You are on page 1of 1

1.

ОУВС-ийн 4-р сарын “Дэлхийн Эдийн Засгийн Тѳлѳв” тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт 2020
онд 3 хувиар агшиж, 2021 онд 5.8 хувиар өсөх, COVID-19 вирусийн нѳлѳѳгѳѳр дэлхийн эдийн засагт
2020 болон 2021 онд 9 их наяд ам.долларын хохирол бий болох тооцоог хийсэн. Улс орнуудад
энэхүү нөхцөл байдлын нөлөөгөөр эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь хумигдаж, хөгжингүй
орнуудын эдийн засаг 2020 онд 6.1 хувиар агших бол хөгжиж буй орнуудын эдийн засаг 1 хувиар
агшина гэж таамаглажээ. “Great Lockdown” хэмээн нэрлэгдэж буй өнөөгийн хямрал нь 2008-09 оны
санхүү, эдийн засгийн хямралаас илүү гүнзгий, 1930-аад оны Их хямралаас хойших эдийн засгийн
хамгийн хурц хүндрэл байж болзошгүйг шинжээчид онцолж байна. COVID-19 ийн ид дэгдэлтийн
үед бүх улс орнууд хил ээ хаасаны улмаас гадаад худалдаа маш их саармагжиж глобал эдийн засаг
зогсонги байдал орсон. Үүний нөлөөгөөс болж ажилгүйдэл нэмэгдэж, түүхийн эдийн үниийн
өөрчлөлт, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт, уулзалтууд хүртэл төлвөлсөн хугацаанаас хойшилж зарим
нь цуцлагдахад хүртэл хүрсэн бөгөөд COVID-19 вирус, цар тахалаас үүдэж глобал эдийн засаг,
санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр глобал эдийн засгийн бүтэцийн
өөрчлөлт гэх нь дэлхий даяарх эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлж буй улс
орнуудын бодлого,арга хэмжээ бөгөөд энэхүү бодлогын өөрчлөлтөөс шалтгаалж эдийн засгийн
дипломат ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүд дахин эргэж харах нөхцөл байдал үүсэж байна.

Олон тулгуурт эдийн засгийн дипломаси гэдэг нь 3 дагч хөршийн бодлого нь Монгол Улсын гадаад
харилцааны нэг хэсэг бөгөөд түүхэн хугацаанд манай улсад тархсан нөлөө бүхий хоёр их гүрэн
болох Орос, Хятадаас бусад улстай харилцаагаа өргөжүүлэх явдал юм. Мөн 25 хувийн зарчим буюу
25%- Орос, 25%- Хятад, 25%- Дотоодоос, 25%- 3дагч хөрш гэх бодлого.

2. Нэг талаас дипломат үйл ажиллагааны эдийн засгийн ажиллагааг түлхүү хөгжүүлэх, нөгөө талаас
эдийн засгийн хөгжилд гадаад харилцааны сувгийг илүү эрчимтэй ашиглах.

3. Австрали, Япон улс дэд бүтэц, цаг уурын өөрчлөлт зэрэг эдийн засгийн дипломат үйл
ажиллагааны өргөн хүрээнд нягт хамтран ажилладаг. Австрали, Японы эдийн засгийн харилцаа нь
бие биенээ нөхөх давуу тал, хэрэгцээ шаардлагад тулгуурладаг. Австрали бол хүнс, эрчим хүч,
эрдэс баялгийн аюулгүй, найдвартай ханган нийлүүлэгч бөгөөд санхүүгийн болон үйлчилгээний
салбараар дэлхийд топ түвшин ордог. Харин Япон улс 1970 -аад оны эхээр Австралийн хамгийн
том худалдааны түнш болсон бөгөөд энэ байр сууриа 26 жил хадгалсан юм. Японы хөрөнгө
оруулалт Австралийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байдаг бөгөөд Австрали,
Японы бизнес эрхлэгчид хоёр улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээс ашиг
хүртдэг. Япон Австралийн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (JAEPA) нь Канберра хотод 2014
оны 7 -р сарын 8 -нд гарын үсэг зуралцсан. Энэхүү гэрээ нь 2015 оны 1 -р сарын 15 -наас хүчин
төгөлдөр болсон. JAEPA нь Австрали, Японд харилцан ашигтай явагддаг. Энэхүү гэрээ нь хөрөнгө
оруулалт, худалдаа хийх боломжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгодог.

You might also like