You are on page 1of 7

Монгол улсын саарал ус хэрэглэх боломж, нөөцийн судалгаа

болон саарал усны талаарх ойлголт


Олон улсын харилцаа-Нийгэм судлалын сургууль

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Хураангуй

Жил ирэх тусам тулгамдаж буй асуудалуудын нэг бол ундны ус буюу цэвэр
усны асуудал. Дэлхийн дахинд энэ талаар маш их анхаарал хандуулж буй цаг дор
манай улс ямар нэгэн төсөл, санаа хэлэлцэж, хууль, зарчим, стандарт гэх мэт
зүйлс гаргадаг ч яг ажил болгож, доривтой шатанд хэрэгжиж буй нь цөөхөн. Энэхүү
ундны усны асуудалыг дэлхийн жишигт шийдэж буй нэг гарц гаргалгаа бол саарал
ус юм. Саарал усыг бид өргөн хэрэглээнд нэвтрүүлсэнээр маш их усыг буюу 2 догч
болон 3 дагч хэрэглээнд хэрэглэдэг цэвэр усаа саарал усаар орлуулан хэмнэх
боломжтой гэсэн үг. Харамсалтай нь манай улсад саарал усны хэрэглээ бага
байгаа гэхдээ нэг үеийг бодвол аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүд, аль хэдийн саарал
усыг хэрэглээд эхэлсэн нь авууштай ч хангалттай хэмжээнд биш байна. Эндээс
харахад нөгөө л нэг дэд бүтэцийн асуудал гарч ирж байгаа юм. Монгол Улсын
хувьд саарал усны талаарх цөөнгүй баримт бичигтэй түүнчлэн одоогийн байдлаар
“Саарал усны систем. Ерөнхий шаардлага” MNS BS 8525-1 : 2015 стандартыг
батлан мөрдөж эхлээд байгаа бас Мянганы сорилтын сангын нийтийн ус
хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрын хаягдал ус дахин боловсруулах үйл
ажиллагааны төслийн хүрээнд нилээн дэвшилттэй ажилууд хийгдэхээр
төлөвлөгдөөд эхлэх шатандаа явж байгаа хэдий ч саарал усны талаарх ойлголт
болон хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд хараахан нэвтэрч эхлээгүй байна.
Нэмж дурьдахад саарал ус нь ундны усны хомсдолын асуудалыг гацааж, хөлдөөж
буй нь л нэг хэлбэр бөгөөд хүн төрөлхтөн уг асуудал дээр бүрэн шийдэл олоогүй
буюу ердөө л саарал усны хэрэглээгээр цаг хожиж байгаа гэсэн үг юм.

Түлхүүр үгс: ахуйн хэрэглээ, ундны бус усны хэрэглээг хангах, систем,
стандарт, хэмнэлт

Оршил

АНУ, Австрали, Япон, Герман, Кипр, Саудын Араб, Оман, Йордан зэрэг 29
муж зэрэг зарим улс, мужуудад саарал усыг дахин боловсруулах асуудлыг хуулиар
зохицуулдаг. Манай улсад бол саарал усны тухай зөвхөн усны тухай хуулийн
заалтанд тусгаж өгсөн байдаг ч яг саарал ус хэмээн тусдан заасан хууль, эрх зүйн
бие даасан акт байдаггүй бөгөөд Монгол улс нь цэвэр усны нөөцөөр 145 орноос
22-т бүртгэгддэг. Гэвч урсгал усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглах гэх мэт
гадаргын усны хэрэглээ багатайгаас улсын хилээр урсан гардаг ус их учир усны
нөөц багатай 20 орны тоонд багтдаг. Саарал усны хэрэглээ нь ихэвчлэн цэвэр
усны нөөц багатай орнуудад хэрэгждэг.

Үндсэн хэсэг

Саарал ус гэж яг юу вэ?

Саарал ус гэсэн нэршил нь усны өнгөнөөс хамааралтай бөгөөд Европын EN


12056 нормын тодорхой стандартын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн,
шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагандаа ялгадас, шээс
агуулаагүй 2, 3 дагч хэрэглээнд зориулсан ундны усыг дахин боловсруулсан
хаягдал ус юм. Саарал усыг хэрэглэсэнээр бид өдөр тутмын усны хэрэглээнийхээ
20-50 хувь хүртэлхийг хэмнэж чадах бөгөөд өргөн хэрэглээнд аж ахуйн нэгж, хотын
ногоон байгууламж, гудамж талбай услах, газар тариалан эрхлэх, ноос, ноолуур,
арьс ширний үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, гал унтраах, уул
уурхай, цахилгаан станцууд, барилга, автомашин угаалгын газруудад бүрэн
нэвтэрүүлсэнээр асар их цэвэр усны нөөцийг хадгалж авж үлдэх, цэвэр усны
зарцуулалтыг бууруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах, химийн хэрэглээг
бууруулах, шим тэжээлийг дахин ашиглах, газрын доорхи гүнийн усыг цэнэглэх
юм.

Саарал усны зөв зохистой хэрэглээ

Саарал ус нь бидний нянтай аль хэдийн харьцсан тул үүнийг удаан


хадгалахад тохиромжгүй бөгөөд эс тэгвээс хурдан үнэр орж эхэлнэ. Харин
цэвэрлсэн саарал усыг хэсэг хугацаанд хадгалаж болох ба түүнийг усны системийг
тусдана эсвэл цуг төлөвлөж хадгалдаг. Тиймээс саарал усыг хамгийн тохиромжтой
ашиглах нь урт хугацааны хадгалалтгүйгээр шууд цэцэрлэгийн усалгаа юмуу
ялангуяа усанд орсны дараах хаягдал усыг боловсруулж ашиглалтын цагаан ус
болгон суултуур, автомашин угаалгын газарт зориулалтаар нь ашиглах
тохиромжтой байдаг. Мөн саарал усны аливаа хэрэглээнд болон чанарт тавигдах
стандарт гэж бий. Машин угаах, барилгын шавар зуурах, зүлэг ногоо услах, хөдөө
аж ахуйд, хүнсний ногооны усалгаанд ашиглахдаа стандартыг нь мөрдөх ёстой
бөгөөд үүнийг зөвхөн уул уурхайн зам норгох төдийд ашиглах боломжтой гэж
ойлгож болохгүй.

Саарал усыг цуглуулж хэрэглэх нь

Цуглуулж, цэвэрлэх саарал усны гарцыг тодорхойлохдоо дараах дарааллыг


баримтална. Үүнд:

 Шүршүүр, угаалгын онгоц


 Угаалтуур
 Угаалгын машин

Цуглуулсан саарал усыг цэвэрлэхдээ зөвхөн тухайн саарал усыг хэрэглэхэд


тавигдах усны чанарын шаардлагыг буюу эрүүл ахуйн шаардлагыг хангах
хэмжээнд цэвэрлэх нь зүйтэй.

Дээр дурьдсанчлан цэвэрлээгүй саарал усыг хадгалахаас аль болох зайлсхийх


хэрэгтэй бөгөөд цэвэрлэсэн саарал усыг хадгалах савыг сонгохдоо

 Цэвэрлэгээний тоног төхөөрөмжөөс гарах усны хамгийн их урсацын хэмжээ


 Хадгалалтын температур
 Хадгалалтын хугацаа болон цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн
үйлдвэрлэгчээс гаргасан аливаа бусад нөхцөл
 Системийг сааарал усны цэвэрлэгээнд дагнан ашиглах, эсвэл борооны ус
цуглуулах системтэй хослуулан ашиглах эсэх.
 Саарал усны системийн цуглуулах хоолойн холболтын аюулгүй байдал ( ус
алдалт, харилцан холболт, даралтыг хэвийн үед ашиглахаас 1.5 дахин
ихээр туршина)

Саарал усны технологи

Саарал ус цэвэрлэх технологийг физикийн, хими-физикийн, биологийн гэж


ангилна. Европын орнуудад байгалийн аргаар тунгааж, хөрсний шүүлтүүрээр шүүх
арга нь өнөө үед зөвхөн хот суурин газраас алслагдсан зуслангийн байшингуудад
ашиглагдаж байна. Том объектуудад биологийн цэвэрлэгээ, уусахгүй бодисын
ангилал, тэдгээрийг аюулгүйжүүлэх алхмууд зайлшгүй чухал. Иймээс ихэнх
үйлдвэрлэгчид мембран тусгаарлагч (MBR) бүхий биологийн реактортой саарал
усны технологийг гаргадаг. Зарим тохиолдолд эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт
нэгтгэгдсэн байдаг. Саарал усны янз бүрийн зориулалтын загвартай технологиуд
байдаг бөгөөд хэрэглээнээсээ хамаарч үнэ нь хэлбэлзэдэг. Ерөнхий загвар нь
хаягдал уснаас эхлээд хогийг шүүнэ дараа нь хагдал усыг урвал явуулах танкруу
шилжүүлж, хэсэг хугацаанд байлгана. Үүний дараачаар нарийн стандартын дагуу
шүүж хэрэглэхэд бэлэн болно. Мөн үнэ өртөг өндөр болон хослуулсан технологид
шүүсэний араас биологийн цэвэрлэгээ, химийн цэвэрлэгээ, хэт ягаан туяаагаар
халдваргүйжүүлэх аргуудыг хэрэглэдэг.

Монгол улсын усны хэрэглээнээс дурьдвал

Манай улсын нийт усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын, 20 хүрэхгүй


хувийг гүний ус эзэлдэг буюу бүгд нийлээд 67 000 км урт болох 3811 гол горхи, 500
м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190
гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар бий.
Ахуйн усны хэрэглээ

Ахуйн хэрэглээний 1 литр усны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад


харьцангуй бага байдаг ба тоолууртай өрхүүдэд цэвэр ус 0,62 төгрөг бохир ус
зайлуулах 0.48 төгрөг байдаг. 2019 оны байдлаар орон сууцны оршин суугч 1
хоногт дунджаар 139 литр ус, гэр хорооллын оршин суугч шугамд холбогдсон бол 
хоногт дунджаар 8,9 литр, зөөврөөр авдаг бол 8,1 литр ус хэрэглэдэг гэсэн
судалгаа байдаг.

Уул уурхайн усны хэрэглээ

Уул уурхайн салбар нь дэлхий дахинд ус хэрэглээгээрээ өндөр байдаг


салбар бөгөөд манайд ч мөн адил. Уул уурхай салбарт хамгийн их ус хэрэглэж
байгаа компаниудаас дурьдвал Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, ДЦС-3, ДЦС-4
ордог. 2018 онд 356.8 сая метр куб /жил ус ашигласан ба үүний 266.7 сая метр куб
буюу 74.5 хувийг дахин ашиглаж, нөхөн сэлбэлтээр 90 сая метр куб ус авч, ус,
рашааны нөөц ашигласны төлбөр ногдуулжээ.

Хөдөө аж ахуйн усны хэрэглээ

Уг салбарт жилдээ 300 орчим сая метр куб усыг дунджаар хэрэглэж,
ашиглаж байгаа ч хөдөө аж ахуйн салбарын усны хэрэглээнд ус ашиглуулах
дүгнэлт гаргадаггүй ба төлбөр ногдуулдаггүй байна.

Бохир ус цэвэршүүлэх байгууламж

Улаанбаатар хотод Ус сувгийн удирдах газар (УСУГ)-аас хоногт 150.000-


160.000 м3 цэвэр ус олборлон түгээж, 160.000-170.000 м3 бохир ус татан
зайлуулдаг. УСУГ-ын нийт 12 цэвэрлэх байгууламжаас дангаараа төв цэвэрлэх
байгууламж нь нэг өдөрт 190,000-200,000 м3  бохир ус хүлээн авч, химийн болон
механик аргаар цэвэрлэсний дараагаар хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж
эцсийн шатанд Туул голд цутгадаг. Төв цэвэрлэх байгууламжийн хэт ачааллаас
шалтгаалан цэвэршүүлэх чадвар 80% доош байдаг бөгөөд туул голд төв
байгууламжаас гарч буй бохир ус нийлснээс доош буюу Сонгино доод цэгээс
Алтанбулаг хүртэлх хэсэгт голын ус бохирдлын түвшин өндөр байдаг.

Хүснэгт 1- Нийт ус хэрэглээний хэтийн төлөв


Ус хэрэглээ, м3/ хон
Ус хэрэглээ
2011 2015 2020-2025

Хот, суурин 5,100 12,507 25,602

Уул, уурхай,
6,193 245,485 475,159
үйлдвэр

ХАА
21,045 21,045 21,045

Нийт 32,338 279,037 521,806

Эх сурвалж: ЛСА Улаанбаатар хотын цэвэр, бохир усны мастер төлөвлөгөө

Саарал усны хэрэглээнд нэвтрэх

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын 200


гаруй газар байгаагын 34 нь л саарал ус хэрэглэдэг. Харин саарал усыг
цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд нь MCS, АПУ, Би Цэ Трейд
ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд
ашиглаж байна.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь өөрийн тоног төхөөрөмжөөр усаа


цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж байна. СЭМҮТ бага оврын
цэвэрлэх байгууламжаар усаа цэвэршүүлэн ашигладаг. Түүнчлэн ноос, ноолуур,
арьс шир боловсруулах 11 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж барьж,
саарал ус ашиглаж байна. Барилгын салбарт 12 аж ахуйн нэгж бетон зуурмаг,
цемент үйлдвэрлэлд жилд 11,451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн
ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4,769,448 шоо
метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж байна.

Мянганы сорилтын сангын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрт заасны


хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаагаар Монгол улс нь Шинэ төв
цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин
боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд
техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжтой болоод байгаа бөгөөд
Улаанбаатар хотод байрладаг ДЦС-ууд жилд нийтдээ 21.0 сая шоо метр (хотын
нийт ус хэрэглээний 23.8 хувь) усыг газрын доорх усны эх үүсвэрээс авч
ашигладаг.

Дүгнэлт

Усны хэрэглээг зүй зохистойгоор хэрэглэх асуудал нь зөвхөн ард


иргэдрүүгээ л чиглэж байдаг ч нөгөө тал дээрээ үйлдвэрүүд болон бусад
салбарууд дээр өөрөө маш том асуудал буюу хэрэгцээгүй зүйлсийг маш их цэвэр
усаар цэвэрлэж байна. Саарал усны хэрэглээнд хамгийн түрүүнд урьдчилж
судалгаа хийн, сайтар төлөвлөлтэйгээр улс даяарх ойлголтыг дээшлүүлж эхний
шатнд бүхий л салбарт хийгээд дараагийн шатнд ахуйн хэрэглээнд далаацтай
нэвтрүүлэх нь зөв юм. Саарал усыг хэрэглэх нь ердөөсөө төвөгшөөх зүйл биш
бөгөөд бидний цэвэр усны төлөө гаргаж буй хаягдал усны өнөөдрийн зардал нь
ирээдүйн усны хэрэглээнд асар их эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн нэмж дурьдахад
хаягдал гэдэг утгаараа буцаагаад хэрэглэх учир саарал усны технологыг өртөг
гарган авсан ч 4-10 жилийн хугцаанд эргэн төлөгддөг гэсэн судалгаа бий.

Дүн шинжилгээ

Монгол улсын саарал усны хэрэглээнд хийсэн зургаан малгайн дүн


шинжилгээн зарчим

Цагаан малгай: Саарал ус хэрэглэх технологийн үнэ- хамгийн энгийн


системүүд болох угаалганаас зүлгэн дээрх саарал усны системүүд нь өөрөө
суурилуулахад 100 долларын үнэ өртөгтэй тусна гэсэн судалгаа байдаг. Үндсэн
системүүд нь ойролцоогоор 4000 долларын үнэтэй бөгөөд саарал усыг "А
зэрэглэл"-ийн түвшинд хүртэл цэвэршүүлдэг систем (энэ нь идэх зориулалттай
ургамлыг услахад аюулгүй гэж тооцогддог боловч уух юм уу хоол бэлтгэхэд
зориулагдаагүй) суурилуулалтыг оруулаад ойролцоогоор 10,000 доллараас 20,000
гаруй долларын үнэтэй байдаг. Харин аж ажуйн болон үйлдвэрийн зориулалттай
саарал усны технологи нь зориулалтаасаа хамаарч өндөр үнэтэй байдаг.

Улаан малгай: Ахуйн болон аж ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх саарал усны


технологийг улсаас төсөвлөж хөнглөлттэй үнээр улс даяар түгээх

Хар малгай: Монгол улсын хувьд саарал усыг хэрэглээндээ нэвтрүүлэхэд аж


ахуйн нэгж болон ахуйн хэрэгцээнд одоогийн байдлаар хэтэрхий өндөр өртөгтэй
мөн анх 500 мянган хүнд зориулагдаж баригдсан нийслэл хот одоогоор 1,5 сая
гаруй хүн амтай. Тэрийг дагаад ч шугам хоолой, ариутгал татуургын механизмаар
ажиллах ёстой ачаалал нь гурав дахин нэмэгдэсэн гэсэн үг. Дээрээс нь нэмж
дурьдахад саарал усны нэмэлт хоолой байхгүй буюу бохир болон цэвэр усны
хоолой л дан ганц ихэнх барилга бүтээн байгуулалтад байдаг. Түүнчлэн цэвэр
усыг хэрэглэж ашиг орлого олж буй дийлэнх аливаа байгуулага, үйлдвэр, хувь хүн
нөхөн төлбөр эсвэл хариуцлага хүлээдэггүй.

Шар малгай: Сүүлийн үеийн барилгуудад нэмэлт хаягдал усны хоолой


суурилуулагдах болсон мөн бид хаягдал усны хоолойгүй ч саарал усны
төхөөрөмжийг ахуйн хэрэглээндээ нэвтрүүлэх бүрэн боломжтой.

Ногоон малгай: Хаягдал уснаас эрчим хүч гаргаж авах, борооны усыг
цуглуулаж ашиглах, саарал усыг хэрэглэж байгаа аж ахуйн нэгжүүдэд төрөөс
хөнгөлөлт үзүүлэх уриалга гаргах

Хөх малгай: МСС шиг буцалтгүй тусламжаар эсвэл төрөөс төсвийг нэмж
усны хэрэглээ өндөр салбартаа хаягдал усыг дахин хэрэглэх технологийг
суурилуулж, дүрэм журмыг суулгаж, хуульчлах. Мөн дараагийн шатанд ахуйн
хэрэглээнд буюу ард иргэддээ саарал ус хэрэглэхийн давуу тал, цэвэр усны
хомсдолын цогц ойлголт өгөх. Түүнчлэн цэвэр усыг зориулалтын бусаар их
хэмжээгээр хэрэглэсэн аливаа аж ахуйн нэгж, хуулийн итгэдэд өндөр татвар
ногдуулах.

Ашигласан эх сурвалж:

Wikipedia.org

Greywateraction.org

Ikon.mn

Montsame.mn

Lenntech.com

Barilga.mn

Researchgate.net

Academia.edu

You might also like