You are on page 1of 18

Лекц 1.

1. ҮЙЛДВЭРЛЭЛ-ТЭЭВРИЙН ЭКОЛОГИЙН СУДЛАХ ЗҮЙЛ

Үйлдвэрлэл-тээврийн экологи нь өөрийн гэсэн ойлголт, терминологи, аксиом, мөн


үйлдвэрлэл болон тээврийн зүгээс хүрээлэн буй орчинтой харилцан үйлчлэх үйл явцыг
судлаж шинжлэх арга бүхий хэрэглээний (инженерийн) экологийн эрчимтэй хөгжиж буй
салбарын тоонд орж байна.

Үндсэн ойлголт, нэр томъёо, тодорхойлолт

Э к о л о г и –ургамал, амьтны организмын өөр хоорондоо болон хүрээлэн буй орчинтой


хэрхэн харилцан үйлчлэлцдэг тухай биологийн шинжлэх ухааны салбар юм.

Үйлдвэрлэл тээвэр нь хүрээлэл буй орчинд хүчтэй техноген ачаалал үүсгэж байна. Олон
тохиолдолд амьд болон амьд бус байгаль нь үйлдвэрлэл, тээврийн объектуудын
үйлчлэлийг өөр дээрээ хүлээн авч байдаг. Энэ нөхцөл байдал нь шинжлэх ухааны шинэ
салаа мөчир болох үйлдвэрлэл-тээврийн экологи үүсэн бий болж буй талаар ярих боломж
олгож байгаа бөгөөд үйлдвэрлэл-тээврийн экологи нь үйлдвэрлэл, тээврийн объектуудын
зүгээс хүрээлэн буй орчинд нөлөөлж буй янз бүрийн аспектуудыг судална.

Хүрээлэн буй орчин (ХБО) –байгалийн биетийн бүхэл нийлбэр цогц (атмосфер,
гидросфер, литосфер, биосферийн) ба хүний бүтээсэн техноген объектууд, хүний
нийгмийн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны юмс, зүйлүүд орно.
https://

www.youtube.com/watch?v=CYonGLrxrk4
Т э э в р и й н к о м п л е к с нь хүн ачааг тээвэрлэх зориулалттай техник эдийн засгийн
бүтэц бөгөөд:
 Зам, гүүр, туннель, болон бусад байгууламжийг төсөллөх, барьж байгуулах,
шинэчлэн сэргээх, засварлах, арчлах ашиглах систем;
 Автомашин, агаарын хэрэгсэл, усан онгоцны үйлдвэрлэл, барилга замын болон
тээврийн машины үйлдвэрлэл;
 Эдгээр машины ашиглалт болон засвар, автотээврийн ажиллах чадварыг хэвийн
хэмжээнд барьж байх, замын аж ахуй, хөдөлгөөнийг удирдах албадтай холбоотой
салбар хүрээлэл
 Барилгын материал, резин дугуй, түлш тос, цахилгаан техникийн хэрэгсэл, сэлбэг,
ашиглалтын шингэний үйлдвэрлэл зэргийг дотроо агуулна.

Т э э в р и й н о б ъ е к т – тээвэрлэлтийн ажил гүйцэтгэдэг бөгөөд хүчний


төхөөрөмжөөр тоноглогдсон автомашин, мотоцикл, нисэх онгоц, усан онгоц, илчит тэрэг
болон зам, гүүр зэрэг инженерийн байгууламжууд

Тээврийн объектын амьдралын цикл (АЦ)- техник болон байгууламжуудыг бүтээх


(түүхий эдийг олзворлох, боловсруулах, хийцийн, ашиглалтын, зам, барилын материалын
үйлдвэрлэл, тэвэрлэлт, хадгалалт), обьектыг үйлдвэрлэх, ашиглах, ажиллах чадварыг нь
сэргээх, хог хаягдал болгох зэрэг үе шатуудын цаг хугацааны дагуух дараалал юм.

Бүтээх үе шат нь түүхий эдийг олзворлох, боловсруулах тээврийн обьектийг хийж байгаа
хийцийн болон барилгын материал, үйл ажиллагаанд нь зайлшгүй шаардлагатай
зарцуулах ашиглалтын материалыг үйлдвэрлэх үе шат юм.
Үйлдвэрлэлийн үе шат нь тээврийн обьектыг угсрах, эд анги, зангилааг үйлдвэрлэх, зам,
гүүр зэрэг инженерийн барилга байгууламжийг барих үе шат юм.
Ашиглах үе шатанд тээврийн хэрэгслийн нормт цаг хугацаанд тээврийн ажил гүйцэтгэх,
зам гүүр зэргийг ашиглах зэрэг орно.
Ажиллах чадварыг сэргээх үе шатанд техникийн үйлчилгээ засвар хийх, нөөцөө дууссан
эд анги, зангилаа, агрегатыг сэргээн засварлах юмуу тэдгээрийг солих зэрэг орно.

Обьектыг дахин боловсруулах үе шат нь задлах (устгах), сэргээн засварлахад


тохиромжгүй эд анги зангилааг дахин боловсруулах, тээврийн обьектийн АЦ-ийн өмнөх
үе шатад хийцийн барилгын болон ашиглалтын материалыг давтан ашиглах юмуу өөр үйл
ажиллагааны салбарт ашиглах, хаягдлыг булшлах зэрэг орно.

Хүргэлт, тээвэрлэх, хадгалах үе шат нь завсарын бөгөөд матриал болон тээврийн


хэрэгслийн аль алинд хамаатай. Эдгээр үе шатад үүсэх экологийн асуудлууд нь ТО-ийн
АЦ-ийн үндсэн үе шатуудтай харьцуулбал ач холбогдол багатай учир тусад нь авч
үздэггүй.

АЦ-ийн үе шат бүхэнд энергийн нөөц, хийцийн, зам-барилгын, ашиглалтын материалыг


зарцуулж технологийн процесууд нь хорт бодисуудыг ялгаруулж байдаг. Эдгээр нь
обьектын АЦ-ийг явуулах үед , байгалийн нөөц шавхагдахад хувь нэмэрээ оруулж агаар,
ус, хөрсний бохирдол биосферийн ландшафтад хуримтлагдаж байдаг.
Бүтээгдэхүүний АЦ-ийн үе шат тус бүрт үүсэх эдгээр нөлөөлийн хор хөнөөл дараах
тохиолдлуудад илэрдэг. Үүнд:
 Бохирдуулагч хаягдлууд концентрацын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давах,
шуугиан, чичиргээ, үлдэгдэл дулаан, цахилгаан соронзон цацаргалт,
радиоидэвхит цацаргалт тогтоосон түвшингээс хэтрэх
 Материал, энергийн зарцуулалтын хэрэглээ тогтоосон нормативаас хэтрэх
 Ашиглаж буй материал дахь экологийн хувьд хортой бодис, бүрэлдэхүүн
хэсгүүдийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээсээ хэтрэх
 ТО-ын АЦ-д үүсэх хог хаягдлуудтай харьцахдаа тогтоосон дүрэм журмыг
зөрчих
Үүсэх виброакустик, цахилгаан соронзон, дулааны цацаргалтууд нь шууд үйлчлэлийн
хүчин зүйлүүд бөгөөд хуримтлагдаж чаддаггүй. Тийм учраас АЦ гэсэн аргачлалыг ийм
төрлийн үйлчлэлийн хувьд хэрэглэж болохгүй.

ТО-ын зүгээс ХБО-д үзүүлэх нөлөөллийн эффект нь АЦ-ийн бүх үе шат дахь орох ба
гарах урсгалын хэмжээгээр тодорхойлогдоно. Учир нь хүний үйл ажиллагааны явцад
ашиглагдаж байгаа материал, энерги нь устаж алга болдоггүй. Материал нь дахин
боловсруулалтад орох юмуу эсвэл хог хаягдал болон бохирдол болон хувирдаг. Энерги
бол дулаанд хувирч тархаж замхрах бөгөөд дахин ашиглах боломж байдаггүй. Хүмүүс
Дэлхийгээс түүхий эд, энергийн ихэнх төрлийг салгаж аваад оронд хог хаягдал болон
дулааныг буцааж өгч байдаг. Өөрөөр хэлбэл гариг дэлхийн эх үүсвэрүүдээс материал,
энергийн тасралтгүй урсгал эдийн засгийн дэд системээр дамжин явагдаж гариг дэлхийдээ
эргээд хог хаягдал, бохирдол болон хуримтлагддаг байна.
Орох урсгал нь дараах байдлаар ангилагдана. Үүнд:
1. Материаллаг урсгал. Түүхий эдийг олзворлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, ашиглах,
техникийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, давтан ашиглах
зэрэгтэй холбоотой бөгөөд хүрээлэх орчинд янз бүрийн үйлчлэл үзүүлнэ
(байгалийн нөөцийг хурдацтайгаар шавхагдахад хүргэнэ, газар нутгийг хэрэгцээгүй
болгон хувиргах, хөрсний үржил шимийг бууруулах, хүний эрүүл мэндэд аюултай
материалын нөлөөлөл, хорт хаягдлын ялгарлыг бий болгох, )
2. Энергийн урсгал. Эдгээрийн эх үүсвэр нь шингэн түлш, цөмийн болон усан
цахилгаан станц, геотермаль эх үүсвэрүүд, салхи, биомасс
Гарах урсгал нь хатуу хаягдал, агаар орчин, ус, хөрсөнд хаягдах хаягдал, энергийн ялгарал
зэргээс бүрдэнэ.

ТО-ийн хувьд орох, гарах урсгал нь тэдгээрийн АЦ-ийг явуулах үед ХБО-той бодисын
болон энерги солилцох процессын хэлбэрээр явагдах бөгөөд тохирох үзүүлэлтүүдээр
илэрхийлэгдэнэ.Эдгээр үзүүлэлтүүдийн утга өөрийн ээлжинд тээврийн техникийн
обьектуудын (ашиглалтын) шинж чанарын хэмжүүрийн утгуудаас хамаарна. Үүнд
түлшний хэмнэлт, хорт байдал- токсичность, материалын зарцуулалт, энерги зарцууламж,
мото нөөц болон бусад орно.

Б и о с ф е р - Зөвхөн организм төдийгүй эдгээр организмын нйлчлэл нөлөөгөөр


өөрчилөгдсөн, дүүрсэн тэдгээрийн амьдрах орчиныг дотроо агуулсан чанарын хувьд
өөрийн өвөрмөц онцлог бүхий гариг эрхэсийн бүрхүүл

Б и о г е о ц е н о з – Дэлхийн гадаргын хэмжээгээр тархсан нэгэн төрлийн байгалийн


төлөв байдал, бүхий (атмосферын, уулын чулуулгийн, хөрсний , гидрологийн нөхцлийн,
ургамал, амьтны аймгийн, микроорганизмын зэрэг ) бүрдүүлэх хэсгүүдийн нийлбэр
бөгөөд бүрдүүлэх хэсгүүдийн харилцан үйлчлэлийн өвөрмөц чанар, бүрдүүлэх хэсэг
хоорондын энерги, бодисын солилцооны тодорхой төрөл ба байгалийн элемент өвөрмөц
чанартай байна.

Э к о с и с т е м – янз бүрийн төрлийн ургамал (продуцент), амьтан (консумент) ба


микроорганизмын (редуцент) нийлбэр бөгөөд эдгээр нь өөр хоорондоо болон хүрээлэн
буй орчинтойгоо харилцан үйлчлэлцдэг, энэ бүх нийлбэр тодорхой бус удаан хугацаанд
оршин тогтнож чадах нийлбэр байна.Экосистем бүрт организм (биот), амьд бус байгалиын
хүчин зүйлс (абиот) гэсэн бүрэлдэхүүн хэсгүүд байна

Э к о л о г и и й н ц э в эр б а й д а л – ургамал –энергийн байгалийн циклд “уусан


зохицох чадвар бөгөөд ”ХБО-д (орчины төлөв байдлын параметр) үзүүлэх нөлөөлийн
хэмжүүр юм.
Э к о л о г и й н үзүүлэх нөлөөлөл (үйлчлэл) –Тээврийн үйл ажиллагаатай
холбоотойгоор гарах байгалийн обьект, хүчин зүйлүүдийн антропоген буюу санаатай
юмуу тохиолдлын, тасралтгүй өөрчлөлтийн аливаа үр дагаварыг хэлнэ.
Үйлдвэрлэл тээврийн Э к о л о г и й н аюулгүй байдал - хүрээлэн буй байгаль орчины
үйлдвэрлэл-тээврийн үзүүлэх нөлөөллөөс хамгаалагдсан төлөв байдал. Энэ үед байгаль-
техникийн системийн үйл ажиллагааг ХБО-ны параметрүүдийн зөвшөөрөгдөх хязгаарт
хангана.
ХБО-ны төлөв байдлын п а р а м е т р - температура, даралт, шингэн, хийн эзлэхүүн,
бодисын концентрации, цахилгаан соронзон талбайн хүчдэл, цацраг идэвхи болон бусад.
Эдгээр нь Они должны находиться в строгих диапазонах для обеспечения устойчивости
экосистемийн тогтвортой байдлыг хангахын тулд хатуу хүрээнд байх ёстой. Тээврийн үйл
ажиллагаа нь газар нутгийн хязгаарлагдмал локаль хүрээнд төлөв байдлын
параметрүүдийг өөрчилж болно.
Л о к а л ь э к о л о г и йн сүйрэл – хязгаарлагдмал экосистемд янз бүрийн ингридиент
үйлчлэлийн төрлийн олон удаагийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан түвшин ба ачааллын
нөлөөгөөр тэнцвэртэй байдал нь алдагдах.

Бохирдол – экосистемд үзүүлэх аливаа сөрөг антропоген өөрчлөлт. Бохирдлын төрлүүд


нь: ингредиентийн, параметрийн, биоценозийн, ландшафтын гэж байна
Зураг 4. ХБО-ны бохирдлын төрөл
Э к о л о г и йн хямрал к р и з и с – Хүний зүгээс байгалийн экосистемд дарамт үзүүлэх
эвдлэн сүйтгэснээр биогеохимийн эргэлт алдагдаж үүний үр дүнд ХБО-ны тонтвортой
байдал алдагдана.
Тогтвортой хөгжил – эерэг сөрөг эргэх холбооны контур бие биенээ тэнцвэржүүлж
байдаг нөхцөл хангагдаж, гариг дэлхийн экосистемийн үндсэн нөөц (хүн ам, капитал,
газар, сэргээдэхгүй нөөц, бохирдол) динамик тэнцвэрт оршиж тогтмол байхыг хангах
хөгжилийг хэлнэ.
Тогтвортой байдлын (динамик тэнцвэрийн байдалд) түвшинд хүрсэн нийгэм нь дараах
зүйлүүдээр ялгардаг. Үүнд:
 Хүн амын тоо тогтворждог
 Эдийн засгийн хөгжил нь байгалын нөөцийг тогтвортой хэрэглэх үед явагддаг
(шинэ үйлдвэрүүд, зам, барилга байгууламж, машин техникийг эвдэрч буй бөгөөд
дахин боловсруулалтад орсоны оронд бий болгодог);
 Нэг хүнд оногдох матejиал баялгийн урсгал нэмэгддэггүй гэвч бүтцийн хувьд илүү
олон янз болдог.
Тогтвортой нийгэм нь биотехнологи ашиглан хүрээлэн буй орчинг бохирдолоос цэвэрлэн,
шинэ мэдлэгийг эзэмшдэг, үйлдвэрлэлийн процессын үр ашгийг дээшлүүлдэг,
технологийг өөрчилж шинэчилдэг, удирдлагын системийг төгөлдөржүүлэн, илүү шударга
хуваарилалтыг хангаж амьдралыг илүү өргөн баялаг болгоно.

Нөөцийг (энерги-эрчим хүч, материалын) хэрэглэхтэй холбоотой тогтвортой хөгжлийг


хангах зарчим нь дараах зүйлд оршино [1]. Үүнд:
 Нөхөн сэргэдэг (хөрс, ус, ой мод, бионөөцүүд) нөөцийг хэрэглэх хурдац нь
регенерац буюу нөхөн сэргэх хурдацаас илүү гарахгүй байх ёстой.
Нөхөн сэргэдэг нөөц нь тэдгээрийг хэрэглэх ашиглах хугацаатай дүйцэх хугацаанд үржиж
олшрох болон бусад байгалийн циклээр сэргэж нөхөгдөх чадвартай.
 Нөхөн сэргээгдэхгүй нөөцийн (ашигт малтмал, өндөр чанартай хүдэр, гүний ус)
хэрэглээний эрчим нь ( темп-хурдац нь) тэдгээрийг шавхагдашгүй буюу шинээр
үүсдэг нөөцүүдээр (нар, салхи, түрлэг татлагын эрчим хүч, геотермаль усны эрчим
хүч, давалгааны эрчим хүч, эргэлтийн жам ёсны биогеохимийн циклд оролцох
бодисын) солих эрчимээс илүүгүй байх ёстой. Жишээлбэл нефтийн ордноос олох
орлогын нэг хэсгийг нар, салхи, татлага түрлэгийн, геотермаль эрчим хүчийг
хувиргадаг үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг юмуу ойжуулалтад зарцуулдаг бол
тогтвортой горимоор ашиглаж болох юм. Үүний үр дүнд нефть дууссаны дараа
түүнтэй эквивалент дүйцэх энергийн урсгалыг шавхагдашгүй буюу шинээр
сэргээгддэг нөөцөөр хангах болно.
 Бохирдуулах бодисын хаягдах эрчим эдгээрийг дахин боловсруулах болон
шингээгдэх буюу хүрээлэн буй орчинд хортой шинж чанараа алдах хурдацаас
давах ёсгүй. Жишээлбэл бохирын усыг байгалын экосистем дахн цэвэршүүлж
амжихуйц хурдтайгаар гол руу хийж болох юм.

Байгалийн экосистемийн тогтвортой хөгжил нь амьд организмын үржилийн биотын нөхөн


төлжилт, тэдгээрийн амьдрах орчиндоо дасах байдал, үүнээс гадна хүрээлэн буй орчины
шинж чанарын хурдацтай өөрчилөлтөд дасан зохицох удамшилын чадамжаар хангагдана.

Тээвэр болон замын аж ахуйд ажиллах мэргэжилтнүүд нь тээврийн системийн тогтвортой


байдлыг хангах буюу тээвэрлэлтийн чанарыг дээшлүүлэх үеийн «хэрэгцээс-шаардлага» -
ба хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн экологийн аюулгүй түвшингийн хоорондох
балансыг хангахыг эрмэлзэж ажиллах ёстой.

2. Дотоод шаталт хөдөлгүүрийн экологийн тодорхойломж

Өнөө үед поршент ДШХ-ийг үйлдвэрлэж байгаа болон тэдгээрийг ашиглаж байгаа
цар хүрээ улам ихэссээр энэ нь байгаль орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх хэмжээнд
хүрээд байна. Бидний мэдэж байгаагаар дэлхий дээрх амьдрал нь хүрээлэн буй байгаль
орчны физик, химийн үзүүлэлтийн маш эмзэг нарийн хүрээнд оршин тогтнох боломжтой.
Дотоод шаталтат хөдөлгүүрийн хорт хаягдлын хэмжээ агаар, ус, хөрсөнд байдаг химийн
бодисын концентрацийг ихээхэн өөрчилж чадах байгаа бөгөөд энэ нь биологийн амьд
биетүүд юуны түрүүнд хүнд амь насанд аюултай байх хэмжээнд хүрч байна.

Дотоод шаталтат хөдөлгүүрийн экологийн тодорхойломжийн талаарх судлалыг


техникийн зүгээс байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг судалдаг үйлдвэрлэлийн экологийн
нэг хэсэг нь гэж ойлгоно. Энэхүү нөлөөлөл нэг хөдөлгүүрийн зүгээс үзүүлэх буюу
локаль нөлөөлөл эсвэл ашиглагдаж буй бүх дотоод шаталтат хөдөлгүүрийн зүгээс
тэдгээрийн ашиглалтыг хангаж байдаг дэд бүтцийн бүхий л элементийг хамааруулсан
глобал шинжтэй нөлөөлөл байж болно. Даалгавар: үйлдвэрлэгдсэн автомашины тоо,
хөдөлгүүрийн тоо

Хүрээлэн буй орчинд хөдөлгүүрийн үзүүлэх нийлбэр хамтатгасан нөлөөллийг үнэлэх


боломжтой. Автомашин ба хөдөлгүүр нь гудамж замын сүлжээнд шилжин хөдлөх үед
тээврийн урсгалыг үүсгэдэг.

Замын нэг хэсгийг ялган авч P авт./км нягтралтай эсвэл I авт./ц эрчимтэй тээврийн
урсгалыг авч үзэж болох бөгөөд тусгайлан авсан замаар шилжин зорчиж байгаа
автомашины олонлогийн тодорхойломж хэрхэн өөрчлөгдөхийг тогтоож болно.
Автомашины (хөдөлгүүрийн) түлш-хэмнэлтийн тодорхойломжийг мэдэж байвал
тусгайлан авсан замын хэсэг дэх автомашины шатахууны зарцуулалтыг олж болно. Ийм
зарчимаар (бүдүүвчээр) автомагистрал буюу хурдны зам болон гудамж замын сүлжээн дэх
автомашины ямарч урсгалын хувьд экологийн нөлөөллийг үнэлж болно.

Даалгавар: оюутны илтгэл бэлдэх 3 уулзварын судалгаа байна


Зураг 1.7.

Хөдөлгүүрийн экологийн үзүүлэлтүүдэд байгаль орчинд шууд болон шууд бус


нөлөөллийг тодорхойлох үзүүлэлтүүдийн аль алиныг хамруулж үзэх нь зүйтэй.
Термодинамикийн хоёрдугаар хуулийн дагуу ДШХ-ийн зүгээс хүрээлэн буй орон зайд
байнга дулаан ялгаруулж хаяж байдаг. Хөдөлгүүрийн АҮК хэр өндөр байна түүний
түлшний хэмнэлт илүү сайн, экологийн чанар илүү өндөр байх болно.

ДШХ үечилсэн байдалтай буюу цикл маягаар ажилладагтай холбоотойгоор түлш шатах
процессын үед агаараас хүчилтөрөгчийг авч ашиглан ДШХ-ийн цилиндрт химийн хувирал
явагдаж хорт бодис үүсэн агаар мандалд хаягддаг.

Үүнээс гадна ДШХ байгаль орчинд механик энергийг акустик цацаргалт (чичиргээ, дуу
чимээ) хэлбэрээр ялгаруулдаг.,

Ийм байдлаар ажиллаж байгаа хөдөлгүүрийн гадны орчинд үзүүлдэг дулааны болон бодит
харилцан үйлчлэлийг тодорхойлдог үзүүлэлтүүдэд акустик цацаргалт (дуу чимээ),
чичиргээ, ДШХ-ийг үйлдвэрлэх болон ашиглах үед хэрэглэгддэг хийцийн болон
ашиглалтын материалын тоо хэмжээ, хөдөлгүүр болон материалыг үйлдвэрлэх болон
ашиглах үед зарцуулагддаг энергийн тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийн нийлбэрийг буюу
бүрдэлийг хөдөлгүүрийн экологийн цэвэр чанарыг тодорхойлогч үзүүлэлтүүд гэж
ойлгоно.

8.1 зурагт үзүүлсэн схем нь ДШХ-ийн хүрээлэн буй орчинтой хэрхэн харилцан
үйлчлэлцдэгийг ерөнхий байдлаар харуулж байна.

Юуны өмнө хөдөлгүүрийг бий болгоход байгаль орчинд техноген нөлөө үзүүлдэг болохыг
тэмдэглэх нь зүйтэй. Энэ нөлөө нь хийцийн болон ашиглалтын материалд хэрэглэгдэх
ашигт малтмалыг илрүүлэх, хайгуул хийх, олзворлох уул уурхайн салбарт гарч эхлэх
бөгөөд үүний дараагийн шатанд хөдөлгүүрийн үйлдвэрлэл өөрөө орно. Үйлдвэрлэх
технологийн процессын үед мөн хорт хаягдлууд ялгарах бөгөөд эдгээр нь үйлдвэрийн
орчимд цугларч хуримтлагдаж байдаг. Үйлдвэрлэх технологийн процессын (цутгуур,
хэвлэх, механик боловсруулалт, угсралт) экологийн чанарын үнэлэмж ба тэдгээрийн
харьцуулах анализ нь бие даасан чухал зорилт боловч энд хамгийн ерөнхий
тодорхойломж болох нэгж материалыг (ширэм, ган, бензин) үйлдвэрлэхэд юмуу
хөдөлгүүрийг өөрийг нь үйлдвэрлэхэд зарцуулах энергийн хэмжээгээр хязгаарлъя.

Үндсэн хийцийн болон ашиглалтын материалын (метал, хуванцар, резинэн бүтээгдэхүүн),


түлш, тос зэргийг үйлдвэрлэхэд үүсэх зарим бодисын хаягдлын хэмжээний талаар 1.1
хүснэгтэд үзүүлэв. Бүх хаягдлын хэмжээг хувийн буюу материалын нэгж массад
хамааруулсан нэгжээр илэрхийлсэн болно. 1.1 хүснэгтэд байгаа өгөгдлүүд нь одоо байгаа
болон төсөллөгдөж байгаа ДШХ-ийн хийцийн хэр төгс байгаад харьцангуй үнэлгээ хийх
боломж олгохоос гадна хөдөлгүүр түүний материалыг үйлдвэрлэх, ашиглалтыг хангахын
тулд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг нь бууруулах ямар арга хэмжээ байж
болоход онош тавьж шийдвэр гаргах боломж олгоно.

Хүснэгт 1.
Үзүүлэлтийн Хийцийн материал Ашиглалтын материал
нэр Ган, Хөнгөн Зэс Хар Хуван резин Бензин Дизель Хөдөл-
ширэм цагаан тугалга, цар Түлш гүүрийн
сурьма тос

Хорт
Бодисын
ялгаруулалт,
г/кг:
Аэрозоль 548,6 3,82 9,24 9,12 4,85 5523,59 3,59 2,53 35,9
CO2
CO
1898,7 1705,2 764,4 676,2 3550 8607,02 695,5 489,6 6955
NOx
1542,8 15,08 83,53 69,45 8,75 2471,2 15,43 10,86 154,3
CH
3,46 22,8 10,22 9,04 3,7 0,69 1,9 1,34 19,0
SO
8,61 0,17 0,08 0,07 85,7 152,01 8,92 6,28 89,2
22,15 120,06 1122 194,0 61,0 437,68 21,81 15,36 218,1
O2-ийн
хэрэглээ,
м3/кг
2,59 2,9 1,3 1,15 5,0 14,7 1,498 1,054 14,981
Энерги
зарцуулалт
кВт.ч/кг
15,15 58,0 26,0 23,0 33,7 40,99 4,96 3,49 49,6
Ингэхдээ хөдөлгүүрийг үйлдвэрлэхэд шаардагдах материалын зарцуулгыг мэдэх
шаардлагатай бөгөөд одоо байгаа хөдөлгүүрүүдийн хувьд бодит материалын зарцуулга
мэдэгдэж байгаа. Хөдөлгүүрийг шинээр төсөллөх үед эхний удаад хөдөлгүүрийн массыг
мэдэхэд хангалттай байдаг.

Дулааны ерөнхий хаягдлын хэмжээг 8-р зурагт үзүүлэв. Зурагт хүний ашигласан энергийн
ерөнхий тоо хэмжээ Ет, 1950-2000 онд дэлхий дээр ашиглагдаж байсан автомашины
ерөнхий тоо Nа, нефть, шатдаг хий нүүрсний хэрэглээг үзүүлэв. Хөдөө аж ахуйн машин,
барилга замын машин, суурин төхөөрөмжүүд, усан онгоц, нисэх онгоцнууд бүгд поршент
хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг учир ашиглагдаж байгаа поршент хөдөлгүүрийн тоо
автомашиныхаас мэдэгдэхүйц их байдаг. Энэ тохиолдолд ДШХ-ийн ерөнхий тоо хэмжээ 1
тэрбумд дөхөж очино.
Зу
раг 8.

ДШХ-т түлшний шаталтаар үүсэж байгаа бүх дулааны энерги хүрээлэн буй орчинд
ялгардаг бөгөөд түүнийг дулааралд нөлөөлдөг гэж үзэх нь тийм ч их алдаа болохгүй.

Үүний зэрэгцээ агаар дахь хүчилтөрөгчийг зарцуулж массынх нь ихэнх хэсгийг


нүүрсхүчлийн хий СО2 эзэлж байдаг ажилласан хийг АХ хаяж байдаг. Нүүрсхүчлийн хий
нь бусад химийн бодисын хамт дэлхийн бөмбөрцгийн хүрээлэн буй орон зайд дулаан
цацруулж ялгаруулахад саад болсоноороо “хүлэмжийн нөлөө” үүсгэдэг буюу
атмосферийн дундаж температур нэмэгдэхэд хүргэдэг учир экологийн хувьд аюултай.

Байгалийн шахсан хийг түлшээр ашиглавал СО2-ийг бууруулах боломжтой. СО2-ийн


хаягдлыг хөдөлгүүр дээр шууд байгалийн хийг усны уур, үүнтэй зэрэгцүүлэн АХ-нээс
хэсэглэн авсан СО2 –той АХ-ийн хөргөлтийн орчинд хаягдах дулаан болон энергийг
ашиглан конверс хийж бууруулж болно. Учир нь конверсийн урвал нь эндотерм юм.
Конверсийг ингэж хэрэгжүүлэх үед ДШХ-ийн дулаан ашиглалт илүү өндөр болох бөгөөд
энэ нь конверсийн үр дүнд гарган авч байгаа синтез хий нь анхдагч хийн түлшнээс илүү
өндөр шаталтын хувийн дулаан агуулдагт оршино. Мөн ийм эерэг үр дүнд үүнтэй төстэй
загвараар спиртийн түлш болох метанолыг ашиглах үед хүрч болно. Метанолыг
жишээлбэл энэ зорилгоор тариалсан биомассаас гарган авч болно. Ногоон массыг
ургуулах үед СО2-ийг атмосфераас шингээх бөгөөд метанолыг хөдөлгүүрт шатаах үед
СО2 атмосферт хаягддаг. Ийм учраас ийм циклд хүрээлэн буй орчин дахь СО 2-ийн
концентрац нэмэгдэхгүй.

СО2-ийн хаягдлыг бууруулах дараагийн алхам гэвэл устөрөгчийг хөдөлгүүрийн түлшээр


ашиглах орох бөгөөд түүнийг хөдөлгүүрт шатаах үед хөдөлгүүрийн АХ-д СО2 бий
болдоггүй.
АХ маш олон (300 хүртэл) химийн бодис агуулдаг бөгөөд эдгээрээс хорт бодис гэж
нэрлэгддэг СО, СН, NO болон тортог (хатуу хэсгүүд) зэрэгт гол анхаарал хандуулдаг.
Хорт бодис гэж нэрлэсэн нь хүний организм ба хүрээлэн буй орчинд хордуулах нөлөө
үзүүлдэгтэй холбоотой.

ДШХ-ийг экологийн хувьд төгс болгох асуудал ихэнхи тохиолдолд АХ дэх эдгээр хорт
бодисыг бууруулах арга замыг хайхад чиглэгдэж байна. Үнэхээр эдгээр нь хортой бөгөөд
тэдгээрийн хаягдлыг бууруулах шаардлагатай боловч ДШХ-ийг экологийн хувьд төгс
болгох зорилт нь үүгээр хязгаарлагддаггүй. АХ-д мөн канцероген бодис ПАУ(полицикл
аромат устөрөгчид), хүхэр, хар тугалгат нэгдлүүд болон бусад бүрэлдэхүүн хэсгүүд
агуулагддаг бөгөөд эдгээр нь СО, СН, NO Х зэргээс ч илүү хор хөнөөл, аюултай.(8.3.2-ийг
харна уу)

АХ-нээс гадна хөдөлгүүрийн хорт байдлын эх үүсвэр гэвэл картерийн хий ба атмосферт
хаягдах түлшний уур юм. Атмосферт илүү их хорт бодисын ялгарах нь АХ-д байдаг учир
АХ-г бууруулах асуудалд гол анхаарал хандуулдаг. Хуурай АХ дэх хорт бүрэлдэхүүн
хэсгүүдийн агууламжийн (компонентуудын) концентрацийг процентоор %, эзлэхүүний
саяны хэсгээр долиор (сая-1) арай ховор тохиолдолд мг/л-ээр үнэлдэг.

АХ дэх хорт бүрдүүлэгч бодисуудын тоо хэмжээний өөрчлөгдөх хүрээг хүснэгт 2-т
үзүүлэв.

Хүснэгт 2

Бүрэлдэхүүн хэсэг Хэмжигдэхүүний Дизель очин асаалттай


нэгж* хөдөлгүүр
CO % (об.) 0,01...0,5 0,1...8,0
CH млн-1 100...500 200...4000
CO2 % (об.). 2...12 8...13
NOx млн3 500...3000 500...5000
Бенз-α -пирен мг/м3 0...10 0...25
Тортог мг/м3 0...20000 0...100
Хүхэрт исэл мг/м3 0...0,015 0...0,003
Хар тугалганы нэгдэл мг/м3 - 0...60
Альдегидүүд % (об.) 0,001...0,009 0...0,2
нэгж*-эзлэхүүний саяны хэсэг, 1 сая-1=0.0001%

АХ-ийн ерөнхий хорт байдлын хувьд бүрдүүлэх хэсэг бүрийг ач холбогдлоор нь


зөвшөөрөгдөх хязгаарын концентрацын дагуу буурах дарааллаар жагсаавал: хар тугалгат
нэгдэл (Pb), NОx, ПАУ, CO болон CH орно. ОХУ-д үйлчилж байгаа зөвшөөрөгдөх
хязгаарын концентрацид (ЗХК) тавигдах нормын дагуу АХ дэх бүрэлдэхүүн хэсгүүд
харьцангуй хорт чанараараа дараах байдлаар эрэмблэгдэнэ. Үүнд, CO; NО х; CH;
PbCH;C20H12 (Бенз-α -пирен) = 1:40:1.25:22000:1250000

You might also like