You are on page 1of 4

Чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйлс

Чанаргүй зээл бий болох шалтгаан


Зээлийн эрсдэл гэдэг нь олгосон зээл болон тухайн зээлийн хугацаандаа төлөгдөхгүй байх
магадлалыг хэлнэ. Банкны өрсөлдөх чадвар болон тогтвортой үйл ажиллагаа нь зээлийн эрсдэлээ
хэрхэн удирдах тогтолцооноос хамаарна.
Чанаргүй зээл гэдэг нь борлуулалт, ажил үйлчилгээний орлого саатсан, мөн барьцаа,
баталгаанд авсан хөрөнгийн зах зээлийи үнэ нь буурсан, тэдгээр нь чанараа алдсан, зориулалт
бусаар ашиглаж үгүй болсон зэргээс гэрээт хугацаандаа төлөгдөөгүй зээлийг хэлнэ. Чанаргүй зээл
дампуурлын үндэс гэж эдийн засагчид үздэг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг субъектив, объектив
гэж бүлэглэдэг.
 Обьектив хүчин зүйл гэдэг нь: Зээлдэгчийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээр зээлд
эрсдэл учрах нөхцөл юм. Үүнд:
- Байгалийи үзэгдлийн нөлөөлөл
- Улс орны эдийн засгийн хямрал
- Хууль эрх зүйн орчин
- Улс төр
 Субъектив хүчин зүйлс гэдэг нь: Зээлдэгч, зээлдүүлэгчийи үйл ажиллагаанаас хамаарч
зээлийг эрсдэлтэй болгодог нөхцөлүүд юм.
Зээлийг эрсдэлтэй болгодог зээлдүүлэгчээс хамаарч байгаа хүчин зүйлүүдэд:
- Банкны дотоод зохиои байгуулалт
- Зээлийн газрыи зохиои байгуулалт
- Зээлийн эдийн засагчийн мэдлэг чадвар, туршлага
- Банкны зээлийн бодлого
- Зээл олгох аргачлал гэх мэт олон хүчин зүйлүүд хамрагдана.
Зээлдэгчээс хамаарч байгаа эрсдэлийг
 Санаатай
 Санамсаргүй гэж ангилна.
Гэвч эрсдэлгүй зээл гэж байдаггуй учир зээлийн бодлоготой байх ёстой. Зээлийн бодлого нь зээл
олгохоос эхлээд, төлж барагдах хүртлэх харилцааг зохицуулах журам юм.
Дотоод хүчин зүйлс:
- Зээлийн ажилтны тооцоогүй хандлага /зээлийн шинжилгээг дутуу хийсэн, буруу дүгнэлт
гаргасан, олгох ёсгүй зээл олгосон, зээлийн ажилтны мэргэжил чадвар муу гэх мэт
- Банкны зүгээс хамаарах зохион байгуулалтын болон бодлогын асуудлуудын алдаа
хамаарагдана.
Гадаад хүчин зүйлс:
- Харилцагчийн үйл ажиллагаа
- Гадны хүчии зүйлс /улс төр, хууль тогтоомж нийгэм соёл, эдийн засаг, технологи/
- Урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйлээс хамааран гардаг алдагдал зээл авсан
харилцагч нас барах, сураггүй алга болох гэх мэт/
Чанаргүй зээлээс сэргийлэх арга зам
Чанаргүй зээлтэй ажиллах нь
Банк нь зээлийн тогтмол төлөлтийг хангах зорилгоор зээлийн гэрээний нөхцлийн биелэлтэнд
хяналт тавьдаг. Зээлийн хяналт шалгалтыг үр дүнтэй, ажил хэрэгч байдалд тулгуурлан хийвэл
зээлдэгчийн санхүүгийн бэрхшээлийг урьдчилан харж, хүндрэл үүсэхээс өмнө эрсдлээс сэргийлэх
боломжтой. Зээлийн эргэн төлөлт нь дараах үйлдлүүдээс болж саатдаг.
 Банк харилцагчийн хүсэлтийг хүлээн авч нөхцлийг тодорхойлох болон зээлийн хяналт
шалгалтыг хэрэгжүүлэхдээ алдаа гаргадаг. Үүнд:
 Зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал, зээлийн хэрэгцээг тодорхойлохдоо
чанаргүй ажилласан.
 Зээлийн албан ёсны баримт бичгийг бүрдүүлэх явцад алдаа гаргасан.
 Зээлийн хяналтыг дутуу хийсэн.
 Ашиггүй ажиллаж байгаа компанид зээл өгөх
 Удирдлагын ур чадвар муутай
 Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар муу, зах зээлээс шахагдаж байгаа
 Зах зээлийн үнэлгээг хийх чадвар дорой, маркетингийн үр ашиггүй бодлого
хэрэгжүүлж байгаа
 Компанийн санхүүгийн хяналт шалгалт хангалтгүй.
Үүнээс гадна банкны хяналтанд байсан үйлдвэрүүдийг хамарсан эдийн засгийн уналт, хууль эрх
зүйн зохицуулалтын өөрчлөлт, технологийн хоцрогдол зэрэг нь банкны зээлийн чанарт муу нөлөө
үзүүлнэ.
Арилжааны банкууд нь эрсдлээ хэмжих, эрсдлийг удирдах гэх мэт шалтгаануудын улмаас
зээлийн чанарын ангиллыг тогтмол хийж байдаг. Түүнчлэн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй
зээлийн хэмжээг аль болох бага байлгахыг эрмэлздэг.
Чанаргүй зээлийг удирдах аргууд
Чанаргүй зээлийн удирдлагыг 2 хувааж болно.
 Чанаргүй зээлийг дахин сэргээх
 Албадан төлүүлэх
Чанаргүй зээлийг дахин сэргээх: Асуудалтай зээлийг эхлээд тухайн зээл олгоход хянасан зээлийн
хянагч шалгана. Зээлдэгчийн тухайн үеийн санхүүгийн байдлыг шалгаад, зээлдэгчтэй одоо үүсэн
нөхцөл байдлыг ярилцсаны дараа зээлдэгчийн санхүүгийн байдал, банктай хамтран ажиллахад
бэлэн байгаа эсэхийг нь үндэслэн зээлийг дахин сэргээх боломжийн талаар дүгнэлт гаргана. Хэрэв
зээлдэгч зээл авах сонирхолтой байвал зээлийн хянагчдад туршлагатай мэргэжилтнээр тусламж
үзүүлэх хэрэгтэй.
Зээлийг дахин сэргээх явцад тайлан тэнцлийн бүтэц, мөнгөн урсгалын бүрэлдэхүүнд
анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Зээлийг албадан төлүүлэх: Хэрэв зээлийн төслийн анхан шатны хяналт, зээлийн өргөдөл, олгох
болон удирдлага хяналтын үйл ажиллагааны аргачлалыг зүй зохистой мөрдсөн тохиолдолд зээл
аяндаа буцаан төлөгдөх бөгөөд зээл авагч нь авсан зээлээ цаг хугацаанд нь, батлагдсан хуваарийн
дагуу төлөх болно. Гэвч зарим тохиолдолд зарим нь зээлээ төлөхгүйд хүрдэг. Зээл олгогч нь
зээлээ төлөөгүй хүнийг хохироохыг хүсдэггүй бөгөөд зөвхөн авсан зээлийг нь төлүүлэх
зорилготой ажиллах ёстой. Хэрэв шахалт үзүүлээд үр дүнгүй байвал зээлийн барьцаанд тавьсан
хөрөнгийг борлуулан зээлийг нөхөн төлүүлнэ.
Тухайн төсөл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа бол газар дээр нь очиж тогтмол
хяналт тавьж байх нь чухал. Газар дээр нь очиж танилцах эдгээр ажил нь дараах ач холбогдолтой.
 Зээлээ төлөхгүй байгаа зээл авагчтай холбоо барих
 Зээлийг буцаан төлүүлэхийн тулд шахалт тавих
 Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө нь үрэгдэж алга болоогүй бөгөөд сайн нөхцөл
байдалд ашиглагдаж байгаа эсэхийг тодруулах
Хичнээн шахалт үзүүлээд үр дүнгүй байвал зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг борлуулан
зээлийг нөхөн төлүүлнэ. Үүний тулд санхүүгийн байгууллага нь хууль эрх зүйн тусламж авах
шаардлага гардаг. Энэ нь дараах зориулалттай байдаг. Үүнд:
 Зээлийг нөхөн төлүүлэхийн тулд
 Зээлийг буцаан төлүүлэх журмыг мөрдүүлэхийн тулд
 Зээл олгогчийн санхүүгийн байдал болон нэр хүндийг хамгаалах зорилгоор
Хууль эрх зүйн арга хэмжээ нь хамгийн сүүлчийн алхам байх ѐстой. Хугацаа хэтэрсэн зээл
болон баталгааг нэхэмжлэх зэрэг арга хэмжээг авч болно. Зээлийн байдлын талаарх мэдээллээр
баталгаа гаргагчийг байнга хангаж байх ѐстой.Үүний тулд:
 Хангалттай бус зээлийн талаар холбогдох зээл авагчтай харилцсан бүх захидал, баримт,
бичгийн хуулбарыг баталгаа гаргагчдад явуулах
 Баталгаа гаргагчдад явуулсан бүх хуулбар дээр албан ѐсоор явуулсан гэсэн тэмдэглэл
хийсэн байх ѐстой.
Дуусгавар хугацаа: Хэрэв зээл төлөгдөхгүй, хугацаа хэтрүүлэгч нь дуусгавар хугацаа
өнгөрсөний дараа ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй байгаа тохиолдолд түүнд дуусгавар
хугацааны талаар мэдэгдэх нь сөрөг үр дагавартай байдаг.
Эцсийн мэдэгдэл гаргах: Эцсийн захиа нь зээл авагчидад дараах зүйлсийн талаар албан ѐсоор
мэдэгдэнэ.
 Зээл нь төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна.
 Бүх өрийг бүрэн төлөх шаардлагатай, төлөхгүй байгаа нөхцөлд зээл олгогч нь ямар нэгэн
арга хэмжээ авахад хүргэнэ
 Зээлийн төлөлтийг хангалттай түвшинд хүргэж төлөлтийн ердийн хуваарийг мөрдөхийн
тулд зээл авагчидад эцсийн боломж олгож байна.
Хариу ирүүлэх хугацааг тодруулан мөн уг захианы хуулбарыг баталгаа гаргагч тус бүрт
явуулах хэрэгтэй.
 Хэрэв эцсийн мэдэгдэх захианы хариуг хүлээж аваагүй нөхцөлд гаргана.
 Баталгаа гаргагч тус бүрт зориулсан хуулбарын хамт гаргана.
 Уг захиаг баталгаатай шуудангаар эсвэл биечлэн хүргэж өгөх хэрэгтэй. Хэрэв биечлэн
хүргэж өгсөн бол хүргэж өгсөн ажилтны гарын үсэгтэй тэмдэглэлийг хавтаст материалд
хавсаргана.
 Зээлээ бүрэн төлөхийн тулд зээл авагчдад хангалттай хугацаа олгох. Энэ хугацаа нь 7
хоногоос доошгүй 60 хоногоос дээшгүй байх ѐстой. Ихэвчлэн 14 хоног байдаг.
 Дуусгавар хугацаа өнгөрмөгц арга хэмжээ авах зорилгоор уг захиаг нэгдсэн тэмдэглэлд
бүртгэх
Дуусгавар хугацааны дотор шаардах захианд хангалттай хариулт аваагүй бол ямар нэгэн арга
хэмжээ авхаасаа өмнө зохих эрх мэдэл бүхий хүмүүсээс зөвшөөрөл авах хэрэгтэй.
Эргэлзээтэй зээлийн сан:
Зээл төлөгдөх хугацаа болоход түүнийг цуглуулж авах боломж эргэлзээтэй байгаа нөхцөлд
түүнийг нөхөх санг бүрдүүлэх бөгөөд зээлийн хөрөнгийн цэвэр өртгийг хорогдуулж тооцно.
Энэхүү сангийн хэмжээг зээлийн болон нябогийн ажилтан тогтоох бөгөөд зээлийн нөхцөл байдал,
барьцаа хөрөнгийн өртөг ба түүнийг борлуулах боломжтой үнэ, өр төлөгчийн хамтын ажиллагаа
болон бусад хүчин зүйлээс хамаарна.
Өрийн дансыг бүртгэлээс хасах:
Зээл бүхлээрээ эсвэл түүний хэсэг нь төлөгдөхгүй болсон нь тодорхой болвол уг зээлийн
хөрөнгийн өртгийг тэгтэй тэнцүүлэхийн тулд түүнийг бүртгэлийн тэнцлээс хасах хэрэгтэй.
Дараах зүйлс үнэн зөв байвал уг зээлийг бүртгэлээс хасаж болно.
 Зээл авагч нь тодорхой хугацаанд ямар ч төлбөр хийгээгүй бөгөөд цаашид хийх төлөвгүй
байгаа тохиолдолд
 Зээлийн барьцаат хөрөнгө байхгүй эсвэл барьцаат хөрөнгийг хураан авч борлуулсан буюу
барьцаат хөрөнгө нь ямар нэгэн үнэ цэнэгүй байгаа тохиолдолд
 Зээл авагч эсвэл баталгаа гаргагч нь эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд цаашид эрхлэх
төлөвгүй байгаа тохиолдолд
 Зээл авагч ба баталгаа гаргагчдад үнэ бүхий ямар ч хөрөнгө байхгүй байгаа тохиолдолд
Төлөгдөөгүй зээлийн бүртгэлээс хассаны дараа авах арга хэмжээ:
Төлөгдөөгүй зээлийг бүртгэлээс хасах нь бүртгэлийн шинж чанартай үйл ажиллагаа бөгөөд
зээлийн гэрээнд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй байна. Зээлийг бүртгэлээс хассан ч зээлийг
төлүүлэх арга хэмжээг авна.Чанаргүй зээлийг дахин сэргээх,албадан төлүүлэх замыг аль аль нь
цаг, зардал их шаардсан арга хэмжээнүүд юм. Зээлийг устгах нь банкны нэр хүндэд муугаар
нөлөөлдөг. Зээлийг устгах гэдэг нь банк алдаа гаргасан, цаг тухайд нь аюулыг илрүүлж чадаагүй,
түүнийг залруулах талаар арга хэмжээ аваагүй гэдгийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрлөө гэдгийг
илэрхийлж байгаа юм

You might also like