You are on page 1of 5

УДИРДАМЖ

Багш: Б.ИДЭРСҮРЭН
СЭЗИС - БУТэнхим: Стратегийн Менежмент (MGM 7121)
Email: idersuren.b@ufe.edu.mn

АЖЛЫН ДААЛГАВАР
Тойм мэдээлэл
2021 онд СЭЗИС-ын багш судлаачид болох Б.Идэрсүрэн, С.Сайн-Од, Б.Идэрцогт нар “саарал зах”-ын
төлөв байдлыг судалсан. Дээрх судалгаанаас дурдвэл:

Adam Smith-ийн онол чөлөөт зах зээлийн суурь нь болдог бөгөөд өнөө цаг үед бид илүү сайн
ойлгох ёстой зүйл нь эрэлт юм. Эрэлт нь зан төлөвөөс хамаарч таамаглахад төдийлөн хялбар
ойлголт биш байдаг.

Зах зээл нь хөгжлийн явцад цагаан, хар, болон саарал гэсэн хэлбэрүүдэд хэлбэржсэн байна.

Глобалчлалын төлөв байдал нь саарал зах зээл хөгжих таатай боломж болж байна. Гэхдээ
эндээс хэрэглэгчийн төлөв байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байгаа нь эрэл нь ижилсэх,
хил хязгаараас үл хамааран адил бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэх болсон нь мөн тус зах
зээлийн хөгжлийн гол үндэс болж байна.

Компаниудын маркетингийн ажлууд нь саарал зах хөгжих орон зайг бий болгодог. Хэрэглэгч
мэдээж сайн чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байх нь мэдээж.

Маш олон тооны бараа бүтээгдэхүүний саарал зах дээр борлуулагдаж байгаа бөгөөд хуулиар
хориглох эсвэл брэнд эзэмшигчид шууд хориглолт хийх боломж байдаггүй байна.

Монгол улсад саарал захын тэлэлт маш эрчимтэй явагдаж байна. Бүхий л төрлийн бараа
бүтээгдэхүүнүүд тус зах зээл дээр борлуулагдаж байгаа ба зөвшөөрөлтэй, албан ёсны
борлуулагч компаниуд тус зах зээлтэй өрсөлдөх нөхцөл байдалтай тулгарч байна.

Шийдвэрлэх асуудал
1. Багаараа тодорхой нэг салбар сонгон авч тус салбарт саарал зах зээлийн төлөв байдал ямар
байгааг тодорхойлно.
2. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн илүү тус салбарын саарал зах дээр борлуулагдаж байгааг
тодорхойлно.
3. Тус салбарын саарал захаас бараа худалдан авч байгаа хэрэглэгчийн онцлогийг тодорхойлох.
Мини судалгаа хийж болно, эсвэл хоёрдог эс сурвалжуудаас Customer Pro le тодорхойлж
болно.
4. Танай багийнхан саарал захыг хөгжлийг дэмжиж байна уу?
5. Саарал захын хөгжлийн хязгаарлах хэрэгтэй юу?

Хугацаа
1. Тайлангаа Google Classroom-д багийн нэг гишүүн хуулна.
2. Хамгаалалтын хуваарийг төлөвлөөнөөс харна уу

fi

You might also like