You are on page 1of 3

Чанарын шинжилгээ

Зээл олгох хүрээнд зээлдэгчийн тухай үнэн зөв мэдээллийг бүрдүүлж, судалгаа хийх
чиглэлийг олон улсад “чанарын шинжилгээ” гэж нэрлэх бөгөөд улс орнууд өөр өөрийн
сиситемийг ашигладаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг чанарын шинжилгээ хийх арга нь
АНУ-ын 6С зарчим юм.
6С зарчим:
 Character – Зээлдэгчийн зан төлөв
 Capacity – Төлбөрийн чадвар
 Capital – Өөрийн хөрөнгө
 Condition–Зээлдэгчийн бизнесийн микро, макро орчин нөхцөл
 Collateral –Барьцаа
 Cash – Бэлэн мөнгөний урсгал

1. Character – зээлдэгчийн шинж чанар


Зээлдэгчийн бүх төрлийн үзүүлэлтүүдээс зээлийн эрсдэл хамгийн их нөлөөлдөг үзүүлэлт нь
түүний шударга шинж чанар. Зээлдэгч шударга хүн байвал зээлийг төлөхийн төлөө байдаг
бол шударга биш хүн нь зальтай хүн авсан, зээлийг төлөхгүй байх сонирхолтой байдаг.
Зээлдэгчийн шударга чанарыг тогтоохдоо:
- Зээлийн мэдээллийн сан - Тухайн зээлдэгчийн зээл авч байсан түүхээс өмнө нь авч
байсан зээлийг хэрхэн төлж ирснийг зээлдэгчийн шударга шалгуур болгож авна.
Хэрэв зээлийг хугацаанд нь төлж байсан бол шударга гэж дүгнэнэ.
- Зээлдэгчийн талаар хүмүүсээс асуух арга - Бизнесийн түншүүдтэй хийсэн гэрээний
заалтыг яаж биелүүлж нь тэр ААН-ийн шинж чанарыг илэрхийлдэг.
- Зээлдэгчтэй хийх ярилцлагын үед шударга эсэхийг тогтоох - Зээлдэгчээс ярилцлага
авахын өмнө түүний бүрдүүлсэн материал болон ажлын туршлага дээр үндэслэн
зээлдэгчийн бизнесийн талаар тодорхой төсөөлөлтэй байх ёстой.

2. Capacity - орлого олох чадвар


Зээлийн орлого олох чадвартай байх тохиолдолд зээлээ төлөх боломжтой. Энэ үзүүлэлт нь
зээлийн эрсдлийг бууруулахад гол үүрэгтэй. Зээлдэгчийн орлого олох чадварыг
тодорхойлдог үзүүлэлтүүд:
Харилцагчийн нас эрүүл мэнд: Зээлдэгч өндөр настай бол эрсдэл өндөр байна. Банк аль
болох эрүүл хүнд зээл олгох сонирхолтой байдаг.
- Харилцагч тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эсэх
- Зээл хүсэгчийн орлого, зарлагын мэдүүлэг
- Нийгмийн байдал
- Зээл хүсэгчийн өр төлбөрийн талаархи мэдээлэл
Зээлдэгч нь эрхэлж байгаа бизнесийнхээ мэргээжлийн хүн байвал эрсдэл бага, өөр
мэргэжлийн хүн байвал эрсдэл их гэж үзнэ. Байнга орлотой ААН-ийн зээлийн эрсдэл бага
байдаг. Эрсдлийг хэмжих итгэлцүүр хэрэглэх нь тэр дотроо тусгай итгэлцүүрийг хэрэглэх
нь зээлдэгчийн орлого олох чадварыг тогтооход чухал ач холбогдолтой.
3. Capital - хөрөнгө
Зээлдэгч хөрөнгөтэй байх нь зээлийн төсөлд өөрийн зүгээс хувь оруулах боломжтой, бизнес
хийх туршлагатай, зээлийн барьцаанд тавих хөрөнгөтэй гэдгийг баталж өгнө. Хөрөнгө нь
дараах 3 үндэслэлээр зээлдэгчийн чанарын шинжилгээнд орж ирдэг. Үүнд:
a. Зээлдэгч хөрөнгөтэй байна гэдэг нь хүсч байгаа зээлийн төслийн тодорхой хувийг
зээлдэгч өөрөө гаргах боломжтой байна гэдгийг харуулж өгч байна. Банк ихэнхидээ
зээлийн төслийг 100% санхүүжүүлдэггүй.
b. Хөрөнгө мөнгөтэй болтлоо бизнес эрхэлсэн хүн туршлага суусан, зах зээлээ мэддэг
гэсэн баталгаа нь одоо энэ хүний эзэмшиж байгаа хөрөнгө юм.
c. Зээлийн барьцаанд тавих хөрөнгө байна гэдэг нь зээлийн эрсдлийг бууруулж байгаа
баталгаа мөн.

4. Condition - бизнесийн орчин


Зээлдэгчийн бизнесийн орчинг макро, микро гэж ангилдаг.
Макро орчин: Зээлдэгчийн үйл ажиллагаанд шууд бус нөлөө үзүүлдэг улс төр, э.з, зээл
хүсэгчийн хамрагдаж байгаа салбар, хууль эрхийн орчин г.м эдгээр нь бизнесийн з.а-нд
шууд нөлөөлөхгүй боловч нөлөөгөө тойруу замаар үзүүлж байдаг.
Микро орчин: зээлдэгчийн бизнест шууд нөлөө үзүүлдэг өрсөлдөгчид, бэлтгэн
нийлүүлэгчид, худалдан авагчид багтана. Үүнд: бэлтгэн нийлүүлэгч барааныхаа үнийг
огцом өсгөх, чанар нь муудах, худалдан авагч зээлдэгчээс бараа авахаа болих зэрэг нь
зээлийг эрсдэлд оруулдаг.
5. Collateral - барьцаа
Зээлийн барьцааг үйл ажиллагааны барьцаа, биет барьцаа гэж анилдаг.
Үйл ажиллагааны барьцаа: Өндөр нэр хүндтэй, орлогын үнэлгээний рейтинг өндөр мөн
найдвартай байнгын харилцагчдад олгогддог.
Биет барьцаа: Тухайн банкин дээр биетээр байршиж байгаа барьцааг хэлдэг. Зээлийн
эрсдлийг бууруулахад орлого олох чадвар буюу ү.а-г барьцаалсан зээл олгох нь чухал
нөлөөлдөг. Хуучирсан, эвдэрсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, хөрвөх чадвар
хангалттай байх, инфляциас хамгаалж чадах эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Үүнээс гадна
зээл төлөгдөхгүй болсон тохолдолд барьцааны эд зүйлсийг хуулийн дагуу банк эзэмших
боломжтой эсэхийг тодорхойлох хэрэгтэй ба барьцааны эд зүйлсийн зах зээлийн үнэ ба
зээлийг хэмжээ 2-ын харьцаа ямар байх вэ? Гэдгийг тогтоох ёстой.
6. Cash – Бэлэн мөнгөний урсгал
Зээлдэгчийн зээл төлөхөд зориулж чөлөөлж чадах мөнгөн хөрөнгийн урсгалын шинжилгээ
юм

You might also like