахлах аудитор, Профессор

Нийтлэг зүйл

Монгол улс, монгол хүн хөгжихийн тулд тодорхой нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй
байна. Тэргүүн ээлжинд ахиухан мөнгө олж санхүүгийн нөөц бүрдүүлж болох
салбарыг Уул уурхай гэж үзэж байна. Тиймээ, 2014 онд Монгол улсын төрөөс эрдэс
баялгийн салбарт баримтлах бодлогоо баталж, Ашигт малтмалын тухай хуулиа
шинэчлэн найрууллаа.

Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, Барилга, Хөдөө аж ахуй, Газар тариалан


гээд бизнесийн бүх салбарт ахиц дэвшил гарч байна.

Ийм тохиолдолд аливаа бизнесийг яаж хариуцлагатай хөгжүүлж, ард иргэдээ


сэтгэл ханамжтай байлгах вэ? Бид ард түмэндээ бизнесийн аль ч салбар байгаль
орчин, ажиллаж байгаа хүмүүс, орчиндоо огт сөрөг нөлөөгүй мэт худлаа ярих биш
үнэнийг хэлэх хэрэгтэй байна. Уул уурхай, барилга, эрчим хүч зэрэг аюул бүхий
эрсдэл өндөртэй үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг яаж багасгах тухай хамтран
ажиллах шаардлагатай байна.

Бизнесийн аль ч салбарыг хариуцлагатай хөгжүүлье гэвэл энэ хариуцлагыг


шинжлэх ухаантай холбож, дэлхийн шинжлэх ухааны хүрсэн түвшин Монгол оронд
хаана байна вэ? гэдгийг бид дүгнэх шаардлагатай юм. Энэ утгаар авч үзвэл дээр
дурдсан бизнесийн салбарын ажил асуудалтай байна. Эдгээр асуудлуудын хамгийн
чухал нь Монгол үндэстний аюулгүй байдал, Монгол улсын тусгаар тогтнолын гол
баталгаа Монгол хүний амь нас, эрүүл мэнд мөн юм. Тайван цагийн хөдөлмөр эрхлэх
явцад хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол Монгол оронд
харьцангуй өндөр байна. Хрээлэн байгаа орчины асуудал бас нэн чухалд
тооцогдоно.
Монгол улсын үндсэн хуульд зааснаар Монгол хүн эрүүл, аюулгүй нөхцөлд
ажиллаж амьдрах эрхтэй. 2013, 2014 онд бүртгэгдсэн ослын тоогоор өдөр бүр нэгээс
доошгүй осол гарч 5 осол тутмын 1 нь хүнд, хүний амь үрэгдүүлсэн осол байна. 2008
онд ХАБЭА-н тухай хууль гарч мөрдөгдөж эхэлснээс хойш үйлдвэрлэлийн ослын тоо
буураагүй байна. 2009-2014 оны ослын байдлыг харьцуулан үзвэл жил бүр 10 орчим
хувиар өссөн байна.

Монгол улсын Ослын бүрэлдэхүүний харьцааны статистикийн судалгаа


ХЭМАБ-н Удирдлагын тогтолцоо жинхэнэ ёсоор бүрдсэн хөгжилтэй орнуудын
статистик судалгаанд үндэслэсэн Хенрикийн онолоос хол зөрөөтэй байна. Өөрөөр
хэлбэл Монгол улсад жил бүр 22100 аюултай тохиолдол бүртгэгдэхгүй, судлагдахгүй,
удирдлагын аль нэг шатанд нуун дарагдаж байна.

33
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Байдал ийм байгаа нь Асуудал юм. Асуудал байна гэдэг нь боломж байна
гэсэн үг. Тэгвэл энэ боломжуудын нэг нь стандарт, стандартчилал юм.

Бид “Стандарт” гэж их ярьдагч чухам юу юм, хэмжилзүй, баталгаажуулалт,


итгэмжлэл гээд цогц мэт олон ойлголтууд хутгалдан, хоорондоо уялдаа холбоотой
юм шиг боловч бие даан ажилладаг, ойлгомжгүй энэ үйл явцыг энгийн үгээр хэн
нэгэн тайлбарлаж байсантай тэр болгон тааралдаж байсангүй. Гэсэн ч бидний
амьдралын хэв маяг, идэж уух, өмсөх зүүх, харьцааны соёл, ажлын явц, машин
техник хэрэглэх, цаг хугацааг тооцоолох, үнэлэх, эрүүл мэндээ хамгаалах, эрдэм
боловсрол эзэмших гээд тоочоод баршгүй бүхий л зүйлд “стандарт” буюу хэм
хэмжээний зохицуулалт, баримжаа, жишиг загвар нэвтэрсэн байна. Хэдий тийм ч
“стандарт” хэмээх нэг ч юм уу, багц ч юм уу зүйл юу вэ, хэнд, юунд хэрэгтэй юм, хэн
боловсруулж, яагаад мөрдөх ёстой вэ, ямар ач холбогдолтой болоод бид энэ
стандарт гэдэг үгийг байнга ярьж, сонсдог юм гэсэн асуулт гарч ирсээр байна.

“Стандарт” нь нас, хүйс, шашин шүтлэг, ажил мэргэжил, иргэншил, үзэл бодол
зэргийг үл харгалзан хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэх,
хамтран бүтээх суурь нь болж хана хэрмээ босгож байна. Эрхэм удирдагч,
манлайлагч та, бид хамтдаа хувь нэмрээ оруулъя.

Стандарт гэж юу вэ?

Бид юмсын “стандартыг бүтээх” эринээс “юмсыг хийх стандартын” эрин рүү
улам их ойртож байна. Стандарт бол хүн төрөлхтний үйлдвэржилтийн гурван том
хувьсгалын нэг юм. Бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх боломж олгосон
анхны алхам нь стандартчилах явдал байсан бол түүний дараа механикжуулах
систем үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. Харин 1900-аад оны үед Хенри Фордын
нэвтрүүлсэн угсрах шугам гэж нэрлэгддэг орчин үеийн автомат үйлдвэрлэлийн суурь
болох хөдөлмөрийн хуваарийн зарчим нь гутгаар том ололт нь болжээ.

34
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Стандарт бий болсон түүхийг буу хийдэг байсан дархантай холбон


тайлбарладаг. Захиалагч бүр янз бүрийн буу захиалахын зэрэгцээ түүндээ тохирсон
сум хийхийг түүнээс хүсдэг байв. Хүн бүрт зориулсан өөр өөр хэмжээтэй тугалган сум
цутгах нь дарханд хүндрэлтэй байсан төдийгүй, зардал нь өндөр байсан тул буу
сонирхох хүний тоог бууруулж байсан хэрэг. Иймд дарханы бодож олсон суут санаа
нь бүх бууны гол төмрийг адилхан хийх явдал байлаа. Ийм адилтган, олноор хийх
үйл явц нь зуун дамжин хөгжсөөр өнөөгийн бидний мэддэг орчин үеийн стандартыг
бий болгожээ. Стандартын үе шат хөгжихийн хэрээр нэг талаас бүтээгдэхүүн,
үйлчилгээ нь өргөжин, олноор үйлдвэрлэх үе шат эхэлж технологи цаашлаад чанарт
нөлөөлөх асуудалд илүү анхаарал тавих болов. Нөгөө талаас бөөнөөр үйлдвэрлэх,
үйлчлэх үйл явц нь хүрээлэн буй орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол
учруулж эхэлсэн нь аюулгүй байх үзүүлэлтийг тодорхойлоход нөлөөлсөн байна.
Иймд тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоох, баримтжуулах, мөрдөх явдал хамгийн
чухал болсон.

Мэдээж бизнесийг борлуулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бараа,


бүтээгдэхүүн борлуулахад нөлөөлдөг нэг гол хүчин зүйл нь чанар. Чанарыг бараа,
бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэх үед илрэн гарах хэрэглээний ашигтай
шинжүүдийн нийлбэр гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн, ажил,
үйлчилгээний чанар гэж түүний тоогоор буюу үгээр илэрхийлэгдсэн хэм хэмжээ,
бидний дээр хэлсэн тодорхой шаардлагад хүрсэн байвал зохино гэсэн үг. Энэхүү хэм
хэмжээ, шаардлагыг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжинд нийцүүлэн
оновчтой тогтоож, зөвшилцөн тодорхой баримт бичигт зааж тусгахыг Стандарт гэнэ.

Өнөөдөр дэлхийд стандарт хэрэглэдэггүй, стандартын байгууллагагүй зах


зээлийн харилцаагаар хөгжиж байгаа улс орон гэж нэг ч үгүй билээ. Зах зээлийн
харилцааны нөхцөлд хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүйгээр өөрөөр
хэлбэл, стандарт хэрэглэхгүйгээр ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх боломжгүй.
Энэ бол чөлөөт зах зээлийн харилцаанд чанд мөрддөг нэг ёсны хууль нь юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого худалдан авах үйл явцад


хэрэглэгчийн байр суурийг бизнес эрхлэгчидтэй харьцуулахад хүчгүй, сул дорой
байдгийг тэнцүүлэх үүднээс тэднийг бизнес эрхлэн явуулахдаа баримтлах наад
захын норм, хэм хэмжээ стандартыг тогтоохыг шаарддаг. Энэ бол улс орон бүр
бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээндээ стандарттай байхыг зорих гол
шалтгаануудын нэг мөн.

Улс орон бүр үндэсний стандартын байгууллагатай бөгөөд манай улсын хувьд
Стандартчилал, Хэмжил Зүйн Газар уг үүргийг гүйцэтгэдэг. Манай улсын үндэсний
стандартын тэмдэглэгээг MNS гэх ба улс бүрийн үндэсний стандартын байгууллагыг
эгнээндээ нэгтгэсэн Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын жинхэнэ
гишүүн юм. Стандартыг хэрэгжүүлэх хэлбэр нь улс орнуудад олон улс, бүс нутаг,
үндэсний болон байгууллагын стандартаар зохицуулагддаг.

Улс орон бүр өөрийн гаргасан техникийн зохицуулалт гэгч баримт бичгээр
зарим үйл ажиллагааг зохицуулдаг. Техникийн зохицуулалт нь олон улс худалдаа

35
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
болон улс орны эдийн засаг, аюулгүй байдал болон хүний эрүүл мэнд талаасаа
тухайн улсын хувьд заавал биелүүлэх шаардлагыг тогтоож өгсөн баримт бичиг юм.

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ нь заавал биелүүлэх шалгуур үзүүлэлт, хэм


хэмжээг тусгасан эрх бүхий байгууллагаас (бүтээгдэхүүний үзүүлэлт болон
тэдгээрийн үйл явц, үйлдвэрлэх арга г.м) баталж гаргасан баримт бичиг юм.

Стандарт яагаад хэрэгтэй вэ?

Стандартгүй дэлхий ертөнц аажмаар зогсоно. Тээвэр ба худалдаа гацаанд


орж зогсоно. Интернэт ажиллахгүй болно. Мэдээлэл харилцаа, холбооны технологи
дээр үндэслэгдсэн хэдэн зуун мянган систем буюу Засгийн газар, банкнаас
авахуулаад эрүүл мэнд, агаарын замын хяналт, онцгой байдлын асуудал, аюул
гамшигт нэрвэгсдэд үзүүлэх тусламж ба олон улсын дипломат харилцааны асуудал
хүртэл гуйвж эсвэл уналтанд орно. Тиймээс орчин үед дэлхийн маш олон хүчин
зүйлүүд стандартаас хамаарч байна.

Яагаад заавал стандарт гэж?

Стандарт нь

Олон улсын худалдааг хамгаална.


Аюулгүй амьдрах, аюулгүй ажиллагааг хангана.
Бүтээгдэхүүний чанарыг амлана.
Харилцан орлолтыг бий болгоно.
Амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Өдөр тутмын амьдралыг хялбарчилна.
Стандартыг хаанаас авах вэ?

Улс үндэсний стандартын байгууллага бүр “Үндэсний мэдээлэл, лавлагааны


төв”-ийг ажиллуулж, хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус

36
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

байгууллагыг стандартын мэдээллээр хангадаг.

Стандартын болон тэдгээрийн хэрэглээний тухай мэдээлэл:

- Техникийн зохицуулалтын тухай мэдээлэл


- Сорилт болон баталгаажуулалтын тухай мэдээлэл
- Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай мэдээлэл
Стандартыг хэн, хэрхэн боловсруулах вэ?

Стандартыг сонирхогч талуудтай зөвшилцсөний үндсэн дээр боловсруулдаг


нээлттэй үйл ажиллагаа юм.

Стандартыг хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүс, байгууллага санаачлан


боловсруулж болно.

Стандартыг боловсруулах, гаргах, мөрдүүлэх, үйл явц буюу Стандартчилал нь


судалгаа, шинжилгээ, сорилт, итгэмжлэл дээр суурилж байж хөгжлийн түлхүүр нь
болж улмаар улс орны нийгэм эдийн засгийн бодлогод дэмжлэг үзүүлэх, чөлөөт
өрсөлдөөн шинэчлэлийн явцыг түргэтгэн нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд,
хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалахад чухал нөлөөтэй юм.

Баталгаажуулалт гэж юу вэ?

Баталгаажуулалт гэдэг нь чанарын үзүүлэлтүүд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн


дүгнэлтэд тохирч байгааг нотлон баримтжуулах ажиллагаа юм.

Хөндлөнгийн этгээд буюу баталгаажуулалтын байгууллага нь тодорхой


чиглэлээр мэргэшсэн шинжээч нартай ба тэдгээр нь тохирлын үнэлгээ хийж дүгнэлт
гаргана. Харин төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн
Баталгаажуулалтын зөвлөлөөс тухайн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч,
шийдвэрлэсний дагуу гэрчилгээ олгох ажил хийгддэг. Баталгаажуулалтын үр дүнд
чанартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх боломж бүрдлээ гэж ойлгож
болно. Энэ үйл ажиллагааг Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн
тогтолцооны баталгаажуулалтын албаны шинжээчид гүйцэтгэдэг.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9000 бүлэг стандарт нь аливаа аж


ахуйн нэгж байгууллагаас хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг тогтвортой
хангаж, түүний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд хэрхэн эмх цэгцтэй ажиллаж
болохыг тогтоосон стандарт юм. ISO 9000 бүлэг стандартыг бүтээгдэхүүн,
үйлчилгээний стандарт мэтээр ташаа ойлгох явдал гардаг ба уг стандарт нь аливаа
байгууллагын чанарыг удирдаж болох тогтолцооны шаардлагыг л тогтоож өгдөг
онцлогтой.

Чанарын удирдлагын үндсэн зарчим нь “Төлөвлө, Гүйцэтгэ, Шалга, Сайжруул “


гэдэг буюу зорилго, түүнийгээ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллах,
төлөвлөгөө, үр дүнгээ харьцуулан шалгах, үл тохирлыг илрүүлэх, улмаар залруулах
арга хэмжээ авах, удирдлагын дүн шинжилгээ хийж байнгын сайжруулалт хийн
түүнийгээ эргэн төлөвлөх замаар эргэх “Демингийн мөчлөг” хэмээн алдаршсан нэгэн

37
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
цогц ажиллагаа юм.

Дэлхийн улс орныг нэг хүнд ногдох үндэсний Орлогын хэмжээгээр ангилсан
байдал

Улс орнуудын зэрэглэл Нийт үндэсний орлого нэг хүнд ногдох (жилээр-ам.
Доллар) Өндөр орлоготой (хөгжилтэй) 9266 ба дээш А Өндөр дундаж орлоготой
2996-9255 В Бага дунд орлоготой 756-2995 С Бага орлоготой (хөгжил дорой) 755 ба
түүнээс доош D Ангилалд ороогүй орон Тодорхой бус Е.

Итгэмжлэл гэж юу вэ?

Монгол улсын итгэмжлэлийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны дагуу


итгэмжлэлийг хэрхэн гүйцэтгэдэг болохыг тайлбарлах нь зүйтэй болов уу.

Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу


тохирлын үнэлгээний байгууллагуудын итгэмжлэлийг Стандартчилал, хэмжил зүйн
газар гүйцэтгэж байна. Тохирлын үнэлгээ гэж тухай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ,
ажилтан, удирдлагын тогтолцоо нь холбогдох шаардлагад тохироч байгаа
тодорхойлдог үйл ажиллагааг илэрхийлдэг ба сорилт, техникийн хяналт,
баталгаажуулалт, итгэмжлэл гэсэн төрөлтэй байхыг олон улсын стандартчиллын
байгууллагаас тогтоож, энэ талаарх ойлголтыг нэгдмэл болгосон байдаг (ISO 17000).

Итгэмжлэл гэж тухайн тохирлын үнэлгээг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлэх


эрхийг шилжүүлж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс Итгэмжлэлийг дэлхий нийтэд төр
нь хэрэгжүүлдэг байна. Олон улсын стандартад ч мөн ингэж тайлбарласан байдаг
(ISO 17011).

Монгол Улсын итгэмжлэлийн байгууллага дараах төрлийн тохирлын


үнэлгээний байгууллагуудын итгэмжлэлийг хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Сорилтын лабораторийн итгэмжлэл
2. Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл
3. Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэл
Баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлэх ажил ч мөн дотроо бүтээгдэхүүн,
ажилтан, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлэх
гэсэн гурван чиглэлд хуваагдана.

Итгэмжлэлийн үйлчилгээг хаанаас авах вэ?

Олон улсын жишгээр итгэмжлэлийн үйлчилгээг манай улсын хувьд


Стандартчилал, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн хэлтэс итгэмжлэлийн үйл
ажиллагааг гүйцэтгэж байна. Тиймээс итгэмжлэлтэй холбоотой бүх асуудлыг энд ирж
шийдвэрлүүлэх боломжтой юм.

Монгол улсад Уул уурхайн салбарын шинжлэх ухаанлаг хөгжсөн


загвар нь Эрдэнэт үйлдвэр юм

38
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Монгол улсад уул уурхайн салбар шинжлэх ухаанлаг хөгжсөн түүх Эрдэнэт
үйлдвэр ашиглалтанд орсон үеэс эхэлдэг. Монголд 90 гаруй жилийн өмнөөс уул
уурхай хөгжсөн гэх боловч тэр уурхайнуудын түүхийг судлахаар гар ажиллагаа ихтэй,
хүнд хүчир хөдөлмөр голлосон харагддаг. Харин Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд
ороход ЗХУ-ын тухайн үеийн дэвшилтэт технологи болох хамгийн том тээрэм,
бутлуур, өрөм, хамгийн том эзлэхүүнтэй хөвүүлэн баяжуулах машин энд
суурилуулсан. Хамгийн том БелАЗ машин, экскаватор энд ажилласан. Тэдгээр
техник, тоног төхөөрмжүүд маш сайн ашиглагдсан. Эрдэнэт үйлдвэр 1983 онд
төслийн бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэллээ хэмээн нэлээн олон хүнийг шагнаж
шинэ үе шатаа эхлүүлж байсныг санаж байна. Өөрөөр хэлбэл, 1973 онд Эрдэнэт
үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн. 1973-1978 онд үйлдвэрийн барилга
байгууламжийн ажил үргэлжилж 1978 онд үйлдвэрийн анхны ээлж ашиглалтанд
орсон түүхтэй. Ингээд 1978-1983 онд үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн. 1973-1978
онд үйлдвэрийн барилга байгууламжийн ажил үргэлжилж 1978 онд үйлдвэрийн
анхны ээлж ашиглалтанд орсон түүхтэй.

Үйлдвэрийг хэвийн ажиллуулж 1983 он хүртэл төслийн хүчин чадалд хүргэнэ


гэдэг тэр үеийн төр, засгийн гол бодлого байсан. Өөрөөр хэлбэл, жилд 16 сая тонн
хүдэр боловсруулах хэмжээнд хүргэхийн төлөө ажиллаж байлаа. Манай үйлдвэрийн
тээрмүүд цагт 230-240 тонн хүдэр боловсруулахаас хэтрэхгүй байв. Хүчин чадал нь
хуурай жингээрээ цагт 240 тн хүдэр боловсруулж байж 8 тээрэм нийтдээ жилд 16 сая
тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрэх байлаа. Ойрын ирээдүйд Эрдэнэтийн
хүчин чадал 32 сая тонн болохоор төлөвлөгдөж байна.

Байгууллагын соёлын тухайд

Би Эрдэнэтийн талаар өөрийн мэдэх түүхээс тоймлон дурслаа. Өөрөөр хэлбэл


бидний ажиллаж, амьдарч байгаа СОЁЛ бий болсон түүх ийм юм. Эрдэнэтийн
түүхийг олон хүн янз бүрийн өнцгөөс бичсэн байдаг. Хойшид ч энэ түүхийг
Эрдэнэтчүүд бичих нь дамжиггүй. Миний бичсэн түүх бахархан дурсах дуртай миний
түүх тул эрхэм уншигчдыг хүндэтгэлтэй хандахыг би хүснэ. Эрдэнэтийнхэн
Эрдэнэтдээ хайртай, Эрдэнэтийгээ Монголын Америк хэмээн бахархдагийн учир энэ
биз ээ. Энэ бүхэн “Орос үнэр” ханхалсан Эрдэнэтийн СОЁЛ юм.

СОЁЛ-ын тухай ойлголт нь хүмүүний харилцааны бүх талыг хамарсан


тогтолцооны ойлголт байх ба дэлхий нийтийн удирдахуйн ухаанд олон улсын
стандартуудад нийцсэн эсэхээр шалгагддаг, баталгааждаг, итгэмжлэгддэг болоод
удаж байна.

21-р зуунд бизнесийн удирдлагын уламжлалт зорилтууд шинэчлэгдэж байна.


Өнгөрсөн зууны бизнесийн удирдлагад хамгийн бага өртгөөр, хамгийн богино
хугацаанд чанартай бүтэээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт зорилтууд давамгайлж
байсан бол өнөөдөр хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл,
аюулгүй үйлдвэрлэлийн зорилтууд тавигдах болов. Бизнесийн орчин ийнхүү
өөрчлөгдөж байгаа тухай Зураг 1-д төсөөлөн үзүүлэв.

39
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Зураг 1. Бизнесийн орчин

Байгууллагын соёл, Удирдлагын нэгдсэн тогтолцоотой нягт холбоотой байх ба


хөгжилтэй гэгдэх улс, оронд удирдлагын тогтолцооны тухай ойлголт эрхэлж байгаа
бизнесийн төрлөөс үл хамааран Зураг 2-т үзүүлсэн адил нэгдмэл ойлголт болжээ.

Зураг 2. Удирдлагын нэгдсэн тогтолцоо

Байгууллагын соёл гэдэг нь удирдлагын тогтолцооны үр дүн байх ба


байгууллагын үйл ажиллагаанд оролцож байдаг сонирхогч талуудын харилцааны
түвшингээр хэмжигдэж хүлээн зөвшөөрөгдөх учиртай юм. Удирдлагын тогтолцоонд
ISO 19011:2011 стандартын хүрээнд Зураг 3-т үзүүлсэн тогтолцооны дагуу аудит
хийж болох ба аудитын үр дүнгийн илэрхийлэл нь байгууллагын үнэ цэнэ, СОЁЛ-ыг
тодорхойлдог байна.

40
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

Зураг 3. Монгол улсын чанарын дэд бүтэц буюу удирдлагын тогтолцоо

Стандартын шаардлагыг баталгаажуулдаг, баталгаажуулдаг байгууллагаа


итгэмжилдэг тогтолцоог эдийн засгийн бүх салбарт бий болгомоор байна.

Тогтолцооны асуудлыг чанарын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал,


байгаль орчны стандартын хүрээнд нэн түрүүнд авч үзэх хэрэгтэй байна.

Монголын төр стандарт шүтсэн төр баймаар байна.

Нэг зүйлийг сайн гэж хэлэхийн тулд сайн зүйлтэй харьцуулах хэрэг гарна. Тэр
сайн зүйл нь “Стандарт” байдаг. Сайн байна уу, муу байна уу гэдгийг ялгадаг,
баталгаажуулдаг байгууллага нь хариуцлагатай ажилладаг байх ёстой. Тэр хэн ч
байж болно, бизнесийн, ашгийн байгууллага байж болно. Өөрийгөө үнэлсэн хэн ч
очоод аудит хийдэг, баталгаажуулдаг байж болно. Харин тэр аудитын байгууллага
ЗӨВ ажиллаж байна уу, мэргэжлийн ёс зүйгээ баримталж чадаж байна уу гэдгийг Төр
итгэмжилдэг байх ёстой. Хяналтын тогтолцоог шат шатаар нь хийж өгөөгүйгээс
болоод бүх хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хийдэг мэтээр манай Төр
ойлгоод байна. Энэ нь хөгжингүй нийгэм байгуулж байгаа улс орны жишиг биш юм.

Аудит хийж байгаа мэргэжилтэн буюу аудитор нь мэргэжилдээ үнэнч шударга


байж, тухайн аудитын болон үйлчлүүлэгч байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг,
аудитын байгууллага нь аудиторын үйл ажиллагааг хянадаг, ЗӨВ хийж байна уу, үгүй
юу гэдгээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниас асуудаг байх хэрэгтэй. Зөвлөх
үйлчилгээ гэдэг нь дэлхий дээр байдаг бүх үйлчилгээний дотроос хамгийн үнэтэй нь
байдаг. Тиймээс мэргэшсэн мэргэжилтнээ үнэлдэг, зэрэглэдэг арга нь зөвхөн
мэргэжлийн холбоонд байдаг. Сайн мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг нь
мэргэжлийнхэн нь хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Төрийн нарийн бичгийн даргын
гарын үсэгтэй үнэмлэхээр тодорхойлдоггүй. Тийм байж болохгүй. Тогтолцоог
41
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001
өөрчлөх хэрэгтэй байна.

Зорилгоо нэгтгэх нь бидний амжилтын үндэс

Цаашид улс орны эдийн засгийн болон шинжлэх ухааны хөгжлийг дагаж
итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд бий болох нь тодорхой
юм. Мөн манай улсын хувьд итгэмжлэлийн бодлого боловсруулдаг олон улсын
байгууллагуудаас баталсан улс орнууд хоорондоо итгэмжлэлийн үр дүнг харилцан
хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрүүдэд нэгдэн орсон. Цаашид ч хэд хэдэн олон
улсын байгууллагын ийм төрлийн хэлэлцээрт нэгдэн орох зорилготой ажиллаж
байна.

Олон улсын гэрээнд ийнхүү нэгдэн орсноор Монгол улсын итгэмжлэлийн


байгууллагаас олгосон итгэмжлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хүчин
төгөлдөрт тооцогдох, цаашилбал Монгол улсын Итгэмжлэгдсэн баталгаажуулалт,
сорилт, техникийн хяналтын байгууллагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, мөн
тэдгээр баталгаажуулалтын байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээтэй бараа,
үйлчилгээг гадаадын улс орнуудад итгэж худалдан авах үндэслэлтэй болох ач
холбогдолтой юм.

“Стандарт” түүний чанарын дэд бүтэц гэгдэх стандартчилал, хэмжилзүй,


баталгаажуулалт, итгэмжлэл гэсэн үйл ажиллагаанууд биеэ даасан хэлбэрээр
ажилладаг ч нэг нь нөгөөгүйгээр дүгнэлт, шийдвэр гаргах боломжгүй энэ бүхэн
хэрэглэгч бид бүхний, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөө, ийм байдлаар
Стандарт дэлхийн хөгжлийн түлхүүр болж чадсан байна. Удирдлагын тогтолцоо олон
улсын стандартаар зохицуулагдах ба аливаа бизнесийн удирдлагын тогтолцооны
салшгүй хэсэг, чухал хэсэг болохыг бизнесийн шилдэг байгууллагууд нотолсоор
байна. Монгол улсын хөгжил, монгол хүний хөгжил дэлхийн хүн төрөлхтөний бий
болгосон үнэт зүйл буюу стандартыг баримжаалах цаг аль хэдийн болсон ба
Стандарт-дэлхийн хөгжлийн түлхүүр, Чанар бидний зорилт гэдэг нь хөгжилтэй
Монгол орны хөгжлийг тодорхойлох ойлголтуудын нэг мөн юм.

Аж ахуйн нэгж, байгууллага Удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл


ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь үйлдвэрлэл, үйлчилгээний
чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг бий болгон байгууллагын үр
ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болно. Ийм байгууллагын ажил
олгогч, эзэн сайн удирдагч байгаад зогсохгүй, сайн манлайлагч байдгийн учир энэ
юм.

Танай байгууллага байгууллагын соёлын төлөөх аяны хаана байна?


Удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлж ажилласнаар энэ асуултанд
хариу авах боломжтой болох ба Таны ажлын үнэлэмж Таны хандлагаас хамаардаг
болохыг ойлгох болно. Монголчууд, хүн сэтгэлийн амьтан гэж үздэгийн баталгаа энэ
буюу.
Танд болон Танай хамт олонд амжилт хүсье.

42
ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ISO 9001

43

You might also like