You are on page 1of 5

Будда, Буддын шашин, Буддын шашинтан

Будда гэдэг нь „гэгээрсэн хүн“ гэсэн утгатай санскрит


үг юм. Будда гэж нэг талаар Буддын сургаалыг
үндэслэгч Сиддарта Гаутама (XTӨ 563-483 оны хооронд
амьдарч байсан гэж үздэг) нөгөөтэйгүүр гэгээрэлд
хүрсэн хүн болгоныг нэрлэдэг ойлголт юм.

Буддын
шашин (Буддизм) нь Буддагийн нэрээр нэрлэгдсэн
дэлхийн хэмжээний шашин бөгөөд хорвоо ертөнцийг
бүтээж бий болгосон бурхан байxгүй гэж сургадаг
байна. Буддын шашинд Хэрээстийн шашны адил „Ариун
судар“ буюу „Библи“ гэж байхгүйн дээр Будда шавь
нартаа түүнийг насан эцэслэсний дараа өөр удирдагч
сонгохыг хоригложээ. Тэрбээр: „Миний сургаалыг
харсан хүн намайг харж байна гэсэн үг“ гэж хэлсэн
байдаг.

Ийнхүү Будда өөрийн сургаал, баримталдаг зарчмуудаа


өөрийнхөө оронд өвлөн үлдээжээ. Тэрбээр ганц ч үг
бичиж үлдээгээгүй юм. Их багш уншиж бичихэд
суралцаагүй хүн байсан бололтой. Түүний гарын шавь
нар, хуврагууд болоод сургаалыг нь сонссон хүмүүс
Буддагийн сургаалыг ой ухаандаа хадгалагдсaн чигээр
нь бичиж үлдээсэн ба xожим үүн дээр олон янзын
тайлбарууд нэмэгдсээр иржээ. Буддын шашин өнөөдөр
олон янзын үндэстнүүдийн олон янзын хэл дээр
бичигдсэн тоо тоймгүй олон янзын бичвэрүүдийг
агуулсан зохиол бүтээлүүд, шашны тайлбаруудаас
бүрддэг бөгөөд олон янзын шашны сургуулиуд энэ
бүхнийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг байна.

Учрыг нь олохын аргагүй энэ эмх замбараагүй байдлын


улмаас шинээр Буддын шашинд элсэн орогcoд
Буддагийн амьд ахуйдаа тавьдаг байсан шаардлагыг
зайлшгүй дагах хэрэгтэй болж байгаа юм. Хэзээ ч
юунд ч гэнэнээр бүү итгэ. Hом сургаалыг xүн болгон
дор бүрнээ „алтыг зүсч, шатааж, үрж үзэн жинхэнэ
эсэхийг нь шалгадаг шиг“ нарийн няхуур шалгах нь
зүйтэй гэж Будда хэлжээ.

Буддын шашинг дагасан хүнийг Буддын шашинтан 


(Буддист) гэнэ. Дэлхий дээр ойролцоогоор 370 гаруй
сая хүн Буддын шашин шүтдэг гэсэн тооцоо бий.
Аливаа хүн „Гурван эрдэнэ“-ийг дагана гэсэн итгэл
үнэмшлээ өөрөө өөртөө эсвэл гэрчүүдийн өмнө
амласнаар Буддын шашинтан болдог. „Гурван эрдэнэ“
гэдэг нь Будда, Буддагийн сургаал (дарма), Буддын
шашинтнуудын нийгэмлэг (санга) гурвыг нэгтгэсэн
ойлголт юм. Дээр өгүүлсэн „сахил санваар„-ыг лам
хувраг эсвэл гэлэнмаа хүний өмнө хүpтэж болно.
Буддын шашинтан гэж Сиддарта Гаутама гэгээрэлд
хүрч Будда болоод улмаар гэгээрэлд хүрэх зам мөрийг
заасан гэдгийг хүлээн зөвшөөрч буй хүнийг хэлнэ.

Буддын шашинтан гэж Буддагийн сургаалыг судалж, уг


сургаалыг даган мөрддөг хүнийг хэлнэ. Тэрбээр лам
хувраг юм уу гэлэнмаа болох албагүй. Гэхдээ Буддын
шашныг түгээгч багш хүний өмнө аливаа бодгалийн
амийг хөнөөхгүй, хулгай хийхгүй, худлаа ярихгүй, архи
уухгүй, буруу хурьцахгүй гэсэн тангараг өргөж эгэл
хүний сахил санваарыг хүртэж болдог байна.

Буддын сургаал:

Буддын сургаалын үндэс нь „Хутагтын дөрвөн үнэн“


юм.

1. Xаранхуй мунхаг байдалд амьдаpч бyй тохиолдолд


хүний амьдрал зовлонгоор дүүрэн байдаг.
2. Зовлонгийн шалтгаан нь харанхуй мунхагаас үүдэн
бий болдог шунал, үзэн ядалт гэх мэт сэтгэлийн
хорнууд юм. Эдгээрийг гэтлэн давж болдог.
3. Уг шалтгааныг нь арилгахад зовлон үгүй болно.
Үүнийг биелүүлэх боломжтой.
4. Зовлонг гэтлэх зам мөрийг „Хутагтын найман мөрт
зам“ хэмээнэ. Энэ замаар замнах боломжтой.
 зөв үзэл: „Хутагтын дөрвөн үнэн“-ийг ухаарах
 зөв бодол: шунал, уур хилэн, муу муухай үзэл
бодлоосоо салах
 зөв үг яриа: худал ярих, бусдыг гөрдөх, бүдүүлэг үг
яриа хэрэглэх, дэмий үг ярихаас зайлсхийх
 зөв үйл: бодгалийг хөнөөхгүй, хулгай хийхгүй, дур
зоргоороо авирлахгүй байх
 зөв амьжиргаа: бодгалийг зовоох, алах зэрэг үйл
үйлддэггүй ажил мэргэжилтэй байх
 зөв зүтгэл: „муу муухай зүйл“-ийг сэтгэл дотроо
дэврээлгүй үүнийхээ эсрэг байнга тэмцэх, оронд нь
„сайн сайхан бүхнийг“ хөгжөөн дэлгэрүүлэх
 зөв мэдэхүй: өөрийн бие махбодь, сэтгэл санааны
үйл явц бүхнийг дотроо хянаж байх
 зөв төвлөрөл: зөв бясалгалд автах, оюун санаагаа
гадаад ертөнцөөс тусгаарлаж дотоод ертөнцийн амар
амгаланг мэдрэх

Буддын шашинтнуудын зорилго:

Буддын шашинтай хүн бүрийн зорилго нь дахин төрөх


ертөнцийн хүрднээс чөлөөлөгдөн Нирваанд
хүрэх явдал юм. Муу муухай үйлийг хийхгүй
байснаар энэ зорилгод хүрэх боломжтой.

Буддын шашны урсгалууд:

Буддаг нас барсны дараа зохион явагдсан номын


чуулганууд дээр лам хуврагууд Буддагийн сургаалыг
нэгдсэн нэг маягаар тайлбарлах гэж чамгүй
бэрхшээлтэй тулгарсан ба нэгдмэл бус ийм байдлаас
болоод Буддын шашин нь Хинаяана („Бага хөлгөн“)
болон Махаяана („Их хөлгөн“) хэмээх хоёр том
урсгалд хуваагджээ. Махаяанагаас улбаалан олон
янзын урсгалууд үүссэнээс хамгийн өргөн тархсан
нь Түвдийн Буддизм, нууц тарнийн Буддизм, Зэн
Буддизм хэмээх гурван урсгал юм. 14-р зууны үед
Түвдийн Буддизмааc Монголчуудын гол шашин
болох Шарын шашин (Ламын шашин ч гэх нь бий)
үүсчээ.

You might also like