You are on page 1of 4

Стрессийн тухай товч ойлголт

Стресс гэдэг нь “хүчдэл” гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз
бүрийн таалмжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн
дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочруулын улмаас хүн
болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаалах урвал болох
“хүчдэлийн байдлыг” стресс гэнэ. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан
төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон
хямрахыг стресс гэнэ.
Стресст нийгмийн бүх л давхаргийн бүх насны хүмүүс өдөр бүр өртөж байдаг
боловч стресст өртөснөө ихэнх хүмүүс тэр бүр мэддэггүй. Стресс нь нас, хүйс, анги
давхарга, арьс өнгө зэргийг үл хамааран нөлөөлж байдаг. Жишээлбэл: 6-аас дээш
насны хүүхдүүдэд сургуульд ороход сургуулийн шинэ орчинд дасах, сургууль орох
замд муу хүмүүстэй таарах, гэр бүлийн зүгээс эцэг эхийн хэн нэгний дарамт шахалт
сүрдүүлгийн дор байх, эцэг эх салах, хоѐроос дээш гэр бүл нэг дор цуг амьдрах гэх мэт
олон зүйл стрессийг үүсгэх хүчин зүйлс болж байдаг бол оюутан залууст амьдралын
шинэ орчинд орох, шинэ үе тэнгийн хүүхдүүдийн дунд орох, санхүүгийн бэрхшээлүүд
тулгарах, хайр сэтгэлтэй учрах, бэлгийн харилцаанд орох зэрэг нь нөлөөлдөг, харин
настай хүмүүст тэтгэвэрт сууж хамт олноосоо хөндийрөх, санхүүгийн орлого нь
буурахаас эхлээд эрүүл мэнд нь муудаж түүндээ санаа зовох, хань ижлээ алдах,
хүүхдүүд нь өрх тусгаарлан тусдаа гарах зэрэг өдөр тутмын аар саар үйл явдлуудаас
эхлээд амьдралд гарах томоохон эргэлт өөрчлөлтүүд бүгд стресст оруулж байдаг
байна. Хэдий тийм боловч нэг ижил төрлийн стресс үүсгэгч нь хүн бүрт харилцан
адилгүй нөлөөлдөг учир хүн бүрийн стресс өөр өөр байдаг. Тухайлбал: 10 хүний стресс
10 өөр арга замаар тайлбарлагддаг хэдий ч нэг ижил нөхцөл байдалд, ижил дарамт
шахалт, ижил золгүй тохиолдол гэх мэт ижил стрессоруудыг хүн бүр өөр
өөрийнхөөрөө хүлээн авч өөр өөр хариу урвал өгдөг. Энэ нь тухайн хүний хувийн зан
араншин, амьдралын нөхцөл байдал, амьдралыг үзэх үзэл зэрэг олон зүйлээс
шалтгаалдаг.
Зөвхөн нэг өдөрт л гэхэд бидэнд олон янзын үйл явдлууд тохиолдож тэдний заримд нь
бид баярлан хөөрч, урам зоригтой сэтгэл өөдрөг байдаг бол зарчимд нь гунин гутарч,
уурлаж бухимдах тохиолдол бишгүй гардаг энэ бүхэн бүгд стресс юм.
Стрессийг зохистой шийдвэрлэх аргуудын ангилал
Стрессийг зохицуулах цорын ганц энгийн хялбар арга гэж байхгүй. Иймээс стрессийг
зохицуулах аргуудыг дараах байдлаар ангилдаг. Үүнд:
1. Стрессийг зохицуулах түр зуурын аргууд
 Анхаарлаа сатааруулах
 Стрессээс зайлхийх
 Стрессээс зугтах
 Өөртэйгөө ярих
 Өдрийн тэмдэглэл хөтлөх
 Төсөөлөн бодох
 Бясалгал хийх
 Тайвшруулах амьсгалын дасгал хийх
 Сэтгэл хөдлөл буюу мэдрэмжээ хувиргах гэх мэт
2. Стрессийг зохицуулах урт хугацааны аргууд
 Танин мэдэхүйн сэтгэл засал
 Харилцан нөлөөлөх бүлгийн сэтгэц засал
 Хувьчилсан сэтгэц засал
 Гэр бүлийн сэтгэц засал
 Төрх үйлийн сэтгэл засал
 Сэтгэл зүйн хямралын тусламж үйлчилгээ
 Сэтгэлийн дарамтат үйл явдлыг дурсан санах Астианийн арга зүй гэх мэт
бусад олон аргууд байдаг.
Ийм учраас мэргэжлийн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтанууд стресс тайлах
ур чадварыг өөрөө зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай. Учир нь өөрийн
үйлчлүүлж байгаа хүн бүрт ялангуяа неврозтой хүмүүст эрүүл мэндийн
боловсрол олгох сургалтаар дамжуулан стресс тайлах аргуудыг зааж өгөх
үүрэгтэй билээ.
Стрессийг оношлох асуулга
Стрессийн хүнд хөнгөний зэргийг өөрөө тодорхойлох сорил
Заавар: Дараах асуултуудыг анхааралтай уншаад өөртөө хамгаас илүү тохирч байгаа
хариултаа сонгож харгалзах тоог нь дугуйлна уу?
Хариултын тайлбар:
 Ховорхон: хэзээ ч үгүй эсвэл маш цөөн тохиолдсон бол уг хариултыг сонгоно.
 Заримдаа: 7 хоногт 1-ээс 2 удаа тохиолддог бол уг хариултыг сонгоно.
 Ихэнхдээ: 7 хоногт 4 ба түүнээс олон удаа тохиолддог бол уг хариултыг
сонгоно.
№ Асуултууд

ховорхон

заримдаа

ихэнхдээ
1 Толгой өвдөх, хүзүү, мөрийн булчингууд хөшиж өвдөх гэх
мэт стрессийн шинжүүдээс нэг буюу хэд хэдэн удаа илэрч
байна уу?
2 Ямар нэг зүйл хийж байх үедээ дуусах хугацаанд нь юм уу,
бусад хийх ѐстой ажилдаа санаа зовоод хийж байгаа ажилдаа
анхааралаа төвлөрүүлж чадахгүй байдаг уу?
3 Та зам хөндлөн гарахаар гэрлэн дохио солигдохыг хүлээж
байхдаа таны уур хүрч бухимддаг уу?
4 Стресс болон бухимдлаа тайлахын тулд их идэх, архи уух
эсвэл тамхи татах зэрэг үйлдлүүдийг хийдэг үү?
5 Та амралтын өдрүүдэд эсвэл оройн цагаар өөрийн ажилдаа
эсвэл бусад дуусгах ѐстой ажлынхаа дуусах хугацаанд нь
санаа зовдог уу?
6 Шөнө сэрвэл маргааш нь хийх ѐстой бүх л зүйлийнхээ талаар
та боддог уу?
7 Олон үйл явдлууд удаан үргэлжлэхэд таны тэвчээр алдагддаг
уу?
8 Бүх л зүйлийг хийж дуусгахад танд цаг хугацаа үргэлж
хүрэлцэхгүй байдаг уу?
9 Ямар нэг зүйл таны хүссэнээр болоогүй үед сэтгэлээр унадаг
уу?
10 Сүүлийн үед таны ааш зан өөрчлөгдөж уурлаж бухимдах
болсон уу?
11 Та шөнө дунд сэрсэн үедээ буцаад унтаж чадахгүй зовдог уу?
12 Та машин барьж явахдаа маш хурдтай буюу хурд хэтэрүүлж
явдаг уу?
13 Та хүмүүсийг ярьж байхад яриаг нь таслаж дундуур нь орж
ярьдаг уу?
14 Барьж байсан зүйлээ хаана тавьсанаа мартах эсвэл гээдэг үү?
Мөн төлөвлөсөн уулзалт хурал цуглаандаа очихоо мартдаг
уу?
15 Та бусдад амласан амлалтандаа хүрэхгүй, амлалтаасаа буцаж
байсан тохиолдол байна уу?
Таны авсан нийт оноо:

Үнэлгээ: Таны авсан нийт оноо 35-аас бага бол стрессийн түвшин бага байна.
35-42 оноо авсан бол таны стресс дунд зэрэг байна
43-50 оноо авсан бол таны стрессийн түвшин өндөр байна. Та стрессээ
тайлах цаг нь болжээ.
50-аас дээш оноо авсан бол таны стрессийн түвшин маш өндөр байна. Та
яаралтай стрессээ тайлах хэрэгтэй байна.
Анхааруулга: Та өөрийн авсан оноондоо/үнэлгээндээ/ үндэслээд өөрийн стрессийнхээ
талаар товч бичиж тэмдэглэнэ үү?

You might also like