You are on page 1of 2

ӨВЧИН

Өвчин тусах нь өнөө үед маш түгээмэл асуудал мэт болжээ.


Дархлаа султай хүмүүс байнга л өвддөг. Эрүүл чийрэг бие болон
амьдралын хэв маягтай байх явдал нь аливаа өвчнөөс сэргийлэх болон
ангижрахад, цаашлаад байнга өвчлөхөөс биднийг хамгаалж дархлаа
суулгаж өгдөг, хамгийн оновчтой арга замуудын нэг юм. Аз жаргалтай
амьдрахын тулд бие махбодийн болон оюун санааны хувьд эрүүл байх
нь зайлшгүй шаардлагатай хүчин зүйл билээ. Бидний амьдралын хэв
маяг бидний эр үүл мэнд, фитнесст гол нөлөө үзүүлдэг. Буруу
амьдралын хэв маяг, хорт зуршил нь цаг хугацаа өнгөрөх тусам
биднийг үхэлд хүргэж болзошгүй олон төрлийн өвчний эх үүсвэр болж
өгдөг. Тиймээс бид эрүүл мэнддээ хэзээ ч хайхрамжгүй хандахаас
зайлсхийх нь зүйтэй.
Үүнийг тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл органик хооллолтыг
мөрдлөг болгосноор олж авах боломжтой. Түүнчлэн бидний хувьд бие
махбодийн эрүүл мэндээс гадна сэтгэл санааны эрүүл мэнд ч бас нэн
чухал зүйл юм. Бид ямарваа эрүүл мэндийн хүндрэлтэй тулгармагцаа
яаралтай эмчид хандаж дараа нь ижил төрлийн эрсдэлд өөртөө
хянамгай хандах нь зүйтэй. Эцэстээ хүн өөрөө л өөрийнхөө бие эрүүл
мэндийг хамгаалж үлдэх үүрэгтэй билээ.
Сүүлийн үед хүн төрөлхтнийг нэлээдгүй зовоож буй нэгээхэн том
асуудал нь байгаль орчны бохирдол болоод байгаа билээ. Бохирдол нь
агаарын ус, хөрсийг бохирдуулахаас гадна энэхүү бохирдсон агаар, ус,
хоол хүнсийг хэрэглэх нь бидний биеийн бүхий л эрхтнүүдийн үйл
ажиллагааг бууруулж урт хугацаандаа маш их сөрөг үр дагаврыг
авчирдаг. Бидний бие махбод дахь янз бүрийн эрхтэн системийн үйл
ажиллагааны бууралт нь биднийг өвдөж, ядрахад тэр хэрээр хялбар
болгодог. Байгалийн бохирдлын түвшинг бууруулах нь энэ асуудлаас
ангижрах цорын ганц арга зам юм.
Өвчинг үүсгэгч бас нэг хүчин зүйл нь генетикийн шинж чанартай
эмгэгүүд байдаг. Энэ төрлийн өвчлөл нь нэг үеэс нөгөөд удамшдаг.
Үүнээс зайлсхийх, цаашлаад өөрийн үр удамдаа дамжуулахгүйн тулд
нэн түрүүнд авч хэрэгжүүлэх зүйлс нь: цус ойртолтоос сэргийлэх, залуу
гэр бүлүүд аюулгүй байдлаа сайтар хангаж зохих шинжилгээг өгч, эрт
илрүүлгийн үе шатуудын талаар мэдлэгтэй байх нь зохимжтой.
Эцэст нь дүгнэж бичихэд, байнга өвчин зовлонтой байх нь бидний
ажлын бүтээмжийг бууруулж, амжилтанд хүрэх, сайхан амьдрахад маш
том саад бэрхшээл болдог. Эдгээр асуудлаас ангид байхын тулд бид
бие, тэр дундаа сэтгэл зүйдээ сайтар анхаарч арчилж байхыг хичээх
ёстой.

You might also like