You are on page 1of 2

Орчин үеийн ёс зүй

Дороти Жонсон Лив Тайлор

Уг номонд 21-р зуунд заавал мэдэх ёстой ёс заншил болон хийж үл болох зүйлийн
жагсаалтыг бид энэ номноос унших, мэдэж авах боломжтой. Үүнд: ажлын ярилцлага, хүнтэй
мэндлэх, харилцан яриа өрнүүлэх, ажил хэргийн зөв хувцаслалт, уулзалтын протокол, цахим ёс зүй
( үүнд олон нийтийн сүлжээнд юу нийтлэх, бичиж үл болох зүйлс). Бүдүүлэг гар утас хэрэглэгчидтэй
хэрхэн харьцах, ресторант уулзалт хийх, бизнесийн болон олон нийтийн арга хэмжээнд оролцох,
ширээний ёс зүй багтжээ. Зөв зан төлөвийг төлөвшүүлэх нь таны ирээдүйдээ хийх чухал хөрөнгө
оруулалт юм.

Мэндлэх ёс

1. Гараа нөгөө хүний гарт шургуул, ингэснээр таны алга түүний алга дээр байх болно.
2. Таны эрхий хурууны суурь нь нөгөө хүний эрхий хурууны суурьтай наалдах ёстой.
3. Тохойгоо дээш доош хоёр удаа хөдөлгөнө.

Буруу гар барих

 Нас, хүйс хамаагүй хэнд ч хэзээ ч сул хуруунуудаа бүү өг. Хуруунуудаа өгсөн хүн
нөгөө талын хурууны үзүүрээс атгахыг урьдаг. Нөгөө тал чиний гарыг үнсэхийг
хүсэхгүй байгааг ойлго зөвхөн гар атгахыг хүсэж байгаа.
 Худагнаас ус татах буй мэт хэт дээш доош нь олон удаа бүү сэгсэр. Хоёроос гурван
удаа л дээш доош нь болгоход хангалттай.
 Баруун гараар барьж мэндэлж байхдаа зүүн гараа хулгайч шиг халаасандаа бүү
байлгаарай.
 Нуруу цохидог хүмүүсийн нэг бүү байгаарай. Энэ нь дээрэлхэж буй мэт
харагдуулдаг бөгөөд мөн нөгөө хүн биендээ хүргэх дургуй бол та таагүй мэдрэмж
төрүүлж байна гэсэн үг.
 Гартаа хурц үнэр бүү хэрэглэ. Олон хүмүүс харшилтай байдаг.
 Бусдын гарыг терминатор шиг бяцалж бүү мэндлээрэй. Тиймээ, хүнтэй гар
барихдаа чанга ба өөртөө итгэлтэй барих нь зөв, гэхдээ хэт чанга барих нь зохисгүй

Харилцан яриа
 Харилцан яриа бол харилцааны гол цөм бөгөөд үүнд дадал туршлага
шаардагддаг. Зөвхөн үүний талаар ярьж байгаа нь төдийгүй яриаг хэрхэн
өрнүүлэх нь чухал. Ярих тусам улам сайжирч, яриа илүү хялбар чөлөөтэй
болдог.
“Гадаад төрх бол сүлд дуулалтай адил, Харилцах ярианы соёл бол жинхэнэ
ур чадвар” – Барри Фарбер

Сонс

 Ярилцах урлагийн түлхүүр бол сонсох чадвар юм. Өөр хэн нэгэн ярьж байхад та
сонирхолтой, нээлттэй, анхааралтай байх ёстой. Идэвхтэй сонсох болгонд бид
илүү их мэдлэгтэй болж, харилцан яриа илүү сайн өрнүүлж сурдаг.
Идэвхтэй сонсож байгаагаа харуулахын тулд:
-Үе үе толгой дохих
-Нүдрүү нь харах
-Тохиромжтой үед инээмсгэлэх
-Ойлголоо гэж хэлэх
 Ярилцаж буй хүнээ илүү их яриулах. Хүмүүс асуултанд хариулж, зөвлөгөө өгөх
дуртай байдаг.
 Зөв асуулт асууж сураарай, тэгвэл хүмүүс таны мэдэхийг хүссэн бараг бүх
зүйлийг хэлж өгөх болно.
 Яриа өгөхдөө ялангуяа анх уулзаж буй хүнтэй нийтлэг сонирхлоо олоорой.
 Хүнийг ярианд татан оруулах, мэдээллээ хуваалцахыг уриалахын тулд энгийн ба
үнэхээр мэдэхийг хүссэн зүйлээ асуугаарай.
 Нөгөө хүний хариулт дээр буюу олж илрүүлсэн зүйл дээр үндэслэн дараагийн
асуултуудаа асуугаарай. Үүнд анхааралтай сонсох нь чухал.

B210580196 А.Нямжаргал

You might also like