You are on page 1of 2

Дэндэвийн Пүрэвдорж Тунхаглан бичнэ би!

“Тусгаар тогтнол” Индэр улаан галын


Ханат цагаан гэрийн Цац бадман дөлөн дээр
Од хийморийн тоонон дээр Ихэр хоёр загалын
Хасаг халуун тулгын Цацаг шанхан дэлэн дээр
Омог дөрвөн тотгон дээр Идэр гурван есийн
Хан Алтай-аавын Цас чахрах цайдам дээр
Онгон тэргүүн оргил дээр Илд мөсөн голын
Хатан Сэлэнгэ-ээжийн Цан хөөрөх гарман дээр
Одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглана бичнэ би!
Тунхаглан бичнэ би! Бэлгийн цэнхэр хадагны
Ганган улаан тэмээний Хоёр гардах дэлгээс дээр
Зогдор дэвсэх тэшил дээр Бэхэн хар гэзэгний
Гантай мөнгөн хэтний Хосоор дарах сүлжээс дээр
Зоо дэлдэх тээгэн дээр Бэрийн домогт цэцгийн
Галбын халуун говийн Хорвоо уяраах дэлбээн дээр
Хулан ангах ээрэм дээр Бэдэрт мөнгөн сарны
Гантиг чулуун хясааны Хоймор унах туяаан дээр
Янгир халих элгэн дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглан бичнэ би! Урсгал, татмал усны
Хүж дурдан бүсний Хөл алдах ёроол дээр
Ташаа дарах нугалаан дээр Ургамал, таримал модны
Хүрэл манан хөөрөгний Хөрсөнд хавах ёзоор дээр
Даалин дарах наргиан дээр Уяран мэлмэрэх янагийн
Хүүшийн сүүдэр буусан Дурлал амилах харцан дээр
Уулын гацаа бууцан дээр Уйлан мэндлэх үрийн
Хүннү дээдсийн тамгалсан Дуулан орхих манцуй дээр
Улбаа гархин буурин дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглан бичнэ би! Ажнай сайн хүлгийн
Ширмэн төмөр дөрөөний Гал цахилах тууран дээр
Шивээ зурах тавган дээр Аагисан улаан хүдрийн
Шижир алтан ээмэгний Ган царцах хайлш дээр
Шигтгээ чимэх гархин дээр Амар түвшин жаргалтай
Шинийн хоёрын саран Ам бүлийн дансан дээр
Хаяалж шингэх тэнгэр дээр Алтан босго өлзийтэй
Шимийн нялх ногоо Айл бүхний үүдэн дээр
Ханшилж задрах газар дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглан бичнэ би! Баяр найрын ширээний
Аавын мөнгөн хазаарын Амт тансаг идээн дээр
Найман цэнгийн товруун дээр Баян хангайд мөнхөрсөн
Азын алаг мэлхийний Арц, хуш, зээргэнэ дээр
Наян нэгэн шагайн дээр Балтаар давтан ширээсэн
Алиахан саарлын унага Анжисны торгон ирэн дээр
Хөллөн тэнцэх нуга дээр Багц дүүрэн ургасан
Ангирын хоёр дэгдээхэй Атрын тарианы мөрөн дээр
Хөвөн цэнгэх нууран дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Эвт айлын хаяа Асгаран буух цацрал дээр
Дархан хилийн дээсэн дээр Өвгийн морин хуурын
Энх тайваны харуул Аялгуу хослох утсан дээр
Дайчин эрсийн тангараг дээр Өргөн цээж чөлөөтэй
Эрдэнэ зуугийн хэрэмний Амьсгалж яваа агаар дээр
Зуун найман суварга дээр Өөрийн толгой мэдэлтэй
Энэ зууны өргөөний Амьдарч яваа заяан дээр
Зуун түмэн цонхон дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглан бичнэ би! Ухаа хонгорын жолоог
Эрх чөлөөний зарлиг Захлан татсан талбай дээр
Ардын үндсэн хууль дээр Ухаант жанжин Сүхбаатарын
Эх хэл соёлынхоо Зарлан дуудсан тунхаг дээр
Ад биш баян сан дээр Улаанбаатар нийслэлийн
Эгнэтийн арга билэг Заяа тэтгэх дээвэр дээр
Алтан соёмбын гачил дээр Улсаа ачлан захирсан
Эх нутгийн шорооны Засаг төрийнхөө ордон дээр
Амиар солих ширхэг дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглан бичнэ би! Нүүрэнд нь гал бадарсан
Аав ээжийн буянтай Монгол эцгийн хийморь дээр
Өлзийт цагаан хоймор дээр Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Амин гарвалийн толботой Монгол эхийн сэтгэл дээр
Өлгийт нялхсын өөжин дээр Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Ардын журамт цэргийн Монгол аймгийн холбоон дээр
Өргөж ялсан туг дээр НҮБ-ын шилтгээнд заларсан
Амьсгалаа бидэнд өгсөн Монгол улсын далбаан дээр
Өрлөг дээдсийн дурсгал дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглаг бичнэ би! Эзэн сууж жаргасан
Хан тэнгэрт сүмбэрлэсэн Их заяагаа сүсэглэж
Үйлдвэр уурхайн яндан дээр Эх орон танынхаа
Хаяа нийлэн сүндэрлэсэн Ирээдүйн тааладд нийцүүлж
Үлгэрийн харшийн туурган дээр Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Хангай, говь, талын Итгэлийн сувд үгсээр
Үлэмжийн өв баялаг дээр Эрх жаргалаа баталсан
Халуун эх оронч бүхний Иргэн бүхний гараар
Үндэсний их бахархал дээр Тусгаар тогтнол чамайг
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны

You might also like