You are on page 1of 4

Бид энэхүү судалгаагаар сурагч нарын өмнөх мэдлэг эзэмшилтийг тандалтын

арга ашиглан нээн илрүүлэхийг зорьсон. Мөн хятад хэлний хичээл заадаг
багштай ярилцан 4а ангийн сурагч нарын хятад хэлний түвшинг тодруулан
ярилцсан. 4а ангид Хятад хэл 7 хоногт 2-с 3 цагаар өдөр бүр ордог. Хятад
хэлний ярианы хичээл, сонсголын хичээл, ханзний хичээл гэж тус тусдаа
ордоггүй ба сурах бичиг болох “ 标 准 中 文 第 四 册 ” уг номонд бүх дүрэм, ханз,
сонсгол, яриа хичээлүүд нь бүгд багтсан байдаг.  Сурах бичиг нь тухайн хичээл
зааж буй багш номны дагуу зааж сургахад чиглэгдсэн юм. Сураг бичгийн
судалгаа хийсэн ба үүнд, Найрамдал сургуулийн суралцагч нар 标准中文字生卡
片:第一册(修订版)-标准中文 第八册(修订版)  хүртэл үзэж судалдаг ба мөн
ахлах ангиас HSK-ийн тусгай ном үзэж эхэлдэг байна. Уг сурах бичиг нь хятад
хэл сурч буй гадаад суралцагч нарт зориулсан, өдөр тутмын амьдралд өргөн
хэрэглэгдэх үгийн сан, харилцан яриа, текст, дүрэмд суурилсан ном юм. 4а
ангийн сурагчдын  хятад хэлний түвшин нь HSK-2 түвшинтэй ба энэхүү хятад
хэнлий номны 标准中文 第四册 номны 1-р бүлэг хичээлийн 3-р сэдэв хичээлийг
үзэж дуусгасан ба бидний судалгаат заах хичээл нь 4-р хичээл болох юм. 

Алдаатай төсөөллийн судалгаа:

Судалгаат хичээлийн төлөвгөөний дагуу эхний 5 минутанд багш ангийг зохион


байгуулалтанд оруулж хичээл эхлэхэд бэлэн болж сэдэлжүүлэлт эхлэх байсан
ч сурагчдын халуун үзэх, ирц авах, дэвтэр хураах, сурагч хоцорч орж ирэх зэрэг
асуудлыг бүрэн тооцоогүйн улмаас цаг төлөвлөлтөд бага зэрэг өөрчлөлт орсон.
Мөн 4-р ангийн сурагчдын хятад хэлний түвшинг HSK-2 гэж тооцоолон дасгал
даалгавар боловсруулсан ч зарим нэг үзээгүй шинэ үг гарч ирсэн учир багш
шинэ үгсийг тайлбарлан, дасгалыг сурагчидтай хамтран хийсэн. Хичээлийн
сэдэвтэй холбоотой ч агуулгад багтаагүй танин мэдэхүйн асуулт гарч ирсэн.
Үүнээс багш үргэлж шинэ мэдлэг мэдээллийг эрэлхийлж байх ёстой талаар
ойлгож авсан.

Тухайн хичээлийн зорилго, хүрэх үр дүн:

Өмнө үзсэн хичээлээ бататгах, шинэ хичээлийн ханз, ханзны


дараалал,утга санааг ойлгож мэддэг болох, шинээр сурсан үг хэллэгийг
өдөр тутамдаа хэрэглэж сурахад оршино..

Арга зүй:

Тайлбарлан таниулах, харилцан ярилцах, асуулт хариултын  арга

Хэрэглэгдэхүүн:

Ном сурах бичиг, цаасан үзүүлэн, сурагч бүрт тарааж өгөх ханзны дарааалал бичсэн
цаас, PPT
Хичээлийн судалгааг хамтран явуулах төлөвлөгөө

№ Гүйцэтгэх үйл ажиллагаа Хугацаа Хамтран ажиллах

МУБИС-ийн багш, ЕБС-ийн


1 Хичээлийн судалгааны сэдвийг зөвлөх 10.05 багш, оюутан-багш
багштай хамтран тодорхойлох

ЕБС-ийн багш, оюутан-багш


Хичээлийн судалгаа явуулах ангийн
2 сурагчдын төлөв байдлыг зөвлөх багштай
10.05
хамтран тодруулах

ЕБС-ийн багш, оюутан-багш


3 Хичээлийн судалгааны зорилгыг 10.06
тодорхойлсныг ажиглах

Оюутан-багш
4 Хичээлийн бэлтгэл судалгаа хийх арга зүйг 10.06
ажиглах

Оюутан-багш, дадлагын оюутны


Ээлжит хичээлийн хөтөлбөрийн эхний
5 хувилбарын боловсруулалтыг ажиглах,
10.06 баг, МУБИС-ийн багш
зөвлөх багшид туслах

Ээлжит хичээлийн хөтөлбөрийг эцсийн 10.07 Оюутан-багш


6 хувилбар байдлаар боловсруулсныг
ажиглах, хичээлд ажиглалт хийх хүмүүст (өглөө)
тараах
Оюутан-багш хичээл зааж, хамт
7 Боловсруулсан хөтөлбөрөөр хичээл заахыг 10.07 гарч буй оюутнууд, удирдаж буй
ажиглах, тэмдэглэл хөтлөх багш нар, ЕБС-ийн сонирхсон
багш нар ажиглалт хийнэ.
8 Хичээлийн хэлэлцүүлэгт оролцох
10.07 Хичээлд ажиглалт хийсэн бүх
хүн
Оюутан-багш
9 Хэлэлцүүлгийн дагуу хөтөлбөрийг засан 10.08
сайжруулахад үнэлгээ өгөх, эргэцүүлэх

ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД ЯВУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


1. Хичээлийн судалгаа явуулах сэдэв: “我们学校的午餐”
Хичээл заах: 10 сар 07 өдөр 13 цаг 30 минут

2. Хичээлийн судалгаа явуулах ангийн сурагчдын төлөв байдал:

Хичээл заах анги: 4а Сурагчдын тоо: 27, үүнээс эмэгтэй 15 эрэгтэй 12

Өмнөх мэдлэг эзэмшилтийн түвшин:


Өмнөх мэдэлгйин түвшин нь HSK-2 түвшинтэй  сурагч нарын өмнө нь үзсэн  标准中
文 四 册 номны 1-р хичээл нь “зайрмагны үдэшлэг- 冰 淇 淋 聚 会 ” “ Би урлагийн
хичээл сонгомоор байна- 我 想 选 艺 术 课 ” “ наадаг зураг хийх- 做 贴 画 ” тус тус
хичээлүүдийг үзэж судалсан байсан.

Ангийн сурагчдын хичээлийн оролцоо:


Сайн тал: Тухайн  орж буй хичээлийг сайн ойлгож сурагч нар хичээлд идэвхитэй
оролцож байсан бүгд өөрсдийн санаа бодолоо илэрхийлж багшийн асуулттанд сайн
хариулж  байсан. Сэдэлжүүлэлт нь сурагчидын насны онцлогт тохирсон сэдэлжүүлэлт
болж чадсан ба үүнийг сурагч нарын идэвхтэй оролцоо харуулсан юм. Оюутан багшийг
даган текстээ бүгд тод чангаар уншиж байсан. 1, 2, 3, р салааг текстийг цогцолбор
цогцолбороо хувааж уншуулсан ба салаа салаагаар бүгд идэвхтэй чангаар уншиж
байсан. 
Анхаарах шаардлагатай зүйлс:
Хичээлийн эхэнд сурагчдын анхаарал сул байсан нь хүндрэлтэй санагдаж байсан ч
хичээл заасан багш энэхүү сэдэлжүүлэлтээр тэдний анхаарлыг татаж хичээлд
идэвхтэй оролцох сэдлийг төрүүлсэн. Тиймээс цаашид сурагчдын анхаарал
төвлөрөлтийг хэрхэн сайжруулах тал  дээр анхаарах хэрэгтэй. Хичээлийн явцад
оюутан багш зарим үг хэллэгийг алдаатай дуудах тал анзаарагдаж байсан ба энэ тал
дээр сандралаа дарж сурах, үг хэллэгийг хэлэх, урт өгүүлбэр уншуулах явцдаа зогсоц
авч бага зэрэг удаан ярьж сурах нь чухал. Мөн оюутан багш анхаарал сарнисан
сурагчдын нэрийг дуудан харилцан яриаг уншуулсан бөгөөд тэр хэсэгт сурагчийн буруу
дуудлага бүрийг засах, эсвэл хэт удаан хүлээж байсан нь төлөвлөгөөт хичээлийн
цагаас хэтэрч байсан

3. Хичээлийн судалгааны зорилго:


 Өөрийн заах аргыг сайжруулж мөн тухайн хичээл зааж буй оюутан
багшийн ур чадвараас суралцах
 Туршлага солилцон зөвлөх
 Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх 
 Багаар ажиллаж хичээл заахад суралцах 
 Багшлах чадвараа хөгжүүлэх аргад суралцах
 Судалгаат хичээл заах арга зүйд суралцах 
 Анги зохион байгуулах, ангитай ажиллах талаар суралцах
 Сурган хүмүүжүүлэх судалгааны ажлын арга зүйг эзэмших 

1. Хичээлийн бэлтгэл судалгаа: Бэлтгэл судалгааны хүрээнд дараах үйл


ажиллагаануудыг хийнэ. Үүнд: Сэдвийн агуулга, онолын хувьд судалгаа хийх
- Сэдвийн өмнөх хичээлүүдтэй холбогдох залгамж холбоог тодруулах
- Сонгож авсан сэдэвт хичээлийг заах арга зүйн санаа, туршлага судлах
- Тухайн хичээл дээр ашиглах хэрэглэгдэхүүний санаа олох, боловсруулах,
бэлдэх
2. Хичээлийн хөтөлбөрийн эхний хувилбарыг зөвлөх багшаас авч, анализ хийх.
3. Хичээлийн хөтөлбөрийн сүүлийн хувилбарыг авч, эргэцүүлэл хийх.
4. Хичээлийн хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөх:

Огноо: 2021.10.08
Хэлэлцүүлэгт оролцсон: Ц. Буянтогтох, О. Буянтогтох, Б. Ууганзаяа, Б.
Мөнгөнцэцэг, О. Биндэръяа, А. Жавзмаа, Н. Халиун
Хэлэлцүүлгийн явцын тэмдэглэл:
Судалгаат хичээл заасан  багш өөрийн   хичээлийн төлөвлөгөөгөө танилцуулж,
төлөвлөгөөний дагуу явсан эсэхийг нягталж ярилцав.  Алдаатай төсөөллийн судалгааг
хамтран хэлэлцэж тухайн хичээлийн хүрэх үр дүндээ хэр зэрэг хүрсэн эсэхийг
судалгаат хичээлд оролцсон багийн гишүүдээрээ хамтран ярилцсан.  Хичээл заасан
аргазүй болон хэрэглэгдэхүүн  хэр оновтой байсан талаар ярилцан  зөвөлгөө болон
илүү сонирхолтой байж болох талаарх шинэ хувирбаруудыг ярилцсан.  Сурагчдын
хичээлийн оролцоо, сайн тал болон муу тал дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах
зүйлсийг тодорхойлов. 
Судалгаат хичээлд оролцсон багш нараас гарсан асуулт, хариултууд:
Б. Мөнгөнцэцэг:  Бид бүхний сэдэлжүүлэлт хэр байсан гэж бодож байна? 
Багийн гишүүдийн санал бодол: Сурагчдын анхаарлыг сайн төвлөрүүлж чадсан гэж
бодож байна.
Энэхүү  хичээл нь сонсож ойлгох чадварыг хөгжүүлэх үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх боломжийг олгосон тул үр дүнтэй байсан гэж бодож байна. 
О. Буянтогтох: Дараа дахин хичээл явуулахдаа юуг түлхүү анхаарах хэрэгтэй гэж
бодож байна? 
О. Биндэръяа: Хичээлээ илүү сонирхолтой явуулахад анхаарч, сэдэлжүүлэлтийг чухал
гэдгийг ойлгож хичээлээ заах нь чухал.  
Б. Ууганзаяа: Сурагчдыг магтаж урамшуулах үг хэллэгийг байнга хэлж байх хэрэгтэй.
О. Буянтогтох: Хичээл хөтлөн зааж явуулсан багшаас хэр их сандарсан бэ, үүнийгээ
яаж даван туулсан бэ? гэж асуув.
Ц. Буянтогтох: Хичээлийн эхэнд нилээн сандарч байсан тул аль болох тайван байхыг
хичээж, сандралдаа төвлөрөх бус хичээлээ хэрхэн сурагчдад хүргэх тал дээр анхаарч
эхэлснээр сандрал маань аяндаа байхгүй болсон.
А. Жавзмаа: Хичээл заасан багшийн зүгээс бид нарыг цаашид юун дээр түлхүү
анхаараасай гэж бодож байна?
Ц. Буянтогтох: Цаг төлөвлөлт алдагдах магадлалтай учир цагаа сайн бодож,
төлөвлөсний дагуу цагаа баримтлахыг хичээх хэрэгтэйн зэрэгцээ бугуйн цаг зүүсэн бол
цагаа харж баримжаатай болох хэрэгтэй. Гэхдээ сурагчдад мэдэгдүүлж байн байн
цагаа харахгүй байх нь чухал.
Н. Халиун: Санал нийлж байна, хичээлийн явцад төлөвлөсөн цаг удаашрах тал
ажиглагдаж байсан. Уг хичээлийн заах арга нь уламжлалт хичэээл заах аргаас юугаар
илүү давуу талтай байсан гэж бодож байна? 
Ууганзаяа: Уламжлалт арга нь ерөнхийдөө багш голлох үүрэг гүйцэтгэдэг ба шинэ үг
тайбарлах дээр их цаг авдаг. Харин тайлбарлан таниулах аргаар МХХТ-г ашиглан
зааснаар зураг үзүүлэх ч юм уу, сурагчид ойлголт авах цаганд хэмнэлттэй санагдсан.

8. Хэлэлцүүлгийн дагуу засан сайжруулах санаа, зөвлөмжүүд:


 Ангийн сурагчид санал бодлоо хэлж, харилцан солилцож байх үед багш тухайн
сурагчийг урамшуулж хичээлд идэвхтэй оролцож байна хэмээн магтан хэлбэл
сурагчид илүү их идэвхи чармайлттай оролцох байх гэж бодож байна. 
 Жишээ өгүүлбэрийг аль болох сонирхолтой авч, асуулт асуувал сурагчдын
идэвхи нэмэгдэнэ. 
 Хичээл явуулж байх үедээ сурагчидтайгаа аль болох харцаараа болон үг
үйлдлээрээ харилцаа тогтоохыг эрмэлзэж, техникийн саатал, гарч болох
эрсдлүүдийг урьдчилан тооцож бэлдсэн байх хэрэгтэй.
 Хичээл зааж буй багш өөрийн сандралдаа анхаарахгүй, өөртөө болон
өөрийнхөө мэдлэгт итгэлтэй байх.
 Сурагчдад хүлээцтэй хандаж, хийх гэж буй зүйл болон алдаагаа засаж
залруулахад нь цаг, боломжийг олгодог байх.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 8. Сургалтыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн зохион
байгуулна.

Зөвлөмж:

1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалтыг дэмжих үйл ажиллагааны


хүрээнд санал болгосон чиглэлээс хоёрыг сонгон, төлөвлөж, үр дүнд
шинжилгээ хийнэ.

2. Зохион байгуулсан үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө, гүйцэтгэлийн


тайланг бүтээлийн санд хавсаргана.

3. Тайлан бичихдээ өгөгдсөн бүтцийг баримтална.

You might also like