You are on page 1of 3

Зээлийн шинжилгээний чиглэл

Салбарын бүтцийн шинжилгээ


Зээлийн чанарын шинжилгээнд салбарын шинжилгээ чухал байр суурийг эзэлнэ. Салбарын
шинжилгээний зорилго нь салбарын эрсдэлийг тодорхойлох зорилготой.
Зээлийн эрсдлийг тодорхойлохдоо салбарын шинжилгээг заавал хийх хэрэгтэй. Учир нь
тодорхой компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын эрсдэл нь
зээлийн эрсдэлд нөлөөлдөг. Иймээс салбарын эрсдэлтэй холбоотой мэдээллийг зээлийн эдийн
засагч тооцоолох зайлшгүй шаардлагатай. Компани нь үйл ажиллагаагаа бусдаас хамаарахгүй,
тусгаарлагдсан орчинд явуулдаггүй. Компанийн үйл ажиллагаа нь биш харин хэд хэдэн гадаад
хүчин зүйлсээр (эдийн засаг, улс төр, нийгмийн г.м) мөн тодорхойлогдож байдаг. Гадаад хүчин
зүйлстэй холбоотой гарч байгаа эрсдэлийн элементүүд нь зээдлэгчийн салбарын онцлогоор
илэрнэ.салбарын эрсдэлийг үнэлэхэд их ач холбогдолтой.
Салбарын эрсдэлийг гүнзгийрүүлэн үзэх ямар шаардлага байна вэ? Гэдэг асуулт гарч болно.
Тогтвортой салбар сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн эрсдлээс ямагт бага байдаг учраас
салбарын шинжилгээг нарийвчлан хийх шаарлагатай байдаг.
Эдийн засаг болон зах зээлийн төлөв байдалтай харьцуулахад салбарын тогтворгүй үйл
ажиллагаа, түүний хэлбэлзэл нь салбарын эрсдэлийг хэмжихэд хэрэглэдэг нэг ойлголт юм. Энэ
эрсдлийг статистикийн шинжилгээнд грек бета үгний эхний b үсгээр тэмдэглэдэг. B нь салбарын
үзүүлэлтүүдийг зах зээлийн нэг юм уу хэд хэдэн хувьсах хэмжигдэхүүнүүдтэй харьцуулан
тодорхойлогдоно. Харьцуулахын тулд салбарын дундаж үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх
ёстой. Бүх салбарын дундаж үзүүлэлтүүдийг тогтоох нь нүсэр их хөдөлмөр шаардагдах ажил юм.
Тэгээд ч салбарын дундаж үзүлэлтүүд нь цаг хугацааны нөлөөнд байнга өөрчлөгдөж байдаг ба
бизнесийн мөчлөгийн үе шат бүрт илүү ажиглагдана. Гэхдээ барууны орнуудад саяхан хийсэн
судалганаас харахад эдгээр үзүүлэлт сүүлийн арван жилд харьцангуй тогтвортой байсан байна.
Ер нь салбарын дундаж үзүүлэлтүүдийг банк өөрөө хийгээд байдаггүй, тусгай төрөлжсөн
байгууллагуудад гаргаж байдаг. Харин банк тэр үзүүлэлтүүдийг шинжилгээндээ ашиглаж байдаг.
Салбарын b үзүүлэлт 1-тэй тэнцүү байвал тухай салбарын үйл ажиллагааны өөрчлөлт зах
зээлийн өөрчлөлттэй адил байна. Зах зээлийн үзүүлэлтээс бага хамааралтай салбарын b үзүүлэлт
1-ээс бага байна. Харин эсэргээрээ илүү хэлбэлзэлтэй нь 1-ээс их байна. B хичнээн их байвал
салбарын эрсдэл өндөр байна. Салбарын шинжилгээг дараах үндсэн гурван чиглэлээр хийнэ.
Үүнд:
1. Эдийн засгийн ерөнхий мөчлөгтэй салбарын мөчлөг уялдаж байгаа байдлаар нь
2. Цаг хугацааны ангилал
3. Зардлын бүтцээр нь
Эдийн засгийн ерөнхий мөчлөгтэй салбарын мөчлөг уялдаж байгаа байдлаар нь гурав ангилна.
 Эдийн засгийн ерөнхий мөчлөгийг дагадаг мөчлөгтэй салбар. Эдийн засаг сэргэж байвал
үйл ажиллагаа нь сэргэж, эдийн засаг хумигдаж байвал үйл ажиллагаа, борлуулалт нь
хумигдаж байдаг салбарыг эдийн засгийн ерөнхий мөчлөгийг дагадаг мөхцлөгтэй салбар
гэж нэрлэдэг. Эдийн засгийн ерөнхий мөчлөгийг дагадаг мөчлөгтэй салбарт төнсаг
хэрэглээний барааны үйлдвэр, баячуудын барааны үйлдвэрлэл хамрагдана.
 Эдийн засгийн ерөнхий мөчлөгтэй сөрөг мөчлөгтэй салбар. Эдийн засаг унаж байхад үйл
ажиллагаа нь сэргэдэг, харин эдийн засаг сэргэж байхад үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийх
нь борлуулалт унаж байдаг салбарыг эдийн засгийн ерөнхий мөчлөгтэй сөрөг мөчлөгтэй
салбар гэж нэрлэнэ. Эдийн засгийн ерөнхий мөчлөгтэй сөрөг мөчлөгтэй салбарт архи,
пиво, тамхи, биеэ үнэлэх, хар тамхины үйлдвэрийн салбар, түүний хэрэглээний
үйлчилгээний салбар хамрагдана.
 Эдийн засгийн ерөнхий мөчлөгийг дагадаггүй мөчлөгтэй салбар. Эдийн засгийн мөчлөг
уналт, сэргэлтийн аль шатанд яваагаас үл хамаарч байдаг мөчлөгтэй салбарыг эдийн
засгийн ерөнхий мөчлөгийг дагадаггүй мөчлөгтэй салбар гэж нэрлэдэг. эдийн засгийн
ерөнхий мөчлөгийг дагадаггүй мөчлөгтэй салбарт өргөн хэрэглээний барааны
үйлдвэрлэлийн салбар багтдаг. Зээлдэгчийн салбарын шинжилгээг хийхийн тулд дараах
дэс дарааллыг баримтлах хэрэгтэй. Эхлээд зээлдэгч үйл ажиллагааны мөчлөгийн хувьд аль
салбарт харъяалагдаж байна гэдгийг тодорхойлно. Дараа нь эдийн засаг мөчлөгийнхөө аль
шатанд байна гэдгийг тодорхойлно. Үүний дараа тухайн зээлдэгчийн салбарын эрсдлийг
тодорхойлно.
Зээлдэгчийн харъяалагдах салбарыг цаг хугацааны ангиллаар ангилах үед тухайн салбарын
борлуулалтын хэмжээг ерөнхий шалгуур болгон ашигладаг. Салбарыг цаг хугацаагаар нь
шинээр үүсч байгаа, төлөвшсөн, үеэ өнгөрөөж байгаа гэж гурав ангилдаг. Үүсч байгаа
салбарын борлуулалт эрчимтэй өсч байдаг бол төлөвшсөн салбарын хувьд борлуулалт ногцом
биш, жигд өндөр биш өсөлттэй байдаг. Харин үеэ өнгөрөөж байгаа салбарын хувьд
борлуулалт нь буурч байдаг.
Салбарыг зардлын бүтцээр нь хоёр ангилна.
1. Тогтмол зардал өндөр C>V
2. Хувьсах зардал өндөр C<V
Банкны хувьд тогтмол зардал өндөр байдаг салбар эрсдэл багатай байдаг. Тогтмол зардал
өндөртэй салбарт хнд үйлдвэрүүд хамаарагдана. Хувьсах зардал ихтэй, тогтмол зардал багатай
салбар эрсдэл ихтэй. Ийм салбарт хүнс, хувцасны үйлдвэрүүд, үйлчилгээни бүх салбар
хамаарагдана. Энэ салбарт хөрөнгө оруулалт их орох боломжтой бөгөөд түүхий хирээр
өрсөлдөгчид их орж ирнэ. Өрсөлдөгч олонтой байвал салбарын дотоод өрсөлдөөн хүчтэй байдаг
ба энэ нь зээлдэгчийн үйл ажиллагааг эрсдэл өндөртэй болгодог.
Салбарын шинжилгээний өөр нэг хүрээ болон салбарын дотоод дахь өрсөлдөөн юм. Салбарын
дотоод дах өрсөлдөөн нь компаний амьдрах чадварт ихээхэн нөлөөлнө. Салбар дотоод дахь
өрсөлдөөний зэргийг дараах хүчин зүйлсээр тодорхойлно. Үүнд:
 Үнийн болон үнийн бус өрсөлдөөний хүч
 Салбарт нэвтрэн орох, эсвэл гарах боломжийн түвшин
 Орлох барааны үнээр өрсөлдөх өрсө;дөгч байгаа эсэх
 Бэлтгэн нийлүүлэгчийн нөлөө
 Улс төрийн болон нийгмийн орчин
Дээр дурьдсан бүх хүчин зүйлүүд нь компаний борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, ашгийн
нормыг зохицуулахад цаашилбал түүний санхүүгийн байдал, амьдрах чадварт нөлөө үзүүлж
байдаг. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан хүчин зүйлс нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд огцом,
гэнэтийн өөрчлөлтүүдийг бий болгодог.
Зээлийн тоон шинжилгээ
Санхүүгийн шинжилгээ (Тоон шинжилгээ)
Зээлийн тоон шинжилгээний гол зарчим нь зээл хүсэгчийн бизнесийн өнгөрсөн үеийн болон
тухайн тайлант үеийн санхүүгийн тоон үзүүлэлтүүд дээр тулгуурлан ирээдүйд буюу зээлийн
хугацаанд зээл төлөгдөх чадварыг тодорхойлох юм.
Зээл хүсэгч иргэдийн хувьд өнгөрсөн үеийн цалингийн орлого, гэр бүлийн хэрэглээний
зардлууд, хувиараа бизнес эрхлэгч бол бизнесийн орлого, зардал дээр тулгуурлан зээл төлөх
чадварыг тогтоодог.
Аж ахуйн нэгж байгууллагын хувьд өнгөрсөн үеийн баланс, орлого, үр дүнгийн тайлан,
мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн тайлангууд дээр голлон шинжилгээ хийдэг. Өнгөрсөн
үеийн тоон мэдээлэл дээр тулгуурлан ирээдүйг таамаглах боломжийн талаар техник
шинжилгээний арга хэрэгсэлийг ашиглаж ирсэн үеэс шүүмжлэгчид байсаар ирсэн. Мэдээж
ирээдүйд болох эдийн засаг, санхүүгийн өөрчлөлтийг хэн ч, ямар ч арга хэрэгсэл 100% алдаагүй
тодорхойлох боломжгүй юм. Гагцхүү техник шинжилгээ нь тодорхой боломжит хамгийн бодитой
хандлагыг өгч байдаг. 1980-аад оноос тус шинжилгээний арга хэрэгслүүд асар хурдацтай хөгжиж,
төсөөлөл боловсруулах хүчирхэг хэрэгсэл болсоор байгаа ба зах зээл дээр ашиглагдаж үр дүнгээ
өгсөөр байна.
Техник шинжилгээний маш олон арга аргачлал, тооцох загварууд байдаг. Аливаа судалгаа,
шинжилгээнд тохирсон арга хэрэгслийг сонгож хэрэглэснээр бодитой үр дүн гарна. Өөрөөр
хэлбэл Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, олдсон мэдээллийн чанарт тохирсон техник
шинжилгээний тохиромжтой арга хэрэгслийг тодорхойлох хэрэгтэй юм.

You might also like