You are on page 1of 5

Зээлийн газрын зохион байгуулалт

Зээлийн газрын үйл ажиллагааны зохион байгуулалт


Зээлийн газрын бүтэц, зохион байгуулалт нь тухайн арилжааны банкны онцлогоос хамаарч
янз бүр байж болно. Хэрэв том банк байвал зээлийн газрын зохион байгуулалт нарийн,
хэрэв багавтар банк байвал энгийн зохион байгуулалттай байж болно. Зээлийн газрын
зохион байгуулалт нь олон улсын практикаас харахад:
1. Зээлийн шинжилгээний газар
2. Зээлийн хяналтын алба
3. Муу зээл төлүүлэх алба
Зээлийн газрын орон тоо нь банкны хэмжээнээс хамаарна. Гэхдээ ихэвчлэн дараах албан
тушаалын мэргэжилтнүүд ажилладаг. Эдгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарь харилцан
адилгүй байна.
Схем Зээлийн газрын бүтэц

Зээлийн төсөл хянагч


Бүрдүүлсэн материал
Зээлийн хянагч /хуульч/
газрын дарга Хугацаандаа төлөгдөхгүй байгаа
Зээлийн нягтлан зээлтэй ажилладаг /хуульч/
бодогч

Зээлийн газрын орон тоо нь зээлдэгч, харилцагчийн тооноос хамаарна. Нэг зээлийн
мэргэжилтэнд ногдох зээлдэгчийн тоо нь хэт их байж болохгүй. Ажил цалгардах үр
дагавартай. Энэ орон тоог банкны ачааллыг харгалзан үзэж байхаар тооцоолон тогтоох
хэрэгтэй байдаг. Ачаалал их бол зээлийн шинжилгээ зэрэг ажлын чанар муудаж зээлийн
эрсдэл ихсэнэ.
Зээлийн газар нь дараах чиг үүргийн дагуу ажиллана. Үүнд:
 Зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх шат дараалсан хяналтын арга хэлбэрийг
нэвтрүүлж, зээлийн хавтсыг зааврын дагуу хөтөлж, зээлийн төслийн журмын дагуу
судалж, саналаа зээлийн хороонд танилцуулж, шийдвэрлүүлэх
 Зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээл, барьцаа, батлан даалтын гэрээг банкны
нэрийн өмнөөс байгуулж, баталгаажуулах, Засгийн газрын энгийн өрийн бичиг,
хүүгийн талаар холбогдох гэрээ, хэлцэл байгуулах
 Олгосон зээлийн төлөлтөд өдөр тутмын хяналт тавьж, гэрээнд заасан нөхцөл,
хуваарийн дагуу төлүүлэх, зээлийн гэрээний хугацаанд зээл төлүүлэх хуваарьт
өөрчлөлт оруулах
 Чанаргүй зээл төлүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй хамтран
эрчимтэй зохион байгуулах
 Зээлийн бүртгэл тайлан, мэдээллийг үнэн зөв хөтөлж, зээлийн холбогдолтой
асуудлаар санал боловсруулж, зээлийн хороонд танилцуулж, чиглэл авч байх
 Зээлийн ангиллыг зээлийн асуудал хариуцсан холбогдох захиралтай тохиролцон
шинэчлэх
 Зээлийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, зээлийн ажилтнуудыг эдийн засгийн
салбараар мэргэшүүлэх, тэдний ажил үүргийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах,
зээлдэгч харилцагчийн зээлээр санхүүжүүлэх бизнес арга хэмжээний санхүү, төлбөр
тооцоо, зээлийн эрсдэл, материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өгөх ажил үүрэг
бий болгох
 Зээлийн газарт шинэ үүрэг бий болгох болон гадаадын зээлийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх төсөл, дотоодын зээлдэгчийн тоо өсч, ажилын ачаалал нэмэгдэж байгаа
зэргийг харгалзан зээлийн газрыг боловсон хүчнээр бэхжүүлэх, хуульчийн орон тоог
шийдэх
 Зээлийн газрын ажилтнуудыг зээлээр санхүүжүүлэх төсөлд мөнгөн хөрөнгийн
гүйлгээ, эдийн засгийн судалгаа хийх, зээлийн эрсдлийг тооцох, бизнес төлөвлөгөө
зохиох аргачлалд сургах семинар, сургалтанд идэвхтэй хамруулах. Энэ үндсэн дээр
зээлийн эрсдэл бүрийг үнэлгээжүүлж, баллын системээр үнэлэх журам тогтоох,
зээлийн “хавтас” хөтлөх, мөнгөн хөрөнгийн урсгал, тэнцлийн болон төслийн
санхүүгийн судалгаа хийх стандарт загвар гаргаж компьютерт оруулах
 Чанаргүй зээлтэй ажиллах албаны үйл ажиллагааны чиглэлийг баталж
мөрдүүлэхийн хамт чанаргүй зээлийн өсөлт, бууралтыг шалгуур үзүүлэлт болгон
зээлийн газрын ажилтнуудад урамшуулал олгох буюу хариуцлага тооцох зарчим
баримталж ажиллах гэх мэт байж болно.
Зээлийн мэргэжилтэний гүйцэтгэх ажил, үүрэг
Арилжааны банкны дотоод бүтэц зохион байгуулалт,ажилтнуудын ажил үүргийн хуваариас
хамааран зээлийн ажилтнуудын нэршил нь банк бүрт өөр өөр байдаг. Ихэвчлэн албан
тушаал нь зээлийн мэргэжилтэн, зээлийн эдийн засагч, данс хариуцсан ажилтан,
харилцагчийн мэргэжилтэн, харилцаны менежер гэх мэтээр голчлон нэрлэгддэг.
Зээл мэргэжилтэн нь банкны гол санхүүгийн үйлчилгээний нэг болох зээлийг олгохын
тулд банкыг төлөөлөн зээл хүсэгчтэй(иргэн,аж ахуй нэгж)
 Зээлийн хэрэгцээ шаардлагын хүрээнл ярилцлага хийх,
 Зээлийн өргөдөл,хүсэлтийг хүлээн авах,
 Зээл өргөдөлд судалгаа шинжилгээ,боловсруулалт хийн санал дүгнэлт гаргах,
 Боловсруулсан санал,дүгнэлтийг банкны зээлийн хороо, холбогдох хурлаар
хэлэлцүүлж шийдвэрлүүлэх
 Зээл олгосны дараа зээлийг зайнаас болон газар дээрээс хянах,
 Зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотой ажлуудыг нийтлэг хийж гүйцэтгэдэг.
Банк бүрийн газар, хэлтэс, салбаруудын бүтэц зохион байгуулалтууд харицан
адилгүй.Дээр дурьдсан ажил үүргийг зарим банкууул нэг мэргэжиотэн хийж гүйцэтгэхээр
заасан байдаг бол зарим банк олон улсын жишиг,хөгжлийг даган,харицагчид үйлчлэх
банкны үйлчилгээг шуурхай болнох зорилгоор тус ажил үүрийг шат дамжилгаар салгаж
хувиарламан байдаг.
1. Харилцагчтай ярилцлагаа хийж зээлийн хүсэлт,материал хүлээж авах
мэргэжилтэн-Харилцагчийн зөвлөх
2. Харилцагчийн зээлжих чадварт судалгаа,шинжилгээ хийх мэрэгжилтэн-Зээлийн
шинжээч
3. Зээлийн саналд эрсдэлийн болон хуулийн дүгнэлт өгөх,шийдвэр гаргуулах
шинжэч-Эрсдэлийн шинжээч
4. Зээлийг хянах,зээлийг эргэн төлүүлэх ажиллагааг хариуцсан мэргэжилтэн-
Хяналтын мэргэжилтэн гэх мэт
Арилжааны банкуудын удирдлагууд зээлийн бодлого,журмыг баталж зээлийн
мэргэжилтнй ажлах үндсэн чиглэлийг тодорхойлж өгдөг.Зээлийн мэргэжилтэн нь банкны
удирдлагаас батлагдсан тушаал,журам,нөхцлийн дагуу зээлийн бүтээгдэхүүнийг харилцагч
нарт борлуулдаг.
Иргэд, хуулийн этгээдийн худалдаа,үйлчилгээ,үйлдвэрлэл,бизнест шаардагдаж буй
зээлийн хүсэлтийг шийдвэрлүүлэхийн тулд зээлийн мэргэжилтэн салбар бүрийн тодорхой
мэдлэг,мэдээлэлтэй байх хэрэгтэй.Энэ нь зээлийн мэргэжилтнийг зах зээлийн мэдээллийн
өндөр орчинд ажиллах,олж авсан мэдээллээ боловсруулах,үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
байхыг шаарддаг.
Зээлийн мэргэжилтэний эзэмших мэргэжлийн ур чадвар, ёс зүй
Эдийн засагчийн мэргэжлийн ур чадвар:
Зээлийн мэргэжилтэн зээлийн тооцоо, судалгааг техник, эдийн засгийн хувьд бодит
үндэслэлтэй хйих шаардлагатай байдаг. Зээлийн мэргэжилтэн нь эдийн засгийн макро
болон микро түвшинд ажиглалт хийж, зах зээлийн мэдээллийг зөв зохистой ашиглах
чадвартай байх ёстой. Эдийн засгийн хүчин зүйлс эдийн засгийн, бизнесийн салбарт хэрхэн
нөлөөлж болзошгүйг таамаглах чадвартай байх.
Тухайн бизнесийн мөчлөг, улирлын нөлөө, улс төр, хууль эрх зүйн орчин, дэлхийн
эдийн засаг, валютын ханшийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, бууралтын үе дэх
санхүүгийн үзүүлэлт, тухайн бизнесийн салбарын өрсөлдөөн, бусад гадаад болон дотоод
хүчин зүйлс нь арилжааны банкуудын зээлийн багцын чанарт нөлөөлж байдаг хүчин зүйлс
юм.
Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийн ур чадвар:
Зээлийн мэргэжилтэн нь цалингийн болон бизнесийн орлоготой иргэдийн зээл төлөх
чадварыг банкны бүтээгдэхүүн, тэдгээрийн нөхцөл, шаардлагын хүрээнд тооцож
төлөвлөдөг.
Мөн байгууллагын өнгөрсөн болон тайлант үеийн санхүүгийн тайлангийн зөв түүхэн
мэдээ, тайланд үндэслэн шинжилгээ хийх, зээлийн хугацаан дахь бизнес төлөвлөлтийг
амжилттай хэрэгжих боломжид үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байхыг шаарддаг.
Шаардлагатай тохиолдолд зээлийн ажилтан санхүүгийн тайланг банкны шаардлагад
нийцүүлэн дахин боловсруулдаг ба энэ түүний ажил үүргийн хуваарьт нягтлан бодох
бүртгэл, санхүүгийн мэдлэгийн ур чадварыг нилээдгүй шаарддаг.
Борлуулагчид байх ур чадвар:
Ихэнх арилжааны банкны зээлийн мэргэжилтэн зөвхөн зээл гэсэн санхүүгийн
бүтээгдэхүүнийг борлуулаад зогсохгүй банкны бусад үйлчилгээг харилцагчдад давхар
санал болгон борлуулж ажилладаг.
Зээл авах хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн чадвар, бизнесийг судлах үйл
явцад зээлийн мэргэжилтэнд тэрхүү бизнесийн үйл ажиллагааны гүнд нэвтрэх, хэрэгцээг
илрүүлэх боломж бий болдог. Энэхүү давуу талыг ашиглаж зээлдэгч иргэд, бизнес
эрхлэгчийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагад банкны өөр бусад ямар бүтээгдэхүүн,
үйлчилгээ тохирч болохыг илэрүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох боломжтой
юм.
Харилцагчид түүний хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээг үзүүлэх нь банкны нэр хүнд,
үнэлэмжийг өсгөж, шинэ харилцагчийг татах, хуучин харилцагчийг үнэнч байлгах
боломжийг бүрдүүлдэг. Банкуудын өрсөлдөөнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
үнэ, зардлын үр ашгаас гадна хамгийн их нөлөөлдөг нэг хүчин зүйл бол харилцагчийн
үйлчилгээ болж эхэлж байна.
Харилцагчийг хэрхэн угтаж авахаас эхлээд тухайн харилцагчтай бизнес харилцаа
тогтоох, сонирхсон бүтээгдэхүүнийг товч, тодорхой танилцуулж, санал болгох, тэдгээрийг
урамшуулах нь банкны хувьд шинэ харилцагч татах, хуучин харилцагчдаа хадгалах, ашигт
ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Судалгаа, шинжилгээний программын орчинд ажиллах чадвар:
Зээлийн шинжилгээ хийх үйл явцад гар ажиллагаа бага байлгах, хурдтай, үр бүтээлтэй
ажилах зорилгоор банк зээлийн шинжилгээндээ комьпютерийн бодох программ хангамж,
бусад хэрэглээний программуудыг ашигладаг. Зээлийн мэргэжилтэн тэдгээрийн
хэрэглээний программыг ашиглан тооцоолон бодож, үр дүн гаргах, дүгнэлт өгөх чадвартай
байх шаардлагатай байдаг. Энэ нь мөн харилцагчид хурдан шуурхай үйлчилж, зээлийн
шийдвэрийг гаргахад нөлөөлдөг. Орчин үеийн техник технологийг банкууд үйлчилгээндээ
нэвтрүүлж байгаа өнөө үед банкны ажилтан мөн тус хөгжлийн цаг үетэй хамт хөгжих
шаардлагатай юм.
Банкны ажилтны ёс зүй:
Монголбанкнаас банкны ажилтны ёс зүйн нэгдсэн мэдээллийн сангийн журмыг гаргасан
байдаг. Үндсэн агуулга нь:
 Банкны үнэт зүйлсийг эрхэмлэх
 Албан үүргээ гүйцэтгэхтэй хариуцлагатай хандах
 Шудрага үнэнийг хамгийн чухал зүйл хэмээн эрхэмлэх
 Албан үүргээ шудрагаар хэрэгжүүлэх
 Банкны мөнгөн болон эд хөрөнгийг завшиж шамшигдуулахгүй байх
 Банкны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах
 Хууль, дүрэм, журам болон зарчмуудыг сахин биелүүлэх
 Харилцагчийн мэдээллийн нууцыг чандлан хадгалах
Мэргэжлийн ур чадвараас гадна банкны ажилтны зан чанар, сахилга бат, ёс зүйг
чухалчлан үздэг.

You might also like