You are on page 1of 9

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

202... оны ...-р сарын ...-ний өдөр №.... Улаанбаатар


хот

Нэг талаас: ......................ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал /цаашид “Ажил олгогч”


гэх/, ................. овогтой
Нөгөө талаас: Монгол Улсын иргэн .............................. оршин суух, .....................
регистрийн дугаартай .......................... овогтой ......................./цаашид “Ажилтан”,
хамтад нь “Талууд” гэх/ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн
дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцож, Ажилтан ажлын байрны
тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй танилцаж зөвшөөрсний дагуу 202... оны
01-р сарын 01-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэн хөдөлмөр эрхлэлтийн
харилцааг эхлүүлэхээр энэхүү Хөдөлмөрийн гэрээг байгуулав.

Талуудын хооронд байгуулагдсан Гэрээний нэмэлт өөрчлөлт, Ажлын байрны


тодорхойлолт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ
болон аливаа дагалдах гэрээ хэлцэл, эд хөрөнгө хүлээлцсэн акт, баримт, бусад
холбоотой баримт бичиг нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг болно.

Нэг. Гэрээний гол нөхцөл


1.1. Гэрээгээр Ажил олгогч ба Ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг
зохицуулах бөгөөд талуудын хүлээх нийтлэг эрх, үүрэг хариуцлагыг
тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.
1.2. Ажлын байрны нэр: ............... албан тушаалд ажиллана.
1.3. Ажилтан нь ажлын байрны тодорхойлолт болон гүйцэтгэх ажил үүргийн
хуваарьт заасан ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд эдгээртэй танилцаж
зөвшөөрсний дагуу энэхүү гэрээг байгуулсан болно.
1.4. Цалин хөлсний хэмжээ: Ажилтны үндсэн цалин болон урамшуулал, хөнгөлөлт
хангамжийг гэрээний хавсралтад заасны дагуу олгоно.
1.5. Ажилтны хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн, Хэвийн бус /доогуур зурах/ байна.
1.6. Ажил үүрэг гүйцэтгэх байршил: Компанийн оффисын болон агуулахын байр,
ажлын талбай, төслийн нутаг дэвсгэр, Ажил олгогчийн өмчлөл, эзэмшил,
ашиглалтад байдаг барилга байшин, нутаг дэвсгэрийг хамааруулан ойлгоно.
1.7. Шинээр ажилд орсон ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа:
1.7.1. Туршилтын хугацаа: □ 1 сар □ 2 сар □ 3 сар
1.7.2. Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй
байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй
хугацаагаар сунгаж болно. Туршилтын хугацааг сунгасан хугацаа:
□ 1 сар □ 2 сар □ 3 сар
1.7.3. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас ажлын 2 хоногийн өмнө ажилтан
туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хуралд танилцуулах
бөгөөд хурлаар хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1.7.4. Туршилтын хугацаа дуусаж, Үндсэн ажилтнаар томилох шийдвэр гаргасан
тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна.

Хоёр. Ажилтны эрх, үүрэг


2.1 Ажилтан дараах эрхийг эдэлнэ:
2.1.1 Ажил олгогчтой тохиролцон гэрээг өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;
2.1.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн
ажлын байранд ажиллах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал, ажил
үүргийн онцлогт нь тохирсон эд хөрөнгөөр хангуулах, энэ талаар бодит
мэдээлэл авах;
2.1.3 Гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн
амралтын цалин авах;
2.1.4 Батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдлэх,
зохих журмын дагуу хувийн чөлөө авах;
2.1.5 Хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, хариуцсан ажил, үүрэгтэйгээ холбоотой
асуудлаар үзэл бодол, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх;
2.1.6 Хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх
бүхий этгээдэд гомдол гаргах;
2.1.7 Өөрийн болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж
болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхээс
татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа нэн даруй шууд удирдлагад
мэдэгдэнэ.
2.1.8 Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм журам, Хамтын гэрээнд
заасны дагуу тэтгэмж авах;
2.1.9 Ажилтныг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн
болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс
төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн
байдал, /жирэмсэн болон амаржсан эсэх/, бэлгийн болон хүйсийн чиг
баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл
шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал
олгохыг хориглох бөгөөд үүнтэй холбоотой эрхээ хамгаалуулахаар
холбогдох байгууллагад хандах, өөрөө буюу хохирогчийн өмнөөс гомдол
гаргах, тайлбар өгөх, зөрчигчид хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах
арга хэмжээ авахыг шаардах;
2.1.10 Ажилтан нь хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн
дарамтад өртсөн гэж үзсэн тохиолдолд эрх бүхий байгууллага, албан
тушаалтанд гомдол гаргах;
2.1.11 Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан
бусад эрхийг эдэлнэ.
2.2 Ажилтан дараах үүргийн хүлээнэ:
2.2.1 Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм
хэмжээ, хөдөлмөрийн гэрээ болон Компанийн ёс зүйн дүрмийг дагаж
мөрдөх;
2.2.2 Ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн мэдлэг, ур чадвараа,
боломжоо бүрэн дайчилж энэ гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод
заасан ажил үүргээ чин үнэнчээр гүйцэтгэж, шууд удирдах албан тушаалтны
хууль ёсны шийдвэр, үүрэг, даалгавар, шаардлагыг цаг тухайд нь бүрэн
биелүүлэх, түүнд хүндэтгэлтэй хандах;
2.2.3 Ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
талаарх заавар, зааварчилгааг мөрдөж ажиллах, техник технологийн горим
баримтлах, түүнтэй холбоотой ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг
мөрдөж ажиллах;
2.2.4 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бусдад дарамт, хүчирхийлэл, бэлгийн
дарамт үзүүлэхгүй байх;
2.2.5 Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг
гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд
нөлөөт бодис хэрэглэхгүй байх,
2.2.6 Ажил олгогчид түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн,
давхацсан аливаа ажил, үйлчилгээг эрхлэх тохиолдолд урьдчилан мэдэгдэх,
зөвшөөрөл авах;
2.2.7 Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, Ажил олгогчийн эд хөрөнгөд
аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Ажил олгогч, шууд удирдлагад
нэн даруй мэдээлэх;
2.2.8 Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг Ажил
олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тухай бүр тайлагнах;
2.2.9 Эрхэлсэн ажлын талаарх мэдлэг, мэргэшил, компьютер, гадаад хэлний
мэдлэгээ байнга дээшлүүлэхэд анхаарч байгууллагын үйл ажиллагааг
боловсронгуй болгоход чиглэсэн шинэлэг санаа дэвшүүлэх, ажлын үр дүн,
бүтээмж дээшлүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллах;
2.2.10 Эрхлэн гүйцэтгэх ажилтай нь холбогдох Монгол Улсын хууль тогтоомж,
үндэсний болон Олон Улсын стандарт, байгууллагын удирдлагаас гаргасан
дүрэм, журам, заавар, тушаал, тогтоол, бусад шийдвэрийг үйл
ажиллагаандаа удирдлага болгон ажиллах;
2.2.11 Байгууллагын өмч хөрөнгө, өөрт тухайлан эзэмшүүлсэн эд хөрөнгө, техник
хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад эд зүйлийг зөвхөн зориулалтын дагуу ариг
гамтай, үр дүнтэй ашиглах;
2.2.12 Ажил үүрэгтэй нь холбогдох албан хэрэг, бичиг баримтын хөтлөлт,
хадгалалт хамгаалалтыг бүрэн хангаж ажиллах;
2.2.13 Ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн байгууллагын болон хувь хүний нууц,
бусад этгээдийн нууцад хамаарах мэдээ мэдээллийг задруулахгүй, түүнийг
хувийн болон бусад зорилгоор ашиглахгүй байх;
2.2.14 Ажилдаа аливаа алдаа дутагдал гаргахгүй байхыг мэрийх, учирч болзошгүй
эрсдэл, хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй мэдэрч урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авч ажиллах, учирсан эрсдэл, хүндрэл бэрхшээлийг дахин
гарахгүй болтол засаж арилгах талаар санаачилгатай ажиллаж,
шаардлагатай бол удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;
2.2.15 Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй ажиллаж,
аливаа харилцаанд өөрийн биеийг үлгэр жишээ авч яван бусдадаа эерэг
нөлөө үзүүлж ажиллах;
2.2.16 Ажлын цагийг баримталж, үр дүнтэй өнгөрүүлж, ажлын цагийг гагцхүү ажил
үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, эзгүй орхихгүй байх, хамт олны дунд ажил
хэрэгч, нөхөрсөг эвсэг харьцааг эрхэмлэх;
2.2.17 Ажилтанд эд хөрөнгийн бүртгэлийн картаар эзэмшүүлсэн техник хэрэгсэл,
багаж тоног төхөөрөмж, бусад эд зүйлийг гэмтээсэн, бусдад шилжүүлсэн,
дутаасан, алга болгосон зэргээр хохирол учруулсан бол хариуцах;
2.2.18 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу ажилтан
байгууллагад өөрийн санаатай болон санамсаргүй үйлдлээр хохирол
учруулсан бол учирсан бодит хохирлыг хариуцах;
2.2.19 Ажилтан өөрийн цалин хөлснөөс хуульд заасан журмын дагуу нийгмийн
даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн
даатгалын шимтгэл зэргийг төлөх;
2.2.20 Ажилтан нь үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг,
эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуй нэгж, байгууллагад ижил эсхүл удирдах,
хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэх, зэрэгцсэн
хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөлийн гэрээ байгуулахдаа ажил
олгогчид урьдчилан заавал мэдэгдэж зөвшөөрөл авах;
2.2.21 Нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран
зарцуулах болон бие биедээ шууд удирдах ажил, албан тушаалд хамт
ажиллах тохиолдолд мэдэгдэх;
2.2.22 Үйлчлүүлэгч, хэрэглэгч, харилцагч нартай зөв боловсон харьцаж, зохих
мэдээллийг түргэн шуурхай, бүрэн дүүрэн өгч байх;
2.2.23 Ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах,
сургалтад хамрагдах, жендерийн талаарх хэвшмэл ойлголтоо тулгахгүй
байх;
2.2.24 Ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн тухай өөрөө буюу
хохирогчийн өмнөөс гомдол мэдээлэл гаргах, тайлбар өгөх; 
2.2.25 Ажилтан тус байгууллагад ажлын цагтаа багтаан энэхүү гэрээнд заасан
үндсэн ажлынхаа зэрэгцээ Ажил олгогчийн шийдвэрээр түр орлон, хослон,
хавсран ажиллаж болно.
2.2.26 Ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа боловсруулсан, бэлтгэсэн, олж авсан,
эсвэл ажлын шаардлагаар Ажилтны  эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бүх
мэдээ, баримт бичиг, биет зүйл нь Компанийн өмч байна.
2.2.27 Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан
бусад үүргийг хүлээнэ.
Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг
3.1 Ажил олгогч дараах эрхийг эдэлнэ:
3.1.1 Энэхүү гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрчлөх, цуцлах,
дуусгавар болгох;
3.1.2 Ажилтнаас ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чин
үнэнчээр, шударгаар гүйцэтгэхийг шаардах;
3.1.3 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Хөдөлмөрийн хууль тогтоомж,
байгууллагын дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах;
3.1.4 Холбогдох хууль тогтоомжид, энэхүү гэрээнд заасны дагуу ажилтанд
сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах;
3.1.5 Ажилтнаас гүйцэтгэж буй ажил үүрэгтэйн холбоотой асуудлаар
шаардлагатай мэдээ, мэдээллийг тогтмол авах;
3.1.6 Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан
бусад эрхийг эдэлнэ.
3.2 Ажил олгогч дараах үүргийг хүлээнэ:
3.2.1 Мэргэжлээс шалтгаалах болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга
хэмжээг холбогдох хуульд /Хамтын гэрээ/ заасны дагуу авч хэрэгжүүлэх;
3.2.2 Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд
ажилтанд олгох, цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх;
3.2.3 Ажилтныг байнгын ажилтай байлгах нөхцөлийг бүрдүүлж, эрхэлж буй ажил,
албан тушаал, мэдлэг мэргэшилд нь шаардагдах мэдээлэл, тухайн албан
тушаалд шаардагдах хувцас, багаж, хэрэгслээр хангах;
3.2.4 Хуульд заасан үндэслэлээр Ажилтантай харилцан тохиролцож ажил албан
тушаалыг хэвээр хадгалах;
3.2.5 Ажилтныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан
шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт,
хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх нөхцөлөөр хангах;
3.2.6 Ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд
хүндэтгэлтэй хандах, хувийн нууцыг задруулахгүй байх;
3.2.7 Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар
даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн
болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;
3.2.8 Ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт
хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор
хангах, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
3.2.9 Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ
тайлбарлаж танилцуулах;
3.2.10 Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр Ажилтныг байгууллага
дотроо өөр ажилд түр томилон ажиллуулж болно. Мөн эзгүй байгаа ажилтны
үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажил албан тушаал хослон, хавсран
ажиллуулж болно.
3.2.11 Ажил олгогчийн шийдвэрээр ажилтныг ажлын байнгын байрнаас нь өөр
газарт албан томилолтоор ажиллуулж болно. Энэ тохиолдолд холбогдох
зардлыг тогтоосон хэмжээгээр тооцож олгоно.
3.2.12 Ажилтанд олгох хөнгөлөлт хангамж, тэтгэмжийг холбогдох журамд заасны
дагуу шийдвэрлэнэ.
3.2.13 Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан
бусад үүргийг хүлээнэ.
Дөрөв. Цалин хөлс олгох журам
4.1 Ажил олгогч Ажилтанд энэхүү гэрээний хавсралт 1-д заасан цалин хөлсийг
гэрээнд заасны дагуу хугацаанд нь олгоно.
4.2 Цалин хөлсийг сар бүрийн ..., ...-ны өдрүүдэд тооцож олгоно. Цалин хөлс олгох
өдөр нь долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр
таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ.
4.3 Ажил олгогчоос Ажилтанд олгох үндсэн цалингаас бусад нэмэгдэл хөлс, ээлжийн
амралтын цалин, урамшууллыг холбогдох журамд заасны дагуу олгоно.
Тав. Ажил, амралтын цаг
5.1 Ажилтны нэг өдрийн ажлын үргэлжлэл 8 цаг, долоо хоногт 40 цаг хүртэл
хугацаатай байна.
5.2 Ажилтан нь:
5.2.1. Өглөө 08:30 цагаас оройн 17:30 цаг хүртэл
5.2.2. Өглөө 08:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл
5.2.3. Өглөө 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл
5.2.5. Уян хатан цагийн нөхцөл /талууд тохиролцсон цагийн доогуур
зурна/
5.3 Амрах, хооллох завсарлага нэг цагийн хугацаатай байна.
5.4 Ээлжийн ажилтнаас бусад Ажилтан долоо хоногт 5 өдөр ажиллах бөгөөд
Бямба, Ням гаригт амарна. Ажлын шаардлагаар амралтын өдөр ажиллуулж
болно.
5.5 Ээлжийн ажилтны цагийн хуваарь, амралт болон үүнтэй холбоотой бусад
харилцааг “Хөдөлмөрийн дотоод журам” –аар зохицуулна.
5.6 Ажилтныг 7 хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр, шөнийн
цагаар болон илүү цагаар ажиллуулсан тохиолдолд түүнийг нөхөн амруулна.
Хэрэв нөхөн амруулаагүй буюу 7 хоногийн амралтын өдөр ажилласан бол
дундаж цалин хөлсийг 1.5 дахин, нийтээр амрах баярын өдөр ажилласан бол
дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж, шөнийн цагаар ажилласан бол
дундаж цалин хөлсийг 1.2 дахин, илүү цагаар ажилласан бол 1.5 дахин
нэмэгдүүлж олгоно.
5.7 Ажилтан гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлаа төлөвлөсөн хугацаанд биелүүлээгүй,
удирдлагаас авсан үүрэг даалгаврыг товлосон хугацаанд нь хийж дуусгаагүйн
улмаас ажлын бус цагаар нөхөн гүйцээж байгаа бол илүү цагаар ажилласанд
тооцохгүй.
5.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийг үндэслэн ажилтанд жил бүр
ээлжийн амралтыг олгох ба ээлжийн амралт эдлэх хугацааг ажилтны санал,
байгууллагын ажлын ачааллыг харгалзан Ажил олгогч тогтооно.
5.9 Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа ээлжийн амралт
эдлэх эрх нээгдэх ба хоёр амралтын хоорондох зай 6 сараас багагүй байна.
5.10 Ажилтан нь өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан
хэсэгчлэн эдэлж болох бөгөөд хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг
тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
5.11 Ажилтанд олгох чөлөөний асуудлыг “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу
шийдвэрлэнэ.
Зургаа. Гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл
6.1. Талуудын аль нэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд энэ
тухайгаа нөгөө талдаа урьдчилан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
6.2. Энэхүү гэрээ дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно.
6.2.1. талууд харилцан тохиролцсон;
6.2.2. ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас ажил үүргээ үргэлжлүүлэн
гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр
болсон;
6.2.3. эрх бүхий байгууллага шаардсан;
6.2.4. ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон;
6.2.5. өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон;
6.2.6. ажилтан нас барсан;
6.2.7. гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалсан;
6.3. Ажил олгогчийн санаачилгаар гэрээг дор дурдсан үндэслэлээр цуцалж болно.
6.3.1. Ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан
буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;
6.3.2. Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн
хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон;
6.3.3. Ажил эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг
хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон;
6.3.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл энэхүү
гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гаргасан;
6.3.5. Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах,
эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг
алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
6.3.6. Ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг
нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;
6.3.7. хуульд заасан бусад үндэслэл
6.4. Ажилтны санаачилгаар гэрээг дор дурдсан үндэслэл, журмаар цуцалж болно.
6.4.1. Ажилтны өөрийн хүсэлт, өргөдөл;
6.4.2. Хүндэтгэн үзэх бусад шалтгаан;
6.5. Ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Ажил олгогчид 30
хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
6.6. Ажилтан нь бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа
орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцно.
6.7. Энэхүү гэрээний 6.3.2-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд Ажил
олгогч нь Ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур
чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах, боломжит хугацааг олгоно.
6.8. Ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд түүний үндэслэл
шалтгааныг Ажилтанд бичгээр мэдэгдэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80
дугаар зүйлийн 80.4-д заасан нөхцөлүүдэд 30-аас доошгүй хоногийн өмнө
мэдэгдэнэ.
6.9. Туршилтын хугацаанд ажилтан шууд удирдах албан тушаалтны үнэлгээ,
дүгнэлтээр уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар
болгоно. Ажилтан туршилтын хугацаанд тухайн ажлын байрны ажил үүргийг
гүйцэтгэх ур чадваргүй, ажлын байранд тэнцэхгүй болох нь тухайн ажлын
байранд тавигдах шалгуур үзүүлэлтийн үнэлгээ, шууд удирдах ажилтны
тодорхойлолтоор тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар туршилтын
хугацааг дуусахаас өмнө гэрээг цуцална.
6.10. Гэрээ цуцлагдсан тохиолдолд талуудын хооронд хийх тооцоог тушаалд заасан
хугацаанд багтаан гүйцэтгэнэ.

Долоо. Ноцтой зөрчил


7.1 Ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэж
(“Ноцтой зөрчил” гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн
ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь
нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр
хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгоно) тооцон ажил олгогчийн
санаачилгаар энэхүү Гэрээг цуцална.
7.1.1 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хайнга,
хариуцлагагүй хандсаны улмаас компанид эд хөрөнгийн болон эдийн бус
хохирол учруулсан, харилцагч, үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд
хохирол учруулсан,
7.1.2 Ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах
ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсвэл ажлын
байранд согтуурсан болон мансуурсан байдалтай ирсэн;
7.1.3 Ажлын 3 өдөр дараалан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд нэгтгэн
бодсоноор ажлын 3 өдөртэй тэнцэх хугацаагаар ажил тасалсан;
7.1.4 Байгууллагын болон бусдын эд зүйлийг хулгайлсан, хулгайлахаар завдсан,
эсвэл бусдад хулгайлах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон;
7.1.5 Ажилтан түүнд ажил үүрэгтэй нь холбогдуулан танилцуулсан болон танилцаж
мэдсэн байгууллагын болон хувь хүний нууц, холбогдох дүрэм, журмаар нууцын
зэрэгт хамааруулсан аливаа мэдээ, мэдээлэл, бичиг баримт, бичгийн болон
цахим мэдээлэл, материалуудыг бусдад задруулах, танилцуулах, тухайн нууц
мэдээлэлтэй танилцах эрхгүй, ажил үүргийн хувьд хамааралгүй ажилтан,
этгээдэд аливаа хэлбэрээр түгээх, дамжуулах, задруулсан, бусдад
ашиглуулсан, ашиглах боломж олгосон:
7.1.6 Байгууллагын тамга, хэвлэмэл хуудас, санхүүгийн баримтыг хууль бус
зорилгоор ашигласан, эсвэл устгасан;
7.1.7 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм,
технологийн горимыг зөрчсөн, түүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд
хөрөнгөд хохирол учирсан, эсвэл хохирол учрахаар нөхцөл байдал бий
болгосон; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт,
дүрэм, технологийн горим болон байгууллагын үйл ажиллагаатай
холбоотойгоор дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, үүргийг зөрчсөн,
7.1.8 Өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан, эсвэл гуйвуулан ашигласан, албан
тушаалын байдлаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгосон,
мэдээлэл өгсөн
7.1.9 Хуурамч бичиг баримт үйлдсэн, хуурамчаар тооцоо нийлсэн нь баримтаар
нотлогдсон;
7.1.10 Урамшуулал болон компанийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хувьдаа
ашигласан, завшсан,
7.1.11 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн
эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд
тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
7.1.12 Байгууллага дотооддоо үйл ажиллагаатай холбоотойгоор дагаж мөрддөг бусад
дүрэм журам, удирдлагаас баталсан тушаал, шийдвэрийг зөрчсөн үйлдэл, эс
үйлдэл нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад болсон, алдагдуулсан,
дагаж мөрдүүлэхээр тогтоосон дэг, ёс зүйн хэм хэмжээ, зохицуулалтыг
хэрэгжүүлээгүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь ноцтойд тооцогдох бол;
7.1.13 Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө,
нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ,
шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн
гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн
болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр
нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу
байдал олгох.
7.1.14 Ажилтан ажилд орохдоо бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн;
7.1.15 Бичиг, баримт, материалыг хуурамчаар үйлдэж, түүний улмаас компанид
хохирол учирсан.
7.2 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл
ногдуулахдаа ажилтны ажил хэргийн байдал, ур чадвар, туршлага, гаргасан
зөрчлийн хор уршиг, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, учруулсан
хохирлын хэр хэмжээ, гарцаагүй байдал зэрэг, сахилгын зөрчил үйлдсэн үйл
баримт, шалтгаан нөх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох зармыг
баримтлах бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзнэ.
7.3 Сахилгын зөрчил гаргасан ажилтан нь сахилгын шийтгэл хүлээсэн эсэхээс үл
хамааран Компанид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй.

Найм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж


8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу дараах үндэслэлээр
ажлаас чөлөөлөгдсөн Ажилтанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа
Хамтын гэрээнд заасан хувь хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны
тэтгэмж олгоно. Үүнд:
8.1.1 Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан,
ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;
8.1.2 Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн
хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
8.1.3 Ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь
тогтоосон;
8.1.4 Ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

Ес. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх


9.1 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд
хөрөнгийн хохирол учруулсан ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 130, 131 дүгээр
зүйлд зааснаас бусад тохиолдолд нь тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь
хэсэгт зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
9.2 Ажилтан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтад
заасан эд хариуцагч бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны
дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ.
9.3 Ажилтны буруугаас учруулсан хохирлыг компаниас томилогдсон комисс шалгаж
актаар тогтооно.
9.4 Ажилтны буруугаас байгууллагад учирсан хохирлыг ажилтны тухайн сарын цалин
хөлс, үр дүнгийн урамшууллаас гаргуулна.
9.5 Ажилтан энэхүү Гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил
гаргасны улмаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол Сахилгын
шийтгэл ногдуулсан эсэхээс үл хамааран эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ
Ажилтны үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
9.6 Ажилтны зүгээс учруулсан хохирлын хэмжээг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
9.6.1 Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан
орлогыг түүнд оруулахгүй.
9.6.2 Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан
бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл,
хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.

Арав. Талуудын хүлээх хариуцлага

10.1 Талууд хууль тогтоомж болон Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас
Нөгөө талдаа учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах үүрэгтэй.
10.2 Ажилтан энэхүү Гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй холбоотой
гарсан Ажил олгогчийн баталсан дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Ажил
олгогчийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

Арван нэг. Бусад нөхцөл


11.1 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ ажилтны учруулсан хохирлыг
Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт зааснаар төлүүлнэ.
11.2 Талуудын хооронд маргаан үүсвэл Ажил олгогч ба Ажилтны хооронд хэлэлцээр
хийх замаар шийдвэрлэнэ.
11.3 Энэхүү гэрээний 11.2-д заасны дагуу хэлэлцээрт хүрээгүй тохиолдолд
Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон шүүхээр шийдвэрлэнэ.
11.4 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
11.5 Энэхүү гэрээг 2 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.
11.6 Энэхүү гэрээнд тусгагдаагүй хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлыг
Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор зохицуулна.
11.7 Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох
бөгөөд нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний
салшгүй хэсэг болно.

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Ажил олгогчийг төлөөлж: Ажилтан:

Гүйцэтгэх захирал ..................... овогтой ................


..................... овогтой ...............
.......................................... .............................................
/гарын үсэг/ /гарын үсэг/
Хаяг: Хаяг:
Утас: . Утас:
. РД:
E-mail: . E-mail: ________________________
Цахим хаяг: . Яаралтай тохиолдолд холбоо барих хүний
нэр: утас:__________________________

зогсоол 

You might also like