You are on page 1of 9

Гуага

хэрээ
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Гуага хэрээ

Нөхөрлөлийн ойд өглөө болж байгааг шувууд мэдэгддэг байлаа. Шувууд


жиргэжэхлэхэд Нөхөрлөлийн ойн амьтад босох цаг болсныг мэддэг байлаа

Шувууд ойн амьтдыг өглөө бүр өөр өөр дуугаар сэрээдэг байлаа. Бяцхан Урин
жиргээ шувуу нэг л дуу мэддэг байжээ. Тийм учраас өглөө болгон ганц л дуу
дуулдаг байлаа. Мэдээж том болоод олон сайхан дуу дуулах байлаа. Харин одоо
түүний дуу нь нарийхан, сул гарч байв. Нөхөрлөлийн ойн амьтад нөхөрсөг, сайхан
сэтгэлтэй учраас хэзээ ч бие биеэ шоолдоггүй байлаа. Бяцхан Урин жиргээг
дуулахад нь бүгдээрээ анхааралтай сонсож алга ташдаг байв. Бяцхан шувууг
зоригжуулан,өнөөдөр дуу чинь улам хүчтэй гарч байна гэцгээж алга ташдаг байжээ.
Гуага хэрээ Нөхөрлөлийн ойд саяхан нүүж иржээ. Бяцхан Урин жиргээгдуу дуулах
бүрт нь шоолдог байв
-Чи өөр дуу мэддэггүй юмуу хаашаа юм бэ? Дандаа нэг л дуу дуулах юм. Чиний
хоолой чинь маш сул учир дуу чинь бараг сонсогддоггүй.
Чи дуулж чадахгүй. Больсон нь дээр, гэж хэлэн бяцхан Урин жиргээг гомдоодог
байжээ. Нэг өдөр Гуага хэрээ бяцхан Урин жиргээгийн дэргэд очин чихэнд нь:
-Чамд нэг нууц арга зааж өгье. Хэрвээ чи миний хэлэх үгийг сайн сонсож үгэнд
минь орвол маш сайхан хоолойтой болно шүү, гэв. Хэрээний хэлсэн үг Урин
жиргээн сонирхлыг ихэд татжээ. Тэгээд,
-За Гуага минь, би чамайг анхааралтай сонсъё. Надад хурдан хэлээч!
-Нөхөрлөлийн ойн төгсгөлд нэгэн том хадан цохио бий. Тэр хадан цохион дахь хоёр
чулууны завсар нэгэн улаан мөөг байдаг. Тэр мөөгийг идсэн шувуу хурдан том болж,
хүчтэй хоолойтой болдог юм, гэв.

Бяцхан Урин жиргээ үүнийг сонсоод маш их баярлажээ. Тэр мөөгийг олоод идчих
юм бол үүнээс хойш хэрээ түүнийг шоолохгүй гэсэн үг байлаа. Маргааш өглөө бусад
шувууд дуугаа дуулж эхлэхээсөмнө эрт босон хадан цохио руу явахаар шийджээ.
Нар мандахаас өмнө бяцхан Урин жиргээ сэржээ. Чимээгүйхэн босоод замд гарлаа.
Тэр маш их баяртай байв. Бас сэтгэл нь ч их хөдөлж байлаа. Хэрээний зааж өгсөн
ёсоор явсаар байгаад хадан цохионд хүрчээ. Улаан мөөгийг олоод амтархан иджээ.
Гэтэл их сонин юм болж Урин жиргээ гэнэт жижгэрч эхлэв. Бараг шоргоолж шиг
жижигхэн болчихжээ. Хөөрхий шувуу маш их сандарлаа.
- Юу болоод байна аа? Би яагаад ингээд жижгэрчихвээ? гэж хашхирч эхэллээ. Хэсэг
хугацаа өнгөрсний дараа бяцхан шувуу тайвширчээ. Гуага хэрээг өөрт нь атаархдаг
учраас ингэж шоглосныг ойлгожээ.
- Гуага хэрээний үгэнд яах гэж оров доо. Улаан мөөгийг яах гэж идэв дээ, гэж уйлж
эхэллээ.
Бяцхан Урин жиргээ одоо бүр бяцхан Урин жиргээ болжээ. Хуучин байснаасаа ч
жижигхэн болжээ. Өмнөхөөсөө улам их сул дуутай болногэдгээ мэдсэн бол шидэт
мөөгийг юу гэж идэхэв дээ!
Бяцхан далавчаа дэвсээр Нөхөрлөлийн ойн зүг нисчээ. Ниссээр л байлаа, ниссээр л
байлаа. Маш удаан нислээ. Учир нь бяцхан Урин жиргээ бүр жижигхэн болчихсон
тул бага зэрэг нисээд ядарч байв. Арай гэж ниссээр Нөхөрлөлийн ойдоо эргэж
иржээ. Шоргоолж шиг жижигхэн болсон тул хэн ч түүнийг харахгүй байлаа. Зөвхөн
ээж нь арай гэж танижээ. Харангуутаа л бяцхан Урин жиргээгийн улаан мөөг
идсэнийг ойлгожээ. Эхийнх нь сэтгэл маш их өвджээ. Нөхөрлөлийн ойн амьтад
цугларан арга хайж эхэллээ. Амьтад бүгд Гуага хэрээнд уурлажээ. Учир нь хэрээг
энэ хэргийг хийснийг тэд мэдэж байлаа.
Урин жиргээг буцаж хуучин хэвэнд нь оруулах аргыг хэрээ олохёстой байлаа. Эс
тэгвээс хэн ч түүнтэй найзлахыг хүсэхгүй байлаа. Урин жиргээгийн эх маш их
гуниглаж байв. Бяцхан Урин жиргээ ч том сургамж авчээ. Үүнээс хойш тэвчээртэй
байж цаг нь болохоос өмнө юунд ч яарах хэрэггүйг ойлгожээ. Тэртэй тэргүй том
болох тусам дуу хоолой нь ч,өөрөө ч сайхан болох байлаа. Огтхон ч яарах хэрэггүй
байсан юм.
Хэдэн өдрийн турш Гуага хэрээтэй хэн ч ярьсангүй. Түүнийг ганцаардуулжээ. Гуага
хэрээ атаархан хорсож муу зүйл хийснийхээ шийтгэлийг амсаж байлаа. Гол дээр,
парк дээр байсан ямар ч амьтан түүнтэй тоглохгүй байлаа. Зөгий балаа зарахгүй,
хэрэм самарнаасаа өгөхгүй байлаа.
Гуага хэрээ их ганцаарджээ. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байлаа. Бяцхан Урин
жиргээд яагаад атаархсан юм бол? Амьтан болгон өөр өөрийн онцлогтой, шинж
чанартай байдаг. Дахиж хэзээ ч ийм юм хийхгүй гэж бодож байлаа. Гуага хэрээ:
-Энэ хэрэгт би буруутай. Тийм учраас буцааж хуучинбайдалд нь оруулах аргыг би
олох ёстой, гэв.

Гуага хэрээ бүтэн шөнийн турш энэ тухай бодлоо. Бяцхан Урин жиргээг хурдан
хуучин хэвэндээ ороосой гэж залбираа унтжээ. Зүүдэндээ, Шувуун уулны рашаанаас
уувал Урин жиргээ хуучин хэвэндээ оржчадахыг харжээ. Гуага хэрээ маш их
баярлан сэржээ. Одоо тэр, бяцхан Урин жиргээг хуучин хэвд нь оруулах аргыг мэдэж
байлаа. Холын холд байдаг Шувуун уулны рашааныг олж ирэн бяцхан Урин жиргээд
уулгах хэрэгтэй байлаа. Энэ тун хэцүү ажил байлаа. Гэвч заавал хийх хэрэгтэй
байлаа. Сайн шувуу гэдгээ бүх амьтдад харуулах хэрэгтэй байв.
Гуага, хүнд хэцүү замыг туулсаар Шувуун ууланд хүрчээ. Самрын ясаар рашаан
дүүргэж аваад Нөхөрлөлийн ой руу эргээд нислээ. Тэгээд Гуага хэрээ ойн амьтдыг
цуглуулан, тэдэнд нэгэн гэнэтийн бэлэг барих гэж байгаагаа зарлажээ. Амьтад
түүний юу бэлдсэнийг сонирхож байсан тул тэсэн ядан хүлээж байлаа. Гуага хэрээ
өндөр модон дээр суугаад бүх амьтдын өмнө бяцхан Урин жиргээгээс уучлалт
гуйлаа. Дараа нь рашаанаа Урин жиргээдөгөв.
-Урин жиргээ минь, үүнийг уугаарай. Тэгвэл чи хуучин хэвдээ орно, гэв. Бяцхан
Урин жиргээ эхлээд бага зэрэг тээнэгэлзэв. Амьтад бүгд чив чимээгүй болов. Бүгд
дотроо Урин жиргээг хуучин хэвэндээ хурдан ороосой гэж хүсч байлаа.
Бяцхан Урин Жиргээ:
-Надад дахиад ямар нэгэн юм болбол яах вэ? гэв.
Гуага хэрээ:
-Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Надад итгээч, гуйя!
Би чамайг эргээд хуучин хэвэнд чинь оруулахыг маш их хүсч байна.
Одоо би сайн хэрээ болохоор шийдсэн. Энэ рашааныг уучих тэгэх үү, гэж гуйж
байлаа. Бяцхан Урин жиргээ рашааныг уув. Тэгээд тэр дороо л хуучин хэвэндээ
оржээ. Урин жиргээ маш их баярлаж байлаа. Тэгээд дахин нарийхан хоолойгоор
өөрийн мэдэх ганц дуугаа дуулж гарчээ. Тэнд байсан бүх шувууд түүнийг түрэн
дууллаа. Нам гүм байсан ойд хөгжил баяслын дуу цуурайтаж эхэллээ. Бүгд бяцхан
Урин жиргээ, Гуага хэрээ хоёрт баяр хүргэн алга ташиж байлаа. Нөхөрлөлийн ой,
найрсаг уур амьсгалаар дүүрэн хуучин байдалдаа оржээ.
Table of Contents
Гуага хэрээ

You might also like