You are on page 1of 13

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

БИЕ ДААЛТ

Сэдэв: ААНБайгууллагын гамшигаас хамгаалах загвар төлөвлөгөө

Хичээлийн нэр: Иргэний хамгаалалт

Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . . .Н. Тэлмэн /B19FA1154/ 

Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  О.Гантөмөр

Огноо: 2020.11.28

Улаанбаатар. 2020

Агуулга
1. “БАЯЛАГ ЗООГ”-ийн товч танилцуулга

1.1. Байгууллагын байршил…..........................................................................................2

1.2. Байгууллагын ажилчдын тухай…..............................................................................2

1.3 Байгууллагын хөрш байгууллага................................................................................2

2. “БАЯЛАГ ЗООГ”-ийн гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, учирч болзошгүй аюул

2.1 Гамшгийн эрсдлийн үнэлгээ…..................................................................................3

2.2 Байгууллагад учирч болох аюул….............................................................................4

3. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоо, аюулгүй ажиллагааны дүрэм

3.1 Орон тооны бус штаб, мэргэжлийн анги томилох тухай….....................................5

3.2 Аюулгүй ажиллагааны дүрэм…........................................................................... .....5

4.Гамшгийн үед авах арга хэмжээнүүд

4.1 Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ…........................................6

4.2 Гамшгийн аюул тулгарсан үед…...............................................................................7

4.3 Гамшгийн аюулын дараа нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ..................8

4.4 Гамшгийн үеийн мэргэжлийн ангийн бүтэц............................................................8

4.5 Гамшгийн үеийн мэргэжлийн ангийн томилгоо........................................... ..........9

5. “БАЯЛАГ ЗООГ” ослын зам, гарцын схем зураг .....................................................9

6. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх, дохио дамжуулах төлөвлөгөө

6.1 Зарлан мэдээлэх дарааллын бүдүүвч…...................................................................10

6.2 Байгууллагын хэмжээнд зарлан мэдээллийн дуут дохио дамжуулах журам……..


……..............................................................................................................10

7. Бусад мэдээлэл.............................................................................................................11

1. “БАЯЛАГ ЗООГ” -ийн товч танилцуулга


“БАЯЛАГ ЗООГ” нь анх 2017 онд үүсгэн байгуулагдаж, 2 жилийн турш

тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа .

Байгууллага нь үйлчлүүлэгчийн тоогоо нэмэх зорилготойгоор дараах үйлчилгээг явуулж байна.

Үүнд:

1. хүргэлтээр үйлчлэх

2. Маш түргэн шуурхай хоолоо гаргах

3. Бусад аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр ажиллах

  Уг байгууллага нь одоогоор 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон , хувь хүмүүстэй хамтарч
ажиллаж байна.

1.1 Байгууллагын байршил

Монгол улс, Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, их тойруу: чоймболын гудамж,

9р байр

1.2 Байгууллагын ажилчдын тухай

“БАЯЛАГ ЗООГ” нь нийт 10 ажилтантай.

Даваа гарагаас Баасан гараг хүртэл 08:00 цагаас 22:00 цагийн хооронд байгууллагын

ажилтнууд ажлын байран дээр байдаг бөгөөд 22:00 цагаас 08:00 цагийн хооронд ажлын

байран дээр хамгаалагч байрладаг.

1.3 Байгууллагын хөрш байгууллага

Уг байгууллагын хөрш байгууллагууд нь: МТ-ШТС, Бөмбөгөр худалдааны төв

2. “БАЯЛАГ ЗООГ”-ийн гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, учирч болзошгүй аюул
2.1 Гамшгийн эрсдлийн үнэлгээ

2010-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар Шинжлэх ухаан технологийн
сангийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс
Улаанбаатар хотын хэмжээнд гамшгийн аюул, эмзэг байдал эрсдлийн /гал түймрийн, үерийн,
цацраг идэвхт, химийн хорт болон аюултай бодисын ослын, газар хөдлөлтийн, шинэ дэд хэвшлээр
үүсгэгдсэн хүний томуугийн/ үнэлгээг хийсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд 95 орчим мянган барилга байгаагаас 25 мянга орчим нь нийтийн
эзэмшлийн зориулалттай бөгөөд 3 мянга орчим нь болзошгүй газар хөдлөлтийн 6-8 баллын үед
нурах эрсдэл бүхий барилга байгууламж байна. Дээрх 3 мянга гаруй барилга байгууламжаас 44
барилга нь маш аюултай зэрэглэлд орсон буюу нэн даруй буулгаж шинэчлэх шаардлагатай байна.

2011 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэлд ашиглах, худалдаалах, импортлох
зөвшөөрөлтэй химийн бодисын 70 орчим хувь нь хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод
байрлаж байгаа нь Улаанбаатар хотын болзошгүй химийн ослын эрсдлийн түвшинг ихэсгэж байна.
Үүнээс үүдэн химийн ослын болзошгүй эрсдэл нь Баянгол дүүрэгт 0,14х10 -4 , Хан-Уул дүүрэгт
0,37х10 -4 буюу хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 0,65х10 -5 , харин бусад 6 дүүргийн
хувьд харьцангуй бага буюу 0,14х10 -7 -оос 0,45 х10 -9 хооронд байна. Судалгаанаас Баянгол,
Сонгинохайрхан дүүргүүдийн гал түймрийн эрсдлийн утга нь 10 -4 –10 -3 буюу анхаарвал зохих
түвшинд байгаа бөгөөд тухайн нөхцөл байдалд тохирсон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг
хангах арга хэмжээ авч хүлцэх эрсдлийн түвшинд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын гал
түймрийн эрсдэл нь 10 -6 -10 -4 буюу хүлцэх эрсдлийн түвшинд байна.

Улаанбаатар хотод цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг 40
орчим аж ахуйн нэгж, байгууллага байгааг тооцсон эрсдлийн тоон утга 3,6х10 -8 -5,5х10 -6 гэсэн
хүлцэхүйц эрсдлийн хэмжээнд байгаа ч цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх бэлэн
байдал хангагдаагүй, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт, байгууллагын харуул хамгаалалт,
ослын дохиолол, гал унтраах хэрэгслийн бэлэн байдал, ашиглалт хангалтгүй зэрэг нь үүсгүүртэй
холбоотой үйл ажиллагаанаас цацрагийн осол үүсэх эрсдлийг ихэсгэж байна.

Улаанбаатар хотын аюулын болон эмзэг байдлын индексийг үндэслэн эрсдлийн индексийг
матрицын аргаар тодорхойлоход Хан-Уул дүүрэг хамгийн өндөр эрсдэлтэй буюу эрсдлийн индекс
7, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 6, Баянзүрх дүүрэг 5, Налайх дүүрэг 4,
Багахангай, Багануур дүүрэг хамгийн бага эрсдэлтэй буюу эрсдлийн индекс 2, Улаанбаатар хотын
эрсдлийн нэгдсэн индекс 5 гэсэн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотын эрсдлийн нэгдсэн дүнгийн тоон утгаас харахад бага эрсдлийн түвшингээс
хүлцэх эрсдэлийн түвшинд шилжих шатанд байна. Иймээс энэ эрсдлийн өсөлтийг сааруулж, бага
эрсдлийн түвшинд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь судалгааны үр
дүнгээс харагдаж байна.

2.2 Байгууллагад учирч болох аюул

Гал түймэр:
 Шарах шүүгээ, цахилгаан плетка зэрэг цахилгаан хэрэгсэл ихтэй төдийгүй цахилгааны утас
шалбарч ил гарсан байдлаас галын аюул үүсч болзошгүй.
 Мод, модон бүтээгдэхүүн их хэмжээгээр ашигладаг бас хийн газ, боллон зэрэг амархан
шатах, дэлбэрэх аюултай хэрэгсэлүүдтэй болгоомжгүй харьцсанаас болж гал түймэр үүсэх.

Газар хөдлөлт:

 Уг байгууллага нь том цонхтой учир газар хөдлөлтөд хагарч бусдыг гэмтээх


 Том тавилгуудыг хананд тогтоогоогүйгээс нурж хүний бие махбодид хүндрэл учруулах
 Ойр хавийн шилэн барилгуудын шил хагарч нурах

Халдварт өвчин:

 Хүн ам ихтэй, хөдөлгөөний идэвхитэй бүсэд хамаарах учир халдварт өвчний эрсдэл
өндөртэй
 Мах нь эрүүл бус байх ямар нэг мал амьтаны гаралтай халдварт болон бусад өвчнөөр
өвчилсөн байж болзошгүй , генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэх

3. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоо, аюулгүй ажиллагааны дүрэм

3.1 Орон тооны бус штаб, мэргэжлийн анги томилох тухай


Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлын 18.1.3, 27 дугаар зүйлийн
27.1.2 дахь заалт, Монгол улсын Шадар сайдын 2013 оны 07 дугаар тушаалыг тус тус үндэслэн
ТУШААХ нь :

1. Орон тооны бус штабын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, мэргэжлийн ангийн


бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус томилсугай.

2. Штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж


дадлагажуулах, шаардлагатай нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, үүрэг гүйцэтгэх багаж хэрэгслээр
хангах ажлыг зохион байгуулахыг штабын дарга /……….../-д үүрэг болгосугай.

3. Штаб, мэргэжлийн ангийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, үүрэг гүйцэтгэх багаж хэрэгслээр
хангах, гамшгаас хамгаалах ангилалын сургалт явуулахад тус тус шаардагдах 4,500,000 төгрөгийг
компаний хөрөнгөөс гаргаж зарцуулахыг Хангалт хариуцсан туслах / ………….……./-д
зөвшөөрсүгэй.

4. Гамшгаас хамгаалах хуулийн дагуу байгууллагын “Гамшгийн эрсдэлийн зардал”-д жил бүр
8.000.000 /найман сая/ төгрөгийг төсөвлөж зориулалтын дагуу зарцуулахыг /……………../-д
зөвшөөрсүгэй.

ЗАХИРАЛ БӨГӨӨД ГАМШГААС ХАМГААЛАХ

АЛБАНЫ ДАРГА(................................) (Ж.НАНСАЛМАА)

3.2 Аюулгүй ажиллагааны дүрэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд албаны, орон тооны бус штаб, мэргэжлийн ангиуд,
дор дурьдсан дүрмийг баримтална.

1. Өдөр тутмын бэлэн байдлын үед: Албаны онцлогтой нийцүүлэн гамшгаас хамгаалах
төлөвлөгөө боловсруулан мөрдөх, холбоо, зарлан мэдээллийн системийг бэлэн байдалд
байлгах, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албан хаагчдыг сургах,
урьдчидан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн ангийг техник, багаж хэрэгсэл,
нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаж бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн нөөц
бүрдүүлэх, албаны хэмжээнд ажлын тусгай горимд шилжүүлэх зэрэг арга хэмжээг
хэрэгжүүлж ажиллана.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед: Албаны штаб, мэргэжлийн анги, ажилтан албан
хаагчдад зарлан мэдээлэх дохиог хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх,
штаб, мэргэжлийн ангийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах, хөдөлгөөнт
удирдлагын байр, холбоо, мэдээллийн хэрэгслийг бэлэн байдалд оруулах, мэдээ,
мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээх авах, иргэдэд мэдээллийг хүргэх, сонор
сэрэмжийг дээшлүүлэх, албаны хүч хэрэгслийг бэлэн байдлын энэ зэрэгт шилжүүлж,хүн
хүч, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулах, гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх,
хорио цээрийн дэглэм тогтоох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах,
цагийн байдлаас шалтгаалан төлөвлөгдсөн арга хэмжээг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар
хэрэгжүүлж ажиллана. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гамшгийн
нөхцөл байдлаас шалтгаалж гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн ба
хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлж болно.
3. Бүх нийтийн бэлэн байдлын үед: Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн
зэрэг хэрэгжүүлнэ.

- Стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг


тодорхой хугацаагаар хязгаарлах / Энэ хэсэгт нэмэлт байдлаар ямар үйлдвэрлэл үйлчилгээний
газруудыг хязгаарлах талаар мэдээлэл байж болно./

- Гамшгаас хамгаалах албадын удирдлага, мэргэжлийн ангиуд хүн амыг гамшгийн аюулаас аврах,
хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох төлөвлөгөөт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4. Гамшгийн үед авах арга хэмжээнүүд

4.1 Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Гал түймрээс урьдчилан сэргийлэх:


 Гал гарсан тохиолдолд хүн ажиллуулан галын анхны эх үүсвэрийг унтраах боломжтой
зөөврийн багаж хэрэгслүүд байдаг. Хамгийн түгээмэл багаж нь гал унтраагуур буюу галын
хор юм. Гал унтраагуур гэдэг нь гал унтраах бодисыг галын голомт руу гаргаснаар галын
дөлийг дарах, агаараас тусгаарлах замаар галыг бага дээр нь хурдан унтраах зориулалттай
зөөврийн ба хөдөлгөөнт төхөөрөмж юм. Иймээс гал гарахаас өмнө урьдчилан сэргийлж гал
унтраагуурыг байршуулах хэрэгтэй.
 Галын автоматик системийг суулгах. Ингэснээр хэд хэдэн аргаар галаас урьдчилан
сэргийлж болно.
1.Хамгаалалтанд байгаа объектийн галын аюулгүй байдлыг хоногийн 24цагийн турш
тасралтгүй хянах
2.Гал түймрийг хүний оролцоогүйгээр шаталтын эхний үе шатанд нь илрүүлдэг
3.Гал түймрийг хязгаарлан унтраах
4.Гал түймрийн аюулаас учирч болзошгүй хохирлыг багасгах
 Цахилгааны аюулгүй байдлыг шалгаж хэвших, гэмтэл илэрсэн даруй мэргэжлийн хүнээр
засуулах .
 Галын хор ашиглан бага хэмжээний гал унтраах арга техникт хүмүүсийг сургах.

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх:


 Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулах, тийм чадварт сургах.
 Амьдардаг газар, өрөө тасалгааны хаана нь аюулгүй газар байгааг мэдэж авах, тэмдэглэх.
 Газар хөдлөлтийн гамшгийн талаар мэдээлэл өгч, дадлага сургуулилт хийж байх.

Халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх:


Ариутгал цэвэрлэгээ хийх чиглэлээр:
 Их цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийх
 Шавж, мэрэгчийн устгал, ариутгал халдваргүйтгэлийг улирал бүр мэргэжлийн
байгууллагаар хийлгэх
 Орчинд тойронд хог цаас шатаахыг хориглох, хуурай хог цуглуулах, бохирын цооног, бие
засах газрын ариутгал цэвэрлэгээг тогтмол болгох

Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр:


 Зоогийн газарт харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргуулах
 Хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний дагалдах шинжилгээний бичгийг
бүрдүүлэн ажиллах
 Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчинд 4 0С температурт 48
цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж. дээжний савыг ариутгаж хэвших
 Боловсруулаагүй түүхий сүү, ус уух, угааж цэвэрлээгүй жимс, ногоо идэх, хүнсний зүйл
болон аяга, халбага сэрээг ам дамжуулан хэрэглэхгүй байхад хяналт тавьж ажиллах
 Ундны усны шинжилгээг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэн эрүүл,
аюулгүй ундны ус уух боломжийг бүрдүүлэн ажиллах
4.2 Гамшгийн аюул тулгарсан үед

Гал түймэр гарахад:

 Гал түймэр гарсныг мэдэгдэх боломжтой бол нэн даруй 119-т утасдаж мэдэгдэнэ.
 Аваарын дохиог дарж орчин тойрны хүмүүст гал түймрийн талаар нэн даруй мэдэгдээд
холдон явна.
 Нусны алчуур зэрэг зүйлийг усанд норгож ам хамраа таглана.
 Галын дөл, утаа багатай зам сонгож гарна.
 Цахилгаан шат ашиглахгүй.
 Хаалганд гар хүрч үзээд хэрэв халуун бол онгойлголгүй өөр газраар гарна.
 Хэрэв утаанаас болж урдах зам харагдахгүй бол хана тэмтрэн явна.
 Аюулын гарц зэрэг нээлттэй газраар дамжин гадагш гарч байгаа бол хаалгыг нь хааж гал
болон утаа тархахаас хамгаална.
 Аюулын гарц болон хаалгагүй мухар коридор луу орохоос аль болох зайлсхий.
 Ослын газраас гарахдаа доош бөхийн хананд ойртож, дэг журамтай гарна.
 Ихэнх хортой хий дээш хөөрдөг тул шалнаас 30~60 см зайд цэвэр агаар үлдсэн байдаг.
 Дараа гэж хойшлуулалгүй нэн даруй ослын газраас явах хэрэгтэй.
Газар хөдлөлт болоход:

 Аль болох тайван байж сандрахгүй байх


 Аюулгүй газар хорогдох /нуугдах/ (дотор хана, булан, даацын багана гэх мэт.)
 Газар хөдлөлт эхлэх үед та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
 Бат бөх ширээн доогуур орох
 Цонхноос хол байх
 Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
 Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
 Хаалгаа онгойлгосны дараа даацын ханаа даган цуварч, баруун гарын дүрмийг баримтлан
сургуулиас гарах
Халдварт өвчин гарсан тохиолдолд:

 Халдварт өвчний тохиолдол илэрвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төв,
боловсролын хэлтэс, газарт шуурхай мэдээлэх

 Орчны ариун цэврийн байдлыг өндөржүүлж, амны хаалт тогтмол хэрэглэхийг шаардах
 Шинжилгээ явуулж, өвчнийг тогтоох
 Халдварт өвчин даамжирсан тохиолдолд үйл ажиллагааг түр таслан зогсоох

4.3 Гамшгийн аюулын дараа нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
 Гамшгийн аюулын талаар нийслэлийн онцгой комисс, онцгой байдлын хэлтэс мэдээлж
зохих заавар зөвлөмж авч шуурхай зохион байгуулах
 Гамшигийн аюулаас эд хөрөнгийг аврах мэргэжлийн ангийг шуурхай зохион байгуулж
ажиллуулах
 Гамшигт нэрвэгсэд хүмүүст ЭАТ-ийн нөхөрлөл анхан шатны тусламж үзүүлэх, шуурхай
арга хэмжээг зохион байгуулах
 Гамшигийн дараа зохион байгуулалтын болон сахилга дэг журмыг зохион байгуулах
 Гамшигийн голомтод ариун цэвэрийн хяналт тавьж, анхны ариутгал хийж
халдваргүйжилт хийх
 Сэргээн босгох үйл ажиллагаанд ажилчидын хүчийг дайчлан зохион байгуулж үйл
ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлнэ

4.4 Гамшгийн үеийн мэргэжлийн ангийн бүтэц

1:Гал унтраах бүлэг


2:Анхны тусламжийн
Мэргэжлийн ангийн нөхөрлөл
Штабын дарга
дарга

4.5 Гамшгийн үеийн мэргэжлийн ангийн томилгоо


Албан
Овог нэр Гэрийн хаяг Утас
тушаал
Үндсэн томилгоот

СБД 11р байр


Ахлах Дэг журмыг
Д. Жавзмаа 2р орц 47р 88201377
тогооч сахиулах
тоот
ЧД 2р хороо
тогооч галын хор Г. Батбаяр 41р байр 57 90716040
тоот
ЧД 21р байр
тогооч ус зөөх Л. Пэрэнлэй 99900634
17 тоот
СБД 4р хороо
тогооч элс зөөх О. Отгон 17р байр 49р 85742810
тоот

БЗД 12р
туслах анхы тусламж Г.
хороо 61р 80846657
тогооч үзүүлэх Эрдэнэцэцэг
байр 70 тоот
угаагч туслах Ц. Цэцэгээ 98805044

5. “БАЯЛАГ ЗООГ” ийн ослын зам, гарцын схем зураг

6. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх, дохио дамжуулах төлөвлөгөө


6.1 Зарлан мэдээлэх дарааллын бүдүүвч

Тогооч
О. Отгон
Л. Пэрэнлэй
Ахлах тогооч
Д. Жавзмаа
Туслах тогооч
Г. Эрдэнэцэцэг
ШТАБЫН ДАРГА Ё. Цэрэн
Тогооч
Л. ДАВААЖАРГАЛ Г. Батбаяр
Угаагч
Ц. Цэцэгээ
Үйлчлэгч
Д. Бадмаа
Бэлтгэгч
А. Саранцэцэг

6.2 Байгууллагын хэмжээнд зарлан мэдээллийн дуут дохио дамжуулах журам

1. Дуут дохио (сирень) ........минутын хугацаатайгаар 1 удаа дуугарахад ..................... байгууллагын


штабын бүрэлдэхүүн .................байранд цугларна.

2. Дуут дохио (сирень) ........минутын хугацаатайгаар 2 удаа дуугарахад..................мэргэжлийн


ангийн бүрэлдэхүүн томилгоот техник, багаж хэрэгсэлтэйгээр..................... заасан газарт цугларна.

3. Дуут дохио (сирень) ........минутын хугацаатайгаар 3 удаа дуугарахад байгууллагын

нийт ажилтан албан хаагчид томилгоожуулсан аюулгүй талбайд гарна.

7. Бусад мэдээлэл
Гамшгаас хамгаалах улсын албаны нийтлэг чиг үүрэг
18.1.Гамшгаас хамгаалах улсын алба нь дараахь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1.эрхэлсэн салбарынхаа хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх,
хэрэгжилтийг зохион байгуулах;
18.1.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагаас гамшгаас хамгаалах
асуудлаар гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах;
18.1.3.салбарынхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах албаны удирдлага, штаб,
мэргэжлийн ангийг байгуулах, тэдгээрийн сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;
18.1.4.гамшгийн үед эрхэлсэн салбарын тогтвортой ажиллагааг хангах;
18.1.5.эрхэлсэн салбарынхаа зарлан мэдээллийн системийг байнгын бэлэн байдалд
байлгах;
18.1.6.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй
сэргээн босгох арга хэмжээнд татан оролцуулах техник, материал хэрэгсэл зэрэг тухайн
албанд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, бэлэн байлгах;
18.1.7.аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албыг тухайн чиглэлийн мэргэжлийн
удирдлагаар хангах;
18.1.8.гамшгийн цагийн байдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад шуурхай мэдээлэх, мэргэжлийн туслалцаа авах;
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
18.1.9.гамшгийн голомтод ажиллах шуурхай штабын бүрэлдэхүүнд эрхэлсэн салбараасаа
мэргэжлийн хүмүүсийг шаардагдах техник, материал хэрэгслийн хамт татан оролцуулах;
18.1.10.гамшигтай холбогдуулж хуваарилагдсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран
зарцуулах;
18.1.11.гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
боловсруулах
18.1.12.гамшгийн тухай мэдээ, тайлан гаргах.

Номзүй, эх сурвалж:
1. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар (2011)

http://nobg.ub.gov.mn/wp-content/uploads/2016/05/181-329-Repaired.pdf

2. Онцгой байдлын ерөнхий газар (2018)

www.nema.gov.mn

3. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль (2017)

4. Гамшгаас хамгаалах нь.

5. Хичээлийн лекцүүд болон слайдууд

You might also like