You are on page 1of 8

Гого

гургалдай
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Гого гургалдай

Нөхөрлөлийн ойн Царс модны мөчир дээр алтан гургалдайн үүр байдаг байлаа. Тэр
үүрийг модны мөчир, салаагаар хийжээ.
Аав, ээж хоёр гургалдай удахгүй төрөх бяцхан ангаахайдаа зориулж шинэ үүр
засахаар шийджээ. Бяцхан ангаахайгаа цэлгэр сайхан үүрэндтөрөөсэй гэж хүсчээ.

Эцэг гургалдай ойгоос өвс түүн авчирч, эх гургалдай авчирсан өвсийг сүлжиж
байлаа. Олон өдрийн турш аз жаргалаар дүүрэн ажиллаж гэнэ. Эцэст нь яг хүссэн
шигээ цэлгэр сайхан үүр хийжээ.
Үүрэн дээрээ томоос том үсгээр “Аз жаргалын ордон” гэж бичжээ. Аз жаргалын
ордон, тэр ойн шувуудын хамгийн сайхан үүрний нэг болжээ.
Гургалдайн гэр бүл шинэ гишүүнээ хүлээж байлаа. Эх гургалдай, үрдээ өдөн ор, дэр,
хөнжил бэлджээ.
Эцэг эх хоёр нь бяцхан гургалдайг тохилог, тайван сайхан орчинд өсгөхийг хүсч
байлаа. Эх гургалдай бяцхан өндгөө дулаацуулахын тулд дээр нь суун дардаг байлаа.
Ингэж сууж байхдаа ойн бусад гургалдай болон шувуудын жиргээг сонсдог байв.
Өөрөө ч гэсэн хамгийн сайхан хоолойгоороо шинэ аялгуу зохион жиргэж байлаа. Аз
жаргалын ордны аз жаргал, гоё сайхныг бүх ой даяар шагшин магтаж амьтан болгон
мэддэг болжээ.

Тэгээд хүлээсэн өдөр ирж, бяцхан цагаан өндөг хагарч, дотроос нь хөөрхөн ангаахай
гарч иржээ.
Нүд нь аниастай. Ямар хөөрхөн харагдаж байна гээч. Аав, ээж хоёр нь түүнд “Гого”
гэдэг нэр өгчээ.
Гого бага багаар том болж байлаа. Тэрээр сургуульд орохын тулд маш их яарч
байлаа. Хурдхан шиг том болоод сургуульд орж бусад шувууны хэл сурахыг хүсч
байлаа. Учир нь сургуульд бүх шувууны хэлийг заадаг юм. Гого бүх шувууны
хэлийг сураад дэлхийгээр аялахыг хүсч байлаа. Энэ ойд амьдардаг гургалдайнуудын
хувьд, солонго руу нисч хүрээд буцаад нисээд ирж чаддаг болсон үедээ сургуульд
ордог байжээ.
Алтан гургалдайнууд солонго гарахыг тэсэн ядан хүлээж байлаа. Солонго татахын
тулд эхлээд бороо орох хэрэгтэй. Бороо орсны дараа нар гарах хэрэгтэй байлаа. Тэр
үед л солонго татдаг юм.

Алтан гургалдайнууд солонго татахыг хүлээхийн хажуугаар нисч сурч байлаа. Эцэг
гургалдай ойгоос олж ирсэн идэх юмаа гэртээ авчирдаг байв. Аав нь Гогог, авчирсан
идэх юмыг нь идэн хүч орж, хурдан том болоосой гэж хүсч байв.
Гого олон өдрийн турш нисэх дасгал хийжээ. Одоо өөрийгөө нисэхэд бэлэн болсон
гэж бодож байлаа. Тэгээд үүл гарахыг хүлээж эхэллээ. Харин бороо орохгүй л
байлаа.

Ойн амьтад, шувууд бүгдээрээ бороо ороосой гэж хүсч байлаа. Шувууд нэг дор
цуглан хамгийн сайхан хоолойгоор борооны дуу дуулцгаалаа. Дууны дараа тэд
бороо бороо ороорой гэж хүслээ илэрхийлцгээжээ. Шувуудын хүсэл биелж бороо
орлоо.
Тэнгэр дуугарах нь бороо орохыг мэдээлж байлаа. Тэнгэрийн дууг сонссон шувууд,
баярлан улам сайхан хоолойгоор жиргэж эхэлжээ. Шувуудын нүүрийг борооны
анхны дуслууд нэг нэгээр норгож эхэллээ. Энэ бол зуны сайхан бороо байлаа.
Борооны дараа үүлний цаанаас нар инээмсэглэсээр цухуйлаа. Тэгээд шувууд болон
газар дэлхийн бүх амьтдыг мэндчилэн гийлээ.

Нарны туяа цацарч эхлэхэд тэнгэрт долоон өнгийн солонго татлаа. Гого бусад
гургалдайнуудын хамт далавчаа дэвэн солонгын зүг нислээ. Нөхөрлөлийн ойн
амьтад хөөрөн хашхирч байлаа түүний араас:
-Гого минь нисээрэй!
-Бид чамд хайртай шүү!
Энэ үгс Гого гургалдайд маш их урам хайрлаж байлаа. Ингээд тэрээр солонгод
ойртсоор дотор нь оржээ. Бүх юм өнгө өнгөөр солонгорч байлаа. Гого маш их
баярлаж байлаа. Тэнд хэсэг байж байгаад эргээд Нөхөрлөлийн ой руугаа нисчээ.

Гого гургалдайн ээж аав хоёрын сэтгэл ч маш их хөдөлсөн байлаа. Дэгдээхийгээ
ирэхийг хүлээж байв. Удалгүй Гого гургалдай баяр хөөрөөр бялхсан дуугаар нисч
ирэн гэрийнхээ тагтан дээр суулаа. Ээж аав хоёр нь дэгдээхийгээ хайрлан тэвэрч
авлаа. Гого дэгдээхийгээр бахархаж байгаагаа хэлж байв. Одоо Гого сургуульд явах
эрхтэй болжээ. Сургуульдаа онц сурч бүх шувуудын хэлийг сурах гэж байлаа. Дараа
нь бусад шувуудын орон луу замд гарна.
Table of Contents
Гого гургалдай

You might also like