You are on page 1of 4

ҮС ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

1. Үсчин гоо сайхны газар нь “Үс засах үйлчилгээ” MNS-5160:2020 Монгол улсын стандартыг
мөрдлөг болгоно.
2. Үйлчилгээ явуулах ажлын байрны дүгнэлт, хаяг, цагийн хуваарь, үнийн тариф,
дотоод журам зэргийг үйлчлүүлэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулсан байна.
3. Үйлчилгээний онцлогт тохирсон ажлын хувцас, танилцуулга бүхий энгэрийн тэмдэгтэй байна.
4. Ажиллагсад нь тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн үнэмлэх, ХАБ эрүүл ахуйн зохистой
дадал эзэмшсэн гэрчилгээ, эрүүл мэндийн үзлэгт орсон тамгатай дэвтрийг ажлын байранд байнга
байлгана
5. Ажилчид нь тухайн салбарын захирал/ эзэд/-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
6. Тухайн салбарын ажилчид нь ажлын цаг, үйлчилгээний цаг эхлэхээс 30 минутын өмнө ирж
ажлын байр бэлтгэх, үйлчлүүлэгчдийг цэвэр тохитой, тайван орчинд хүлээн авах ажилд бэлтгэнэ.
Үүнд:
 Ажлын байрны толь,.тэргэнцэр. сандал, толгой угаалтуур зэргийг цэвэрлэх, ариутгах
 Багаж,тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийн бүрэн бүтэн ажиллагааг шалгах
 Үс засалтын хамгаалалтын хэрэгслийн тоо, ширхгийн дагуу цэвэр үзэмжтэй эвхэж тавьсан
байх ба үйлчлүүлэгч бүрд цэвэр хамгаалалтын хэрэгсэл /захавч, салфетка г.м- ийг нэг удаа
хэрэглэнэ.
7. Ажилчид нь үйлчилгээний цагийн хуваарийг нарийн чанд сахина.Үйлчилгээг цагтаа эхлэх, хаах
ба ажлын цагаар үйлчилгээний байрыг орхихгүй байх
8. Үйлчлүүлэгчийг угтаж үйлчлэх, зөв боловсон соёлтой харьцах, захиалгыг хөнгөн шуурхай
хүлээн авах, үйлчлүүлэгчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр үйлчилгээг эхлэх.
9. Үйлчлүүлэгчийн толгой нүүрны хэлбэр, үсний бүтцэд ажиглалт хийж үсний ямар хэв загвар,
маяг тохирохыг санал болгож технологийн горимын дагуу чанартай, хөнгөн шуурхай хийж
гүйцэтгэх.
10. Үсчний салбарт зориулагдсан мэргэжлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх. Үүнд:
 Шампунь, ангижруулагч, будаг, химийн буржийлга, шулуун хими, хэв оруулагч
 Үсний массажны тос, маск, үс болон хуйх эмчилгээний бодис бүтээгдэхүүнүүд
Мэргэжлийн зориулалтын багажаар үйлчлэх. Үүнд:Үс тайралт, засалтын сам, хайч ,шингэлэгч
индүү, сэнс, үсний машин, ул, шотог гэх мэт.
11. Ажлын дараа хайч, хутга, машин, багс, цэвэрлэж, ариутгалын бодис, уусмалд горимын дагуу
ариутгаж, кварцан аппаратад халдваргүйжүүлнэ. Нөмрөг, хормогч, алчууруудийг угааж, уусмалд
халдваргүйжүүлнэ.
12. Үс засалтын сам үсчин бүрт 8-10 ширхэг байх ба 1самаар 2-3 хүний үс зассаны дараа цэвэрлэж,
уусмалд ариутгана.
13. Үйлчлүүлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг тухайн байгууллагын захирал, эзэд,
Мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ
14. Ажлын байранд тамхи татах согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.
…................................... ҮС ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
/байгууллагын нэр, тамга/
Үс засах үйлчилгээний ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага
• Үс засах үйлчилгээний газар нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулж
иргэдэд үйлчилнэ.

• Үс засах газарт хумс заслын үйлчилгээ үзүүлэх бол тусдаа өрөөнд ажиллуулж болно.

• Иргэдэд үйлчлэх зааланд үс засах зориулалтын сандлуудын хоорондох зайг 1.5 метр, хананаас
зориулалтын сандал хүртэлх зай 0.7 метрээс багагүй байна. /MNS 5160:2020 стандартын заалт/ Хоёр
эгнээгээр байрлуулсан тохиолдолд эгнээ хоорондын зай 6 метрээс багагүй байна.

• Үсчний ажлын байр 4-н үс засдаг зориулалтын сандал тутамд 1 толгой угаах угаалтуур байхаар
тохижуулсан байна. /MNS 5160:2020 стандартын заалт/

• Үс засах үйлчилгээний газарт хувцасны өлгүүр, ариун цэврийн өрөө үйлчлүүлэгч, ажилчдын гэж
тусдаа байна.

• Үс засах үйлчилгээний газарт хувцас солих өрөө эсвэл хаалттай булан, ажилчин бүрд хувцсыг хадгалах
шүүгээ байна.

• Үсчний газрын ажлын байранд үсний хогны тагтай сав байна. Аюултай хог хаягдлын шаардлага
хангасан жижиг хогийн сав заавал байна. /MNS 5160:2020 стандартын заалт/

• Багаж, тоног төхөөрөмж ариутгах, халдваргүйжүүлэх бодис уусмал /хэргэлэх зааврын хамт/ болон
ахуйн угаалын нунтаг, хэрэгслэлийг хадгалах өрөө эсвэл булан, тавиуртай байна.

• Кварц нь гэрлэн багаж ариутгах аппрадтай байна. /Ажиллах заавартай хамт/

• Ажилтан бүр эрүүл мэндийн үзлэгт орсон жил бүрийн тэмдэглэгээтэй дэвтэртэй байна.

• Цэвэр болон бохир цагаан хэрэглэл /алчуур, нөмрөг, хормогч гэх мэт/ хадгалах сав, тавиур

угаах угаалгын машин болон өрөө-хэсэгтэй байна.

• Ажилтан бүр ХАБ-Эрүүл ахуйн зохистой дадал эзэмших сургалтад хамрагдах /MNS 5160:2020
стандартын заалт/

• Ажлын байрны эрсдэлийг тодорхойлж, байгаа эрсдэлийг арилгаж, эрүүл аюулгүй орчинд иргэдэд
үйлчилгээ үзүүлэх

• Мэргэжлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх. Бүтээгдэхүүн борлуулагч байгууллагаас


авсан шинжилгээний дүгнэлт бичигтэй байна. /MNS 5160:2020 стандартын заалт/

• Ахуйн хэрэглээний /худалдааны/ будаг, хими, шампунь гэх мэт чанаргүй, харшил өгөх шинжилгээний
бичиггүй бүтээгдэхүүнийг үйлчилгээнд хэрэглэхийг хориглоно.

…................................... ҮС ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


/байгууллагын нэр, тамга/
ҮС ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИЙН ГОРИМ

1. Үйлчлүүлэгчийг хүлээн авах

Үйлчлүүлэгчийг хүлээн авч үсний бүтцийг тодорхойлж, үйлчлүүлэгчтэй харилцан ярилцсаны үндсэн дээр
дараагийн ажиллагаанд орно.

2. Ус угаах

Тухайн үсний бүтцэд тохирсон үсчний газар хэрэглэдэг мэргэжлийн шампунийг хэрэглэнэ. Дараагийн
үйлчилгээнээс хамаарч үсийг массажтай буюу массажгүй 4-5 мин угаана. Ангижруулагчаар зайлна.

3. Үс тайрах, засах

Үйлчлүүлэгчийн санал болон тухайн хүнд тохирсон хэлбэрээр үсийг тайрна.

Тухайн тайралтаас хамаарч: Шулуун хайч, шингэлэгч хайч, хутга зэрэг багажнаас сонгон хэрэглэнэ. Тайралт
дууссаны дараа хэлбэр оруулан хатааснаар тайралтыг дуусгана.

4. Сэнсээр үсэнд хэлбэр гаргах

Тайралтын хэлбэрийг тодотгох буюу үйлчлүүлэгчийн хүсэлтээр үсийг шулуун, буржгар, сэвсгэр болгон
сэнсдэж хэв оруулна. Сэнсдэхийн өмнө хэв оруулагч бодисыг хэрэглэнэ.

5. Үс будах, өнгө гаграх

Мэргэжлийн, зориулалтын үсний будгаар будна.

Будаг хийхийн өмнө будаг хүрч болохуйц арьсийг хамгаалж тос түрхэж өгнө.

Үсийг ямар өнгө болон будагдах хэсгээс хамаарч будах аргачлал, технологи өөр өөр байна.

Үсийг хэсэг хэсгээр хагалан авч будгийг жигд түрхэнэ.

Будгийг байлгах хугацааг тогтоож, хугацаа дууссаны дараа будагтай үсэнд зориулсан мэргэжлийн шампунь
болон будаг тогтворжуулагч ангижруулагчаар /2-3мин/ зайлна.

6. Химийн буржийлга хийх арга Бэлтгэл ажил: Бодис үл нэвтрэх хамгаалалтын нөмрөг,
бээлий хэмжүүрийн сав, аяга, болон 2 ширхэг парлон, хагалбарын сам, резинэн хамгаалалт, үсний
үзүүрийг гэмтлээс хамгаалах цаас, малгай, тухайн үсэнд тохирсон мэргэжлийн бодис
бүтээгдэхүүнийг бэлтгэж тавьсан байна. Буржгар болон шулуун хими хийхийн өмнө үсийг 1 удаа
шампуньдаж зөөлөн угаана. Сонгосон дамрын диаметрт тохируулан үсийг бага багаар хагалан авч
орооно. дамар ороосны дараа 1-р буржийлгаын бодисыг доороос дээш чиглэлтэй түрхнэ. Усан
химийг 15 минут, тосон химийг 20 минут болоод буржийлага хэрхэн орсонийг шалгана. Буржийлага
орсон тохиолдолд усаар зайлж, усийг арчуур болон сальфитикаар сайн шингээж авсаны дараа 2-р
бэхжүүлэгч бодисыг доороос дээш порлоноор түрхээр 15 минут болгоно. Хугацаа дууссаны дараа
пигудыг үснээс авч, бодисыг үснээс арилтал усаар сайтар зайлна.
7. Үс цайруулах арга Бэлтгэл ажил: Хамгаалалтын нөмрөг, цайруулагч бодис, тугалган цаас,
хагалбарын сам, аяга багс. Угаагаагүй үсэнд цайруулах ажиллагаа хийнэ. Үс цайруулахдаа бүрэн
сорлох, хэсэгчлэн цайруулах, угийг цайруулах гэсэн аргаар цайруулна. Үсийг см, см-аар хагалан авч
үзүүрээс түрхэж дуусгаад үс цайж эхэлмэгц угийг цайруулах үйл ажиллагаанд орно. Бүх үсэнд жигд
түрхсэний дараа сайн ажиглаж, агаар оруулж, бодисыг үсэнд байлгах хугацааг нүдэн баримжаа
байлгана. Цайруулалтын явцад үйлчлүүлэгчээс холдож болохгүй. Цайруулалт дууссаны дараа
ангижруулагчаар зайлна.
…................................... ҮС ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
/байгууллагын нэр, тамга/

You might also like