You are on page 1of 2

Тайлангын агуулга

1. Удиртгал
2. Дадлагын үйл явц
3. Шинээр сурч мэдсэн зүйлс
4. Дадлага хийх явцад тохиолдсон бэрхшээл
5. Бэрхшээлийг шийдсэн арга зам
6. Дадлагын сургамж, дүгнэлт

Багшлах дадлагын ерөнхий тайлан


Удиртгал
МУБИС-ДДХЗАХТ-Хятад хэлний багшийн IV курсын оюутан миний бие
Отгонтуяа оюогтой Биндэръяа нь “Багшлах дадлага”-ыг 2021 оны 9 сарын 13-ны
өдрөөс эхлэн 10 сарын 8-ны өдөр хүртэл СБД-ийн Монгол Хятадын “Найрамдал”
сургуулийн багш 李雪琳, МУБИС-ийн зөвлөх багш Б. Ганчулуун нарын удирлага дор
амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд 11А ангийг дааж хариуцан HSK VI түвшний хичээлүүдийг заасан
бөгөөд дадлагын хугацаанд төлөвлөгөөний дагуу ажиллаж чадсан. 11А ангийн хувьд 8
эрэгтэй, 2 эмэгтэй буюу нийт 10 сурагчтай. Ангийн дарга Тэнгис. Үүнээс үзэхэд,
эрэгтэй сурагчид хүйсээр давамгайлж байгаа хэдий ч энэхүү дадлагын хугацаанд
хичээл сургалтад ангийн бүх сурагчдын идэвхи оролцоо жигд сайн байсан.
Дадлагын явцад:
 Дадлага хийх сургууль, багш, анги хамт олонтой танилцан дадлагын ерөнхий
төлөвлөгөө болон ангитай ажиллах төлөвлөгөө боловсруулсан..
 Мэргэжлийн багшийн онлайн хичээл төлөвлөлт, бэлтгэл, заах аргыг ажиглаж,
тэмдэглэл хөтлөн, дүн шинжилгээ хийсэн.
 Бие даан ээлжит хичээл төлөвлөн, хэрэгжүүлж, үр дүнг шинжилсэн.
 Сургалтын хэрэглэгдэхүүн, дасгал даалгавар боловсруулан, МХХТ ашиглан
цахим хэрэглэгдэхүүн бэлтгэж, сургалтад хэрэглэсэн.
 Хүүхдийн амжилт, ахиц дэвшлийг оношлох, үнэлэх даалгавар буюу явцын
болон эцсийн үнэлгээний шалгалтын жишиг материал боловсруулж, 11 болон
12-р ангийн сурагчдаас шалгалт авч үнэлэн үр дүнг шинжилсэн.
 Хичээлийн судалгааг хамтран бэлтгэж, ажиглан, хэлэлцүүлэгт оролцож,
багшлах арга зүйгээ сайжруулсан.
 Сургалтыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулсан.
 Сургууль, заах аргын нэгдэл, хамт олны ажилд тогтмол оролцож, ЕБС-ийн
багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, ангийн ажилд тусласан.

Шинээр сурч мэдсэн зүйлс:


 МХТ ашиглан хичээл орох үед үсгийн хэмжээ, өнгө, хэлбэр дүрс, сурагчдын
нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан зураг, бичлэг, хичээлийн агуулгаа
тохируулж бэлдэх нь хамгийн чухал гэдгийг маш сайн ойлгосон.
 Сэдэлжүүлэх арга зүйг эзэмших нь суралцагчдын сурах хэрэгцээ шаардлагад
маш чухал ач холбогдолтой.
 Тус дадлагын хүрээнд мэргэжлийн итгэл үнэмшлээ илүү ойлгож, багшийн заах
арга, эв дүй, хичээл идэвхжүүлэх арга, хичээл төлөвлөлт хийх талаар өмнөх
мэдлэг дээрээ нэмээд илүү их шинэ мэдлэг, арга барилыг эзэмшсэн.
 Хичээлийн үед бүх хүүхдэд хүртээмжтэй байдлаар сурагч нэг бүрийг хичээлдээ
оролцуулах нь сурагчдад мэдлэг болж үлддэг гэдгийг ухаарсан.
 Сайн хичээл заая гэвэл нэгдүгээрт судлах, хоёрдугаарт бэлтгэл, гуравдугаарт
хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байдал юм гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн.
Ялангуяа өөртөө итгэлтэй байдал нь бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж,
үнэлүүлэхэд маш чухал нөлөө үзүүлдгийг мэдэж авлаа.
 Ахлах ангийн сурагчидтай хэрхэн харьцах болон шинэ мэдлэг эзэмшүүлэх арга
барилд илүү их суралцсан.
Дадлага хийх явцад тохиолдсон бэрхшээл:
 Дадлагын эхэнд ахлах ангийн сурагчидтай харьцахад хэцүү гэсэн ойлголттой
байсан учраас бага зэрэг биеэ барих үе тохиолдсон.
 Тус дадлагын явцад хичээл заах үеэр дааж авсан ангийн хичээлийн танхим
өөрчлөглөж, цахим хэрэглэгдэхүүнийг ашиглахад бэрхшээл тулгарсан.
 Шалгалтын материал засах нь маш их ур чадвар шаардаж байсан.
Бэрхшээлийг шийдсэн арга зам:
 МУБИС-ийн зөвлөх багш болон ЕБС-ийн зөвлөх багш нараас цаашид ахлах
ангийн сурагчидтай харьцахад юуг анхаарах ёстой талаар зөвлөгөө авч,
уламжлалт заах арга зүйд баригдах бус илүү орчин үеийн шинэлэг арга
барилаар тэдэнтэй харьцвал сурагчиддаа шинэ мэдлэгийг олгож, өөрөө ч давхар
хөгжиж болно гэдгийг ухаарч, биеэ барихаа больсон.
 Шинэ ангид нь сурагчдыг хурдан дасгаж, мэдэхгүй байгаа зүйлсээ тэр дор нь
хайж судлан, бусад багш нартай зөвлөлдөн хийх арга замыг олж, сайн үр дүнд
хүрсэн.
 ЕБС-ийн багшийн удирдлага дор шалгалтын материалыг хамтран засаж, цаашид
яавал илүү үр бүтээлтэй байж болох талаар ярилцаж, туршлага хуримтлуулсан.
Дадлагын сургамж, дүгнэлт:
Энэхүү дадлагын хугацаанд харилцааны чадвар болон багаар ажиллах чадваруудаа
сайжруулсан. Мөн цаашид ажиллах мэргэжилтний хувьд юуг илүү сурч мэдэх, юун
дээр илүү анхаарах, хэрхэн алдаа гаргахгүй гүйцэтгэлтэй сайн ажиллах талаар
мэдлэгтэй болж чадсан. Багшлах дадлага нь урьд урьдны олон дадлагууд дээр
тулгуурлан явагдсан тул илүү цэгцтэй, оюутны хийж гүйцэтгэх зүйлс ойлгомжтой мөн
үр өгөөжтэй байж чадсан. Тиймээс энэхүү дадлагад томоохон хөшүүрэг болж, огтоос
мэдэхгүй зүйл харьцангуй тулгараагүй гэж хэлж болно. Гэвч хүний мэдлэгийн цар
хүрээ хязгааргүй байдгийн адил миний сурах зүйлсэд ч мөн адил хязгаар үгүй билээ.
ЕБС-ийн багшийн хэлсэн “ойрын ирээдүйд гарцаагүй алдартай Хятад хэлний багш
болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн үгэд ихэд урамшин цаашид илүү их хичээнгүйлэн
суралцаж, сайн багш болох итгэл, урам зориг мэдрэгдэж байгааг хэлэхэд таатай байна.
Хүндрэлтэй зүйлүүд байсан хэдий ч түүнээсээ суралцаж, алдаа гаргахгүй байх, багш
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ямар байдгийг мэдэж урам зориг авсан их зохион
байгуулалт сайтай, үр өгөөжтэй сайн дадлага болсон гэж үзэж байна.
Тайлан бичсэн:
МУБИС-НХУС Хятад хэлний багшийн ангийн IV курсын оюутан О. Биндэръяа
H.CL17D051

You might also like