You are on page 1of 16

PAX MONGOLICA

Pax Mongolica №1, 2017: 30-45 хуудас

МОНГОЛ, АМЕРИКИЙН
ХАРИЛЦААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН
ХӨШҮҮРЭГ, БОЛОМЖ, СОРИЛТ
Sc.D, Проф. Ц.Баатар
/ШУА,Олон улсын харилцааны хүрээлэн/

Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш


эдүгээ нэгэн жараны хагас буюу гурван аравныг ардаа орхижээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр орны харилцаа нийтлэг үнэт
зүйлсдээ тулгуурлан улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол,
хүмүүнлэгийн болон батлан хамгаалах салбарт тэлэн өргөжиж холын
Америк монголчуудын ойрын хөрш болсныг энд юуны өмнө онцлон
тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Өнөөдөр бид 30 жилийн өндөрлөгөөс хоёр орны эдийн засгийн
хамтын ажиллагаанд тулгарч буй сорилт бэрхшээл, алдаа оноогоо
эргэн дүгнэж, хамтын ажиллагааны хөгжлийн шинэ шатны зорилтыг
төлөвлөж буй нэн хариуцлагатай шинэ эриний босгон дээр бид хамтран
ойн баяраа тэмдэглэж байна.
Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30
жилийн ой олон олон шинэ соргог үйл явлууд давхацсан шинэ цаг үед
болж байгаараа ихээхэн онцлогтой гэж хэлж болох байна.
Шинэ цаг үетэйгээ нийцүүлж хоёр орны харилцааны хүрсэн
түвшинг ахиулах, ялангуяа эдийн засгийн салбарт хамтын
ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого зорилтоо
тодорхойлж, түүнд чиглэсэн хууль эрх зүйн орчны баримт бичгүүд
шинэчлэгдэн баталгаажиж, Монголын засгийн газар гадаадын шууд
хөрөнгө оруулалтыг бүх талаар хөхүүлэн дэмжиж, бизнесийн нэн

30 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

таатай орчин бий болгохыг зорин үгээрээ бус үйлдлээрээ харуулахыг


хичээн ажиллаж байгааг Та бүхэн мэднэ.
Энэ үүднээс илтгэлээ өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь
хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харж цаашдын
стратегийн чиглэлийг тодорхойлох оролдлого хийлээ.
Нэг. Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны
өнөөгийн байдал.
Энэхүү илтгэлээ хоёр өөр газраас гаргасан судалгааны материалд
үндэслэсэн. Эхнийх нь Үндсэний хөгжлийн газраас гаргасан 1990-
2013 оны статистик. Энэ статистик үзүүлэлтүүд хэдийгээр дутуу
дулимаг ч гэлээ зөвхөн Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар
бүртгүүлсэн Гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/-ын мэдээлэл
гэдгийг болгоон бизээ.
Монгол орон ардчилал зах зээлийн эдийн засагт шилжин орсон
үеэс буюу 1990- 2013 он хүртэлх хугацаанд Америкаас 308 сая гаруй
ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн гэсэн статистик
бий. Энэ үзүүлэлтээр Монголд Гадаадын шууд хөрөнгө оруулалт /
ГШХО/ хийсэн улсуудын дотор 4 дүгээрт орж байна. Энэ тийм ч
чамлахаар үзүүлэлт биш. Миний үзэж байгаагаар аливаад судалгаа,
тооцоотой ханддаг америкчууд ямарч хүнд нөхцөл байдалд орсон
Монгол орныг баяртай гэж хэлэлгүй монголчуудад итгэх итгэлээ
алдаагүй явж ирснийг харуулж байна. Дээрх хөрөнгө оруулалт ямар
ямар салбарт орсон, Америк түншүүд маань Монголын аль салбарыг
түлхүү сохирхож ирсэнийг одоо авч үзье. Үүнийг салбар бүрээр
хүснэгт, график, хувиар харуулвал дараах байдалтай байна.

2017/¹1 31
PAX MONGOLICA

АНУ-ын хөрөнгө оруулалт-салбараар /1990-2013/


Мян.ам доллар

Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар

АНУ-ын хөрөнгө оруулалтын өсөлт, бууралт


Мян.ам.доллар

Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар

32 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

АНУ-аас хөрөнгө оруулалт хийсэн салбарууд – хувиар


/1990-2013 он/

Энэ дашрамд сонирхуулахад, Монгол Улсад 1990-2016 оны


хооронд 112 орны 13000 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж
ахуйн нэгж 16 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний
80 хувийг 2008-2012 оны хооронд хийсэн байдаг. Хөрөнгө оруулалт
хийсэн салбараар нь харвал нийт хөрөнгө оруулалтын 72,5 хувь нь уул
уурхайн салбарт ногдож байна.
2014 оны байдлаар Америкийн хөрөнгө оруулалттай 322 компани
бүртгэгдсэнээс 50 гаруй хувь нь 100 хувийн хөрөнгө оруулалттай
компаниуд байгаа аж. Дээрх зурагнаас үзвэл Америкийн хөрөнгө
оруулалтын 36.2 % нь геологи, уул уурхай эрэл хайгуул, олборлолт,
35.87 % худалдаа, нийтийн хоолны салбарт орсон байна. Бусад нь
банк, санхүү, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалт,
хөнгөн үйлдвэр, инженерийн барилга байгууламж, барилгын
материал, тээвэр аялал жуулчлал, ХАА, газар тариалан, мал аж ахуй,
соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл хобооны технологи,
үнэт зүйлс, бэлэг дурсгал, нийтийн ахуйн үйлчилгээний салбарт маш

2017/¹1 33
PAX MONGOLICA

бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хөрөнгө оруулалт


ийнхүү бага байгаа нь мэдээж нөгөө талдаа Монголын улс төрийн
тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчины гэнэтийн өөрчлөлт хөрөнгө
оруулагчдыг үргээж, олон улсын жишгээс гажсан “монгол тоглоомын
дүрэм” үйлчилж ирсэн явдал хамгийн ихээр нөлөөсөн, итгэл алдарсан
гэдгийг энд хэлэх нь илүүц бизээ.
Өнөөдөр монголчууд энэ бүхнээс ханатлаа сургамж авч олон
улсын жишигт нийцсэн тоглоомын дүрэм журмыг мөрдөж, шинэчилсэн
хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, эрх зүйн орчноо урт хугацаанд
тогтвортой баримтлана гэдгээ дэлхий нийтэд зарлан тунхаглаж, үүд
хаалгаа цэлийтэл нээж, үгээрээ бус үйлдлээрээ харуулахыг зорин
ажиллаж байгаа билээ.
Монгол Улсын Их хурлаас АНУ, Монголын худалдаа, хөрөнгө
оруулалтыг дэмжих ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталсан
нь Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагаанд төдийгүй бусад улс
орны худалдаа, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж би харж байгаа.
Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн орнуудын худалдааны эргэлт
өндөр төвшинд хүрсэн. Тиймээс манай улсаас бусад улс орон хүлээн
зөвшөөрөгдсөн олон зүйлсийг Монголд авчирч нутагшуулах боломжтой.
Зөвхөн худалдаа үйлчилгээ гэж хязгаарлах бус инноваци, технологи, но-
хауг ч нэвтрүүлэх боломж бий.
АНУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын салбаруудад
эзлэх байр суурь-хувиар /1990-2013/

Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар

34 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

АНУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын өсөлт,


бууралт-тоогоор

АНУ-ын компаниудын салбаруудад оруулсан


хөрөнгө оруулалт-хувиар /1990-2013/

Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар

Дээрх зурагнаас үзэхэд 1990-2012 он хүртлэх хугацаанд худалдаа,


нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоо
тогтмол өсөлттэй,тогтвортой үйл ажиллагаа явуулж Хятад, Солонгосын
компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн Америк
түншүүд маань манай эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын

2017/¹1 35
PAX MONGOLICA

гол тулгуур болсон уул уурхай, аялал жуулчлалын салбарыг түлхүү


сонирхож байгааг дээрх тоо баримт харуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Америкийн олон компаниуд Монголд байр
сууриа олж, хөл дээрээ баттай зогсож харилцан ашигтай хамтран
ажиллаж байна. Тэдгээрээс “Женерал электрик”, “Флуор”,“Бойнг”,
“Вагнер Ази “Вүүдмонт интернэйшнл” “Махони Лиотта”, MSM,
“Крайн уорлд уайд групп”-ийн Монгол дахь салбар компаниудыг энд
дурдаж болох байна. Дээрх компаниуд Монголд итгэлтэй түншлэлийн
харилцаандаа үндэслэн үйл ажиллагаагаа тэлэн өргөжүүлэхийг
сонирхож байна. Тухайлбал,“Женерал электрик” компани эрчим хүч,
тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн тоног төхөөрөмж,
эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи,
инновацийг нэвтрүүлсэн, сайн чанарын тоног төхөөрөмж нийлүүлж,
дэд бүтцийн тоног төхөөрөмж нийлүүлэхдээ санхүүжилтийнх нь
асуудлыг давхар шийдвэрлэж ирсэн байна. Энэ компани “Ньюком”
компанитай хамтран Монгол Улсын төвийн эрчим хүчний системд
холбогдсон анхны салхин цахилгаан станцын төсөлд оролцож, 50 МВт-
ын чадалтай “Салхит”-ын цахилгаан станцыг 2013 онд ашиглалтанд
оруулсан. Энэ станц өнөөдөр цэвэр эрчим хүч үйлдвэрлэж амжилттай
ажиллаж байна. Америкийн компаниудын Монголд явуулж байгаа
үйл ажиллагаанаас харахад тэд удаан хугацаанд тогтвортой ажиллах
сонирхолтой байна. Америкийн хөрөнгө оруулагчид байгаль орчинд
ээлтэй орчин үеийн шинэ техник технологи Монголд нутагшуулж,
компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдал, сайн засаглалыг
хэрэгжүүлж байгаа нь Монголын хувийн хэвшилийн компаниуд,
бизнес эрхлэгчидэд үлгэр жишээ болж компанийн засаглалдаа олон
улсын жишигт нийцсэн бизнесийн соёл нэвтрүүлж байна. Монголын
компаниудад ийнхүү үлгэр жишээ болж буй компаниудын нэгэнд
“Вагнер Ази” компани зүй ёсоор орно. Энэ компани Монголд урт
хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлага,
сайн засаглал, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсныхаа төлөө
АНУ-ын Төрийн департаментын Шилдэг аж ахуйн нэгжийн шагнал
хүртсэнийг бид мэдэх билээ.
Энэ бүхнийг хураагуйлан дүгнэвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд
АНУ-аас стратегийн чанартай, эдийн засгийн ашиг сонирхолыг

36 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

илэрхийлсэн томоохон хөрөнгө оруулалт бараг байхгүйтэй адил,


нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес
эрхлэгчидийн хөрөнгө оруулалт зонхилж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт
нэмэгдэх бус буурах хандлагатай явж ирлээ. Тухайлбал, 2014 оны
байдлаар худалдааны эргэлт 240 гаруй сая ам.доллар байснаа 2016 онд
135 ам.доллар болж буурсан үзүүлэлттэй байна. Манай экспорт маш
бага буюу 15 сая орчим ам. доллар байна.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн төвшин
бодит боломжтой харьцуулахад чамлалттай байгааг дээрх тоо баримт
харуулж байна.
Одоо илтгэлд ашигласан хоёр дахь эх сурвалж болох Монгол
банкны статистик үзүүлэлтийг авч үзье. Энд Монгол улсад оруулсан
нийт шууд хөрөнгө оруулалт, хувь нийлүүлсэн хөрөнгө, өрийн хэрэгсэл
бүгд орсон нийлбэр үзүүлэлт болохыг анхаарна уу.

Монгол улсад гадаад улсаас оруулсан нийт шууд хөрөнгө


оруулалт, хувь нийлүүлсэн хөрөнгө, өрийн хэрэгсэл, мян.ам.дол

Шууд хөрөнгө Хувь нийлүүлсэн


Он Өрийн хэрэгсэл
оруулалтын үлдэгдэл хөрөнгө

2009 667,792.80 217,241.80 450,551.00


2010 4,407,246.80 3,476,472.00 930,774.80
2011 9,818,139.80 4,030,244.40 5,787,895.40
2012 13,458,243.20 5,100,860.70 8,357,382.50
2013 15,729,151.90 5,388,201.60 10,340,950.30
2014 16,692,816.60 6,078,144.10 10,614,672.50
2015 16,752,804.50 6,063,221.90 10,689,582.60
2016 12,738,420.50 5,921,101.30 6,817,319.30
Нийт 90,264,616.10 36,275,487.80 53,989,128.40
Эх сурвалж: Монгол банкны статистик-2016

2017/¹1 37
PAX MONGOLICA

Монгол улсад АНУ-аас оруулсан нийт шууд хөрөнгө оруулалт, хувь


нийлүүлсэн хөрөнгө, өрийн хэрэгсэл, мян.амдол
Шууд хөрөнгө
Хувь нийлүүлсэн
Он оруулалтын Өрийн хэрэгсэл
хөрөнгө
үлдэгдэл
2009 74,818.10 15,622.60 59,195.50
2010 68,703.20 12,161.20 56,542.00
2011 603,671.60 204,076.10 399,595.50
2012 258,857.60 76,568.10 182,289.50
2013 362,465.10 135,321.80 227,143.30
2014 521,369.50 344,580.30 176,789.20
2015 545,676.30 375,724.30 169,951.90
2016 559,164.00 387,335.10 171,828.90
Нийт 2,994,725.40 1,551,389.50 1,443,335.80
Эх сурвалж: Монгол банкны статистик-2016

* Шууд хөрөнгө оруулалт гэж эдийн засгийн харьяат бус иргэн,


хуулийн этгээд нь нэг жилээс дээш хугацаанд аж ахуйн нэгжийн үйл
ажиллагааны удирдлагад нөлөөлөхүйц эсхүл шууд удирдах саналын
эрх бүхий хэмжээний хөрөнгийг (10% буюу түүнээс дээш) эдийн
засгийн харьяат буюу Монгол Улсын аж ахуйн нэгжид нийлүүлэх
болон салбар нэгжээ байгуулахыг ойлгоно.
* Хувь нийлүүлсэн хөрөнгөд төлбөрийн тэнцлийн статистикийг
боловсруулах олон улсын аргачлалын дагуу хувьцаагаар оруулсан
хөрөнгө болон орлогын дахин хөрөнгө оруулалт буюу аж ахуйн
нэгжийн үйл ажиллагааны ашгаас шууд хөрөнгө оруулагчид ногдох
хувийг компанид буцаан нийлүүлсэн дүнг бүртгэнэ.
* Өрийн хэрэгсэлд шууд хөрөнгө оруулагчаас эдийн засгийн
харьяат аж ахуйн нэгжид олгосон санхүүжилт (компани хоорондын
зээл)-ийн дүнг бүртгэнэ.

38 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

Монгол улсад гадаад улсаас оруулсан нийт шууд хөрөнгө оруулалт,


хувь нийлүүлсэн хөрөнгө, өрийн хэрэгсэл, мян.ам.дол

Эх сурвалж: Монгол банкны статистик-2016

2017/¹1 39
PAX MONGOLICA

Монгол улсад АНУ-аас оруулсан багцын хөрөнгө


оруулалтын үлдэгдэл
Эх үүсвэр: Монгол банк 2009-2016.9*
Улс 2011.12.31 2012.12.31 2013.12.31 2014.12.31 2015.12.31 2016.9.30*
АНУ 0.0 0.0 40,086.0 69,624.8 93,842.1 234,532.3

Энэ дашрамд тэмдэглэхэд манай хувийн хэвшлийнхэн ч


Америкийн зах зээлийг сонирхож, хөрөнгө оруулалт хийж пүүс

40 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

компани байгуулан амжилттай ажиллаж байна. Тухайлбал, Монгол


улсаас АНУ-д хөрөнгө оруулсан 30 гаруй компани бий гэсэн албан
бус мэдээ бий. Тэд худалдаа үйлчилгээ, барилгын засал чимэглэл,
тээвэр зуучын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр жижиг
хувийн хэвшлийн аж ахуйнууд үйл ажиллагаагаа өргөтгөж жижиг
үйлдвэр ч хүртэл байгуулан амжилттай ажиллаж байгаа аж. Түүнчлэн
өнгөрсөн хугацаанд монголчууд маань Америкийн компаниудад хувь
хөрөнгө оруулж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Үүнийг дараах
хүснэтээс үзнэ үү.

Монгол улсаас АНУ-д оруулсан багцын хөрөнгө оруулалт


/2011-2016.9.30/
мян.ам.доллар

Улс 2011.12.31 2012.12.31 2013.12.31 2014.12.31 2015.12.31 2016.9.30*

НИЙТ
198,786.4 468,996.1 387,308.7 280,379.4 235,097.8 325,707.0
ДҮН
АНУ 8,827.5 10,336.5 26,324.8 32,041.0 40,670.5 49,512.6
Эх сурвалж: Монгол банкны статистик, 2016

Хоёр. Монгол - Америкийн эдийн засгийн хамтын


ажиллагааны цаашдын чиг хандлага.
Өнгөрсөн хугацаанд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэхийг ихээхэн сонирхож, онцгой ач холбогдол өгч, хууль
эрх зүйн ил тод таатай орчин бий болгоход олон чухал барим бичиг
гаргасан билээ. Эдгээр баримт бичиг, гэрээ хэлэлээрээс онцолж
хэлбэл, хоёр талын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс,
АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар
ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т
2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг
зурсан. Энэхүү хэлэлцээрийг Монгол улсын Их хурал 2014 онд соёрхон
баталсан. Улмаар Талууд уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай
баримт бичигт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буюу АНУ-ын
шинэ засаг захиргаа солигдохын өмнөхөн амжуулж гарын үсэг зурж

2017/¹1 41
PAX MONGOLICA

баталгаажууллаа. Энэ хэлэлцээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс


хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болсон сайн мэдээ байна. Энэхүү ил
тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай
холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал
авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан
мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь Монголд гадаадын хөрөнгө
оруулалтыг татахад нэн чухал ач холбогдолтой юм.
Энэхүү хэлэлцээр нь манай хоёр улсын эдийн засаг, бизнесүүд
болоод ажилагсдад аль алинд нь ашиг тусаа өгч, Монгол, АНУ-
ын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн
гүнзгийрүүлэх бат бэх үндэс суурь болох нь дамжиггүй. Түүнчлэн
үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, экспортлогч, хөрөнгө оруулагч
нар хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бодлого, дүрэм журмын талаар
тодорхой ойлголттой, урьдчилан таамаглах боломжтой болох юм.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болохыг хүлээж байсан Америкийн
томоохон хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийх
сонирхолоо илэрхийлсэн эерэг мессеж ч ирж байна. Тухайлбал,
“Поларис Ассет Корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал
Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/
“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн
санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай
хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн
гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа саяхан Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбатад танилцууллаа. Уг төслийг хэрэгжүүлснээр
Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ болон бие даасан байдлыг
хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох,
шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах,
ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж
дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон
иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтой юм байна. Түүнчлэн
АНУ-ын Мянганы сорилын корпорацын хоёр дахь компакт төсөл
бүхэлдээ гэр хороололын усан хангамжийг сайжруулахад зориулахаар
болж байна. Харилцан уялдаа холбоотой энэ хоёр төсөл амжилттай
хэрэгжснээр гамшигийн хэмжээнд хүрээд байгаа агаарын болон
хөрсний бохирдолыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад

42 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

томоохон хөшүүрэг болох нь эргэлзээгүй.


Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг
Америкийн бизнесменүүдэд сурталчлан таниулах, мэдээлэл түгээх
нь хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн холбоо тогтооход Монгол
улсад суугаа АНУ-ын элчин сайдын яам, Хойд Америк Монголын
Бизнесийн Зөвлөл, Монгол дахь АмЧам Монгол ТББ ихээхэн хүчин
чармайлт гаргаж Монголын бизнесийн орчин, урт хугацаанд харилцан
ашигтай байх хөрөнгө оруулалт хийх боломжтой салбаруудын талаар
судалгаа хийж, Зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулж ирсэн нь маш
чухал ач холбогдолтой юм. Энэ бүхний үр дүнд Америкийн томоохон
компаниудын Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгааг
энд тэмдэглэхэд таатай байна.
Тэдний хийсэн судалгаанаас үзэхэд Америкийн тэргүүний,
шинэлэг технологи, техник тоног төхөөрөмж, ноу-хауг нэвтрүүлэх
замаар хөдөө аж ахуй, сэргээгдэх болон сэргээгдэхгүй эрчим хүч
зэрэг ирээдүйтэй салбарыг онилж урт хугацаанд тогтвортой хөрөнгө
оруулалт хийх сонирхолтой байна. Үүнийг төр засгаас бодлогоор
дэмжиж үгээрээ бус үйлдлээрээ харуулах л үлдэж байна. Энд
бодлогоор дэмжинэ гэдгээ АНУ шиг манай хамгийн ойрын гуравдах
хөршдөө итгэл үнэмшилтэйгээр, бодитойгоор харуулж, тэдэнд
нэн таатай боломж нөхцөл олгож, стратегийн чанартай томоохон
хөрөнгө оруулалт татаж чадвал эдийн засгийн хувьд хараат байдлаас
гарах, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад нэн чухал ач
холбогдолтой.

Дүгнэлт.
Стратегийн чанартай томоохон хөрөнгө оруулалт шаардсан,
ТЭЗҮ нь бэлэн болсон төмөр зам, авто зам, Зүүн хойд Азийн эрчим
хүчний супер сүлжээ, уул уурхай, ашигт малтмалын геологи хайгуул
олборлолтын олон төсөл хөтөлбөрийг Америк түншүүд маань
сонирхож байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Америк болон
хөгжингүй орнуудад суралцсан олон зуун залуус Гарааны бизнесийн
олон төсөл хөтөлбөр боловсруулж амжилттай ажиллаж байна. Тэдэнд
чиглэсэн хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа ирээдүйтэй, харилцан
ашигтай байх өндөр магадлалтай. Монгол оронд дэд бүтцийн хэрэгцээ,

2017/¹1 43
PAX MONGOLICA

бодлогын тогтворгүй орчин, чадварлаг хүний нөөцийн хомсдол, банк


санхүүгийн жижиг, дорой зах зээл, компаний засаглал, ханшны эрсдэл,
хөрөнгө оруулалтын орчныг хамгаалсан өмчийн эрхзүй, бизнесийн
эрхзүйн орчин сул гэх зэрэг бэрхшээл, сорилтууд тулгарсан хэвээр
байна. Үүнийг богино хугацаанд засаж заларуулахын тулд гурван
түвшинд зэрэг анхаарах хэрэгтэй гэсэн судлаачдын байр суурьтай
санал нэг байна. Нэгдүгээрт, Монгол улсын хөрөнгө оруулалтын
ерөнхий орчныг бэхжүүлэх, Хоёрдугаарт, мөнгө-санхүүгийн орчныг
хөгжүүлэх, Гуравдугаарт, тодорхой салбар (кластр) –т гадаадын
хөрөнгө оруулалт татахыг хөхиүлэн дэмжих зэрэг болно.
Монгол улс АНУ-тай эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх,
стратегийн чанартай томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн
засгийн бодит сонирхолыг нь Монголд бий болгох нь манай үндэсний
аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үздэг.
Цаашид хууль эрхзүйн орчны тогтвортой байдлыг хангаж,
гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлж болохуйц бодлогын
сөрөг нөлөөллүүдийг засч, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн
маргаануудыг эергээр шийдвэрлэж, олон улсад эерэг хандлага бий
болгон, хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжиж, хамтран ажиллах.
хамгаалах бодлогын өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хийснээр гадаад
шууд хөрөнгө оруулалт, түүний дотор Америкийн стратегийн чанартай
томоохон хөрөнгө оруулалт бидний хүссэн хэмжээнд хүртэл нэмэгдэнэ
гэж үзэж байна.
Монгол, АНУ-ын гуравдах хөршийн харилцааг эдийн засгийн
хөшүүргээр баталгаажуулж, хууль эрх зүйн таатай боломжийг
ашиглаж, Монголын ойрын түнш улсуудад үлгэр жишээ хамтын
ажиллагаа ойрын ирээдүйд хөгжин цэцэглэн гэдэгт итгэлтэй байна.

***

44 2017/¹1
Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой

Ц.Баатарын товч намтар


ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм
шинжилгээний тэргүүлэх ажилтан, эдийн засгийн шинжлэх ухааны
доктор (Sc.D), профессор.
Ц.Баатар 1977 онд МУИС-ийн Эдийн засгийн факултетийг
Санхүү-эдийн засгийн мэргэжилээр төгссөн.1978 оноос өнөөг хүртэл
ШУА-ийн ОУХХ-нд ажиллаж байна.
Проф. Ц.Баатар 1995-2000 онд АНУ-ын Иллинойс, Индианагийн
Их сургуулиудад урилгын эрдэмтэн, зочин профессороор ажиллахын
зэрэгцээ бүс нутгийн интеграцын чиглэлээр Америкийн эрдэмтдийн
судалгааны багтай хамтын бүтээл нийтлүүлсэн.
Америкт ажиллах хугацаандаа Америкийн эдийн засаг,
Америкийн монголчуудын талаар хийсэн судалгааны ажлын үр
дүн болгож ”Америк дэх Чингисийн удам: ХХ зууны Америкийн
Монголчууд”, “Глоблчлалын эриний Америкийн эдийн засаг”, “Эдийн
засгийн даяаршил: Монголын хөгжлийн гадаад хүчин зүйлс” зэрэг
номоо англи хэлээр гаргасан.
Глобалчлалын эриний Монголын эдийн засгийн гадаад харилцаа
нэгэн сэдэвт бүтээл нийтлүүлж, АНУ-ын Олон соёлын нэвтэрхий толь,
Хятадад хэвлэгдсэн Монголын нэвтэрхий толь бичгийн эдийн засаг
ботийг хамтран зохиогчдын нэг юм. Түүнчлэн 12 хамтын бүтээлд
оролцож, 5 ном редакторлаж, 20 гаруй бүтээлд шүүмж бичиж,100
орчим судалгааны өгүүлэл нийтлүүлж, 30 орчим олон улсын эрдэм
шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Ц.Баатар 1993 онд “Хятадын нийгэм-эдийн засгийн шинэчлэлийн
бодлого” (ӨМӨЗО-ны жишээн дээр 1978-1992) сэдвээр дэд доктор,
2007 онд ”Глобалчлалын эриний Монгол улсын эдийн засгийн гадаад
харилцааны шинэчлэл, түүнийг төлөвшүүлэх арга зам сэдвээр олон
улсын эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Түүний бүтээлүүд нь АНУ, Япон, Орос, БНСУ, БНХАУ зэрэг
оронд хэвлэгдсэн байна.

2017/¹1 45

You might also like