Professional Documents
Culture Documents
Хичээлийн бэлтгэл судалгаа
Хичээлийн бэлтгэл судалгаа
Сэдэв: “我们学校的午餐”
Арга зүй:
Ном сурах бичиг, цаасан үзүүлэн, сурагч бүрт тарааж өгөх ханзны дарааалал бичсэн
цаас, PPT
Оюутан-багш
4 Хичээлийн бэлтгэл судалгаа хийх арга зүйг 10.06
ажиглах
Огноо: 2021.10.08
Хэлэлцүүлэгт оролцсон: Ц. Буянтогтох, О. Буянтогтох, Б. Ууганзаяа, Б.
Мөнгөнцэцэг, О. Биндэръяа, А. Жавзмаа, Н. Халиун
Хэлэлцүүлгийн явцын тэмдэглэл:
Судалгаат хичээл заасан багш өөрийн хичээлийн төлөвлөгөөгөө танилцуулж,
төлөвлөгөөний дагуу явсан эсэхийг нягталж ярилцав. Алдаатай төсөөллийн судалгааг
хамтран хэлэлцэж тухайн хичээлийн хүрэх үр дүндээ хэр зэрэг хүрсэн эсэхийг
судалгаат хичээлд оролцсон багийн гишүүдээрээ хамтран ярилцсан. Хичээл заасан
аргазүй болон хэрэглэгдэхүүн хэр оновтой байсан талаар ярилцан зөвөлгөө болон
илүү сонирхолтой байж болох талаарх шинэ хувирбаруудыг ярилцсан. Сурагчдын
хичээлийн оролцоо, сайн тал болон муу тал дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах
зүйлсийг тодорхойлов.
Судалгаат хичээлд оролцсон багш нараас гарсан асуулт, хариултууд:
Б. Мөнгөнцэцэг: Бид бүхний сэдэлжүүлэлт хэр байсан гэж бодож байна?
Багийн гишүүдийн санал бодол: Сурагчдын анхаарлыг сайн төвлөрүүлж чадсан гэж
бодож байна.
Энэхүү хичээл нь сонсож ойлгох чадварыг хөгжүүлэх үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх боломжийг олгосон тул үр дүнтэй байсан гэж бодож байна.
О. Буянтогтох: Дараа дахин хичээл явуулахдаа юуг түлхүү анхаарах хэрэгтэй гэж
бодож байна?
О. Биндэръяа: Хичээлээ илүү сонирхолтой явуулахад анхаарч, сэдэлжүүлэлтийг чухал
гэдгийг ойлгож хичээлээ заах нь чухал.
Б. Ууганзаяа: Сурагчдыг магтаж урамшуулах үг хэллэгийг байнга хэлж байх хэрэгтэй.
О. Буянтогтох: Хичээл хөтлөн зааж явуулсан багшаас хэр их сандарсан бэ, үүнийгээ
яаж даван туулсан бэ? гэж асуув.
Ц. Буянтогтох: Хичээлийн эхэнд нилээн сандарч байсан тул аль болох тайван байхыг
хичээж, сандралдаа төвлөрөх бус хичээлээ хэрхэн сурагчдад хүргэх тал дээр анхаарч
эхэлснээр сандрал маань аяндаа байхгүй болсон.
А. Жавзмаа: Хичээл заасан багшийн зүгээс бид нарыг цаашид юун дээр түлхүү
анхаараасай гэж бодож байна?
Ц. Буянтогтох: Цаг төлөвлөлт алдагдах магадлалтай учир цагаа сайн бодож,
төлөвлөсний дагуу цагаа баримтлахыг хичээх хэрэгтэйн зэрэгцээ бугуйн цаг зүүсэн бол
цагаа харж баримжаатай болох хэрэгтэй. Гэхдээ сурагчдад мэдэгдүүлж байн байн
цагаа харахгүй байх нь чухал.
Н. Халиун: Санал нийлж байна, хичээлийн явцад төлөвлөсөн цаг удаашрах тал
ажиглагдаж байсан. Уг хичээлийн заах арга нь уламжлалт хичэээл заах аргаас юугаар
илүү давуу талтай байсан гэж бодож байна?
Ууганзаяа: Уламжлалт арга нь ерөнхийдөө багш голлох үүрэг гүйцэтгэдэг ба шинэ үг
тайбарлах дээр их цаг авдаг. Харин тайлбарлан таниулах аргаар МХХТ-г ашиглан
зааснаар зураг үзүүлэх ч юм уу, сурагчид ойлголт авах цаганд хэмнэлттэй санагдсан.