You are on page 1of 3

Банкны зээлийн эрсдэлийн удирдлага

Зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо


Зээлийн байгууллага нь зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог дараах байдлаар
явуулдаг:
 Харилцагчийг зээлдэх боломжоор рейтингийг тогтоох
 Зээлийн хяналт
 Зээлийн хэмжээнд хязгаар тавих
 Зээлийн үнэ тогтоох нь
 Зээлийн багцын удирдлага
 Зээлдэх боломжийг тодорхойлол үнэлгээ, харилцагчийн зээлдэх боломжийн
шинжилгээ
 Зээлийн мэдээллийн удирдлагын тогтолцоо
 Хүндрэлтэй зээлийг эргүүлэн төлөх
Дээрх дурдсан зээлийн эрслэлийн удирдлагын хэв маягыг схемчилбэл:
Схем Зээлийн эрслэлийн удирдлагын хэв маяг

Зээлийн багцын Зээлийн эрсдлийн Захиргааны хяналтын


удирдлага удирдлагын Банк –Зээлдэгч систем
тогтолцоо
Зээлийн бодлого Зээлдэх боломжийн Зээлийн хөндлөнгийн хяналт
шинжилгээ
Зээлийн багцын оновчтой хэв
маягыг тогтоох Зээлийн мониторинг Зээлийн удирдлагын
мэдээллийн тогтолцоо
Зээлийн үнэ тогтоох Эрсдэлтэй зээлтэй ажиллах
Зээлийн төлбөр гүйцэтгэх
явцын хяналт

Зээлийн багцын удирдлага: Энэ үе шатанд зээлийн эрсдэлийн удирдлагын хүрээнд зохион
байгуулагдах бүхий л ажлын суурийг тавих ажлыг гүйцэтгэдэг.
Зээлийн эрсдлийн удирдлагын Банк –Зээлдэгч тогтолцоо: Зээлийн эрсдэлийн удирдлагын
стратегийг боловсруулах нь банкны удирдлагын болоод мэргэжлийн боловсон хүчнээс
өндөр ур чадвар шаардсан ажиллагаа байдаг. Энэ ажлын хүрээнд:
1. Зээлийн бодлогод зээлийн харилцааг зохион байгуулах үндсэн чиг шугамыг
тодорхойлох
2. Зээлийн багцын хэв маяг, хэмжээ хязгаарыг урьдчилан тооцож тодорхойлох
3. Зээлийн үнэ бүрдэлтийн зарчмыг тодорхойлон зээлийн хүү нь банкны төлбөрийн
чадвар, орлого зардлыг бүтэц, бизнесийн зорилтот стратегид нийцүүлэх ажиллагааг
гүйцэтгэдэг.
Захиргааны хяналтын систем: Банкны эрсдэлийг удирдах өөрийн бодлогыг
боловсруулахдаа өөрийн стратеги болон энэхүү бодлогын хэрэгжих хүрээг нарийн
тодорхойлох хэрэгтэй. Стратегийг тодорхойлохдоо эрсдэлийн хяналт шинжилгээнээс
(мониторингоос) эхлэн түүний мөнгөн үнэлгээг хүртэлх иж бүрэн олон асуудлыг банк авч
үзнэ.
Зээлийн эрсдэлийг удирдах удирдлагын арга хэрэгсэл
Зээлийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг:
 Банкны дотоодод зээлийн оновчтой багцыг буй болгох замаар зээлийн эрсдэлийг
удирдах
 Банк зээлдэгчтэй хамтран ажиллаж, хамтын удирдлагын зарчмаар зээлийн эрсдэлийг
удирдах
 Захиргааны зүгээс зээлийн эрсдэлд хяналт тавих замаар хэрэгжүүлнэ

Зээлийн эрсдэлийн удирдлагын эхний шат буюу “зээлийн багцын удирдлага”: зээлийн
эрсдэлийн удирдлагыг үр ашигтай зохион байгуулах үндэс нь түүний эхний шатаас ихээхэн
хамааралтай. Энэ нь ээлийн багцын удирдлагаас эхэлдэг. Энэ үе шат нь зээлийн харьцаанд
хэт хуучинсаг байр сууринаас хандаж байгаа мэт боловч зээлийн эрсдэлийн удирдлагын
хүрээнд зохион байгуулах бүхий л ажлын суурийг энэ шатанд зохицуулж зохион байгуулах
ажлыг гүйцэтгэдэг.
Зээлийн эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулах нь банкны удирдлагын болоод
мэргэжлийн боловсон хүчнээс өндөр ур чадвар шаардсан ажиллагаа байдаг. Энэ ажлын
хүрээнд:
 Зээлийн бодлогод зээлийн харилцааг зохион байгуулах үндсэн чиг шугамыг
тодорхойлох
 Зээлийн багцын хэв маяг, хэмжээ хязгаарыг урьдчилан тооцож тодорхойлох
 Зээлийн үнэ бүрдэлтийн зарчмыг тодорхойлон зээлийн хүү нь банкны төлбөрийн
чадвар, орлого зардлын бүтэц, бизнесийн зорилтот стратегид нийцүүлэх ажиллагааг
гүйцэтгэдэг.
Банкны зээлийн бодлого банкны зээлийн үйл ажиллагааны хэв маягыг урьдчилан тогтоох,
түнийг хэрэгжүүлэх арга зүй, ил ажиллагааны үндсэн зарчмийг тодорхойлдог. Арилжааны
банкны зээлийн харилцааны бүхий л асуудал түүнийг шийдвэрлэх арга зам тодорхой байх
ёстой.
Зээлийн бодлого нь зээлийн харилцааг зохицуулахаас гадна зээлийн стратеги, зээлийн
эрсдэлийн бодлогыг өөртөө агуулдаг. Зээлийн бодлого нь зээлийн үйл ажиллагааны ндсэн
заавар аргачлалыг өөртөө агуулдаг.
 Зээлийн ажиллагааг зохион байгуулж буй банкны ажилтны зээлийн багцыг удирдах
хүрээнд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хэм хэмжээ стандартыг тодорхойл өгөх
 Зээлийн харилцааны шийдвэр гаргалтын стратеги
 Банк зээлийн ажиллагааны явцад хэрэгжүүлэх дотоод ба гадаад хяналтын тогтолцоог
буй болгох
Зээлийн үндсэн зарчим, хэм хэмжээ. Энэ нь банкны тухайн зээлийн ажиллагааг зохион
байгуулж буй банкны ажилтны зээлийн багцын удирдлагын хүрээнд гүйцэтгэж буй ажил,
хуулийн этгээдийн үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлдог.
Банкны дотоод уг асуудалд бодитой тогтолцооны хүрээнд шийдвэрлэхийг байнга эрмэлзэж
байдаг. Үүний нэг хэлбэр нь банкны зээлийн бодлого боловсруулах замаар зээлийн
харилцааг заохицуулах арга зам юм. Банкны зээлийн бодлогыг захирлын зөвлөлийн санал
болгон боловсруулснаар төлөөлб удирдах зөвлөл батлах ба хэрэгжүүлэх үүргийг банкны
захирлын зөвлөлд өгдөг

You might also like