You are on page 1of 22

NOMADIC HERITAGE STUDIES

MUSEUM NATIONALE MONGOLI

НҮҮДЭЛЧДИЙН
ӨВ СУДЛАЛ
Tomus XXIII
Fasciculus 1-22

Улаанбаатар
2022 он
ГАРЧИГ

ЭРТНИЙ СУДЛАЛ
1. Ж.Баярсайхан, Б.Анхбаяр, Г.Анхсанаа, Ч.Энхтөр, Ц.Мөнхбат,
Л.Баярцэнгэл
БУГАН ХӨШӨӨН ДЭЭРХ ХҮНИЙ ДҮРСЛЭЛ 8

2. Т.Түвшинжаргал
ЭРТНИЙ АДУУНЫ ЯСАНД ИЛРЭХ УНАЛГА ЭДЭЛГЭЭНИЙ ШИНЖ
ТЭМДГИЙН СУДАЛГАА 20

3. Р.Мөнхтулга, Д.Амараа, Г.Бүрэнтөгс


ТАВАН ТОЛГОЙН РУНИ БИЧЭЭС 35
4. Ч.Баяндэлгэр, Ц.Одбаатар, Ж.Баярсайхан, Б.Цогтбаатар,
Л.Бүрэнтөгс, Ц.Эгиймаа, Дархан Кыдырали, Акедил Тойшанулы,
Олжас Шариязданов
ХАЯА ХУДАГИЙН ТҮРЭГИЙН ТАХИЛЫН ОНГОНЫ БҮТЭЦ 54
5. С.Хүрэлсүх, Б.Буян-Орших, Л.Бат-Оргил
МОНГОЛ АЛТАЙН НУРУУНААС ШИНЭЭР ИЛРҮҮЛСЭН
ХАДНЫ ОРШУУЛГУУД 70

6. Д.Содномжамц
УЙГУРЫН ҮЕД ХОЛБОГДОХ БАРИЛГЫН ДЭЭВРИЙН НЭГЭН
ЧИМЭГЛЭЛИЙН ТУХАЙД 88

ТҮҮХ СУДЛАЛ
7. Э.Сайнбилэг
XIII ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН БАЙЛДАН, ДАГУУЛЛЫН ТУХАЙ
ХОЁР СУРВАЛЖ 99

8. С.Өлзийбаяр
ЗАГВАР ТУГ БОЛОН ЧИНГИСИЙН ХАР СҮЛДИЙН САНГИЙН
НЭГЭН ЭХ 105

9. Ж.Наранчимэг
ДЭЭДИЙН АДУУ БУЮУ ДАРЬГАНГЫН СҮРЭГ 114

10. Б.Дашдулам
BOGD KHAAN’S RUSSIAN OVCHINNIKOV TANKARD:
ORIGINS AND OWNERSHIP 129
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

ТАВАН ТОЛГОЙН РУНИ БИЧЭЭС


Р.Мөнхтулга1, Д.Амараа2, Г.Бүрэнтөгс3

Abstract: Tavan tolgoi runic inscription. Between 1-10 April 2022, art researcher
D.Amaraa, as part of the “Agtana Khureet” project, realized the first documentation of
an Ancient Turkic Runic inscription in Tavan Tolgoi in Bayan bagh, Bayandelger soum,
Sukhbaatar aimag. The monument was discovered in March 2020 by Ya.Batjargal,
a herder from Bayan bagh, Bayandelger soum, and his wife N.Dulamjav and son
B.Buyanbat. In this article, we present the decoding and interpretation of the Tavan
Tolgoi Inscription for the first time. It is a 63 cm long, single-line inscription that
engraved on the surface of the rock facing upwards. It consists of 2 sentences of 29
letters and 7 words. Also around the inscription are about twenty tamgas, including
four variants of the ‘snake’ tamga. Text: amTRLvJWt vJWt wtamTRLvaNRv
wta NRvvJWtk ingj
wta
Transcription: yeg�n irkin orun a olurtïm a törtinč ay olurtïm a. Translation: I, Yegдn
Irkin sat on the seat. I sat in the fourth month. The Tavan Tolgoi Inscription imitates the
planning of the steles of Turkic and Uighur aristocrats. The vocabulary and typology
of letters in the text reflect the characteristics of the last quarter of the 8th century AD.
The tamgas may have been engraved by different people, but they are inextricably
linked to the inscription, and most of them were made together as one complex at one
time. The inscription may have been written in or after May 790 AD, but within that
year. The Tavan Tolgoi Inscription was written by an aristocrat of Tungra (aRhvf, 同
罗) tribe, whose title was Yeg�n Irkin. This monument is a “road inscription” that left
along the route from the Kherlen Valley through Dongoi Shiree to Ordos and then to
Chang’an, the capital of the Tang Dynasty

Удиртгал
Сүхбаатар аймгийн “Соёлын биет болон биет бус өв”-ийг бүртгэн
баримтжуулан судлан шинжлэх, сурталчлан таниулах зорилготой “Агтана
хүрээт” төсөл 2018 оноос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дэмжигдэн
эхэлсэн билээ. Тус төслийг 2022 оны 4-р сард үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд
урлаг судлаач Д.Амараа нутгийн иргэдээс сонссон аман мэдээнд үндэслэн эртний
руни бичгийн дурсгалыг шинээр илрүүлсэн ба цаашид мэргэжлийн судлаачаар
тайлж уншуулах, дурсгалыг таньж тогтоолгох чиглэлээр хамтран судалгааны
эргэлтэд оруулахыг зорьсон болно.
Газар зүйн байршил
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвөөс баруун зүгт 22 км зайтай Баян
багийн нутагт малчин Я.Батжаргалын хаваржаанаас хойд зүгт 4 км-т, тал дунд
1
БНТУ-ын Измирийн Катип Чэлэби Их Сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны
Факультетийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D)
2
Урлаг судлаач
3
Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан

35
ЭРТНИЙ СУДЛАЛ

сондгой Таван толгой хэмээх баруунаас зүүн тийш чиглэсэн байрлалтай, цувраа
дэл хадтай толгой оршино. Энэхүү Таван толгой нь өөр хоорондоо ойролцоогоор
80 м-ийн зайтай, орой дээрээ бага зэрэг ургаа хадтай намхан толгод бөгөөд
араараа (хойгуураа) баруунаас зүүн зүг уудам хөндий үргэлжилнэ. Энэхүү таван
цувраа толгойн дунд толгойн оройд, баруун урдаас зүүн хойш сунаж тогтсон, 6
м өндөр, 20 м өргөн боржин чулуун тогтоц бүхий хаданд цөөнгүй тамга тэмдэг,
эртний руни бичгийн дурсгал байна. (4-р зураг)
Сүхбаатар аймгийн нутгаас өмнө нь Эртний Түрэгийн үед холбогдох бичиг
үсгийн дурсгал Түвшинширээ сумын нутаг Донгойн Ширээ хэмээх газраас
илэрч байжээ (Мөнхтулга Р, Оосава Т., 2015:21-55). Харин Таван толгой хэмээх
газраас шинээр бүртгэгдсэн тус дурсгал нь Донгойн Ширээгээс урд зүгт 130
км-т байна. Боржин чулууны өнөөгийн харагдах байдал нь гадаргуу хэсгээрээ
цууралттай бөгөөд хаганд идэгдсэн байна. (1, 2-р зураг)
Таван толгойн дурсгалт газраас илэрсэн эртний руни бичээс, тамга
тэмдгүүдийг өмнө нь мэргэжлийн судлаачид таньж тогтоон судалгааны эргэлтэд
оруулсан тухай мэдээлэл огт байхгүй учир Монголын бичиг үсэг, тамга тэмдгийн
судалгааны түүхэнд шинээр бүртгэгдэж буй дурсгал болно.
Энэхүү бүс нутаг байгалийн өвөрмөц тогтоцтой хад чулуу ихтэй бөгөөд
руни бичгийн дурсгалтай толгойн баруун урд бэлд хоорондоо 6 м зайтай, 4 м-ийн
голчтой, дугуй хэлбэрийн цувраа гурван булш байна (3-р зураг). Тус толгойг
нийтэд нь Таван толгой хэмээн нутгийн малчид нэрлэж ирсэн бөгөөд тус тусын
оноосон нэр үгүй бололтой. Дээрх газраас баруун урд зүгт 2 км хэртэй өндөрлөг
Лүн толгой, Зүүн урд зүгт Хараат хэмээх нэртэй өндөрлөг газрууд байна. Таван
толгойн өвөр бэлээр нэг доор орших эртний булш оршуулгын дурсгал, тахилын
байгууламж арваад, бичгийн дурсгал, тамга тэмдэг цөөнгүй байгаа нь эртнээс
хүн суурьшин амьдарч байсны баримт юм. (3-р зураг)
Байрлал буюу зохиомж
Таван толгойн дундах толгойн өврийн хадны баруун талд, дээд хэсгээрээ
140 см, доогуураа 70 см өндөр, гонзгой хэлбэртэй хадны хойноос урагш налуу
дээд тэгш гадаргуу дээр руни бичээс буй. Бичээс бүхий гадаргуун урт 106 см,
өргөн 35 см. Бичээсийг хадны дээд гадаргуун уртын дагуу баруун ирмэгт ойрхон
бичжээ. Үсгийн толгой цөм ертөнцийн зүгээр баруун тийш, хадны баруун ирмэг
рүү харна. Бичээс хадны налууг дагаж хойд ирмэгээс эхлэн урагш үргэлжилнэ.
Бичээсний зүүн, баруун талууд, мөн урд буюу доод талд тамганууд сийлжээ.
Бичээстэй хадны хойд буюу дээд талд залган буй хадны дээд гадаргууд, бас энэ
тамгатай дээш харсан гадаргуун зүүн талд хана болон үргэлжлэх босоо хадны
баруун болоод дээд гадаргууд тамга байна. (5-р зураг)
Түрэг, Уйгурын үеийн зарим гэрэлт хөшөө, хадны бичээснүүдийн нэгэн
адилаар Таван толгойн бичээс, тамгануудыг нэгэн доор, нэгэн цагт, зориуд
төлөвлөн сийлсэн нь илэрхий байна. Бичээс тамганууд нь нэгэн цогц юм гэж
үзвэл тамгануудыг сийлсэн байдал, байрлалаас бид уг дурсгалыг үйлдсэн хүмүүс

36
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

аль хэсгийг эхэн буюу дээд, алийг нь адаг буюу доод хэмээн үзэж төлөвлөснийг
мэдэж болох юм. Бичээс, тамганууд сийлсэн гадаргуу нь гэрэлт хөшөөг бичээстэй
талаар нь дээш харуулан хэвтүүлсэн байдалтай юм. Өөрөөр хэлбэл бичээстэй
хадны дээд талд залган буй хадны гадаргуу нь бичээсний магнай тал болно.
Тэгээд ч хадны гадаргуу үүнээс урагш налсан байдалтай байна. Бас бараг бүх
тамганы толгой тал дээрээсээ эхэлсэн буюу адил чиглэлд байх атал бичээсний
үсгүүдийн толгой зүүн гар тийш харсан байна. Түрэгийн зарим хөшөөнүүдэд яг
ингэж бичээсийн мөрийг зүүн гараас баруун гар тийш үргэлжлүүлэх ба Түрэг,
Уйгурын ихэнх хөшөөдөд үсгийн толгойг зүүн гар тийш харуулдаг билээ.
Бичээсний хамгийн дээд талд тамгыг томоор сийлэх нь Эртний Түрэгийн
үеийн гэрэлт хөшөөний уламжлал бөгөөд Уйгурын үед ч үүнийг даган мөрдөж
байсныг Монголын нутаг дахь алдарт дурсгалуудаас бэлээхэн харж болно.
Түүнчлэн Түрэгийн хожуу үеийн Донгойн Ширээн цогцолборын гэрэлт
хөшөөд, мөн үеийн Талын хөшөөний тахилын онгоны хүн чулуу зэрэгт, голлох
язгууртнуудын тамгыг дээд хэсэгт нь томоор дүрслэхийн хамт бичээсний
хажуугаар бусад жижиг тамгануудыг дээрээс доош цувуулан сийлсэн байдгийг
ч энд дурдалтай. (Мөнхтулга Р, Оосава Т., 2015:42-46; Мөнхтулга нар, 2019:10-
12, 24, 26, 31-34).
Тиймээс энэ хадны бичээст Түрэг, Уйгурын язгууртны гэрэлт хөшөөний
уламжлалыг тусгасан нь, баримтлахыг оролдсон нь илэрхий байна.
Эх бичвэр
Дээрээс доош цохин сийлж бичсэн 63 см урт, нэг мөр бичээс болно. Нийт 29
үсэг, 7 үг бүхий 2 өгүүлбэрээс бүрдэнэ. Цагаан толгойн 18 үсэг хэрэглэснээс 4
эгшиг, 14 гийгүүлэгч буй. Эм үгийн n үсгийг
NRv k, n хоёр хувилбараар бичжээ. Үг,
өгүүлбэрийг таслан тусгаарлах “2 цэг” (:) тэмдгийн оронд a a үсгийг тавьжээ.
Үсгийн зурмын өргөн 0.2-0.4 см, гүн нь 0.2 см болой. Үсгийн хэмжээг m m
үсгээр жишээлбээс, өндөр 4.5 см, өргөн 2 см.(6-10-р зураг)
Сийрүүлгэ: amTRLvJWtvJWt wtamTRLvaNRv
wta vJWtk ingj
NRv wta
Үгийн галиг: yeg�n irkin orun a olurt�m a t�rtinč ay olurt�m a.
Орчуулга: Йэгэн Иркин ор суув би. Дөрөвдүгээр сард суув би.
Агуулга
Йэгэн Иркин цолтой хүн хэдэн сард ор залгаснаа дурсгал болгон бичсэн
байна. Анх энэ бичээсийг өнгөц уншихад “суув би” хэмээх үг нь энэ газар
нутаглаж суусан тухайгаа бичжээ гэхээр байв. Өөрөөр хэлбэл аяны хүн биш, энд
нутагласан хүн бичжээ гэж бодохоор байлаа. Гэтэл ямар нэгэн язгууртан угсаа
залгасан буюу зэрэг дэвшсэн тухайгаа бичсэн бололтой байна.
Бичээст хоёр ч удаа давтагдаж буй “olurt�m” буюу “суув би” хэмээх үг Түрэг,
Уйгурын үеийн бичээснүүдэд цөөнгүй тохиолдоно. “1. Суух; 2. Аж төрөх;
3. (Хаан, ябгу, шад гэх мэт хүн) сууринд суух, засаглах; 4. Байрлах; байр байрлах;
5. Оршин суух, нутаглах, суурьших” (Şirin, 2016:736) хэмээх утгууд байх ба

37
ЭРТНИЙ СУДЛАЛ

үүнээс манай бичээсний агуулгад нийцэх нь 3-рх нь болно. Учир нь энд “orun a
olurtпm a” буюу “ор суув би” хэмээсэн нь жирийн нэг суух, аж төрөн суух, цэрэг
цуух суух, нутаглах гэх мэт утгын аль нэгийг яавч заагаагүй бөгөөд гагцхүү
угсаа залгах буюу зэрэг дэвших гэх мэт ямар нэгэн дээд эрх мэдэлд хүрсэн
буюу түүнийгээ баталгаажуулсан хэмээх санаа байгаа нь тодорхой юм. Яг ийм
утга бүхий “olurtпm” буюу “суув би” хэмээх үг Күлтигин, Билгэ хааны гэрэлт
хөшөөний бичээсүүдэд хэд хэдэн удаа тохиолдоно. Тухайлбал Күлтигин, Билгэ
хааны бичээсүүдэд “t�ŋri t�g : t�ŋrid� : bolm�š : t�rk : bilg� : qaγan : b�dk� : olurt�m
:” “Тэнгэр мэт Тэнгэрдүр болгосон Түрэгийн Билгэ хаган эдүгээ суув би”, Билгэ
хааны бичээст “t�ŋri : yarl�qaduq �č�n t�rt yegirmi : yaš�mqa : tarduš : bodun : �z� :
šad : olurt�m :” “Тэнгэр зарлигласны учир арван дөрвөн насанд Тардуш иргэний
дээр шад суув би”, “m�n : toquz : yegirmi : y�l : šad : olurt�m :” “Би арван есөн жил
шад суув би”, “toquz : yegirmi : y�l : qaγan : olurt�m :” “арван есөн жил хаган суув
би” хэмээн гардгийг дурвал зохино.
“Orun” хэмээх үг руни бичгийн дурсгалд, тэр тусмаа эрх мэдэл бүхий ор
суудлын орыг заах утгаар анх удаа тохиолдож буй нь энэ болно. Турфанаас
олдсон, арай хожуу үеийн уйгур бичгийн дурсгалуудад энэ үг “орон газар”
хэмээх утгаас гадна “ор суурь”, “ор хэвтэр” хэмээх утгаар гарч байна. (ДТС,
1969:372; Clauson, 1972:233) Эртний түрэг хэлний толиудад:
“ORUN 1. орон: ol mẹni orundun turγurdï тэр намайг ор суудлаас босгов
(Кашгарын Махмуд II177); aṭa atï orn� oγulqa qalur эöгийн нэр суурь хөвүүнд
үлдмүй (Кутадгу билиг1511); k�n aj t�ηril�rniη t�n�g�l�g orn� наран саран
тэнгэрийн хоноглох орон(Тишаствустик24b8); 26. хаан ширээ: jẹm� mẹn kẹltim
ornuma olurdum би эргэн ирж хаан ширээнээ суув (Турфаны түрэг эх IIА74).
◊ orun jurt хоршоо үг орон газар: burqanlarn�η toγγuluγ bẹlg�rg�l�g orun� jurt�
бурханнугуудын төрөхүй тодрохуй орон газар (Алтан гэрэлт 46119); orun ornaγ
хоршоо үг1. орон: buluη j�ηaq orun ornaγ ẹrm�z зүг чиг, орон газар үгүй (Уйгур эх
I 126); 2. хаан ширээ, сэнтий: jeti altunluγ taγ ičint� orun ornaγ tutm�šlar тэд долоон
алтан уулнаа хаан ширээ босговой (Алтан гэрэлт 50915); orun t�š�k хоршоо үг ор
хэвтэр: aš ičk� ton kẹdim orun t�š�k … ẹd tavar � � tap�nṭ�m хоол унд, дээл хувöас,
ор дэвсгэр, ... эд таваарын тул дагав би(Алтан гэрэлт 6133)”(ДТС, 1969:372)
“orun (oron) угтаа ‘газар’ бөгөөд тодруулбал ‘өндөр газар, хаан ширээ’
болно; үүний эхнийх нь yй:r orun хэмээх хэллэгээс, хоёрдох нь linxwa
orun‘лянхуа суурин’*4хэмээх хэллэгээс тодорхой мэдэгдэнэ; түүнчлэн ornïnta:
‘(алив) оронд’ хэмээх хэллэгт хийсвэр утгаар хэрэглэсэн байна” (Clauson,
1972:233) хэмээн тайлбарлажээ.
Монголын нутаг дахь руни бичгийн бага дурсгалуудаас “olur-” “суу-” хэмээх
үйл үндэс бүхий үгийг хайн үзвээс төдий л олонгүй, Баянхонгор аймгийн Галуут
сумын Дунд Цохиотын I(Баттулга, 2020:133), Говь-Алтай аймгийн Бигэрийн
*
Ордосын Аржайн сүмт агуйн ханан дээрх Юань улсын үеийн монгол бичээснээ yučin tabuduγar
burqan erdenit� linqua-yin saγurin-dur sayi:tur saγu:γsan qutuγtu erket� aγulas-un qaγan-u maγtaγal
гэж буй. (Tumurtogoo 2006: 42)

38
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

I(Баттулга, 2020:172), Зүрийн овооны (Владимирцов, 1915; Кляшторный,


1978:154; Шинэхүү, 1977:117; Аззаяа 2020:15; Баттулга, 2020:239) бичээснүүдэд
тус тус тохиолдож байна. Гэвч эдгээр нь цөм “нутаглан суух” гэсэн утгатай
байна.
“orun a olurtпm a” хэмээхийг зүгээр л “орон газар суув би” хэмээн орчуулж
болох биш үү хэмээн асууж бас болох л юм. Гэвч ийм утгаар бичсэн бол 1-рт
“газар орон” хэмээх утгатай “yer” хэмээх үгийг хэрэглэж болох байв. Түрэг,
Уйгурын үеийн руни бичгийн дурсгалуудад газар орныг энэ үгээр түлхүү
илэрхийлдэг. 2-рт “газар орон” хэмээх утгаар орсон байлаа гэхэд “orun a olurtпm
a” нь ердөө л “газарт нутаглав би”, “оронд нутаглав би” хэмээх төгс бус өгүүлбэр
болно. Өөрөөр хэлбэл “газар орон” хэмээх утгатай үгийн өмнө заавал ямар нэгэн
тодотгол байх учиртай. Ямар газар орон бэ гэдгийг нь эс заавал энэ өгүүлбэрийн
утга тун ойлгомжгүй болох юм.
Үсэг зүйн онцлог
Таван толгойн бичээсний эр үгийн T T үсгийн хэлбэр нь VIII зууны дундаас
хойших үеийн тиг болно. Эм үгийн n үсгийг о n хоёр хувилбараар бичжээ.
Тодруулбал ngj yeg�n, k i irkin хэмээх хоёр үгийн эцсийн n гийгүүлэгч n
хэлбэртэй байх ёстой атал ngj yeg�n хэмээх үгэнд хэлбэрээр бичсэн байна. Энэ
нь хальт харахад z үсгийн хэлбэртэй төстэй боловч чухамдаа бол n n үсгийн
урвуу хувилбар дүрс буюу “зеркальный аллограф” болно. Тэгээд ч энэ үгийн
эцсийн гийгүүлэгчийг z болгон уншвал irkiz хэмээх, Эртний Түрэг хэлний
дурсгалуудад урьд хожид хаа ч тохиолдож байгаагүй үгийг “шинээр үүсгэх”
болно. Руни бичгийн дурсгалд тодорхой нэг үсгийг ийнхүү урвуу хувилбарын
хамт бичих ёс Түрэгийн үед ч байсан ба энэ нь хожмын Енисейн бичээснүүдэд
уламжлагджээ. (6-10-р зураг)
Хэлний онцлог
Таван толгойн бичээсийг Эртний Түрэг, Уйгурын бичгийн хэлээр бичсэн
байна. Хэдий хоёрхон өгүүлбэр, цөөн хэдэн үгтэй боловч “ор суурь” хэмээх
утгатай orun хэмээх үгийг агуулж буйгаараа Түрэг, Уйгурын үеийн руни
бичгийн дурсгалуудаас үгийн сангийн хувьд онöгой хэмээн хэлж болно. Yeg�n,
irkin, olurt�m, t�rtinč, ay хэмээх бусад таван үг нь Түрэг, Уйгурын үеийн руни
бичгийн дурсгалуудад олонтоо тохиолддог, утга ба хэлбэрийн хувьд тайлбар үл
нэхэх, сайтар танигдсан үгс болно. Дээр дурдсанчлан orun хэмээх үг IX зуунаас
хойших уйгур бичгийн дурсгалд тохиолддог бөгөөд Таван толгойн руни бичээст
ийнхүү гарч буйгаас үзэхэд лавтайяа Уйгурын төр улсын үеэс “ор суурь” хэмээх
утгаар хэрэглэгдэх болсон мэт байна.
Тамга
Бичээсний эргэн тойронд нэлээд хэдэн төрлийн, хамгийн багадаа хориод
тамга буй. Бүрэн тоог гаргаж завдсангүй ба сайн нягталбал өөр олон тамга
нэмэн олдохоор байна. Эдгээр нь цөм бичээстэй ямар нэгэн байдлаар холбоотой
бөгөөд ялангуяа бичээснээс ойр буй тамгануудыг бичээсийг бичих үед сийлсэн
нь эргэлзээгүй юм. Тамгануудыг зүүн дээрээс эхлэн дугаарлав.
39
ЭРТНИЙ СУДЛАЛ

1-р тамга. “Толгойдоо нартай могой” тамга. Бичээсний магнайд буюу


хамгийн дээд талд буй. Эндэх тамгануудаас хамгийн чухал байршилд буй нь
болно. Цагиргийг зүүн талд нь залган дүрсэлсэн байна. Хэмжээ 13.7х15 см.
Зураасны өргөн 0.3-0.8 см.
2-р тамга. “Эширийн баруун гар тийш харсан янгир” тамга. 1-р тамгын
баруун гар талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд буй хадны баруун зүг харсан
талд сийлжээ. Хэмжээ 16х14 см. Зураасны өргөн 0.5-1 см.
3-р тамга. “Орой нь дээшээ харсан гурвалжин” тамга. Мөн 1-р тамгын
баруун гар талд буй хадны дээш харсан талд сийлжээ. Хэмжээ 10х8 см.
1-3-р тамга буюу энэ 3 тамгыг бичээсний магнайн тамга гэж
үзэж бас болно.
4-р тамга. “Цогнойсон могой” тамга. Бичээсний зүүн гар талд буй.
5-р тамга. Доороо нэмэлт тэмдэг бүхий “Эширийн зүүн гар тийш харсан
янгир” тамга. 4-р тамгын доор залган буй. Хэмжээ 12х6.7 см. Зураасны өргөн

дунджаар 0.5 см.


6-р тамга. “Хоёр үзүүртээ дэгээтэй саран” тамга. 5-р тамганы баруун гар
талд, янгирын эврийн үзүүрт залгаатай буй. Хэмжээ жижиг.
7-р тамга. Дээр доороо нэмэлт тэмдэг бүхий “наран тамга”. Бичээсний
баруун гар талд хамгийн дээр буй.
8-р тамга. “Эширийн янгир” тамга. 7-р тамгын баруун доор буй.
9-р тамга. “Дээрээ нартай могой” тамга. Бичээсний магнайн
тамгынхаас сүүл нь илүү урт. Цагариг нь эгц дээр нь байх ба их биетэй нь
зураасаар холбожээ.
10-р тамга. “Толгой дээрээ гурвалжинтай могой” тамга. 9-р тамгын
зүүн доод талд буй.
11-р тамга. Бичээснээс доош багадаа 4 тамга байгаа нь гарцаагүй боловч
хадгалагдсан байдал сайнгүй тул дүрсийг нь оноон тогтооход амаргүй байна.
Тэдгээрийн нэгийг, бичээсний хамгийн сүүлийн үсэгтэй залгуулан сийлсэн
бололтой, Түүнийг Уйгурын үеийн хадны бичээснүүдэд маш их тохиолддог
“буруу эргэсэн хөлтэй саран” тамга байна гэж үзлээ.
12-р тамга. 11-р тамгын зүүн доор “дээрээ тотготой саран” тамга бий
бололтой.
Бичээст хадны зүүн гар талын хаднуудад, арай зайтай газар бас хэд хэдэн
тамга байна. Тэдгээрийг тоймлон дурдвал:
13-р тамга. Бичээсний дээд талд буюу хойд зүгт 58 см-т “хөлтэй наран”
тамга буй. Хэмжээ 18х15 см.
14-16-р тамга. 3-р тамга буюу “гурвалжин” тамганаас баруун тийш 34 см-т
янгирын 3 дүрс буй. Хэмжээ 40х35см, 12х11 см, 14х9 см. Одоогоор 3 янгирын
дүрс мэдэгдэх бөгөөд бусад нь нэлээн элэгдэж ор мөр төдий болжээ.
40
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

17-р тамга. “Гурван хөлтэй янгир” тамга. Бичээс бүхий хадны баруун
гар тал дахь эгц хадны зүүн гар тийш харсан талд байна. Хэмжээ 11.7x10.3 см.
Зураасын өргөн 0.6-1.1 см.
18-р тамга. 14-р тамгын доор толгой нь баруун гар тийш харсан янгирын
дүрс буй.
19-20-р тамга. Бичээс бүхий хадны гадаргуугаас дээш 170 см өндөрт, хадны
баруун тийш харсан эгц хэсэгт хоёр “янгир” тамга байна. Хэмжээ 12х11 см, 11х8
см.(6-10-р зураг)
Таван толгойн бичээсний эдгээр тамганууд нь Түрэгийн хожуу улс, Уйгурын
үеийн дурсгалуудад цөөнгүй тохиолддог тамганууд юм. Эдгээрээс голлох
төрлийн тамгануудыг тусад нь авч үзье.
“Могой” тамга. Бичээсний аль хэсэгт байрласан, хэр зэрэг томоор сийлсэн
зэргийг шалгуур болгож эдгээр тамгануудыг харьцуулан үзвэл уг дурсгалыг
үлдээгсдийн хувьд хамгийн чухал эрхэм тамга нь “могой” тамга байжээ гэхээр
байна. Могой тамганы , , , хэмээх дөрвөн ч хувилбар лавтайяа
бий нь тодорхой байна.
1-3-р тамга хэдийгээр гурвуул бичээсний дээд буюу магнай хэсэгт буй
боловч байрлах төвшин нь өөр өөр болно. Өөрөөр хэлбэл эдгээрийг нэг хавтгайд
дүрслээгүй байна. 1-р тамга буюу “толгойдоо нартай могой” тамга нь
бичээсний яг харалдаа дээр байна. Гэтэл 2-р тамга буюу “Эширийн баруун гар
тийш харсан янгир” тамга нь хэдий 1-р тамгаас том боловч түүнийг хадны
баруун тийш харсан тал дээр сийлжээ. Эгц дээрээс нь харахад 3-р тамга буюу
“орой нь дээшээ харсан гурвалжин” тамгыг 1-р тамгатай зэрэгцүүлсэн
мэт харагдах боловч нэгийг нь бичээстэй ижил төвшний хадан дээр нөгөөг нь
түүнээс дээших хадан дээр, сийлсэн байна. Тиймээс 1-р тамга бичээсний эргэн
тойронд буй тамгануудаас хамгийн “чухал” нь болно. Энэ нь бичээст нэр гарч
буй Йэгэн Иркиний тамга байх ихээхэн магадлалтай.
“Янгир” тамга. Таван толгойн бичээст Түрэгийн хожуу улсын үед төрийн
эрх барих ургийн сүр хүчний бэлгэдэл болж байсан “Эширийн янгир” болон
түүнтэй төрөлсөх хувилбар тамганууд буй нь тун сонирхолтой байна. Энэ
тамгын нэг хувилбар болох “Эширийн баруун гар тийш харсан янгир”

тамгыг бичээсний магнайд 1-р тамга буюу “толгойдоо нартай могой”


тамгын хажууд, дарааллын хувьд “орой нь дээшээ харсан гурвалжин” тамгын
өмнө байрлуулсан мэт боловч бичээсний эгц дээрээс үл харагдах ба үүний
хувилбар тамгануудыг ч ямагт өөр нэг тамганы доор сийлсэн байгаа нь эрхгүй
анхаарал татна. Тухайлбал бичээсний зүүн гар талд 5-р тамга буюу доороо
нэмэлт тэмдэг бүхий “Эширийн зүүн гар тийш харсан янгир” тамгыг 4-р

тамга буюу “Цогнойсон могой” тамгын доор, бичээсний баруун гар талд
“жинхэнэ Эширийн янгир” тамга гэж болох тамгыг дээр доороо нэмэлт

41
ЭРТНИЙ СУДЛАЛ

тэмдэг бүхий “наран тамга”-ын доор сийлжээ. Түүнчлэн “гурван хөлтэй янгир”
, болон бусад “янгир” тамгануудыг бичээснээс зайдуу, ангид тусдаа хаднаа

дүрсэлсэн байгаа нь бичээс тамга бүхий энэ цогцолборын хувьд эрэмбэ зэрэг нь
хоёрдугаарт буйг харуулж байна.
“Гурвалжин” тамга. Үүний нэгэн хувилбар болох “орой нь дээшээ харсан
гурвалжин” тамгыг хэдийгээр өөр хаданд, “янгир” тамгын дараа сийлсэн
боловч ийнхүү бичээсний магнайд нэлээн томоор дүрсэлсэн нь энэ тамгыг бас
л хүндэтгэн үзсэний илрэл бололтой. Гэвч энэ тамга болон үүний өөр хувилбар
одоогоор мэдэгдэхгүй байна. 10-р тамга буюу “толгой дээрээ гурвалжинтай
могой” тамга нь “гурвалжин” ба “могой” тамгын нийлбэр ( + = )
байж болох юм.
Он цаг
Дээр дурдсанчлан Таван толгойн бичээсний үсэгзүйн болон хэлний онцлог
нь үүнийг Уйгурын үед бичсэн гэдгийг тодорхой зааж байна. Бичээс, тамгыг
сийлсэн оныг энэ дурсгалд бичээгүй мөртөө сарыг нь дурдсан нь цаг хугацааг
тодруулах аятай сэжим болж байна. Тиймээс бид юуны өмнө, бичээч нь юуны
учир оныг бичихийг чухалчлалгүй зөвхөн сарыг дурдав гэдгийн хариуг хайх нь
зөв болов уу.
4-р сар гэдэг нь зуны тэргүүн сар бөгөөд өнөөгийн тооллоор ерөнхийдөө 5-р
сар болно. Тэгэхээр тухайн үед Монголд зуны тэргүүн сард юу болдог, ялангуяа
улс төрийн ямар үйл явдал өрнөдөг байсан тухай мөшгөвөл сонин үр дүн гарах
ёстой. Түрэг, Уйгурын үеийн руни бичгийн дурсгалуудад 4-р сарыг маш цөөн
дурддаг. Жишээлбэл Могойн Шинэ Усны бичээст “Дөрөвдүгээр сарын шинийн
есөнд хатгалдав би, цавчилдав би” гэж байна. (Ramstedt, 1913:18-19; Orkun
(1936) 1994:168; Малов,1959:35; Moriyasu, 1999:179, 183, 187; Kamalov 2003:83;
Базылхан, 2005:133; Şirin User, 2009:475; Mert, 2009:228, 234; Ölmez, 2012:269;
Şirin, 2016:652).
Сарыг нь бичсэн мөртөө жилийг нь дурдаагүйгээс үзэхэд бичээчид сар нь л
чухал байсан бололтой. Дөрөвдүгээр сар болбоос зуны эхэн сар болой. Бичээст
дурдсанчлан “ор суух” ёслол нь дөрөвдүгээр сард буюу зуны тэргүүн сард
болжээ.
Уйгурын үеийн хэрэг явдлыг тэмдэглэсэн хятад сурвалжийн, тодруулбал
“Тан улсын хуучин бичиг” (舊唐書)-ийн мэдээгээр бол 790 онд, билгийн улирлын
морин жилийн 4-р сард Уйгурын Жүнжэнь хаан (忠貞可汗)-ы хүү хаан ширээнд
өргөмжлөгджээ. (Mackerras, 1972:100) Мөн 821 оны 5-р сард буюу билгийн
тооллын үхэр жилийн 4-р сард Уйгурын Чүндэ хаан (崇德可汗) t�ngri(d�) uluγ
bolm�š k�čl�g bilge qaγan цолтойгоор их ор сууж байжээ. (Mackerras, 1972:114;
Батсүрэн, Мөнхтулга., 2017:200) Түүнчлэн Уйгурын нэг бус хаан мөн сард үгүй
болж байсан нь хуйвалдагч этгээдүүд хааныг хороосон даруйдаа шинэ хааныг
өргөмжлөхөөр төлөвлөдөг байсантай холбоотой бололтой.

42
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

Хожмын XII-XIII зууны үеийн монголчууд зуны тэргүүн сарыг эрхэмлэдэг,


ялангуяа энэ сарын улаан тэргэл өдрийг бэлгэт сайн өдөр хэмээн үзэж тахилга
хурим үйлддэг байсныг бид түүхэн сурвалжуудаас мэдэх билээ. (Болдбаатар,
2010:49-52) “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр бол эртний монголчууд энэ
өдөр “хуримлалд”-даг (§81), орд “нүү”-лгэдэг (§118), “туг сац”-даг(§193) байжээ.
(Rachewiltz, 1972: 31, 48, 100-101) Эртний тахилгат газар дахь байгалийн нуур
болон хааны ордны хиймэл нуурын мандалд наран саран зэрэгцэн тусах үест
тахилга үйлдэж хуримладаг байсан ёс бүр Хүннү гүрний үеэс эхтэй гэдэг билээ.
(Энхтур, 2021:7, 30) Өөрөөр хэлбэл Уйгурын үед ч “ор суух” хэмээх ийм эрхэм
чухал ёслолыг зуны тэргүүн сард үйлддэг байсан бол чухам сонгон тааруулдаг
байсан өдөр нь “арван зургааны улаан тэргэл өдөр” ч байж мэдэх юм.
Таван толгойн бичээсний он цагийг тодруулахад нэмэр болох өөр нэгэн зүйл
баримт нь бичээсний хамт буй тамганууд болно. Ялангуяа тамгануудыг хэрхэн
хослуулсан, аль тамгыг хаана байрлуулсан бэ гэдэг бидэнд чухал баримжаа зааж
магадгүй байна. Өнгөц харахад бичээсний магнайд энэ гурван
тамгыг хамтад нь тод томруунаар сийлэн залсан мэт боловч үнэндээ “Эширийн
баруун гар тийш харсан янгир” тамгыг тусдаа буй өөр хаданд баруун тийш
харуулан сийлсэн тул эгц дээрээс үл харагдана. Бас “орой нь дээшээ харсан
гурвалжин” тамга эгц дээрээс харагдах боловч түүнийг мөн л өөр хаданд
сийлсэн байна. Түүгээр үл барам, бичээс бүхий хаднаа “могой” тамганы
хувилбаруудыг өөр бусад тамгануудтай хослуулсан мэт байх боловч “могой”
тамганууд тоо ба хэмжээгээр хамаагүй илүү байна. Энэ нь “могой” тамгатнууд
бусад холбоотнуудтайгаа эрх зэрэг ижил боловч тэднийг өөрсдөөсөө илэрхий
түлхэж чадахааргүй байсан аргагүй байдлыг харуулж байх мэт. Өөр нэг сонин
зүйл бол энд Уйгурын тамга болох “буруу эргэсэн хөлтэй саран” тамгыг
нэлээд болхи байдалтайгаар бараг хамгийн доор сийлсэн явдал юм. Энэ тамга нь
төрийн эрх барих Яглахар урагт хамаарах тамга бөгөөд Уйгурын төр Эдиз
ургийн мэдэлд орохоос өмнөх үеийн хаадын гэрэлт хөшөөний мэлхий суурь,
мөн үеийн “замын бичээс” бүхий хад зэрэгт сийлээтэй байдаг чухал баримтын
нэг болно. (Мөнхтулга, 2018a:499; Мөнхтулга, 2018b:1106) Энэ нь Яглахарын
Баянчур, Бөгү, Тун Бага зэрэг хүчирхэг хаадын үе нэгэнт өнгөрчхөөд байсан ба
Яглахар ургийнхны эрх мэдэл нэр төдий байсныг илэрхийлэх мэт байна. Бас
хэрэв энэ бичээсийг сийлэх үед Эдиз ургийнхан засгийн эрхэнд байсан бол
Эдизийн тамгыг сийлэх байсан биз ээ. Ийм тамга бүхий бичээс 2017 онд
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их Нартын хаднаас анх олдсон
билээ. (Munkhtulga, 2017)
Яглахар ургийн эрх засаг доройтсон ба Эдизийнхэн хараахан төрийн
эрхэнд гараагүй, эгзэгтэй будлиантай тийм нэгэн үе бол 790 он болно. Мөн онд
Тун Бага хааны хүү Жүнжэнь хаан (忠貞可汗)-д бага хатан буюу Тан улсын
алдарт жанжин Пүгү Хуайэнь-ий ач охин хор өгч хөнөөжээ. Оронд нь хааны
дүү ширээнд суув. Ихэс сайд нар ордныхонтой нийлэн шинэ хааныг хороожээ.

43
ЭРТНИЙ СУДЛАЛ

Улмаар 790 он, морин жилийн зуны тэргүүн 4-р сард Жүнжэнь хааны 15, 16
настай хүү Ачуо их ор суужээ. (Mackerras, 1972:100, 105) 790-791 онд Уйгурын
цэрэг Бэшбалыкт Төвд, Карлукийн цэрэгт ялагдаж Торгон замыг төвөдүүдэд
алдав. (Малявкин, 1992:215) Ачуо буюу Фэнчэн хаан (奉誠可汗) үгүй болсонд
795 онд сайд Кутлуг хаан ширээнд өргөмжлөгджээ. Тэр цагаас хойш Уйгурын
төрийг Эдиз ургийнхан мэдэх болов. (Mackerras, 1972:107)
Дээр өгүүлсэн цаг төрийн нөхцөл байдал, Таван толгойн бичээсийг 790 оны
5-р сард Фэнчэн хаан их ор сууснаас хойш бичсэн байж болзошгүйг харуулж
байна.
Бичээч
Бичээсийг бичсэн буюу бичүүлсэн хүн нь Йэгэн Иркин /yeg�n irkin хэмээх
нэр цолтой хүн байна. Энэ хүний нэртэй маш төстэй Тун Йэгэн Иркин хэмээх
нэр цол, мөн “дээрээ сартай могой” , “Эширийн янгир” тамгын хамт
Чойрын гэрэлт хөшөөнөө буй.(Малов 1936; Кляшторный 1969: 46; Кляшторный,
1971:254; Кляшторный, 1980:96-97; Sertkaya, 1996:5; Базылхан, 2005:127;
�z�nder, 2006:113; Suzuki, 2009:421; Şirin User, 2009: 467; Кормушин, 2011:202,
213; �lmez, 2012:211; Şirin, 2016:643; Баттулга, 2020:197) Бас Йэгэн Иркин
хэмээх нэр öол Тайхар чулууны бичээст гардаг хэмээх (Aydın 2017: 5) боловч
одоо ихэд бүдгэрч баларсан тул байна хэмээн баттай хэлэхэд эргэлзээтэй юм.
(Аззаяа, 2007b:71)
Таван толгойн бичээст нэр гарах энэ хүн Есөн Огузын нэг болох Тунра
(aRhvf; 同罗) аймгийн иркин цолтон байна. Учир нь Чойрын хүн чулуун дээрх
бичээсний хажууд сийлсэн “Эширийн янгир” тамгын хажууд сийлсэн
“толгой дээрээ сартай могой” , мөн Улхын булангийн тахилын онгоны гэрэлт
хөшөөний мэлхий суурийн нэг бөөрөн дээрх “могой” тамга Тунра аймгийн
тамга болохыг манай судлаачид хэдийнээ тогтоосон билээ. (Батболд, 2017:174)
Түүнчлэн энэ Таван толгойн “могой” тамганы хувилбарууд Түрэг, Уйгурын
үеийн төрөл ондоо хэд хэдэн дурсгалд хадгалагдан үлдсэн байдгийг дурдах
хэрэгтэй. (Пэрлээ, 1976:168-176; Баттулга 2005a; Аззаяа, 2007a; Самашев нар
2010:27)
Тунра (aRhvf) аймгийн нэр Kүлтигин, Билгэ хаан, Тоньюкукийн гэх мэт
Түрэгийн хожуу улсын үеийн бичээснүүдэд тус бүр нэг удаа, Тариатын бичээст
хоёр ч удаа гарах (Şirin, 2016:244)тул тухайн үеийн Монголын нутаг дахь улс
төрийн хэрэг явдалд идэвхтэй оролцдог байсан бөлөг хэмээн үзэж болно.
Түрэгийн байнгын өрсөлдөгч, хүчирхэг дайсан Огузын талд ямагт байж эрс
ширүүнээр дайтан тэмцэж байв.
Улс тусгаарлахаар эрслэн боссон Түрэгийн Элтэриш Кутлуг-ийн цэргийг
дарахын тулд 680-аад оны сүүлээр Тан улс өмнөөс нь, Есөн Огуз хойноос,
Хятан зүүнээс довтлон сөнөөхөөр үгсжээ. Энэ хэрэгт Есөн Огузын хаан Тан
улс ба Хятаны зүг тус тус нэр бүхий элч нарыг илгээжээ. Тоньюкукийн гэрэлт
хөшөөний бичээст өгүүлсэнчлэн Есөн Огузаас Хятанд зарсан элч нь Тунра
аймгийн Сэм хэмээх хүн байжээ. (Батсүрэн, Мөнхтулга., 2017:137-138)
44
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

Капаган хааны үед, 715 онд Түрэгийн цэрэг Огузтай нийт таван удаа
тулалдсан байна. Тэр таван тулааны нэгд нь Тунра аймагтай хатгалджээ.
(Батсүрэн, Мөнхтулга., 2017:153) Kүлтигиний болон Билгэ хааны бичээст
өгүүлснээр бол энэ тулаанд Капаган хааны хүү Тунга Тэгиний хойлгын учир
Тунра-ийн нэг ургийн арван баатрыг“өсөл өсөн хясал хясаж” хороосон байна.
Үүний өмнөх жил нь буюу 714 онд Бэшбалык хотын төлөөх тулаанд Тунга
Тэгин амиа алджээ. (Мөнхтулга, 2018:493, 500) “Тан улсын хуучин бичиг” (舊唐
書)-т, Капаган хаан зарлиг болруун Инэл хаан, Тунга Тэгин хэмээх хоёр хүүгээ
хүргэн Хуоба Элтэбэр Шад Ашиби-ийн хамт шилдэг морьтноор Бэшбалык
хотыг бүслэн байлд хэмээсэн гэжээ. Бэшбалыкийг сахигч, Тан улсын жанжин
Гуо Чяньгуань (郭虔瓘) цайзын хаалгыг хаан хотыг хамгаалж байв. Тэрбээр
гэнэтийн дайралтаар Тунга Тэгинийг олзолж цайзын өмнө толгойг нь авчээ.
(Toğan et al, 2006:279-282; Taşağıl, 2021:395)
Түрэг бичээснүүдэд гарах Тунра (aRhvf) нэр хятад сурвалжууд дахь Тун-луо
(同罗) мөн хэмээх саналыг хамгийн анх Ф.Хирт дэвшүүлсэн бололтой. (Hirth,
1899:36)
Түрэгийн үеийн тухай өгүүлсэн хятад сурвалжид Тунра аймгийн нэр бусад
аймгуудын нэрийн хамт хэрхэн тэмдэглэгдсэнийг зэрэгцүүлэн үзье:
“Туул голын умардад Пүгү, Тунра, Уйгур, Байырку, Фүло аймгууд ...” (Liu
Mau-tsai,1958:127)
(605 он) “Пүгү, Тунра, Уйгур, Байырку, Фүло” (Liu Mau-tsai, 1958:350)
(628 он) “Уйгур, Байырку, Эдиз, Тунра, Пүгү, Си зэрэг томхон аймгууд нь
...” (Liu Mau-tsai, 1958:355)
(629 он) “Тунра, Пүгү, Уйгур, Сеяньто” (Liu Mau-tsai,1958:324)
(629 он) “Байырку, Пүгү, Тунра аймгууд ...” (Liu Mau-tsai,1958:194)
(630 он) “Уйгур, Пүгү, Тунра, Изгил, Эдиз болон бусад аймгууд ...” (Liu
Mau-tsai, 1958:351)
(641 он) “Тунра, Пүгү, Уйгур, Мохэ, Си”(Liu Mau-tsai,1958:242)
(646 он) “Уйгур, Байырку, Тунра, Пүгү, Долангир, Изгил, Эдиз, Циби, Децзе,
Хунь, Хусе зэрэг Тэлэ-ийн арван нэгэн аймаг ...”(Liu Mau-tsai,1958:243)
(716 он) “Уйгур, Тунра, Си, Байырку, Пүгү зэрэг Түрэгийн таван аймаг ...”
(Liu Mau-tsai,1958:259)
(720 он) “Тунра, Байырку болон Есөн овгийн бусад бөлгүүд ...” (Liu Mau-
tsai,1958:327)
(756 он) “... хилийн Тунра, Пүгү-ийн 5000 морьтон ...” (Liu Mau-tsai,1958:277)
605-756 оны хоорондох цаг хугацаанд хамаарах эдгээр мэдээнүүдэд Тунра
аймгийн нэрийг ямагт Пүгү аймгийн нэртэй хамт бичсэн байна. Түүнчлэн Уйгур,
Эдиз, Изгил, Байырку, Си аймгуудын нэрийг ч өмнө хойно нь зэрэгцүүлэн
бичсэн байгаа нь угсаа төрлийн хувьд болоод газар орны тухайд ойр байсны
тусгал хэмээн үзэж болно.
45
ЭРТНИЙ СУДЛАЛ

Түрэгийн үед Пүгү, Тунра, Уйгур, Байырку, Фүло аймгийн тэргүүнүүд


“иркин” цол зүүдэг байсан хэмээх мэдээ бий. (Liu Mau-tsai, 127, 350) Түүнчлэн
Тунра аймгийн тэргүүн “элтэбэр” цолтой байсан тухайд “Цзычжи тунцзянь”-
д““Чжэнь-гуань”-ий 20-р он 12-р сарын ү-инь өдрөө (647.II.1) Тангийн эзэн
хааны ордонд уйгуруудын элтэбир Түмидү, Пүгү аймгийн элтэбир Гэлань
Баянь, Долангир аймгийн эркин Мо,Байырку аймгийн элтэбир Цзюэлиши, Тунра
аймгийн элтэбир Шицзянь чо, Сыцзе аймгийн тэргүүн Усуй, түүнчлэн Хунь,
Хусе, Сицзе, Эдиз, Циби, Бай Си (Цагаан Си) аймгийн тэргүүнүүд ирэв” хэмээн
өгүүлжээ. (Малявкин, 1980:114)
Судлаач А.Камалов “Нүүдэлчин аймгуудын тэргүүнүүдийн, нэлээд түрүү
үеийн шинж бүхий “сылифа” (элтэбэр), “сыцзинь” (иркин) цолууд VIII-IX зууны
уйгуруудын тухай Тангийн эх бичвэрүүдэд тохиолдохгүй байгаа нь сонирхолтой
байна. Эдгээр нь үгүй болсон нь “тутук” цолоор солигдсонтой холбоотой нь
тодорхой юм. Уйгурын үед “элтэбэр”, “иркин” цол нь Уйгурын төрийг нэр
төдий дагасан боловч газар нутаг нь Уйгурын хаант улсын бүрэлдэхүүнд
ороогүй удирдагчидтай харилцахад хэрэглэгдсээр байжээ. Уйгуруудаас хараат
байсан Енисейн хиргисүүдийн тэргүүн IX зууны эхээр Уйгурын хаанаас Билгэ Тун
Иркин цол хүртэж байжээ. Иркин цолыг мөн л уйгуруудад дагаар орсон Хятаны
тэргүүнүүд зүүж байв. Ямар боловч “иркин” нь IX зуунд Хятаны хамгийн
дээд цолуудын нэг байжээ”гэсэн байна (Камалов, 2001:129). Гэтэл Уйгурын
үеийнх гэдэг нь тодорхой бичээснүүдэд “иркин” цол нэг бус тохиолдож байна.
Тухайлбал Ямаан Усны V бичээст “uluγ irkin bitidim” “Улуг Иркинби бичив”
(Баярхүү, 2007:45), Дэл уулын IV бичээст “... irkin bolmad�m�z : abqa k�ltimiz” “...
иркин болсонгүй бид. Авд ирэв бид” (Баттулга, 2005b:152; Баттулга, 2020:219)
хэмээн бичжээ. Тиймээс доор хаяж Уйгурын эхний хаадын үед “иркин” цол
хүчин төгөлдөр, хүндтэй эрхэм байсаар байжээ гэж болно.Түүнээс гадна, Уйгур
Тунра хоёр аймаг хэзээнээс “хэлхээ бэхтэй”, нэр хамт дурдагдах төрөл аймаг
байсны5฀ дээр Тунра-ийн нутаг Сэлэнгэ ба Туулын саваас Ордос, цаашлаад Тан
улсын нийслэл хүрэх замд хөндөлдөн байсан тул газар нутаг нь Уйгур улсын
бүрэлдэхүүнд ороогүй байсан гэхийн арга огт үгүй юм.
Таван толгойн бичээсний Йэгэн Иркин /yeg�n irkin Чойрын хүн чулууны
бичээс дэх Тун Йэгэн Эркин/ tun yeg�n erkin хоёр нь нэг хүний нэр байж
таарахгүй. Учир нь Таван толгойн бичээст 4-р сард ор суусан хэмээсэн байна.
Тэгэхээр энэ нь ор суугаад удаагүй, ямар боловч бичээсийг тухайн ондоо бичсэн
гэсэн үг. Гэтэл Чойрын хүн чулуунд Түрэгийн хожуу улсын Элтэриш хааны
нэр гарах ба үсгийн хэлбэр нь ч Түрэгийн хожуу улсын үеийнх юм. Хоёр өөр
хүн байсан гэж үзвэл тэдний хооронд багадаа гучин хэдэн жилийн зай байжээ.
*
Уйгур, Пүгү, Тунра гурав цаг ямагт эвтэй байсангүй. 755 онд дэгдсэн Ань Лушань-ий
бослогын цэрэгт хятадуудаас гадна Хятан, Шивэй, Түрэг, Тунра аймгийнхан оролцсон
байжээ. (Камалов, 2017:159) Тунра аймгийн томхон бөлөг уг бослогод нэгджээ. Бослогыг
Тангийн төр Уйгур улс, Пүгү аймгийн цэргийн хүчний тусламжтайгаар дарсан байна.
Тунрагийн нэг хэсэг нь босогчдоос салан Эшир Цунли-ийн хамт Ордост очсон ба нөгөө
нэг хэсэг нь 757 онд тал нутагт буцаж иржээ. (Камалов, 2017:176)

46
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

Энэ хоёр хүн эцэг хүү хоёр байж болох юм. Үүнээс бид Тунра аймгийн эзэд
“Йэгэн Иркин” хэмээх цолыг угсаа залгамжлан зүүдэг байсан байж магадгүй
хэмээн таамаглаж болно. Мөн Уйгурын үед холбогдох Дэл уулын IV бичээст
дурдсанчлан, Дэл ууланд авлаар ирсэн язгууртнуудын нэг нь čur öолтой хүн
байжээ. Тэд хаа нэгтээ “иркин” цол горилон очсон нь үл бүтсэн ба буцах замдаа
Дэл ууланд ав хийсэн мэт байна. (Баттулга, 2005:152; Баттулга, 2020:219) Ямар
боловч Уйгур улсын хэсэг язгууртан өнөөгийн Дундговь аймгийн Өлзийт сумын
Дэл уул хавьд нийлэн ав хийхээсээ өмнө “иркин” болон бусад цол өргөмжлөх
хүндтэй ёслолд оролцсон нь энэ бичээснээс мэдэгдэж байна. Ийм ёслолыг хаана
үйлддэг байсан бэ, өөрөөр хэлбэл энэ бичээст дурдсан язгууртнууд хаанаас Дэл
ууланд ирсэн байж болох вэ хэмээвэл бид одоогоор нэг л газрыг зааж чадах
байна. Тэр бол Уйгурын хааны орд байсан өнөөгийн Хар Балгас болно.
Таван толгойн бичээсийг үйлдэгч, Тунра аймгийн эзний хүү (ач хүү ч байж
болно) Уйгурын хааны ивээлд багтан ор залгаж Йэгэн Иркин цолоо ч авсан
бололтой юм.
Тунра аймгийн нутгийг “Туул голын умардад” (Liu Mau-tsai, 1958:127)
байсан хэмээдэг нь Түрэгийн хожуу улсаас өмнөх үетэй холбоотой мэдээ
байна. Ю.А.Зуев Тунра аймгийн нутгийг өнөөгийн Улаанбаатар хотын орчимд
байсан гэж үзжээ. (Зуев, 1960:106) Түрэгийн түрүү ба хожуу улсын заагаар улс
байгуулсан Сеяньто аймаг Туулын өмнүүр төвлөж байсан тул Тунра-ийн нутаг
түүнээс хойгуур байхаас өөр аргагүй байв. Түрэгийн хожуу улсын үед Тунра
аймгийн нутаг Туулаас урагш байсан ба баруун зах доор хаяж Туулын Улхын
булан хүрч төв нь өнөөгийн Говьсүмбэр аймгийн Оцол Сансар уулын хавьд
байсан байж болох юм. Тэндээс, Түрэгийн хожуу улсын үед Тунра-ийн Тун
Йэгэн Иркинд зориулан босгосон хүн чулуу болоод чулуун овоолгот байгууламж
олдсон билээ. (Мөнхтулга нар 2019:14, 35, 37)
Төрөл
Таван толгойн бичээсийг бид хадны бичээсний, саявтархан шинээр
тодорхойлсон “замын бичээс” хэмээх нэгэн төрөлд (Мөнхтулга, 2022) хамааруулах
саналтай байна. Бичээчийн хамт өөр бөлгүүд, эсвэл өөр өөр бүлгийг төлөөлсөн,
аяны нэлээд хэдэн хүн хамт явалцсан нь тэнд буй тамгануудаас тодорхой байна.
Тунра аймгийн нутгийг бид Туулын урд эргээр хамгийн багадаа Улхын булангаас
Оцол Сансар уул хүртэл байсан байж магадгүй гэж үзсэн билээ. Харин Таван
толгойн бичээс үүнээс зүүн тийш болох юм. Таван толгойн бичээсийг замын
бичээс гэж үзэх шалтгаан ч энэ зүг чигээс үүдэлтэй. Таван толгойгоос Донгойн
Ширээ хойд зүгт 100 гаруй км-т буй. Донгой Ширээ бол эндээс Хэрлэний сав
орох замд дайрч өнгөрөх алдартай газар мөн. Хятаны болоод Монголын Юань
улсын үед зам зуур дайран өнгөрөх чухал газрын нэг байжээ. Хэрлэний саваас
Донгойн Ширээгээр дайран ирсэн зам Таван толгойгоос баруун урагш Дархан
Муумянган хошуу, тэндээс Ордос, улмаар Тан улсын нийслэл Чан-ань хүрдэг
байсан болов уу.

47
ЭРТНИЙ СУДЛАЛ

Монгол улсын нутаг дахь Түрэг, Уйгурын үеийн замын, зөвхөн руни
бичээсний тоо нийтдээ 80-аад болох ба эдгээрийн ихэнх нь Уйгурын үед
хамаарах юм. Бид эдгээр бичээснүүдэд тулгуурлан Түрэг, Уйгурын үеийн гол
замын ерөнхий 7 чиглэлийг тодорхойлсон билээ. Тодруулбал:
1. Орхоны хөндийгөөс Ордос, Тан улсын нийслэл Чан-ань-ийг зорьсон
замууд;
2. Орхон, Тамирын хөндийгөөс Улиастайг чиглэсэн зам;
3. Хангайн нуруунаас Алтайн нурууг чиглэсэн замууд;
4. Улиастайгаас Алтайн нуруу даван Торгон замын Бархөл, Бэшбалык
хотуудыг чиглэсэн замууд;
5. Хангайн нуруунаас Шишхэдээр дайран Каа-Хем буюу Бага Енисей
хүрэх “үсэн” зам;
6. Хангайн нуруунаас Хэнтийн нуруугаар дайрсан зам;
7. Эдгээрээс гадна гол замууд руу чиглэсэн зам ч бас тодорч байна.
Тухайлбал Есөн Огузын хааны орд Тогу Балык буюу Туулын Хэрмэн
дэнжийн балгасаас урагш Улаан Чулуутаар дайран их замд хүрэх зам
байжээ.(Мөнхтулга, 2022:67-83)
Таван толгойн бичээс нь энэ долоогоос гадна Хэрлэний хөндийгөөс Таван
толгойгоор дайран Ордос, Тан улсын нийслэл Чан-ань-ийг зорьсон 8 дахь чиглэл
байсан байж болохыг зааж байна.

Дүгнэлт
Таван толгойн бичээсийг үйлдэхдээ Түрэг, Уйгурын язгууртны гэрэлт
хөшөөг эх загвар болгожээ. Бичээсний эхийн үгийн сан, үсэгзүйд VIII зууны
сүүл хагасын онцлог илэрч байна. Тамгануудыг өөр өөр хүн сийлсэн байж болох
ч бичээстэй салшгүй холбоотой бөгөөд эдгээрийн ихэнхийг хамтад нь нэгэн
цагт нэг цогцолбор болгон үйлдсэн байна. Бичээсийг 790 оны 5-р сард буюу
түүнээс хойш, гэхдээ уг ондоо багтаан бичсэн байж болох юм. Таван толгойн
бичээсийг Тунра аймгийн Йэгэн Иркин цолт язгууртан бичсэн буюу бичүүлсэн
байна. Энэ дурсгал нь Хэрлэний хөндийгөөс Донгойн Ширээгээр дайран Ордос,
улмаар Чан-ань орох зам дагуу үлдээсэн “замын бичиг” мөн.

Ном зүй
Аззаяа, Б. “Могой тамгын тухайд.” Монгол судлал. XXVII (2007a): 258-261
Аззаяа, Б. “Тайхар чулууны руни бичээс.” Acta Historica. VIII (2007b): 68-74
Аззаяа, Б. Монголын руни бичгийн баруун бүсийн дурсгал, тэдгээрт холбогдох
тамга:
Завхан аймаг. Түрэг, Уйгур судлал. 2020.
Базылхан, Н. Қазақстан тарихы туралы Түркi деректемелерi. II том. Алматы,
2005.

48
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

Батсүрэн, Б. Мөнхтулга, Р. Монголын эртний түүх - IV боть: Түрэг, Уйгур.


Улаанбаатар, 2017.
Батболд, Г. Мартагдсан Пүгү аймаг. Улаанбаатар, 2017.
Баттулга, Ц. “Дэл уулын IV бичээс.” МУИС, Монгол Судлалын Сургууль. Эрдэм
шинжилгээний бичиг. IV (151) (1999): 74-79
Баттулга, Ц. “Бөмбөгөрийн бичээс.” Acta Mongolica. 4 (236) (2005a): 117-124
Баттулга, Ц. Монголын руни бичгийн бага дурсгалууд. Тэргүүн дэвтэр. Corpus
Scriptorum. Tom. 1. Улаанбаатар, 2005b.
Баттулга, Ц. Монголын руни бичгийн бага дурсгал. Монголын археологийн өв. XII
боть. Улаанбаатар, 2020.
Баярхүү, Н. “Ямаан Усны хавцлын Ханан хаднаас шинээр илрүүлсэн бичээсүүд.”
Оюуны хэлхээ. II (04), (2009): 40-49
Болдбаатар, Ю. “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр Чингис
хаан мэндэлсэн гэх үзлийн учир шалтгаан.” Ховд Их Сургууль. Нийгэм,
Хүмүүнлэгийн Ухааны Сургууль. V (2010): 49-52
Владимирцов, Б. Небольшая турецко-енисейская надпись на р. Тесе (Западная
Монголия). 1915.
Д.Т.С. Древнетюркский словарь. Л. 1969
Зуев Ю. 1960. «Тамги лошадей из вассальных княжеств». //Труды Института
Истории Археологии и Этнографии. Том 8: Новые материалы по древней и
средневековой истории Казахстана. Алма-Ата.
Камалов, А. Древние уйгуры. VIII-IX вв. Алматы, 2001.
Камалов, А. Тюрки и иранцы в Танской империи. Алматы, 2017.
Кляшторный, С. “Руническая надпись на каменном изваянии из Чойрэна.”
Письменные памятники и проблемы истории культуры народов Востока.
1969.
Кляшторный, С. “Руническая надпись из Восточной Гоби.” Studia Turcica.
Budapest. 1971.
Кляшторный, С. “Наскальные рунические надписи Монголии.” Тюркологический
сборник 1975. М. 1978.
Кляшторный, С. “Древнетюркская надпись на каменном изваянии из Чойрэна.”
Страны и народы Востока. 22. Москва, 1980.
Кормушин, И. “Новое в чтении и толковании Чойренской рунической надписи
конца VII в. из Монголии.” Тюркологический сборник (2009-2010). Москва,
2011.
Малов, С. “Новые памятники с турецкими рунами.” Язык и мышление. VI-VII
(1936)
Малов, С. Памятники древнетюркской письменностей Монголии и Киргизии.
М-Л, 1959.
Малявкин, А. “Тактика Танского государства в борьбе за гегемонию в восточной
части Центральной Азии.” История и культура востока Азии: Дальний
Восток и соседние территории в средние века. 1980.
Малявкин, А. Борьба Тибета с Танским государствомза Кашгарию. 1992.
49
ЭРТНИЙ СУДЛАЛ

Мөнхтулга, Р. “Уйгурын үед Өтүкэнээс Торгон зам хүрдэг байсан замын тухай.”
Ази судлал. IV (2018а)
Мөнхтулга, Р. “VIII зуунд Өтүкэнээс Бэшбалык хүрдэг байсан зам.” Köktürk
Yazısının Okunuşunun 125. Yılında Orhun’dan Anadolu’ya Uluslararası
Türkoloji Sempozyumu. Bildiriler Kitabı- 2. İstanbul, 2018b.
Мөнхтулга, Р. “Жүчи нэрийн тухай.” Монголын нууц товчоон судлал. Алтайстика,
тюркология, монголистика. 1 (2021)
Мөнхтулга, Р. “Дундад үеийн монгол, түрэг хэлний зарим үгийн гарал, утгыг
мөшгөсөн нь.” Монголын Алтай судлал - II. Улаанбаатар, 2021.
Мөнхтулга, Р. “Монгол улсын нутаг дахь эртний замын бичээсүүд.” Гэрэлт
хөшөө, хад чулуун дээр хадгалагдсан соёлын баримтат өвийн өнөөгийн
байдал эрдэм шинжилгээ-онол практикийн хурлын эмхэтгэл. Улаанбаатар,
2022.
Мөнхтулга, Р. Оосава, Т. “Донгойн Ширээн дурсгалын гэрэлт хөшөөний
бичээсийг анхны удаа уншсан нь.” Эртний Түрэгийн түүх, соёл. Олон улсын
эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Улаанбаатар, 2015.
Мөнхтулга, Р. Бүрэнтөгс, Г. Арьяажав. Талын Хөшөөний тахилын онгон.
Улаанбаатар, 2019.
Пэрлээ, Х. Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь. Улаанбаатар, 1976.
Самашев, З. Базылхан, Н. Самашев, С. Древнетюркские тамги. Алматы, 2010.
Шинэхүү, М. “Тэсийн эртний түрэг бичээсийг дахин нягталсан нь.” SA. VII,
(1977): 113-121
Энхтур, А. “Города кочевников в Монголии.” Алтаистика, тюркология,
монголистика. 4. Астана, 2021.
Aydın, E. Hoyto-Tamır (Tayhar-Çuluu) Yazıtları. Türkbilig, 2017.
Clauson Sir G. An Etymological Dictionary of Pre-Thirteenth-Century Turkish.
Oxford, 1972.
Hirth, F. Nachworte zur Inschrift des Tonjukuk. W.Radloff.Die alttürkischen Inschriften
der Mongolei. Zweite Folge.St.-Pétersbourg, 1899.
Kamalov, А. “The Moghon Shine Usu Inscription as the Earliest Uighur Historical
Annals.” Central Asiatic Journal. 47 (2003)
Mackerras, С. The Uighur Empire According to the T’ang Dynastic Histories.
Canberra, 1972.
Munkhtulga, Р. “A Newly-found Runic Inscription from Ikh Nart.” The Journal of
Northern Cultures Studies. 8 (2017)
Orkun, Н. Türk Yazıtları.I. Ankara, 1994.
Ölmez, М. Оrhon Uygur Hanlığı Dönemi Moğolistan’daki Eski Türk Yazıtları. Metin-
Çeviri-Sözlük. Ankara, 2012.
Özönder, B. “Çöyr Yazıtı.” Modern Türklük Araştırmaları Dergisi. 3, (2006): 108-124
Liu Mau-tsai. “Die chinesischen Nachrichten zur Geschichte der Ost-Türken (T’u-
küe). I. Buch. Texte.” Göttinger Asiatische Forschungen. Band 10. Wiesbaden,
1958.

50
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

Mert, O. Ötüken Uygur Dönemi YazıtlarındaTes – Tariat – Şine Us. Ankara, 2009.
Moriyasu, Т. Site and Inscription of Šine-usu. Provisional Report of Researches on
Historical Sites and Inscriptions in Mongolia from 1996 to 1998. Osaka, 1999.
Rachewiltz, I. De.”Index to The Secret History of the Mongols.” Indiana University
Publications, Uralic and Altaic Series. 121 (1972)
Ramstedt, G. “Zwei uigurische Runeninschriften in der Nord-Mongolei.” Journal de
la Société Finno-Ougrienne. XXX (1913)
Sertkaya, O. “Göktürk harfli Çoyr Yazıtı.” Permanent International Altaistic
Conference. XXXIX (1996)
SuzukiK. “Revision and Reinterpretation of the Choir Inscription.” Bonn Contribution
to Asian Archaeology. 4. (2009)
Şirin User Н. Köktürk ve Ötüken Uygur Kağanlığı Yazıtları. Söz Varlığı İncelemesi.
Konya, 2009.
Şirin, Н. Eski Türk yazıtları söz varlığı incelemesi. Ankara, 2016.
Taşağıl. Gök-Türkler. 5. Baskı. Ankara, 2021.
Toğan, İ. Kara, G. Baysal, C. et al. Çin Kaynaklarında Türkler. Eski T’ang Tarihi
(Chiu T’ang-shu). Ankara, 2006.
Tumurtogoo, D. Mongolian Monuments In Uighur-Mongolian Script (XIII-XVI
Centuries). Taipei, 2006.

51
ЭРТНИЙ СУДЛАЛ

ХАВСРАЛТ

1-р зураг. Таван толгойн дурсгалын байрзүй

2-р зураг. Таван толгойн алсаас харагдах байдал (урд талаас)

3-р зураг. Таван толгойн булш 4-р зураг. Руни бичгийн дурсгал

52
Нүүдэлчдийн өв судлал (Tom-XXIII, Fasc-3)

5-р зураг. Таван толгой дахь тамга тэмдгүүдийн байршил

6, 7-р зураг. Таван толгойн бичээс (дээрээс)

53

You might also like