You are on page 1of 1

Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч

Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгч гэдэг нь 1 жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь
засгийн газраас тогтоосон эрчим хүчний хэрглээний хязгаар буюу Уул уурхайн компани 5 сая
кВт.цаг, Үйлдвэр 3 сая кВт.цаг, Үйлчилгээ 2 сая кВт.цаг, Төсөвт байгууллага 2 сая кВт.цаг
хэмжээнээс давсан хуулийн этгээдийг хэлнэ. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь дараах үндсэн үүрэгтэй.

- Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх


- Эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх
- Өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг
боловсруулж, хэрэгжүүлэх
- Эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр
Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх
- Эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд
14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх
- Эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн
зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

Source: https://www.tog.mn/news/show/104, ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

You might also like