Дэлгэрэнгүй Лекц 3. Зээллэгийн Үйл Ажиллагаа

You might also like

You are on page 1of 2

Зээллэгийн үйл ажиллагаа

Зээл олгох үе шат, хяналт


Зээл олгох, зээлийн шийдвэр гаргах, төлүүлэхтэй холбогдсон бүхий л үйл ажиллагааг
эрхлэх тухай заавар журмыг зээлийн бодлогоороо боловсруулж өгдөг.
1. Зээлийн хүсэлт хүлээн авах журам ( зээл олгох явц )
2. Харилцагчийн санхүүгийн чадвар, зээлийн төслийн үнэлгээ гаргах журам буюу
зээлийн шинжилгээний аргачлал ( зээлийн тоон болон чанарын шинжилгээ )
3. Зээлийн чанарыг тодорхойлох стандарт ( зээлийн ангилал, чанарын ангилал )
4. Хүндрэлтэй зээлийн шинж чанар, тэдгээрийг шинжлэх, хүнд байдлаас гаргах арга
зам ( муу зээлийн удирдлага )
Зээл олгох үе шат

Шаардлагата
Хүсэлтийг Хүсэлтийг
Харилцагчийн й материалыг
хүлээн авч судалж
хүсэлт нэмж
бүртгэх шинжлэх
бүрдүүлэх

Зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр


Зээлийн хувийн хэргийг бэлтгэх нь зээлийн гэрээний урьдчилсан ажлуудын нэг.
Зээлдэгчийн хувийн хэрэгт багц материалаас эхлээд зээлийн нөхцөл тодруулах шаардлагаар
хийсэн бүхий л материалуудыг нэгтгэн хийдэг. Зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлэх
асуудал нь банкны дотоод журмаар зохицуулагддаг. Харилцагчийн тухай материал нь
түүний бизнесийн нууцлалд хамаарагддаг, түүнийг ашиглах, материалд тулгуурлан хийсэн
дүгнэлт нь зөвхөн банкны дотоодод ашиглагдах тул зээлийн хавтас нь банкнаас нууцлалын
тодорхой нөхцөлийг шаарддаг.Зэлдэгчийн хувийн хэрэг буюу зээлийн хавтсанд дараах
материалыг хадгалдаг. Үүнд:
 Зээл олгохыг хүссэн өргөдөл, захиалга
 Зээлийн ажилтанд үйлчлүүлэгчийн зээлийн нөхцөл тогтоолгохоор өгсөн уридах
ажилтны удирдамж, даалгавар
 Зээлийн багц материал
 Зээлийн хорооны хурлын протокол
 Зээлийн гэрээ
 Зээлийн хамгаалалт хэлбэрээс хамааран барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ
 Барьцаа хөрөнгийн үнэлгээ
 Хуулийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан тодорхойлолтууд
 Харилцагчийн үйл ажиллагааг банкны зүгээс үнэлсэн дүгнэлтүүд
 Зээлийг олгох тухай шийдвэр, түүний гүйцэтгэл
Зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлсэний үндсэн дээр зээлийн гэрээг байгуулдаг. Зээлийн
гэрээ нь дараах үндсэн хэсгүүдтэй байна
 Ерөнхий байдал. Энд гэрээ хийж буй талуудын нэр, гэрээнүү наэр, зээлийн хэлбэр,
түүний хэмжээ, хугацаа, зориулалт, хүүгийн хэмжээ, зээлийн гэрээний рэг биеүүлэх
нөхцөлүүд, зээл олгох, ба зээлийн төлбөрийг барагдуулах журам зэргийг заадаг.
 Харилцагчийн эрх ба үүрэг
 Банкны эрх ба үүрэг
 Талуудын хариуцлага
 Маргаан таслах журам
 Гэрээний үйлчлэх хугацаа
 Талуудын албан ёсны хаяг
Банкны харилцагч бүр нь өөр өөр байдаг тул гэрээний ерөнхий асуудлууд түгээмэл
байдлаар дээрх хэлбэртэй байдаг ба түүнд тусгагдсан асуудлууд нь харилцагч нэг бүрийн
онцлогийг харгалздаг. Зээлийн гэрээг банк харилцагч хоёр гарын үсэг зурж
баталгаажуулахаас гадна хуулийн байгууллагаар баталгаажуулах шаардлагатай. Зээлийн
гэрээ гурваас доошгүй хувь хийгдэж харилцагч, банк, хуулийн байгууллагад хадгалдаг.
Зээлийн мэргэжилтэн нь зээлтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэх явцдаа дараах
шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнд:
- Баримт бичгүүд дэх мөнгөний хэмжээ тоогоор ба бичгээр заавал давхар бичигдсэн
байх, хаяг, овог нэр зөв гаргацтай бичигдэнэ.
- Гэрээнд үүрэг хүлээсэн хүмүүсийн гарын үсэг бүрэн зурагдсан байх
Эдгээр бүх бичиг баримтууд нь зээлдэгчийн хувийн хэрэгт ордог. Зээлийн гэрээнд өөрөөр
заагаагүй бол талууд гарын үсэг зурж, гэрээг бүртгүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр
болдог. Тухайн байгуулсан зээлийн гэрээ нь эрсдэл бүхий үзвэл нэмэлт даатгалын гэрээ
хийгддэг.
Зээлийн гэрээнд тусгагдсан өрийн хэмжээ болон гэрээний нөхцөлүүд нь зээлдэгч,
зээлдүүлэгчийн харилцан бие биенийхээ өмнө хүлээх үүрэг, хуулийн өмнө талуудын
хооронд үүссэн зээлийн хэлцлийг батлах баримт юм. Зээлийг байршуулахдаа өрийн дансаар
ба зээлдэгчийн төлбөрийн дансны давхар бичилтийн хэлбэрээр гүйцэтгэдэг. Өрийн данс
нээх үндэслэл нь эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий банкны дотоод төлбөрийн баримт
байдаг. Зээл олгох ажиллагааны төгсгөлд зээлийн алдагдлыг нөхөх нөөцийн санг байгуулна

You might also like