You are on page 1of 4

Даалгавар:

Г.Аюурзана “Зүүдний тухай яриа” эсээг задалсан аргачлалын дагуу задлаарай.

Л.Түдэв Зүүд
(эсээ)

I(А) “Зүүдэлсэнгүй явлаа даа” гэх юм уу “зүүдлээд сэрсэн чинь ганцаараа


байлаа” хэмээн дуулж байгаа монгол хүнтэй хаана ч тохиолдож болно. Ардын
дуунд байтугай баатарлаг туульсад хүндтэй байр эзэлсэн “Зүүд” гэдэг юусан
билээ. /Уншигчийн анхаарлыг өөртөө хандуулж сонирхлыг өдөөсөн асуулт
хэлбэртэй уран яруу түлхүүр өгүүлбэр байна./ Зүүд бол гагцхүү нойрон дунд
учирдаг ертөнц. Сэрүүн байхад зүүдний бараа сураг ч дуулдахгүй, байж болшгүй
бүтэшгүй юмыг “Сэрүүн зүүдэллээ” гэдэг нь тийнхүү нойрон дунд л ирдэг шинжийг
хэлсэн хэрэг.

I(Б) Зүүдэндээ үзсэн бүхнийг хүн сэрүүндээ заавал эргэцүүлэн боддог. Ямар
учраас тийм зүүд үзсэнээ эргэцүүлэн бодохдоо заавал ирээдүйтэй холбодог нь
хууль. Болоод өнгөрсөн юмны тухай зүүдэлсэн байлаа ч гэсэн тэр нь юуны цондон
болохыг ямар ч хүн бясалгаж боддог. Сайхан юм зүүдэлсэн бол бэлгэшээн баясаж
явна. Аймаар эвгүй юм зүүдэлсэн бол сэжиглэж бишүүрхэнэ. Ойлгомжгүй юм
зүүдэлсэн бол учрыг нь олохыг бодно. Өөрөө учрыг нь олж чадахгүй бол өрөөл
бусдаас асууж лавлана. Тийнхүү зүүд тайлах авьяастан тодордог. Дээр үеийн хаад
ноёдод тийм хүн алба хаадаг байжээ. Одоо ч зарим эрхтэн дархтанд орон тооны
зүүд тайлагч үйлчилдэг байна. Зүүд нойрын онолын нээлт ном бүтээлээс гадна
зүүдний зөн ёрыг тайлбарласан судар бичиг цөөнгүй гарчээ. Тийм судар
монголчуудад ч хэд хэд бий. “Зүүдээ манах”, “Зүүд тайлах”, “Зүүд шинжих” гэх
мэтийн зан үйл ч монголчуудад бий. Бас аймшигтай юмуу муу ёрын зүүдийг
хариулах, саармагжуулах зан үйл, тийм уншлага тарни ч байдаг болой. Яагаад
зүүдийг ийм их сонжиж анхаардаг болсон юм бол? Зарим хүний зүүд зөн билгийн
шинжтэй байдаг аж. Тийм хүний амьдрал ахуй зүүдэлснээрээ болдог удаа цөөнгүй
ажээ. Хүний зүүдэнд хайртай дотно хүмүүс нь голчлон ордог, бас заналт дайсан нь
ч зүүдлэгдэх тохиолдол элбэг буй.
I(В) “Үүрийн зүүд мэргэн” гэж монголчууд ярьдаг. Үүр шөнийн зааг дээр
зүүдэлсэн зүүд биелэх нь олонтаа учраас тийнхүү ярьдаг болсон биз. Зүүд нойрын
онолоор бол үүр шөнийн зааг дээрх зүүдээ сэрсэн хойноо тодхон санах хуультай
аж. Харин гүн нойрон дундаа юм уу нойрын эхэнд зүүдэлснээ хүн төдий л
санадаггүй нь олон ажээ. Санахгүй бол түүний биелсэн тухайд хэлэх үг байхгүй
болой. Зүүдэлдэггүй хүн энэ дэлхий дээр нэг ч байхгүй. Харин их бага
зүүдэлдгээрээ ялгаатай. Бас худал, үнэн зүүдэлдгээрээ ялгаатай. Гэхдээ
шилжилтийн гэгдэх наснаасаа өмнөх жилүүдэд хүүхдүүд ихээхэн зүүдэлдэг нь
нийтийн жишиг гэмээр түгээмэл үзэгдэл болно.
I(Г) Италийн Флоренцийн нэгэн жаал хүү зүүдлэхдээ сүмийн үүдэн дэх
чулуун арслангийн ангайсан аманд гараа хийгээдэхсэн чинь чулуун арслан амаа
хамхиж гарыг нь хазчихлаа гэж зүүдлэн айхдаа чарлан сэржээ. Тэгээд л удахгүй
тэр зүүдээ мартчихаж гэнэ. Хожим нь найзуудтайгаа өнөөх сүмийн үүдээр өнгөрөх
зуур гэнэт зүүдэлсэн тэр нэг явдлаа санаж чулуун арслангийн аманд гараа
шургуулаадахжээ. Тэгтэл гарыг нэг юм часхийлгэн хазсан нь тэр арслангийн амны
хонхорхойд үүрлэсэн хилэнцэт хорхой байжээ. Хилэнцэт хорхой асар их хортой
тул хазуулсан өнөөх хөвүүн хордож удалгүй нас баржээ. Зүүдлээгүйсэн бол тэр
арслангийн аманд гараа хийгээ ч үү, үгүй ч үү! Лай гэдэг тийм ажээ. Энэчлэн
зүүднээсээ болж баярласан, гутарсан, баларсан, мандсан тохиолдол хүн
төрөлхтний түүхийн урт замд бишгүй л нэг байжээ. “Жаргалтай хүн муухай
зүүдэлдэг, зовлонтой хүн гоё зүүдэлдэг” гэж үг байдаг. Зүүд бол хүний өдөр
тутмын амьдралын мөрөөдөл зөгнөл, хүсэл тэмүүлэлтэй нягт уялдсан үзэгдэл юм.
Тийм болохоор зөгнөл, таамналын сэтгэлгээний нэг аяс, зөн совингийн төрөл
зүйлд хамаарах шинжтэй байдаг нь ойлгомжтой билээ.
II (A) Зүүдээрээ нээлт хийсэн эрдэмтэн, зүүдээрээ зохиол бичсэн зохиолч,
зүүдээрээ бүтээл туурвисан зохион бүтээгч цөөнгүй байдаг. “Хубилай хаан” гэдэг
том бөгөөд төгсөөгүй найраглалыг английн зохиолч зүүдэн дундаа бичсэн гэдэг
шиг их тоочин Гаусс 19 жилийн турш тархиа гашилгаад бодож чадаагүй нэгэн
тоогоо зүүдлээд бодчихсон гэдэг. Италийн хөгжмийн зохиолч Тартини зүүдэлж
өөрийнх нь хийл хөгжмийг чөтгөр аваад түүний удтал оролдоод бичиж дуусаагүй
байсан нэгэн сонатыг нь хөгжимдөж байхыг зүүдэндээ нойрмоглон сонсчээ.
Сэрмэгц тэрхүү аялгууг ноотлон бичиж аваад “Чөтгөрийн жиргээ” гэж нэрлэсэн
бүтээл нь тийнхүү зүүднээс төржээ. Суут хүмүүст ийм зүүд нэг бус удаа тохиосныг
олон ном сударт тэмдэглэн үлдээжээ. Тэгээд бодохоор зүүд хэмээгч нь оргүй
хоосон хуурмаг юм хараахан биш ажгуу.
- Зүүд бол төөрөлдсөн сүнсний ажил гэж их Гомер үзэж байж.
- Зүүд бол бурхны үйл гэж их гүн ухаантан Сократ хэлдэг байж.
- Зүүд бол мөнхийн үнэний бясалгал гэж их Платон боддог байж.
- Зүүд бол уураг тархины унтаа үеийн үйлдэл гэж Демокрит мэргэн бичдэг
байж.
- Зүүд бол сэрүүн үеийн маань сэрлийн нойрон дундах үргэлжлэл гэж
Аристотель шинждэг байж.
II (Б) Тэгвэл монголчууд юу гэдэг байж вэ? Монголчууд зүүдийг “шөнийн мөр”
гэж номын хэлээр нэрлэдэг байв. Тэгээд “шөнийн мөр” хэдүйд гарснаар нь ангилан
гурав хуваана. “Үдэш харуй бүрийн зүүд” гэж дөнгөж дэрэн дээр толгой тавиад
нойрсож эхлэх үед зүүдэлсэн зүүдийг хэлдэг байж. Түүнийг монголчууд өдрийн
үзсэн юмны үргэлжлэл гэдэг байж. Үүгээрээ Аристотель мэргэнтэй малчин монгол
өвгөд эн зэрэгцэж очдог болой.
“Шөнө дөлийн зүүд” гэж хоёрдахь шатны зүүдийг монгол хүн нэрлэдэг бөгөөд
тийм зүүдийг “чөтгөр шулам үймүүлж буй” гэж тооцдогоороо хөдсөн дээлтэй
нүүдэлчин маань өрнөдийн их туульчин Гомертой нэг зиндаанд суудалтай байдаг.
“Үүр шөнийн зүүд” гэж гуравдахь шатны зүүдийг монголчууд нэрлээд хамгийн
мэргэнд тооцож учрыг шинжлэн мэдэхийг чармайдгаараа өрнөдийн их мэргэн
Платон юмуу Демокриттэй эрдэм ухаан булаалддаг байв.
Одооны зүүд нойрын шинжилгээний ухаанд “гүехэн нойр”, “гүн нойр” гэж
хуваагаад энэ хоёр шатыг дотор нь бас ангилан зэрэг тогтоосон бөгөөд “гүехэн
нойрыг” “альфа ритм”, “гүн гойрыг” “дельта ритм” хэмээн томьёолсон нь эцсийн
дүнд манай өвөг дээдсийн баримжаалж байсантай дүйж очдог нь сонин. Ялангуяа
“дельта ритм” нойрын үеийн зүүд нь хамгийн бүтээлч үр дүнтэй бас ч зөн билгийн
шинжтэй байдгийг шинжилгээний аргаар нотолсон нь монголчуудын “үүрийн
мэргэн зүүд” гэдэг “онолтой” дүйхээр ажээ.
II (В) Монголчууд бас заримдаа “үхсэн мэт унтах” гэж ярьдаг. Тэр нь үхчихсэн
юм шиг унтдаг тохиолдлыг буюу одоогийн нэр томьёогоор “летаргический сон”
гэдэгтэй дүйх юм. Баруун Алтайд нэг тариачин эр энэ зууны эхээр “үхсэн мэт
унтаад” 22 жилийн дараа сэрэхдээ орны нь дэргэд хүмүүс юу гэж ярьцгааж
байсныг бараг цөмийг нь тогтоогоод эргэн санаж нэгд нэгэнгүй өгүүлж ёстой л
“дэлхийн чихийг дэлдийлгэсэн” нэг тохиолдлыг хүмүүс одоо мартжээ.
II (Г) Манайд ардын хувьсгалын дараа зүүд нойрын ухааныг хөгжүүлэхийг
бага ч гэсэн анхаарч сэхээтнүүд цөөн боловч нэлээд юм хийсэн билээ. Бидний
үеийнхийг багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж байх цагт манай эрдэмт багш
нарын нэгэн Ц.Раднаа багш сэтгэл зүйн хичээл заадаг асан. Раднаа багшийн 1947
онд бичиж шинэ үсгээр хэвлүүлсэн “Зүүд нойрын учир” гэдэг ном их л сонин
санагддаг сан.
“Шүд унаж зүүдлэв. Хохирол үзэх буюу ураг төрлийн хүмүүсээс үхчихнэ. Сувд
үзэж зүүдлэв. Уйлах нь. Шавар үзэж зүүдлэв. Баяжих нь. Шинэ гэр үзэв. Тавтай
амьдрах нь. Архи ууж зүүдлэв. Зовлон амсах нь. Түүхий мах идэж зүүдлэв. Хүүхэд
өвдөж зовоох нь гэх зэргээр... гайтай зэвүүн зүүднээс болгоомжлон дэмий юм
сэтгэж өөрийн амьдралын хувьслыг хүлээдэг байлаа.” гэж Ц.Раднаа багш тэрхүү
номондоо бичсэн (14 дүгээр талд) нь бий. Багшийн ном тэр үеийн үзэл суртлын
хатуу нөлөөнд бичигдсэн хэдий ч зүүд нойрын учрыг орчин үеийн нүдээр харахад
хүмүүст тус хүргэсэн нь эргэлзээгүй юм.
III (A) Урьдын монголчууд Лондол ламын “зүүдээр үзэгдсэн элдэв зүйлийг
шинжлэх арга” гэдэг судраар гол төлөв зүүд нойроо шинждэг байлаа. Бас “Зүүдний
сайн мууг тайлах судар оршвой”, “Муухай зүүдийг чанагш хариулах судар оршвой”
гэх мэт монгол хэлээр бичиж барласан олон тооны судар уншдаг байж. Тэрчлэн
түвд хэлээр олон тооны ном байсан нь гол төлөв лам хуврагуудын мэдэлд
ашиглагдсаар иржээ.
III (B) “Сайхан зүүд зүүдлэв үү?” гэж монголчууд их л дотно хүнээсээ асуудаг
заншилтай юм. Зүүдний сайхан муухай нь харьцангуй ойлголт боловч зөгнөлч
сэтгэлгээний өвөрмөц үзэгдлийн хувьд нэн сонирхолтой бөгөөд нарийвчлан
судлууштай “далд ухамсрын” илрэл мөн. Зүүдээ манагтун!
1996 он

1. Эхлэл хэсэг, түлхүүр өгүүлбэрийг тодорхойлох нь:


2. Үндсэн хэсгийг тодорхойлох нь.
II(А)-(Д) нь зохиолчийн,

3. Төгсгөл хэсгийг тодорхойлох нь.


4. Тулгуур үгсийг олох
5. Баримт эшлэлүүд, тэдгээрийн үүрэг
6. Зохиогчийн санааг тайлбарлах нь
7. Өөрт төрсөн сэтгэгдэл
Амьдрал бол зүүд гэх нь бий. Зүүд тэгвэл юу вэ? Жинхэнэ амьдрал
уу? Ингэхэд би зүүдэлж байна уу, амьдарч явна уу?
(Эхлэл)

Би хувьдаа зүүдийг энэ амьдралаас тусдаа зүйл гэдэгт итгэлтэй явдаг ч, эвгүйгээр зүүдлэгдсэн
хэн нэгэнтэй инээмсэглээд ярилцчихаж чаддаггүй л юм.
(Түлхүүр өгүүлбэр)

зүүдэндээ Зүүд энэ ..яг Миний Зүүд ердийн Зүүднээс


бид үнэн амьдралтай ижилхэн эхнэрийн амьдралаас бүрэн
төрхөөрөө зэрэгцээ зүүд зүүдэлсэн юмс ялгагддаг гүйцэд
байж оршдог, өөр зүүдэлсэн ихэнхдээ хамгийн гол сэрэх
чаддаг. хэмжээс бүхий хүмүүс... биелдэг юм. онцлог нь заримдаа ..
ертөнц логикгүй... . хэцүү.

Толгой өгүүлбэр

Зүүдэнд байгаа гүн Хубилай Авраам Тэгэхээр хүний үүлгэртэж


хот хэдийгээр ухаантан хаан Линкольн далд ухамсар, самуурсны
яг л газар дээрх Жуанз өөрийнхөө алагдахааса санаатай бус дараа үхэл
Улаанбаатар, (Жоуз ч ордныг а хэдхэн үйлдэлд логик учиргүй
Москва, гэдэг) танил юм
барьж хоногийн байдаггүй
Копенхаген эрвээхий шиг ...
мөн боловч... болчихсон байгуулаха өмнө
нисч явна.. асаа...
өмнө

Дэмжих өгүүлбэр буюу


баримт нотолгоо

Миний далд ухамсарт ер нь юу ч нуугдаж байж


мэднэ. Юу ч нуугдаж байж мэднэ.. юу ч
нуугдаж... Юу ч...
(Дүгнэлт, Зохиолчийн санаа)

You might also like