You are on page 1of 4

Зээлийн хяналт

Зээл олгосны дараа банкны зээлийн бодлого % журамд заасан хугацаанд тухайн
зээлд явцын хяналт хийдэг. Зээлийн явцын хяналтыг зайны хяналт газар дээрх хяналт гэсэн
хоёр хэсэгт авч үздэг. Зээлдэгч зээлийг тодорхой зориулалтын дагуу ашиглахаар банкнаас
авсан байдаг. Банк зээлдэгчийг зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд , бизнесийн үйл
ажиллагаа зээл аваад төлөвлөсний дагуу хэвийн явагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй
байдаг. Энэ үйл ажиллагааг банк, зээлдэгч хоёр зээлийн гэрээгээр тохиролцсон байдаг.
Зээлдэгч зээлийн хугацаанд банкнаас хяналт хийхэд шаардлагатай үнэн зөв мэдээллийг
гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Зээлийг олгосны дараа зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааг
хянаж байх нь зээлийн хугацаан дахь зээлийн эрсдэлийг бууруулахад чухал ач
холбогдолтой юм.
Газар дээрх нөхцөл байдлын хяналт
Зээлдэгч банкнаас зээл авснаас хойш банкны хяналт хийх журам , зээлийн хорооны
хяналт хийхээр тогтоосон хугацааны дараа банкны зээлийн мэргэжилтэн зээлдэгчийн
бизнесийн үйл ажиллагаа болон зээлийн зарцуулалттай танилцана. Тус хяналтыг зээл
хүсэгчид урьдчилан мэдэгдэхгүй гэнэтийн байдлаар , эсвэл зээл хүсэгчид урьдчилан
мэдэгдэж хийж болно. Зээлдэгчид мэдэгдэхгүй гэнэтийн шалгалт хийх ньь зээлдэгчийн
бизнес болон зээлийн зарцуулалтын бодит байдалтай танилцахад үр дүнтэй байдаг.
Урьдчилан мэдэгдэж хяналт хийх нь зээлдэгч банкны зээлийн мэргэжилтний хяналтын
тайланд бэлдэх хугацаа гардаг сул талтай. Зээлийн газар дээрх явцын хяналтын үйл
ажиллагаа зардал өндөр байдаг болов ч зээлийн явц дахь эрсдэлийг бууруулдаг ач
холбогдолтой. Газар дээрх хяналтыг зээлийн хугацааны турш тодорхой хугацааны
давтамжтай зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдах хүртэл хэдэн ч удаа хийгдэж болно.
Зээл авснаас хойших зээлдэгчийн бизнесийн санхүүгийн үзүүлэлтүүд, зээлийн
зарцуулалтыг фото зураг, холбогдох баримт материаллаар баталгаажуулж , зээлдэгчийн
явцын хяналт хийсэн үр дүнг , зээлийн хорооны хуралд танилцуулна. Тухайн зээлдэгчийн
зээлийн зарцуулалт зориулалтын дагуу болон бизнесийн үйл ажиллагааны талаар зээлийн
хороо хэлэлцэж , шаардлагатай тохиолдолд эрсдэлийг бууруулахтай холбоотой шийдвэр
гаргаж ажилладаг.
Зайнаас хийх хяналт
Банк зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагааг зайнаас хянаж ажиллах боломжтой
байдаг. Энэ нь газар дээрх хяналттай харьцуулахад ажиллагаа , зардал бага байдаг. Зээл
хүсэгчтэй утсаар бизнесийн талаар ярилцах , зээлдэгчийн харилцах дансаар орж байгаа
борлуулалтын орлого, гарч буй зардлуудыг хянаж үзнэ. Монгол банкны зээлийн
мэдээллийн сангаас лавлагаа авна. Энэ нь өөр банк санхүүгийн байгууллагаас банкинд
мэдэгдэж, зөвшилцөлгүй давхардуулан зээл авсан эсэхийг хянах боломжтой. Хамтран
ажилладаг түншүүд , бэлтгэн нийлүүлэгчид , худалдан авагчид , харилцагч, үйлчлүүлэгчид
зэрэг гуравдагч этгээдийн мэдээллүүд дээр үндэслэн зээлийн мэргэжилтэн олгосон зээл
дээрээ зайнаас хяналт хийх боломжтой.
Зээлийн эргэн төлөлт
Банкны зээлийн эргэн төлөлтийн нөхцөл ямар ч байж болно. Гагцхүү банк
харилцагчид санал болгосон , харилцагч үүнийг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байх ёстой.
Энэ нь зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсанаар баталгааждаг. Зээлийн эргэн төлөлтийн
хуваарь дараах зээлийн нөхцөлтэй байдаг.
Үндсэн төлбөр нь зээлийн хугацааны туршид сар бүр тэнцүү байх нөхцөл: Энэ нь
ихэвчлэн богино болон дунд хугацааны иргэдийн хэрэглээний зээлийн төрлүүдэд , иргэд
болон байгууллагын богино , дунд хугацааны зээлүүдийн нөхцөл ийм байдаг.
Зээлийн хугацааны эхэн болон хугацааны дунд үед үндсэн төлбөрөөс чөлөөлөх :
Үндсэн хөрөнгө худалдан авах зориулалттай зээлүүд , шинээр эхлээлэх гэж буй төслийн
зээлүүдэд хугацааны эхэнд бэлэн мөнгөний орох урсгал тогтвортой орох боломжийг бий
болгож хугацааны эхний саруудад үндсэн төлбөрөөс чөлөөлдөг. Зарим улирлын шинж
чанартай бизнесийн орлоготой иргэд , аж ахуйн нэгжүүдэд борлуулалтын орлого багасдаг,
ажил бүрэн зогсдог саруудад үндсэн төлбөрөөс чөлөөлдөг. Арилжааны банкууд нийтлэг
байдлаар богино хугацаат зээлд 3-4 сар , дунд хугацааны зээлд 5-6 сар % урт хугацаат зээл
12 сар хүртэлх хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөл заасан байдаг. Энэ нь
зээлдэгчийг зээлдэгчид зээлийн дарамт бага байх , зээлийн хугацаа хэтрэлт гаргахгүй
байхад эерэгээр нөлөөлдөг
Зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн төлбөрийн хамт тэнцүү хэмжээгээр төлөх: Энэ
урт хугацаат моргейжийн зээлүүдийн нөхцлөөс харж болно. Жишээ нь орон сууц худалдан
авах зээл 10-20 жилийн хугацаатай байдаг. 120-240 сарын хугацаатай зээлийг үндсэн
төлбөрийн тэнцүү хэмжээгээр төлж , хүүг зээлийн үлдэгдлээс тооцох юм бол зээлийн эхний
эхний сар , жилийн төлбөр маш өндөр гарах ба энэ нь ихэнх зээл хүсэгчдийн хувьд
боломжгүй дүн байдаг. Тиймээс тус зээлийн хугацааны туршид төлөх хүүний нийт
төлбөрийг сар бүр ижил дүнтэй байхаар хуваарь гаргадаг . Тус хуваарийн нийт хугацааны
эхний саруудын төлбөрт хүүгийн төлбөрийн эзлэх хэмжээ их, үндсэн төлбөрийн хэмжээ
бага байдаг. Зээлийн хугацаа төгсгөлд энэ байдал эсрэг.
Зээлийн үндсэн төлбөр , хүүгийн төлбөрийг хуримтлуулан төлөх: Борлуулалтын
орлого нь жилийн тодорхой сард бөөнөөр орж ирдэг зарим онцгой төрлийн бизнесийн хувьд
зээлийн үндсэн төлбөрийг хуримтлуулж төлөхөөс гадна зээлийн хүүгийн төлбөрийг мөн
хамтад нь хуримтлуулан төлөх боломжтой байдаг.
Жишээ нь газар тариалангийн бизнесийн хувьд тариа , ногоо тариалах , арчлах ,
хураах , тээвэрлэхтэй холбоотой зардлууд гардагч тариа , ногоог борлуулах хүртэл
борлуулалтын орох урсгал байдагггүй. Тиймээс борлуулалтын орлого орж ирэх үед зээлийн
нийт дүнгээр эсвэл 2-3 удаагийн хэсэгчилсэн төлөлтөөр бүрэн төлөх хуваарь гардаг.
Дээр дурьдсан нийтлэг хэлбэрийн гэрээнд заагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу
зээлийн төлбөрийг зээлдэгч төлөх үүрэгтэй. Хэдийгээр банк эргэн төлөгдөх боломжтой гэж
үзсэн зээлийн хүсэлтийг шийдвэрлэдэг ч зарим зээлдэгч нар зээлээ төлөхгүйд хүрдэг.
Зээлийн эргэн төлөлт зээлийн гэрээнд заагдсан хуваариас хоцорч эхлэх нь тус зээл эрсдэлд
орж болзошгүй болон зээлийн эрсдэлд бий болсон дохиог өгч эхэлдэг.
Зээлийг төлүүлэх, эрсдэлд орж болзошгүй болон эрсдэлд орсон зээлтэй ажиллах
Эрсдэлд орсон зээлийн дохио зээлийн эргэн төлөлтөд хугацаа хэтрэлт гаргаснаар
ихэвчлэн илэрдэг . Мөн зээлийн хяналтын үеэр бизнесийн цаашдын хандлагад муугаар
нөлөөлөхөөр зүйл ажиглагдаж , зээл төлөгдөхгүй байх нөхцлийг тогтоох боломж байдаг.
Мэдээж зээлийн хугацаа хэтрэлт гарсан шалтгаан нь зээлийн эрсдэл хэсэгт авч үзсэн
ерөнхий шалтгаануудаас альнаас ч үүдэлтэй бий болсон байж болно.
Зээлийн мэргэжилтэн зээл эрсдэлд орж болзлшгүй болон эрсдэлд орсоныг тогтоосон
даруйд шалтгааныг тодорхой гарган ирж, цаашид авах арга хэмжээг тодорхойлон холбогдох
зээл шийдвэрлэсэн зээлийн хороонд танилцуулна. Тус зээлийн хороо тухайн зээлд үүссэн
нөхцөл байдалтай танилцаж асуудалтай зээлийн ангилалд оруулж цаашид авах арга
хэмжээний талаар хариуцсан зээлийн мэргэжилтэнд чиглэлийг гаргаж өгнө.
Зээлдэгчийн зээл эрсдэлд орсон тохиолдолд арилжааны банкны зүгээс тухайн
зээлийн чанарыг аль болох муутгахгүй боломжит арга хэмжээ авч заавар , зөвлөгөө өгч
ажилладаг.
 Зээлдэгчтэй утсаар холбогдох
 Зээлдэгчийн ажил , гэр , бизнесийн хаягаар очиж уулзах
 Газар дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцах
 Зээлд барьцаалсан хөрөнгө бүрэн бүтэн байгаа эсэхэд шалгалт хийх
 Зээлийн хугацаа хэтрэлт гаргах нь дараагийн зээлийн хүсэлтүүд шийдвэрлэгдэхэд
хүнд болох талаар тайлбарлах,
 Зээл төлөх эх үүсвэр ямар шалтгаанаас болж тасалдаж байгааг шинжилгээгээр
тогтоож, зөвлөгөө өгөх
 Тодорхойлсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар ярилцаж,
зөвлөлдөх.
Идэвхтэй байгаа зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах
Хэрвээ банкны зүгээс зарим нэг хөнгөлөлт, таатай нөхцлийг бий болгосноор
зээлдэгч зээлийн эрсдэлээс гарах боломж байгааг тогтоосон тохиолдолд, банк анх
байгуулсан зээлийн гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулж болдог. Мэдээж анхны нөхцлөөр
олгосон зээлийн нөхцлөө дахин өөрчлөх нь банкинд тийм ч таатай ажиллагаа биш боловч
зээлийг эрсдэлийн сангаар хаах бүр ч сөрөг нөлөөтэй юм. Банк дараах зээлийн нөхцлүүдэд
өөрчлөлт оруулах боломжтой. Үүнд:
 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх
o Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сунгах
o Үндсэн төлбөрийн хэмжээг багасгах
• Нэмэлтээр зээл олгох
• Зээлийн хүүгийн хувийг бууруулах
• Хуримтлагдсан хүүгийн төлбөрөөс чөлөөлөх
• Зээлийн хүү бодогдохыг зогсоох
Зээлийг албадан төлүүлэх
Банкны зүгээс зээл төлөх чадвар муудсан зээлдэгчдэд зөвлөгөө өгч, зээлийн
гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулан, боломжит арга хэмжээг аваад үр дүн гараагүй бол
ззэлийг албадан төлүүлэх арга хэмжээг шат дараатай авч эхэлдэг. Үүнд:
o Зээлдэгчтэй утсан холбоогоор болон, биечилсэн уулзалтаар зээл төлөх шахалт тавих,
зээлийг бүрэн төлөх хугацааг тохирох,
o Сураггүй болсон зээлдэгчдийг хуулийн байгууллагаар эрэн сурвалжлуулах,
o Бичгээр албан ёсны мэдэгдэл хүргүүлж, хариу авах,
o Бичгээр албан ёсны шаардлага хүргүүлэх, хариу авах,
o Зээлдэгчийг барьцаа хөрөнгийг борлуулж зээлийг бүрэн төлөхийг шаардах,
o Хууль шүүхийн байгууллагад нэхэмжлэл гарган, шийдвэр гаргуулах,

You might also like