Дэлгэрэнгүй Лекц. Эрсдэлийн Мөн Чанар

You might also like

You are on page 1of 6

Эрсдэлийн мөн чанар

Эрсдэлийн тухай ерөнхий ойлголт


Эрсдэл гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдалд тухайн субъектээс болзошгүй сөрөг үйл
явдлыг сөрөн даван туулж амжилтад хүрэх тооцоотой үйл ажиллагаа юм.
Эрсдлийг:
 санхүүгийн үр дүн талаас нь авч үзвэл - эдийн засгийн /санхүүгийн/ ухагдахуун юм.
Энэ тохиолдолд дараахь нөхцөл байдал үүсдэг. Үүнд:
 үйлдвэрлэлийн явцад нөөц хөрөнгийн бүрэн буюу зарим хэсгийг нь алдах
аюултай байдал үүсэх;
 зах зээлийн нөхцөл байдлыг бодолцон нөөц боломжоо зохистой ашиглах
замаар олохоор тооцсон орлого /орлого алдах/ тооцоолсон хэмжээнд
хүрэхгүй байх;
 төлөвлөснөөс давж нэмэгдэл зардал гарах. Бизнесийн эрсдэлийн явцад тэр нь
санхүүгийн ухагдахууны хувьд “зардал”,”хохирол”,“алдагдал” гэсэн
ойлголтыг ялгаж салгах хэрэгтэй болно.
 төлөвлөлтийн талаас нь авч үзвэл – төлөвлөгөө, зорилгоос хазайх, хэлбийх,
зорилгоос хөндийрөх ухагдахуун юм. Энэ үед дор дурдсан нөхцөл байдал үүсч
болно. Үүнд:
 бодит гүйцэтгэл /үзүүлэлт/ хүлээж буй үр дүнгээс хазайх;
 төслийг хэрэгжүүлэх, бизнес үйл ажиллагааны явцад орлого, зарлагын
хэмжээг хянах боломжгүй болох;
 тодорхой нөхцөл байдал /тааламжтай, тааламжгүй/ талаасаа бол – магадлалын
агуулгатай ухагдахуун. Эрсдэлийг байж болох магадлал хэмээн үзэх аваас дор
дурдсан нөхцөл үүснэ. Үүнд:
 эрсдэл сөрөг үр дагаварт /мөнгөн хөрөнгийн хохирол хүлээх, эд хөрөнгийн
нөөцийн алдагдалд орох, төлөвлөгөөнөөс бага ашиг олох/ хүргэх үйл
ажиллагаа;
 эрсдэл нь үүсэх эсвэл үгүй ч байж болох аз туршсан үйлдэл;
 эрсдэл нь олон тооны үнэлгээний үзүүлэлтээр илэрнэ /ашиг, ашигт
ажиллагааны гэх мэт/;
 эрсдэл нь аз туршсан үйл ажиллагааны магадлалтай вариац;
Эрсдэл нь бизнесийн үйл ажиллагаа бүрт тохиолддог бөгөөд түүнийг хамгийн бага төвшинд
байлгахын тулд эрсдэлийн удирдлагыг оновчтой зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эрсдэлийн удирдлага гэдэг нь байгууллагад үйл ажиллагаанаас үүсэн бий болох алдагдлыг
хамгийн бага төвшинд байлгахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.
Эрсдэлийн ерөнхий шинж:
 эрсдэлийн анги, төрөл нь нэг эсвэл олонлогийн шинжтэй нийлмэл хүчин зүйлээр
тодорхойлогдоно /зээлийн багцын, хүүний хувийн г.м/;
 эрсдэлийн зэрэглэл нь бий болох тааламжгүй нөхцөл байдлын үр дагаврын хэмжүүр;
 эрсдэлийн төвшин нь боломжит, хямралт, сүйрлийн гэх мэт эрсдэлийн хэмжээ
төвшинг суурь үзүүлэлттэй зэрэгцүүлдэг. Их магадлалтай, баталгаатай үзүүлэлтийг
суурь болгон авдаг. Тухайлбал хөрөнгийн байдал /үндсэн ба эргэлтийн хөрөнгө/,
дүрмийн сангийн хэмжээ, цэвэр хөрөнгө үнийн дүнгээр, тодорхой төсөлд зарцуулсан
нийт зардал, орлогын /ашиг/ хүлээж буй гүйцэтгэл гэх мэт.
Банкны эрсдэл
Банкны үйл ажиллагаа нь эдийн засгийн түүний дотор санхүүгийн ангилалд хамаардаг
хэдий ч, тухайн субъект хоорондын харилцаагаар эрсдэл илэрдэг. Банкны эрсдэл гэдэг нь
ерөөс энэ салбарын үйл ажиллагааны заяагдмал шинж огт биш, харин илэрч болзошгүй
буюу сөрөг үр дүнд хүргэж болзошгүй үйл ажиллагааны явцад илэрдэг үзэгдэл юм.
Банкны эрсдэлийг удирдах тогтолцоо гэдэг нь үйл ажиллагаанд нь ямар нэгэн тодорхой
бус зүйл байсан ч эрсдэлийг урьдчилан тооцоолж сэрэмжлэх, хор уршгийг нь аль болох
багасгах зэрэг алхам бэлдэж санхүүгийн эерэг үр дүнд хүрэх үйл ажиллагааны арга барил
гарцын нийлбэр юм.
Банкийг эрсдэлээс хамгаалах механизм нь эрсдэлийг урсгал байдлаар удирдах, хор
холбогдлыг нь аль болох бууруулах, барих ажлын явцад бүрэлддэг байна. Эрсдэлийг
урсгалд нь барих арга гэдэг нь эрсдэлийн хүчин зүйл үзүүлэлтийг таньж илрүүлээд үйл
ажиллагааныхаа тухайд шуурхай шийдвэр гаргах явдал юм.
Эрсдэлийг удирдах үйл ажиллагааг зохион байгуулахад удирдлагын дараах элементийг
тодорхойлно. Үүнд:
 удирдлагын субъект;
 эрсдэлийг таньж илрүүлэх;
 эрсдэлийн төвшинг тогтоон тодорхойлох;
 эрсдэлийн мониторинг зэрэг хамаарна.

Банкны зээлийн эрсдэл, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс


Зээлийн эрсдэлийн төрөл
Зээлийн эрсдэл гэдэг нь зээлдэгч банкнаас авсан зээлийн үндсэн төлбөр ба хүүгийн
төлбөрийг зээлйин гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдүүлэгч банкиндаа
эргүүлэн төлөх төлбөрийн чадваргүй болох магадлалыг хэлнэ.

Эрсдэлийн төрөл зүйл


Эрсдэлийн төрөл зүйл Эрсдэлийн тодорхойлолт
Банкны хувь нийлүүлэгчид банкны удирлага, ажилтнууд, тэрчлэн
Хорт үйл ажиллагааны харилцагчдийн залилан, үрэлгэн ажиллагаа болон хулгай хийх
эрсдэл зэрэг хууль зөрчин бий болгож байгаа алдагдалтай холбоотой
гарч байгаа эрсдэл.
Банк үүргээ биелүүлж чадахгүй байгаатай холбоотойгоор гарч
Хөрвөх чадвараа алдах
байгаа активын болон мөнгө татаж чадахгүй байгаатай холбоотой
эрсдэл
гардаг пассивын эрсдэл.
Олон улсын болон дотоодын зах дээр гадаад валюттай холбоотой
Валютын эрсдэл
үйл ажиллагаанаас, ханшийн зөрүүнээс алдагдалд орох эрсдэл.
Хүүгийн зөрүүний бууралтаас банкны ашиг буурах юм уу
Хүүгийн эрсдэл
алдагдалд хүрч байгаа эрсдэл.
Зах зээлийн хүчин зүйлүүдийн өөрчлөлт, мөнгө үнэгүйдэх болон
Зах зээлийн эрсдэл зээлийн хүүгийн нормын хэлбэлзэлтэй холбоотойгоор банкны
ашигт ажиллагаа буурч байгаа үед үүсэх эрсдэл.
Эдийн засгийн тогтворгүй үйл ажиллагаа, улс төрийн бодлого
Улс орны эрсдэл болно банкны олон улсын үйл ажиллагаатай холбоотой гарч
байгаа эрсдэл.
Банкны үйл ажиллагааны төрөл зүйл, үзүүлж буй үйлчилгээ, санал болгож буй бүтээгдэхүүн
олон байх тусам тэдгээрийг зөв ангилан ялгах нь нэн чухал бөгөөд тухайн үзүүлэлтээс нь
хамааруулан доорх байдлаар ангилж болно.
Эрсдэлийг төвшнөөр ангилах нь хамгаас чухал байдаг. Банкны эрсдэл нь дан нэг эрсдэл
биш хамтарсан эрсдэл байдаг тул макро болон микро төвшинд авч үзэх ёстой. Алдагдлын
хэмжээ болон хүчин зүйл, хямралаас гарах цаг хугацаа зэрэг нь өөр байх ба удирдах, үнэлэх
арга зам нь ч бас ялгаатай байдаг. Банкны эрсдэлийг удирдах нэгж банкны үйл ажиллагааны
эхний алхам буюу “гараан” дээр тухайлбал, харилцагчид үйлчилж эхлэх тэр үеэс эхлэн
эрсдэлийг зөв тооцоон ажиллах ёстой.
Зээлийн эрсдэлийн төрлүүд
Банкны зээлйин эрсдэлийн төрлийг үндсэн 3 хэсэгт авч үзьё
 Зээлдэгчээс хамаарсан зээлийн эрсдэл
 Банкнаас хамаарсан зээлийн эрсдэл
 Гуравдагч нөлөөллөөс үүсэх хөндлөнгийн эрсдэл
Зээлдэгчээс хaмаарсан зээлийн эрсдэл: Зээлдэгчийн зүгээс үүссэн эрсдэлийг санаатай
болон тооцоолоогүй эрсдэл гэж ангилж болох юм.
Зээлдэгч өөрийн аливаа орлогоороо зээлээ чадвартай гэдгээ банкинд баримтаар нотолж
зээл авах боломжтой болдог. Банк зээлдэгчийг өөрийн зээлийн судалгаа,шинжилгээний
явцад зээлийг эргэн төлөх боломжтой гэж үзсэн охиолдолд зээлийг харилцагчид олгодог.
Зээлдэгчийн өөрийн буруу шийдвэр, үйл ажиллагаанаас болж зээл эрсдэлд орох нь
зээлдэгчээс хамаарсан эрсдэлд ордог.Үүнд:
 Зээлдэгч банкны зээлийг банктай зөвшилцсөнөөс өөр зориулалтаар ашиглах,
 Зээлдэгч ажлаасаа халагдах эсвэл хүндэр өвчлөх,хөдөлмөрийн чадваргүй
болсноор орлогогүй болох,
 Зээлдэгчийн санхүү бүртгэл, тайлангийн эрсдэл(татварт, банкинд, удирдлагадаа
зориулсан хэд хэдэн санхүүгийн тайлан зэрэг гаргадаг байх)
 Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны буруу төлөвлөлт, шийдвэр,
 Банкны зээлтэй давхардуулан өөрийн төлбөрийн чадвараас хэтэрсэн зээлийг
бусад банк болон санхүүгийн байгууллагаас давхардуулан авах,
 Хөрөнгийн удирдлагын зохистой харьцааг зөв хангаж ажиллаагүй
 Зээлдэгч зээлтэй байх хугацаанд эрх зүйн маргаан үүсч,гэмт хэрэг,зөрчилд
холбогдон гэм буруутай нь тогтоогдох ял шийтгэл хүлээх,бизнесийн үйл
ажиллагаа зогсох зэргээр зээл төлөх боломжгүй болох,
 Зээлдэгч хөдөлмөрийн чадваргүй болох,нас барах гэх мэт,
Зээл эргэн төлөх боломжгүй гэдэг нь урьдаас тодорхой байхад банкинд хуурамч бичиг
баримт бүрдүүлэн зээл авах луйврын шинжтэй банкыг хууран мэхлэх хууль бус үйлдлүүд
зээлдэгчийн санаатай үйлдэлд ордог. Гэхдээ энэ банкны зээлийн эрсдэлд зээлдэгчийн
санаатай үйл ажиллагаанаас бий болсон эрсдэл түгээмэл зүйл биш бөгөөд банк бус
эрсдэлээс сэргийлэх боломжтой олон арга хэрэгсэлтэй байдаг. Банкны зээлийн
шинжилгээний арга хэрэгсэл тэр дундаа зээлдэгчийн зан чанарыг тодорхойлох мэдээллийн
сүлжээ, бааз мэдээлэл улам боловсронгуй болж байгаа өнөө үед энэ төрлийн эрсдэл үүсэх
боломж хомс болж байгаа.
Банкнаас хамаарсан зээлийн эрсдэл:
 Банкны зээлийн мэргэжлийн зээлийн судалгаа,шинжилгээ сул,чанаргүй хийгдэх,
үүнээс үүдэн бусад дүгнэлт,шийдвэрүүд буруу гарах,
 Зээл хүсэгчийн банкинд санаатайгаар хуурамч бичиг баримт бүрдүүдэн зээл
хүсэхэд түүнийг илрүүлж чадаагүй зээлийг олгосон.
 Зээлдэгчид банкны зээлийн бүтээгдэхүүн, зээлийн нөхцлийг буруу тайлбарласан,
 Банк зээлдэгчтэй хүчин төгөлдөр бус, алдаатай гэрээ байгуулах.Үүний үр дүнд
зээлдэгч зээлийн хариуцлагаас мултрах боломж үүссэн.
 Банкны зээл олголтын шийдвэрийг гаргадаг удирдах ажилтны буруу шийдвэрүүд
 Банкны зээлийн ажилтан зээлдэгчтэй хуйвалдан, ажилдаа хувийн ашиг
сонирхлоороо хандан ёс зүйн алдаа дутагдал гаргаж зээлийг эрсдэлд оруулах,
 Банкны зээлийн бодлого сул боловсруулагдсан байх, зэрэг нь банкнаас хамаарсан
зээлийн эрсдэлүүд юм.
Гуравдагч нөлөөллөөс үүсэх хөндлөнгийн эрсдэл: Тус эрсдэлийн төрөлд зээлдэгчийн
болоод банкны төлөвлөснөөс гажсан эсвэл тодорхойлох боломжгүй нөлөөллөөс үдэх эрсдэл
багтана.
 Эдийн засгийн хямрал бий болж ажилгүй,орлогоггүй иргэдийн тоо нэмэгдэх,
бизнес эрхэлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг зогсоох,алдагдалд хүргэх.
Үүнээс үүдэн зээл төлөх чадваргүй болох
 Улс төр, хууль эрх зүйн орчны гэнэтийн өөрчлөлт, шийдвэрүүд зээлдэгчийн үйл
ажиллагаанд сөргөөр нөлөөлөх
 Бизнес эрхлэгч зээлдэгчийн хувьд шинээр өрсөлдөгч бий болох, бүтээгдэхүүний
амьдралын мөчлөг дуусгах,орлох бүтээгдэхүүн бий болох,шинэ техник
технологи нэвтэрч технологийн хоцрогдолд орох,бизнес түншийн харилцаанд
өөрчлөлт орох
 Гэнэтийн давтагдашгүй хүчин зүйл болох гал түймэр,үер усны гамшиг,газар
хөдлөлт зэрэг байгалийн аюултай үзэгдлийн үр нөлөөллөөс зээлдэгчийн ажил,
амьдрал бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа,эрүүл мэндэд хохирол учруулан зээл
эргэн төлөх боломжгүй болгох
Гуравдагч нөлөөллөөс үүсэх хөндлөнгийн эрсдэлийг тооцоход хүндрэлтэй, бараг л
боломжгүй байдаг. Олон улсад эдийн засгийн макро,микро орчны суурь мэдээллүүд дээр
үндэслэн үнэ ханшийг таамаглах,эрсдэлийг тодорхойлох аргачлалууд олон байдаг. Гэвч энэ
аргачлалууд нь арилжааны банкны хувьд зээлийг эрсдэхгүй гэсэн итгэх магадлалыг
нэмэгдүүлэх үр дүнг нь болгож байдаг.
Банкууд дээрх 3 төрөлд ангилагдсан нийтлэг ерөнхий эрсдэлүүдийг боломжит хамгийн
бага түвшинд барьж ажиллахын тулд банкы удирдлагаас баталсан зээлийн үндсэн
бодлого,зээлийн бүтээгдэхүүн бүрийн холбогдох дүрэм,журам,нөхцөл,зааврын хүрээнд
зохицуулан зээлийн эрсдэлиг удирддаг. Энэ ажлын хүрээнд байгууллагын дотоодод банкны
ажилчдыг тус бодлого, дүрэм, журам, заавруудтай танилцуулж, тэдгээрийг мөрдөж
ажиллах механизмыг бүрдүүлдэг.
3.1.1. Зээлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс
Арилжааны банкны олгож байгаа зээлийг эрсдэлтэй болоход нөлөөлдөг олон хүхин зүйл
байдаг ба эдгээрийг дотор нь объектив ба субъектив гэж бүлэглэдэг. Зээлийг эрсдэлтэй
болгодог объектив хүчин зүйл гэдэг нь зээлдэгчийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээёр
зээлийг эрсдэлтэй болгодог хүчин зүйлс. Үүнд: байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал,
хууль эрхийн болон улс төрийн орчин гэх мэт.
 Байгалийн үзэгдлийн нөлөөлөл. Урьдчилан харах боломжгүй байгалийн гамшиг улс
орны эдийн засагт асар их гамшиг учруулах явдал тохиолддог ба ялангуяа хөдөө аж
ахуйн оронд энэ нь элбэг тохиолддог. Байгалийн гэнэтийн гамшиг: ган, зуд, үер,
түймэр, газар хөдлөл, хар салхи зэрэг нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн ил
ажиллагааг хүндрэлд оруулж зээлийг эрсдэлтэй болгодог.
 Улс орны эдийн засгийн нөлөөлөл. Эдийн засаг бүхэлдээ хямарч байахд үйлдвэр, аж
ахуйн газруудын боэлүүлалт буурч, зардал өсч, үндэсний мөнгөн тэмдэгт нэ цэнээ
алдаж эцсийн дндээ тэдгээрийн орлого, ашгийг бууруулдаг ба энэ ед зээлдэгч зээлээ
эргүүлж төлөх магадлал багасч эрсдэл үүсч байдаг. Энэ нь улс орны эдийн засагт
мөн дарамт учруулж гинжин хүндрэлийг бий болгож байдаг байна.
 Хууль эрхийн орчин. Аливаа аж ахуйн үйл ажиллагаанд хууль эрхийн орчин маш их
нөлөөтэй. Тухайлбал татварын хууль ямар байна вэ? Гэдгээс хамаарч авах ашгийн
хэмжээ тодорхойлогдож байдаг. Татвар өндөр бол зээлийн эрсдэл нэмэгдэж
эсрэгээрээ татвар бага байвал зээлийн эрсдэл буурч байдаг.
 Улс төрийн орчин. Улс төрийн тогтвортой байдал зээлд мөн хүчтэй нөлөөлдөг ба улс
төр тогтворгүй бол үйлдвэр, үйлчилгээний газруудын ирээдүй бүдэг болж үүнтэй
холбоотойгоор ашигаа нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авах боломж бага болдог.
Энэ үед зээлдэгч шийдвэртэй арга хэмжээ авахаас зайлсхийж үйл ажиллагаа нь
идэвхгүй байдал бий болно. Зээлийг эрсдэлтэй болгодог бодит хүчин зүйлсийг
банкны хүчин чармайлтаар тэр болгон шийдвэрлэж чадахгүй учир аливаа зээл ямар
нэг арга хэмжээгээр эрсдэлтэй байдаг.
Зээлийг эрсдэлтэй болгодог субъектив хүчин зүйлсд зээлдэгч, зээлдүүлэгчийн үйл
ажиллагаанаас хамаарч зээлийг эрдэлтэй болгодог хүчин зүйлс хамаарагдана. Зээлийн
эрсдэл нь нэг талаас зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж чадахгүй байхтай холбоотой гарч
байгаа зээлдэгчийн эрсдэл. Нөгөө талаас олгосон зээлийн хүү болон үндсэн өр төлөгдөхгүй
байгаатай холбоотой гарч ирж байгаа зээлдэгч банкны эрсдэл гэж тодорхойлж болон.
Зээлдэгчээс хамаарч зээлийг эрсдэлтэй болгодог зарим хүчин зүйлийг нэрлэвэл зээлдэгч
тооцоогоо буруу хийж, учирч болох хүдрэлүүдийг бүрэн анхаараагүй байх зэрэг байдлаас
нөлөөлнө. Үйл ажиллагааны эрсдлийг зээлдэгчдэд хамруулж ойлгож болно. Зах зээлийн
нөхцөл, байгалийн гамшиг зэрэг урьд нь тооцоолоогүй байсан буюу хяналтаас гадуур бий
болдог нөхцөл байдлаас болж бизнесийн байгууллагуудад хүнд цаг үе тохиолдож болно.
Зээлдэгчээс хамаарч байгаа эрсдлийг дотор нь санаатай буюу санамсаргүй гэж ангилна.
Зээлдэгч зээл аваад төлөхгүй байх санаа агуулж байвал санаатайгаар зориуд бий болгож
байгаа эрсдэл болно. Харин зээл авахдаа хийсэн тооцоо буруу, зах зээлийн нөхцөл байдал
хувирснаас зээлээ төлж чадахаа болихийг санамсаргүй эрсдэл гэж нэрлэдэг. Банкны
зээлийн шинжилгээний зорилго нь эдгээр эрсдэлийг тодорхойлж түүнийг аль болох
багасгах арга хэмжээг авч, түүнээс ахмгаалах замыг тодорхойлдог. Зээлийн тоон болон
чанарын шинжилгээний бүлэг дээр эдгээрийг тодорхойлоход оршино.
Зээлийг эрсдэлтэй болгодог зээлдүүлэгчээс хамаарч байгаа хүчин зүйлүүдэд банкны дотоод
зохион байгуулалт, зээлийн газрын зохион байгуулалт, зээлийн эдийн засагчийн мэд;эг
чадвар, туршлага, банкны зээлийн бодлого, зээл олгох аргачлал, явц гэх мэт маш олон хүчин
зүйлүүдэд хамрагдана. Эдгээрийг нийтэд нь банкны үйл ажиллагааны эрсдэл гэж нэрлэдэг.

You might also like