You are on page 1of 4

Цаг төлөвлөлтийн талаарх өөр дээрээ хийсэн туршилт

5 сарын 18 ны өдөр

Өглөөний 11 цаг.

Өглөөний төлөвлөгөөний дагуу бүх зүйлийг хэрэгжүүлэв. 8 цаг 30 минутаас


хойш яг 2 цаг 30 минутыг өөртөө, өөрийнхөө төлөвлөсөн зүйлсийн дагуу
хувиараараа хийж чадсан бөгөөд ганцаараа байсан болоод ч тэр үү их үр дүнтэй
байлаа.

Өдрийн 15 цаг.

Хоол хийх, гэр цэвэрлэх гэх ажлууд төлөвлөж цаг зооход жаахан баримжаа
муутай санагдлаа. Өөрийн хуваарийн дагуу төлөвлөснөөрөө ажлахыг оролдсон
боловч гэнэтийн гэр бүлийн асуудал бас бус надаас шалтгаалахгүй зүйлс
тохиолдоход өөрийн төлөвлөсөн байдлаас юмс өөрчлөгдөх үед бага зэрэг
шоконд орох зүйл тохиолдсон. Цагийн хуваарийн дагуу заавал явах албагүй
гэдгийг хүлээн зөвшөөрч, мөн тэр үед өөрийн эмоцио удирдах чадвар хэрэгтэй
мэт санагдлаа.

Оройн 22 цаг.

Оройн хуваарийн хувьд, өнөөдөр бусад өдөртэй харьцуулахад маш үр бүтээлтэй,


мөн төлөвлөгөөний дагуу байв. Цаг төлөвлөлт муутайгаас болж орой хийнэ гэж
бодсон арьс арчилгаа болн бас бус зүйлс алдагдах, эсвэл цагаасаа оройтох
асуудлууд тулгардаг бол өнөөдөр төлөвлөсөн тул амжилттай байлаа гэж үзэж
байна.

Ерөнхийдөө энэ өдрөө дүгнээд базаад хэлвэл цагаа төлөвлөсөн тул бусад
өдрүүдээс хамаагүй илүү үр дүнтэй байсан ч төлөвлөгдөөгүй зүйл тохиолдох үед
тэр дор нь тухайн үйл явдалд дасан зохицож, яаралтай шийдвэр гаргах гэх мэт
шинэ шинэ сорилтуудтай тулгарлаа.
5 сарын 19ний өдөр

Өдрийн 12 цаг.

Өглөө хичээлтэй байсан тул бүх зүйл цагийн хуваарийн дагуу явсан бөгөөд дунд
нь гэнэтийн төлөвлөөгүй ажил гарч ирсэнгүй. Иймд яг сайхан явсан мэт
санагдаж, үүндээ их сэтгэл хангалуун байлаа.

Оройн 18 цаг

12 цагаас хойш ахиад хичээлдээ суугаад, араас нь монгол хэлний шалгалтаа өгөв.
Үүний араас өөрийн их сургуульд тэнцсэн туршлагаа хуваалцах өдөрлөгт зочин
хийсэн бөгөөд одоо үүнээс хойш ямар нэг төлөвлөгөө байхгүй. Харин дээрх
зүйлс бүгд миний өчиигдөр төлөвлөсөн зүйлс байсан бөгөөд яг таг
төлөвлөгөөний дагуу явсан тул ямар ч асуудал тулгарсангүй.

Оройн 22 цаг

18 цагаас хойш төлөвлөгөө байгаагүй тул гэнэтийн цэцэрлэгт хүрээлэн орж


дугуй унах төлөвлөгөө найзууд маань гаргасан. Энэ нь надад ямар нэгэн
байдлаар хэцүү санагдаагүй бөгөөд харин ч сонирхолтой байв. 21 цагт гэртээ
орж ирээд оройн арьс арчилгаа дадал зуршилаа хийж гүйцэтгэлээ. Өнөөдрийн
хувьд өдөр төлөвлөсөн бүх зүйлс төлөвлөгөөний дагуу байсан тул их сэтгэл
хангалуун байна.
5 сарын 20ны өдөр

Өглөөний 11 цаг

Өглөөнөөс авхуулаад бүх зүйл төлөвлөгөөний эсрэг байлаа. Хаус мийтингдээ


очиж суух байсан ч өглөө сэрүүлгэндээ сэрээгүйн улмаас 8 40д сэрлээ. Аль
болох хурднаараа сургууль дээр очиход ГЛОБАЛ ЭДҮКШН ФОРУМ-д сайн
дураараа ажлах хүүхдүүд Зайсан ямах гэж байсан бөгөөд тэд намайг тэдэнтэй
нэгдэхийг хүссэн бөгөөд би өнөөдөр төлөвлөсөн онцын чухал маш яаралтай
ажил байгаагүй тул зөвшөөрлөө. Тэдэнтэй хамт Зайсан хиллд ирсэн бөгөөд сая
хөтөлбөртэйгээ танилцаж дууслаа.

Оройн 17 цаг

Ажил хийж байгаа тул надад ямар даалгавар өгөхийг нь мэдэхгүй байсан ба
төлөвлөгөөний дагуу явна гэдэг мэдээж гонжийнжоо болсон. Гэхдээ яг ерөнхий
төлөвлөгөөгөөр бол өнөөдөр ажил хийнэ, сайн дурын ажил хийнэ гэдэг нь
үндсэн төлөвлөгөөний дагуу явсан тул нада ямар нэг хэцүү санагдах зүйл
болоогүй. Харин ч гэнэтийн шинэ ажлууд хийхэд сонирхолтой байсан.

Оройн 23 цаг

Мөн адил ажлаа хийгээд оройн зуршилаа хийнэ гээд төлөвлөсөн байсан боловч
ойрд уулзаагүй дотно найзтайгаа гэрийнхээ үүдэнд тааралдав. Түүнтэй яриа
орйолцоогоор 1 цагийн туршид өрнүүлсэн ба энэ нь төлөвлөгөөний дагуу бус
байсан бөгөөд оройн зуршилаа хийх болон энэ тэмдэглэлээ бичих цаг,
цаашлаад унтах цагийг минь хойшлууллаа. Гэхдээ өнөөдөр ерөнхийдөө, маш
сонирхолтой, завгүй өдөр болж өндөрлөж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу
бус явах нь хаяа сонирхолтой санагдлаа.
УГ 3 ХОНОГИЙН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

Бид өөрсдийн удирдаж чадах зүйлсээ л удирддаг бөгөөд өөрөөс шалтгаалах бус
ажлаас болж стрессдэхгүй байх нь чухал гэдэг нь маш том ухаарал байлаа.
Төлөвлөсөн учраас маш яаралтай чухал зүйлүүдээ гараасаа гаргаж чадсан бол
заримдаа чухал яаралтай бус зүйл дээр гэнэтйин шийдвэр гаргаж төлөвлөгөө
гажих нь эрүүл үзэгдэл гэж хувьдаа дүгнэлээ.

You might also like