Дуртай Хүндээ Харуул Насреддин 2

You might also like

You are on page 1of 14

Дуртай

хүндээ харуул
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар


хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим
хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон
бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn
Дуртай хүндээ харагд …
Нэгэн өдөр хөрш зэргэлдээ хүмүүс цуглан Насреттин Хожаг гэрлүүлэхээр болжээ.
Хожагийн үүдэнд очоод хаалгыг нь тогшжээ.
Насреттин Хожаг хаалгаа нээхэд тэдний хамгийн ахмад настай нь түүнд:
- Тав тухыг чинь алдагдуулсан бол уучлаарай Хожа гэлээ. Насреттин Хожа :
- Юу болоо вэ? Та нар манайд ирдэггүй л юмсан гэв. Энд ирснийг бодвол их л чухал
хэрэг гарч дээ.

Ахмад хөрш нь :
- Бид чиний талаар бодож, цэгнээд, яах эсэхээ ярилаа гэжээ. Насреттин Хожа:
- Би яасан юм бэ? гэж асуув. Ахмад хөрш нь :
- Мэдэхгүй царайлаад байх юм. Чи хэзээ болтол ганцаараа явах хүн бэ? гэлээ.
Тэнд ирсэн хүмүүс бүгд нэгэн зэрэг:
- Чи л зөвшөөрвөл бүх юм болох гээд байна гэцгээжээ. Насреттин Хожа :
- Би зөвшөөрвөл юу болно гэж? хэмээн асуув.
- Чамд таарч тохирох сайн хүн олж өгье, үгүй бол яаж ингэж амьдралыг барах вэ дээ
гэлээ.
Насреттин Хожа баахан шалтаг тоочсон боловч ямар ч нэмэр болсонгүй. Учирлан
тайлбарлаад ч хөршүүд нь нэгэнт шийдсэн болохыг ойлгожээ.
Тэд Насреттин Хожаг хүнтэй суулгахаар иржээ. Тэд ч тийм амархан буцахаар хүмүүс
биш байлаа.
Өдөр хоног өнгөрсөөр Насреттин Хожа найр хурим хийж, эхнэртэйгээ нэг гэрт
оржээ.
Насреттин Хожа анхны шөнө эхнэрээ хараад үнэхээр дургүй нь хүрэв.
Эхнэр нь үнэхээр сайхан ааштай, сайн хүн боловч, царай муутай нэгэн байлаа.
Маргааш өглөө нь Насреттин Хожагийн царай зүс нь нэг л унжгар байжээ. Яах вэ
гэж бодож зогстол эхнэр нь ирээд, түүнд ойртон:
- Хожа минь, би одоо танайхны хэнтэй нь уулзаж, хэнд нь харагдахгүй байх вэ? Та
юу гэж бодож байна гэж асуужээ.
Насреттин Хожа урвагар царайлан буруу тийш хараад:
- Чи надад битгий гомдоорой. Гэхдээ надаас өөр дуртай хүндээ харагд. Надад л
битгий харагдаарай гэсэн гэдэг.
Мэддэг нь мэддэггүйдээ …
Тэр өдөр баасан гараг байжээ. Насреттин Хожа сүмд олон түмэнд сургаал айлдахаар
индэрт гарчээ. Авчирсан номоо нээгээд:
- Ард олон минь, өнөөдөр би та нарт юуны талаар ярих гэж байгааг мэдэж байна уу?
гэж асуулаа.
Олон түмэн гайхаж:

- Бид таны юу ярих гэж байгааг яаж мэдэх вэ дээ! Мэдэхгүй гэцгээв.
Насреттин Хожа тэдний дор орохгүйн тулд :
- За тийм байдаг байж. Мэдэхгүй байгаа хүмүүстэй би юу ярих вэ дээ гээд индрээс
буугаад гараад явчихав.
Тэнд цугласан олон хүмүүс учрыг нь ололгүй гайхан хоцров. Дараагийн долоо хоног
ирж, Насреттин Хожа олны өмнө дахин гарлаа.
- Ард олон минь, өнөөдөр би та нарт юуны талаар ярих гэж байгааг мэдэж байна уу?
гэж асуулаа.
Олон түмэн ч нэгэн зэрэг:
- Тиймээ, мэдэж байгаа гэж хариулав. Насреттин Хожа:
- За тэгвэл та нар мэдэж байгаа бол би энд тэрийг дахин дахин ярьж хүн зовоогоод
яахав гээд индрээс буув.
Бүгд тэнд гайхан хоцров гэнэ.
Дараагийнх нь долоо хоногт Насреттин Хожа сургаал айлдахаар дахин сүмд иржээ.
Амьсгаагаа дараад, “Өнөөдрийн сэдвийг та нар мэдэж байна уу?” гэж асуухад нь
тэнд цугласан олон хаширсан бололтой:
- Зарим нь мэдээд, зарим нь мэдэхгүй байгаа гэжээ.
Үүнийг сонссон Насреттин Хожа:
- За тэгвэл мэддэг нь мэддэггүйдээ яриад өгчих гээд индрээс буугаад явсан гэдэг.
Би унаж явсан бол?
Насреттин Хожа нэгэн өдөр хөөрхөн бор илжгээ унаад ногооны талбай руу явж гэнэ.
Ногооны ажил их байсан бөгөөд нэг хартал илжиг нь байхгүй байхыг хараад маш их
гайхжээ. Хэсэг хугацааны дараа Хожа гайхахаа болиод гэнэт айж эхэлжээ. Илжгээ
алга болсныг ойлгосон Хожа, энд тэндгүй түүнийг хайж, асууж сураглан явлаа.

Насреттин Хожа итгэхийг хүсэхгүй байсан ч нэгэнт ийм явдал болчихсон байжээ.
Тийм болохоор ухаалгаар бодож, айх сандрах нь багасаж бүр баярлаж эхлэв.
Замаар илжгээ хайн алхаж, баярласандаа инээд алдаж байлаа. Насреттин Хожатай
тааралдсан нэгэн найз нь түүний энэ байдлыг хараад
тун их гайхаж, асуухгүй өнгөрч чадсангүй гэнэ.
- Юу болсон юм бэ Хожа? Ямар их баяртай явж байх юм бэ гэжээ. Насреттин Хожа :
- Юу байхав дээ. Би илжгээ алдчихлаа гэв.

Хүүе, хүн юмаа алдчихаад юунд нь баярладаг билээ? гэж асуув. Насреттин Хожа :
Би унаж яваагүйдээ л баярлаж байна нөхөр минь гэжээ. Хэрвээ би дээр нь байсан
бол би ч гэсэн алга болчихсон байхгүй юу гэсэн гэдэг.
Тэр ярьдаг бол минийх юм боддог…
Нэгэн өдөр Насреттин Хожа захын дэргэдүүр явж байжээ. Нэгэн эр чанга дуугаар :
- Арван алтан зоос, арван алтан зоос гэж хашхирч байлаа. Насреттин Хожа тагтаа
шиг жижигхэн шувууг арван алтан зоосоор зарж байхыг хараад гайхаж гэнэ.
Гайхахгүй байхын ч арга байсангүй.
- Үнэхээр гайхалтай. Энэ шувуу арван алтан зоосоор зарагдаж байхад манай том
цацагт хяруул хэдэн алтан зоос болох болоо? гэж бодов.
Шалавхан гэртээ эргэж ирээд эхнэртээ хөгшин цацагт хяруулаа зарахаар шийдсэнээ
хэлэв. Эхнэр нь яадаг билээ, бид тэгээд яах билээ гэж сандарч эхлэв. Насреттин
Хожа түүнийг нэг их тоосонгүй. Нэгэнт шийдсэн байлаа.

Цацагт хяруулаа сугандаа хавчуулаад зах руу гүйжээ.


Насреттин Хожа цацагт хяруулаа зарахаар чанга дуугаар хашхирч гэнэ. Харин
цацагт хяруулыг сонирхсон хүмүүст Насреттин Хожагийн хэлсэн үнэ таалагдсангүй.
Насреттин Хожа ч хамгийн сүүлд арван алтан зоосоор өгөхөөр болж байв. Гэтэл бас
л болсонгүй гэнэ.
Насреттин Хожа :
- Ямар сонин юм бэ гэж гайхаж гэнэ.
Та нар чинь саяхан тагтааг арван алтан зоосоор аваад байсан биз дээ. Миний цацагт
хяруулыг болохоор ганц алтан зоосоор ч авахгүй юм гэжээ.
Шувууны худалдаачин эр түүнд :
- Насреттин Хожа минь, тэр шувуу зүгээр нэгэн шувуу биш, түүнийг тоть гэдэг юм.
Тань шиг, над шиг ярьдаг юм гэжээ.
Table of Contents
Дуртай хүндээ харагд …
Мэддэг нь мэддэггүйдээ …
Би унаж явсан бол?
Тэр ярьдаг бол минийх юм боддог…

You might also like