You are on page 1of 3

ОМНИКАПИТАЛ ББСБ-ЫН ЦЭВЭР ШИРЭЭ, ЦЭВЭР ДЭЛГЭЦИЙН БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл, нэр томъёо

1.1. Омникапитал ББСБ-ын (цаашид “ББСБ” гэх)-ын цэвэр ширээ, цэвэр дэлгэцийн
бодлого (цаашид “бодлого” гэх)-ын зорилго нь ББСБ-ын мэдээллийн аюулгүй
байдал, нууцлалыг хангах, ажлын болон ажлын бус үед мэдээлэлд хууль бусаар
хандах, хуулах, өөрчлөх, гэмтээхээс хамгаалахад оршино.
1.2. Энэ бодлогын үйлчлэлд ББСБ-ын хэмжээнд ашиглаж буй бүх тооцоолох
төхөөрөмж, принтер, хэвлэгч төхөөрөмж, сканнер, албаны болон нууц мэдээлэл
бүхий баримт бичиг, бусад тээгч хамаарагдана.
1.3. Энэ журамд дурдагдсан товчлолыг дараах утгаар ойлгоно:
1.3.1. БХҮАХ –Мэдээллийн технологийн албыг хариуцсан хэлтэс
1.3.2. АБА - Аюулгүй байдлын ажилтан – МТ хариуцсан аудитор
Хоёр. Баримтлах бодлого
2.1. Ажлын компьютер, тоног төхөөрөмжийг ашиглахгүй байгаа үед албаны болон нууц
мэдээлэл агуулсан цаасан суурьтай баримт бичиг, цахим мэдээлэл агуулсан санах
төхөөрөмж, тээгч, аппарат хэрэгслүүд зохих түвшинд хамгаалагдсан байна (Мэдээллийн
нууцлалын журам, шифрлэлт ашиглах журам, зохистой хэрэглээний журам, хандалтын
удирдлагын журамыг үзнэ үү).
2.2. Ажлын компьютер, тоног төхөөрөмжид хууль бусаар хандахаас найдвартай
хамгаалсан байна. Хоёр хүчин зүйлт хандалтын удирдлага, тухайлбал нууц үг, тоон гарын
үсгийн хувийн түлхүүрийн хослол ашиглаж болно (нууц үгийн журмыг үзнэ үү).
2.3. Ажлын болон ажлын бус цагаар ажлын байраа түр болон удаан хугацаагаар орхин
явах үед бусад этгээд мэдээлэлд хандах, мэдээллийг хуулах, өөрчлөх эрсдлийг бууруулах
ёстойг хүн бүр анхаарч дараах журмыг баримтална.
2.3.1 Албаны болон нууц мэдээлэл бүхий бүх баримт бичиг, түүнийг агуулсан
тээгчийг (диск, блю рэй диск, төрөл бүрийн USB тээгчүүд) ширээний
тавцангаас авч түгжээтэй шургуулга, шүүгээнд хийж түгжинэ.
2.3.2 Албаны болон нууц мэдээлэл хэвлэсэн байж болох бүх цаасан хог хаягдлыг
хогийн тусгай саванд хийж дараа нь сэргээх боломжгүйгээр устгаж байна. Ийм
хог хаягдлыг ердийн хогийн саванд хийхийг хориглоно.

Page 1 of 3
2.3.3 Ажлын байраа түр орхин явах үедээ компьютер, дэлгэцээ заавал түгжиж байна.
Удаан хугацаагаар орхин явах бол заавал унтраана. Дэлгэцийг 30 секундын
дараа түгжигддэг болгон тохируулна. CTRL + ALT + DEL дарж гарч ирсэн
дэлгэцээс “Lock” сонгох, эсхүл Windows товч (гарны зүүн доод буланд байх

зурагтай товч) + L дарж хурдан түгжиж болно. Түгжээг хурдан гаргахдаа


CTRL + ALT + DEL дарна.
2.3.4 Зөөврийн компьтер, дэлгэцэн компьютер болон бусад жижиг аппарат,
хэрэгслийг ширээний тавцангаас авч шургуулга юмуу шүүгээндээ хийж
түгжинэ.
2.3.5 Шургуулга, шүүгээний цоожны түлхүүрийг ил задгай орхихыг хориглоно.
2.3.6 Принтер, факсын аппараттай ажиллах үед хэвлэх команд өгсөн бол хэвлэгдэн
гарсны дараа төхөөрөмжийг орхиж болно. Хэрэв хэвлэгдэхгүй бол “хэвлэлтийг
зогсоох” команд өгч принтер, факсыг унтрааж санах ойг цэвэрлэсний дараа
орхиж болно. Принтерийн ойролцоо орхисон бүх цаасыг ажлын цаг дуусахад
цээвэрлэж албан болон нууц мэдээлэлтэй цаасыг цоожтой саванд хийж
түгжинэ.
2.4. Шуудан хүлээн авах, илгээх цэгийг зохих ёсоор хамгаалж, принтер, факсын
аппаратыг байнгын хараа хяналтанд байлгана.
2.5. Олшруулагч төхөөрөмж, сканер, дижитал камер, гар утас, бусад олшруулагч
төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалж зохих код, нууц үгээр хамгаалсан
байна.
2.6. Орхин явах үедээ дэлгэц, гар, хулганы байрлалаа санаж авч байна. Эргэн ирээд таныг
байхгүй үед өөр хүн ашиглаж хөдөлгөсөн эсэхийг нягталж байна.
2.7. Ажлаасаа тарах үед компьютер, принтер, офисын бусад төхөөрөмжийг заавал
унтрааж, хэвлэгдсэн цаасан баримт байгаа эсэхийг шалгаж байна.
2.8. Гадны этгээд байгаа үед ширээн дээрээ албаны баримт бичгийг ил тавихгүй байх,
хэрэв ил тавьсан байгаа бол хаах, өөр зүйлээр халхлах арга хэмжээ авна.
2.9. Ажлаасаа тарах үед ширээн дээр байгаа бүх баримт бичгийг хурааж цоожтой саванд
хийж түгжинэ.
2.10. Цахим баримт бичгийг десктоп – desktop дээр хадгалахыг хориглоно. Хатуу диск
дээр болон хамгаалагдсан хавтаст хадгална. Албаны болон нууц мэдээллийг шифрлэлтийн
журмын дагуу шифрлэн хадгална.

Page 2 of 3
Гурав. Бодлогын хэрэгжилтийг хангах
3.1 Энэ бодлогын хэрэгжилтийг ББСБ-ын бүх ажилтан ханган ажиллана. Энэ үйл явцад
удирдах ажилтнууд, АБА хяналт тавина.
Дөрөв. Хариуцлага
4.1 Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд сахилгын шийтгэл ноогдуулна.
4.2 Зөрчил гаргасан этгээдийн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол зохих
хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Энэ нь сахилгын
шийтгэл ногдуулахгүй байх үндэс болохгүй.
4.3 Энэхүү журмыг зөрчсөн ажилтны үйлдлээс ББСБ-д эд хөрөнгийн хохирол учирсан
бол аливаа шийтгэл ногдуулсан эсэхээс үл хамааран эд хөрөнгийн бүрэн
хариуцлага хүлээлгэнэ.

Page 3 of 3

You might also like