You are on page 1of 3

Олонлог

Олон ба лог. Олон зүйлээс бүрдсэн энэ бүрэлдэхүүн нь яг


юу вэ?
юуны түрүүнд энэ үгийн утгыг бүрэн төгс гаргах нь зүйтэй
байх. Аливаа юмсын цуглуулыг олонлог гэх ба түүнийг
бүрдүүлж буй юмсыг олонлогийн элементүүд гэнэ. Эрт дээр
үеэс өвгөдийн маань хэлсэн ийм нэгэн үг байдаг. Ганц мод
гал болохгүй , Ганц хүн айл болохгүй гэж. Хүн гэдэг амьтан
анх үүссэн цагаасаа л овог аймаг үүсгэж ан гөрөө хийж, ууц
саваа барьсаар хамтдаа бүтээн байгуулалт ,шинжлэх ухааны
салбарыг нээж 21-р зууны босгыг даваад байгаа билээ.
Математикийн шинжлэх ухаанд гэлтгүй бидний эргэн
тойронд олонлог үүсэж түүний дунд бид бүхэн ч
амьдарсаар.19-р зууны сүүл 20-р зууны эхээр математикийн
бүхий л хуучин ойлголт ухагдахууныг дахин авч үзэж
судалсаны үр дүнд математикийн шинэ салбар болох
олонлогийн онол бий болсон.Түүний үүсгэн байгуулагчийн
нэг нь Германы математикч Георг Кантор юм. Харин одоо
21-р зуун. Олонлог гэдэг үгийг бид ганц тооны шинжлэх
ухаанд ашигладаг ч нийгэмд хэдийн ноёрхоод уджээ.Тооны
ухаанд бол олонлогийг ижил шинж чанар,тэгш тоо,сондгой
тооны олонлог гээд маш олноор ангилж болдог. Үүнтэй
адил хүмүүс хүсэл сонирхол, зорилго, мөрөөдлөөрөө
ялгарж харилцаа холбоо тогтоодог олонлогийн эрин зуунд
амьдарч байгаа билээ .
Жишээ авч үзье. Та ширээгээ дүүрэн хоол, амттангаар
дүүргээд дуртай киногоо үзэх сонирхолтой байлаа гэж.
Харин тантай ижилхэн сонирхолтой хүмүүс дэлхий дээр маш
их байгаа. Тийм ээ. Энэ бол олонлог юм. Одоо харин өөр
жишээ авлаа. Та хуучин хувцаснуудыг дахин засварлаж
зарах сониролтой бол яах вэ? Энэ ч маш сайн зүйл шүү.Нийт
үйлдвэрлэгдэж байгаа хувцасны 60% нь полиэтр бюу
хуванцар материалтай байдаг. Полиэстэр матералыг
үйлдвэрлэх үед нүүрстөрөгчийн ялгаруулалт нь даавуунаас
2-3 дахин их байдаг бөгөөд далайд ороод огт задардаггүй
байна. Мөн хувцас угаах үед жил бүр 500000 тонн бичил
хуванцар далай руу ордог байна. Ингээд тантай ижил хувцас
сэргээн засдаг хүмүүс байгаа ч маш цөөн юм. Энэ мөн
олонлог ч гэсэн ховор ,үнэ цэнэтэй юм. Харин хүмүүс
бидний олонлог яаж удаан оршин тогтнох вэ?
Тооны ухаанд А олонлог байхад түүний доторх
элементүүд нь бүгд өөр өөр тоонууд байдаг. Үүнтэй яг адил
амьдрал дээрх олонлогт ч янз бүрийн өөрийн гэсэн
онцлогтой хүмүүс байж таардаг. Үүнээс юуг хэлэх гээд байна
вэ гэвэл хичнээн ижил сонирхол, мөрөөдөлд хөтлөгдөн
хамтдаа үүсгэж явж байгаа ч хүн бүрийн зорилго хүрэхийг
хүсэж байгаа зүйл өөр учраас бие биенийхаа санал бодлийг
хүндлэх нь олонлогийг бутраахгүй байлгах гол хүчин зүйл
юм. Тийм ээ Олон ба лог олон зүйлээс бүрдсэн иж
бүрдэлийг олонлог гэх ба хүмүүс бид олонлог дээр л тогтон
амьдарж байгааг хэлэх гэсэн юм. Ганц хүн айл болохгүй
гэгчээр хүмүүс бид хамтдаа бүтээхгүй л бол амьдрал
үүсэхгүй магадгүй олонлог гэдэг үг ч үүсэхгүй байх байсан
биз. Манай сургуулийг ч бас олонлог гэдэг нэрээр нэрэлсэн
байдаг.Монгол дахь хамгийн их дунд ахлах ангийн
сурагчидтай хувийн сургууль.Математикийн гүнзгий
сургууль болоод ч тэр үү, эсвэл миний хэлсэн шиг олон
хүүхдүүдээс бүрдсэн сургууль гэсэн ч утгаар уу , хэн мэдэх
вэ. Ямартай ч надад шинжлэх ухааны хэллэг, бас
сургуулийнхаа нэрийг олон талаас нь тайлбарлах нь
сонирхолтой байлаа. Олонлог гэх үг сонсголонтой агаад
утгатай үг юм. Бодоод байхад тооны ухаан ч бас амьдралтай
их ойрхон байх юм. Амьдралын ухаан ч мөн тооны ухаанд
оршин нуугдаж байгааг хэн ч таашгүй юм. Байгаль дээрх бүх
зүйл хоорондоо холбоотой байдаг энэ үг л үнэн юм даа.

You might also like