You are on page 1of 4

Аюулгүй ажиллагааны зааварчилга

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх зохион байгуулалтын


хамгийн чухал нэн тэргүүнд заавал, чанартай гүйцэтгэх арга хэмжээ бол аюулгүй
ажиллагааны зааварчилга юм.

Аюулгүй ажиллагааны зааварчилгыг доорх байдлаар ангилна:

1. Урьдчилсан  зааварчилга
2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга
3. Ажлын байрны өдөр тутмын зааварчилга
4. Давтан зааварчилга

Нэг. Урьдчилсан зааварчилга


Шинээр ажилд орогч ажилтан  үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирэгчдэд
боловсрол харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө.                              
Урьдчилсан зааварчилгаар дараах чиглэлээр ерөнхий мэдлэг олгоно. Үүнд:

- Хөдөлмөрийн хууль, тогтоомж,  компанийн дотоод журам, компанийн бүтэц, онцлог

- Байгууллагын хэмжээнд байдаг хүний амь нас, эрүүл мэндэд хор аюул учруулж
болох хүчин зүйлүүд, тэдгээрээс, болгоомжлох, анхаарах, хориглох зүйлүүд,
- Байгууллага, нэгжийн ерөнхий зохион байгуулалт тэдгээрийн дотор биеэ авч явах
журам
- Гамшгаас хамгаалах хууль, Галын аюулгүй байдлын хууль , галын  аюулгүй 
байдлын  ерөнхий шаардлага, хориглох зүйлүүд,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй
байдал эрүүл ахуйн менежментийн систем
- Тусгай зориулалтын  хувцас, хувийн хамгаалах хэрэгслүүд тэдгээрийн зориулалт,
хэрэглэх журам зэрэг орно.

Урьдчилсан зааварчилгыг байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй


хариуцсан байцаагч инженер /ХАБЭАХБИ/ буюу энэ асуудлыг хариуцсан  ажилтан өгнө.
Урьдчилсан  зааварчилга өгсөн, авсан тухай  “Хяналтын хуудас”–ыг ажилтан  нэг бүр
дээр хөтөлж хувийн хэрэгт нь хадгална.

Хоёр. Ажлын байрны анхан шатны зааварчилга

1/4
Аюулгүй ажиллагааны зааварчилга

Урьдчилсан зааварчилга авч нэгж, хэсэгт ажиллах буюу дадлагажихаар ирэгчдэд болон 
ажлын байр өөрчилж ажиллах хүмүүст ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа
өгнө,

Анхан шатны зааварчилгыг дараах чиглэлээр өгч аюулгүй ажиллах чадвартай болгох
мэдлэг олгоно. Үүнд:

- Тухайн хүний ажиллах  нэгж  хэсгийн ажил, үйлдвэрлэлийн процесс ба гүйцэтгэх


ажлын онцлог
- Тухайн хүний ажиллах ажлын байр, машин тоноглол дамжлагын ажиллагааны үед
аюул осол , өвчлөл учруулж болох хүчин зүйлүүд, аюул ослоос сэргийлэх зориулалтын
төхөөрөмжлөл хэрэгслүүд хувийн хамгаалах хэрэгслүүд
- Нэгж  хэсэг, ажлын байранд байгаа заах, анхааруулах, хориглох зөвшөөрөх
тэмдгүүдийн учир, түүнийг дагаж мөрдөх тухай
- Аюулгүй ажиллагааны нарядын тухай
- Тухайн ажлын байранд урьд өмнө гарч байсан ослууд, тэдгээрийн учир шалтгааны
тухай
- Тухайн  ажилтны ажилдаа хэрэглэх багаж хэрэгслүүдийг аюулгүй ашиглах,
хэрэглэх арга , дүрэм журам
- Тухайн  / нэгж, хэсэгт/  хэсгийн галын аюулгүйн журам шаардлага, гал унтраах
багаж хэрэгслийг ашиглах, ажиллуулах арга , журам
- Осолд өртөгчдөд үзүүлэх анхан шатны тусламж, түүний дасгал орно.

Зааварчлагын сэдвийг ХАБЭАХБИ, холбогдох мэргэжилтэн  боловсруулж  ерөнхий


инженертэй  адилтгах албан тушаалтан батална. Ажлын байрны  анхан шатны
зааварчилгыг холбогдох дүрэм, заавруудыг уншуулах, ярьж тайлбарлах, үзүүлэх
журмаар тухайн нэгж  хэсгийн дарга, мастерууд өгнө.

Гурав. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга


Ажил эхлэхээс өмнө  / Ажлын / хувцас, хэрэгслээ өмсөж тухайн өдрийн гүйцэтгэх ажлын
аюулгүй ажиллагааны зааварчилга авна.
Зааварчилгыг  3 үе шатад ангилан үзэж дараах үйл ажиллагааг явуулахыг зөвлөж
байна. Үүнд:
Ажлын эхэнд:

- Харилцан мэндлэлцэнэ, мэндлэх


- Эрүүл мэндээ мэдэлцэнэ,/ шалгах/
- Ажилтнуудын  бүрдэл оролцоог тодорхойлно.

2/4
Аюулгүй ажиллагааны зааварчилга

- Зааварчилга өгнө.   Зааварчилгаар   хаана, яагаад,  юуг, хэн, хэзээ, яаж  аюулгүй
гүйцэтгэх,  галын аюулгүй байдлыг хэрхэн хангах гэсэн асуудлууд орно.

Зааварчилга нь ҮГЭН, САМБАРАН, ЗУРАГАН гэсэн 3 хэлбэрээр өгөгддөг.


Зааварчилгыг тухайн нэгж, хэсгийн мастер, ээлж, бригадын дарга нар хүн нэг бүрчлэн
болон ээлж бригадаар нь хамтатган тайлбарлан ярих, бэлдсэн сэдвийг уншуулан, онцлог
зүйлүүдийг асууж , хариултыг сонсох, үзүүлэх зэргээр ойлгоцыг магадлах хэлбэрээр
өгнө. Зааварчилгыг ажилчны шинэ, хуучин, дадлага, туршлагаас үл хамааруулан өгнө.
Ажлын байрны өдөр тутмын зааварчилгыг журналд тэмдэглэж, зааварчилга авсан, өгсөн
хүмүүс гарын үсэг зурснаар баталгаажна.

Өдөр тутмын зааварчилгагүйгээр эрчим хүчний үйлдвэрлэл хуваарилалтын ямар ч ажилд


хүмүүсийг ажиллуулахыг хориглоно.

- Ажлын байран дээр тухайлсан зааварчилга өгнө.

Ажлын дунд үед:

- Ажлын явцыг шалгана,


- Талархалын үг хэлэлцэнэ,
- Ослоос урьдчилан сэргийлэх талаар сануулна.

Ажлын төгсгөлд:

- Хийсэн ажлын талаар мэдээлэл солилцоно,


- Талархалын үг хэлэлцэнэ,
- Гэртээ харих үед ослоос сэргийлэх талаар харилцан сануулна.

Дөрөв.  Давтан  зааварчилга


Давтан зааварчилга нь ээлжит /сарын/  ба ээлжит бус гэж  хоёр ангилагдана.
Тухайн  /нэгж/ хэсэг, бригадын ажилд шинэ техник технологи, багаж хэрэгсэл, тоног
төхөөрөмж нэвтрүүлэх, шинэ дүрэм журам, заавар, норм стандарт мөрдөж эхлэхэд болон
1 сараас илүү хугацаагаар ажлаас хөндийрч байгаад эргэж ажиллах,  осолд өртсөн ба

3/4
Аюулгүй ажиллагааны зааварчилга

хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм зааврын зөрчил гаргасан хүмүүст, мөн
онц аюултай ажил, ажлын  байранд ажиллах хүмүүст ээлжит бус  давтан зааварчилга
өгнө.
Ээлжит бус давтан зааварчилгаар дараах чиглэлээр тодорхой мэдлэг олгоно. Үүнд:

- Шинээр нэвтэрсэн техник, технологийн онцлог, аюул осол учруулж болох хүчин
зүйлүүд,
- үйлдвэрлэлд гарсан ослын шалтгаан нөхцөл , хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл
ахуйн дүрэм зааврын зөрчигдсөн заалтууд,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах талаар авсан
техникийн арга хэмжээ, дүрэм зааварт оруулсан нэмэлт өөрчлөлт, шинэ заалт,
заавруудын талаар зааварчилна. Ээлжит бус зааварчилга  авагчид нь зохих 
шалгалтуудыг өгч, зөвхөн “хангалттай”  дүн авсан нөхцөлд үйлдвэрлэлд ажиллах эрхтэй
болох бөгөөд энэ нь зохих журнал хяналтын хуудас ба үнэмлэхэд тэмдэглэснээр
баталгаажна.

Онц аюултай ажил, ажлын байранд ажиллагчдад сар тутам давтан зааварчилга өгөх
бөгөөд энэ зааварчилгыг ээлжит давтан зааварчилга гэж нэрлэнэ.
Ээлжит зааварчилга нь тодорхой агуулга багтаамжтайгаар тусгайлан бэлтгэгдсэн
сэдэвтэй  байж болно.
Сарын давтан зааварчилга өгөх ажлын байр, ажилчдын жагсаалтыг эрх бүхий албан
тушаалтан батлана.
Давтан зааварчилгыг тухайн нэгж, хэсгийн дарга  бэлтгэгдсэн сэдэв, дүрэм зааврыг
уншуулах, асуулт хариулт явуулах, ярьж тайлбарлах байдлаар  өгч  давтан зааварчилгын
журналд тэмдэглэл хийснээр баталгаажна. /авсан, өгсөн хүмүүс гарын үсэг зурснаар
баталгаажна./
Тухайн байгууллага, түүний нэгж, хэсэгт ажлын байрны анхан шатны болон өдөр тутмын
зааварчилга, давтан  заааварчилга хэрхэн явагдаж байгаад ХАБЭАХБИ хяналт тавина.

4/4

You might also like