Professional Documents
Culture Documents
Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага Хоёр. Mонгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх боломж Гурав. 5G технологийн хэрэглээ ба Үндэсний аюулгүй байдал
Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага Хоёр. Mонгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх боломж Гурав. 5G технологийн хэрэглээ ба Үндэсний аюулгүй байдал
5G
ТЕХНОЛОГИ
Cорилт, боломж, ирээдүй
Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага
Хоёр. Mонгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх
боломж
Гурав. 5G технологийн хэрэглээ ба Үндэсний
аюулгүй байдал
Улаанбаатар хот
2020 он
1
Монгол Улсад 5G технологи: сорилт, боломж, ирээдүй
Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага
Дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ тренд
5G технологи болж, технологиор тэргүүлэгч улс орнуудын нэвтрүүлэлт, туршилт,
судалгаа улам бүр эрчимжиж байна.
2
Харилцаа холбооны салбарт 5G технологи нь сая сая төхөөрөмжийг өндөр
хурдаар, хугацааны хоцрогдолгүйгээр холбож, харилцах боломжтой гэдгээрээ
технологийн хувьсгал болж, хүмүүсийн амьдралыг илүү тохь тухтай, үр ашигтай
болгох боломжуудыг нээж байна.
GSA (Global Mobile Suppliers Association) буюу Үүрэн телефоны олон улсын
байгууллагын тайланд дурдсанаар 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 5G нь
34 улсад ашиглагдаж, 5 улсын 348 оператор 5G технологид хөрөнгө оруулалт
хийж байгаа ба дэлхий даяар Ericsson, Huawei, Nokia, Samsung, ZTE гэх 5 компани
уг технологийг үйлдвэрлэж, цөөнгүй компаниуд өрсөлдөөнд оролцож байна.
Ази: Азид БНХАУ, Япон, БНСУ тэргүүлж, БНХАУ шинээр 350000 бааз
станцыг суурилуулаад байна.
БНСУ: Дэлхийд 5G станцыг суурилуулж ашигласан хоёр дахь орон юм. Тус
улсын “SK Telecom”, “KT” компаниуд “Ericsson” үйлдвэрийн дэд бүтцийг, “LG
Uplus” компани нь Huawei үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 2019 оны 4
дүгээр сараас эхлэн 5G сүлжээг ашиглаад 1 жил болоход хэрэглэгчийн тоо 6
саяаас давсан үзүүлэлттэй байна.
3
БНХАУ: Дэлхийн хамгийн том 5G сүлжээтэй улс бөгөөд тус улсын China
Mobile”, “China Telecom”, “China Unicom” компаниуд 2020 оны эцэс гэхэд 300
томоохон хотод 5G сүлжээг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2019
онд 5G сүлжээний бааз 130000 станцуудыг суурилуулжээ. Хамгийн том
оператор болох China Mobile нь Huawei, Nokia, Ericsson болон ZTE үйлдвэрийн
дэд бүтцүүдийг ашигладаг ба 50 хотод 5G бааз станцыг суурилуулсан бөгөөд
2020 оны эцэс гэхэд хэрэглэгчийн тоог 70 сая хүргэх зорилго тавьжээ.
Бодит байдал дээр маш олон хэрэглэгч нэгэн зэрэг 4G/LTE ашигладаг тул
дундаж хурд нь ойролцоогоор 20Mbps болж буурдаг. Харин 5G технологийн
хувьд 4-20Gbps хүртэлх хурдыг үзүүлэх боломжтой ба энэ нь 4G/LTE технологиос
даруй 10 дахин хурдтай болно гэж төсөөлж байна.
4
5G технологи яагаад ийм өндөр хурдыг үзүүлдэг вэ? Бидний бие биедээ
илгээж буй мессэж, хийж буй дуудлага бүр тухайн хэрэглэгчийн гар утас болон
сүлжээ дамжуулах суурь станц хооронд радио долгионы солилцоогоор дамжиж
байдаг. Радио долгион нь “давтамж” болон ”зурвас”-аараа ялгаатай байх
бөгөөд түүгээр дамжих 2G, 3G, 4G болон 5G сүлжээний онцлогт тааруулан
ашигладаг. Түүнчлэн, радио давтамж нь олон нийтийн “Wi-Fi”, FМ радио болон
бусад утасгүй холбооны үйлчилгээнд өргөн хэрэглэгддэг.
6
Харин радио долгионы давтамжийн зурвас ашигладаг утасгүй холбооны
хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс ихээхэн
хамаардаг. Нарийн давтамжийн хувьд боломжит зурвасын өргөний хэмжээ бага
байдаг бол өргөн давтамжтай тохиолдолд боломжит зурвасын өргөний хэмжээ
их байдаг.
Радио долгионы давтамжийн суурь шинж чанарын хувьд авч үзвэл нам
давтамж нь хамрах
хүрээ их бөгөөд аливаа
биет зүйлсийг нэвтлэх
чадвар сайтай. Харин
өндөр давтамж нь
урвуу хамааралтай
байдаг. 5G-ийн
туршилтаар салхинд
хийсэх модны навч ч 27gHz - 30gHz-ийн өндөр давтамжуудад нөлөө үзүүлж
байсан бөгөөд барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-д ашиглагддаг давтамжаас
10 дахин бага болох нь ажиглагдсан.
7
5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх, барилга байгууламж, газар доорх
талбай бүрд хүргэхийн тулд нарийн судалгаанд суурилсан оновчтой хөрөнгө
оруулалт хийх нь оператор компаниудын хувьд маш чухал зорилт юм. Өнөөгийн
2G, 3G, 4G сүлжээгээр бүрхсэн газар нутгийг 5G сүлжээнд бүрэн хамруулахын
тулд олон тооны станц нэмэлтээр барих шаардлагатай болно. Ийм нөхцөлд
хөрөнгө оруулалтын өгөөж болон ашигт ажиллагаа нь мэдээж сөрөг гарна.
8
Энэ зөрүү нь өдөр тутмын энгийн үйлдэл хийхэд асар бага нөлөөтэй мэт
боловч алсын зайнаас машин жолоодох болон мэс ажилбар хийх зэрэг нарийн
төвөгтэй үйлдлүүдэд мэдрэгдэнэ. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр хийгддэг
мэс ажилбарын хувьд багахан хоцрогдол маш том аюул дагуулах боломжтой.
Алсын зайны жолоодлогын хувьд, 10мм/сек хоцрогдол гэдэг бол 60 км/ц-ын
хурдтай явж байгаа машин огцом тоормослоход 15 см илүү явж байж
зогсоно гэсэн үг. Харин 5G сүлжээг ашигласнаар эдгээр эрсдэлийг бууруулах
боломжтой.
Монгол Улсад 5G хэзээ нэвтрэх вэ? Монгол Улсад 2023 оны сүүлчээр эсвэл
2024 оны эхээр 5G технологи нэвтрэх хүлээлттэй байгаа. Гэхдээ дараах сорилт,
туршлагыг зайлшгүй мэдэх хэрэгтэй.
14
- 5G технологийн сүлжээнд автомат удирдлагатай төхөөрөмж, алсын
зайн хяналт, удирдлагын систем, хэрэгслүүд сая саяаараа холбогдоно. Үүнийг
дагаад интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмж, системийн тоо нэмэгдсэнээр
чухал дэд бүтэцтэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагууд нэг иргэнээс
улс орны хэмжээнд хүртэл яригдана.
- Хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хуурамч зураг, дүрс, дуу бичлэг
ашиглан олны танил хүмүүсийг нэр хүнд, нийгмийн хар, цагаан хатгалгад
өртүүлэх нь байгууллагын үнэт зүйлд сөрөгөөр нөлөөлнө. Байгууллагын
удирдлагууд ихэвчлэн утас, цахим дуут болон дүрст хурлаар ажил хэргээ явуулах
үед халдлагын гол бай болно. Хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуурамчаар
үйлдэх үйлдлийн эсрэг хариу арга хэмжээг төлөвлөх, зохион бүтээх, илрүүлэх
систем, хэрэгслийг цахим ёс зүй, хариуцлагатай холбон өргөн утгаар нь авч үзэх
улс үндэстний хойшлуулшгүй арга хэмжээ болж хувирна.
16