You are on page 1of 5

/1-р бүлэг Моль ба бодисын тоо хэмжээ

1.1 Моль ба хийн эзлэхүүн, хийн харьцангуй нягт

22. Хийн агаартай харьцуулсан нягт 1.45 бол хийн молекул массыг олно уу

23. Хийн агаартай харьцуулсан нягт 1.586 бол хийн молекул массыг олно уу

24. Хийн хүчилтөрөгчтэй харьцуулсан нягт 0.875 бол хийн молекул массыг олно уу

25. Хийн хүчилтөрөгчтэй харьцуулсан нягт 1.375 бол хийн молекул массыг олно уу

26. Хийн азоттой харьцуулсан нягт 1.214 бол хийн молекул массыг олно уу

27. Дараах хийнүүдийн агаартай харьцуулсан нягтыг олно уу NO2, CO, Cl2

28. Дараах хийнүүдийн устөрөгчтэй харьцуулсан нягтыг олно уу NH3, NO, F2

29. Дараах хийнүүдийн агаартай харьцуулсан нягтыг олно уу N2O, CH4, N2

30. Хэвийн нөхцөлд тус бүр 1г масстай дараах хийнүүд ямар эзлэхүүнтэй байх вэ? H2, CH4, CO

31. Хэвийн нөхцөлд тус бүр 1г масстай дараах хийнүүд ямар эзлэхүүнтэй байх вэ? NO, O2, He

32. Хэвийн нөхцөлд тус бүр 1л эзлэхүүнтэй дараах хийнүүд ямар масстай байх вэ? H2, O2, CO

33. Хэвийн нөхцөлд тус бүр 1л эзлэхүүнтэй дараах хийнүүд ямар масстай байх вэ N2, CH4, He

34. Хэвийн нөхцөлд дараахь хий тус бүр ямар эзлэхүүнтэй байхыг тооцоолно уу? 3.5 г азот, 640г
хүчилтөрөгч, 110 г нүүрстөрөгч (IV) оксид, 70 г нүүрстөрөгчийн II оксид.

35. Дараах хийнүүд нь хэвийн нөхцөлд хэдэн м3 эзлэхүүнтэй байх вэ? а) 1 т HCl, б) 1.5 т NO, в) 220 т
N2O.

36. Дараах масстай хийнүүд хэвийн нөхцөлд хэдэн мл эзлэхүүнтэй байх вэ? а) 0.85 г F2, б) 1.4 g NO
в) 17 g AsH3

37. 1 л хий хэвийн нөхцөлд 1.25 г масстай байсан. Хийн молекул массыг олно уу

38. 200 мл хий хэвийн нөхцөлд 0.143 г масстай байсан. Хийн молекул массыг олно уу

39. 0.25 л хий хэвийн нөхцөлд 0.49 г масстай байсан. Хийн молекул массыг олно уу

40. 300 мл хий хэвийн нөхцөлд 0.875 г масстай байсан. Хийн молекул массыг олно уу

41. 20 мл хий хэвийн нөхцөлд 0.0268 г масстай байсан. Хийн молекул массыг олно уу

42. 1 л хий хэвийн нөхцөлд 1.52 г масстай байсан. Хийн молекул массыг олно уу

1.2 Урвалын тэгшитгэл ашиглан молиор тооцоо хийх

191. 10 кг магнийгаас хичнээн хэмжээний магнийн оксид үүсэх вэ?

192. Хүхрийн IV оксидыг исэлдүүлэн 16 т хүхрийн VI оксид гарган авав. Хэдэн тонн SO2 шаардагдсан
бэ?
193. Уусмалд 3 г AgNO3 агуулагдаж байв. Бүх мөнгийг AgCl байдлаар тунадасжуулахын тулд хэдэн
гр натрийн хорид шаардагдах вэ?

194. Магнийг хүхрийн хүчилд уусгах үед 36 г магнийн сульфат үүсэв. Хичнээн хэмжээний магни
авсан бэ? Түүнийг уусгахад хичнээн хэмжээний хүхрийн хүчил шаардагдсан бэ?

195. 100 г CuSO4 ийг Cu(OH)2 болгоход шаардагдах NaOH -ийн массыг олно уу?

196. Хичнээн хэмжээний мөнгөн усны (II) оксидыг задлаж хэвийн нөхцөлд 320 г хүчилтөрөгч гарган
авах вэ?

197. Хичнээн хэмжээний усыг цахилгаанаар задлаж хэвийн нөхцөлд 96 кг хүчилтөрөгч гарган авах
вэ?

198. 200 г CaCO3 гарган авахад шаардлагатай сод ба кальцийн хлоридын хэмжээг олно уу?

199. Кальцийн карбонатын дулааны задралаар хэвийн нөхцөлд 22.4 л СО2 гарган авлаа. Энэ үед
хичнээн хэмжээний кальцийн карбонат авсан бэ?

200. Натрийн нитратын дулааны задрал дараах тэгшитгэлийн дагуу явагдана.

2 Na NO 3=2 Na NO 2+O2

17 кг натрийн нитратыг задлах үед хэвийн нөхцөлд хэдэн литр хүчилтөрөгч ялгарах вэ?

201. 8.1 т ZnO дараах урвалын дагуу гарган авахын тулд хэвийн нөхцөлд хэдэн литр
хүчилтөрөгчтэйг тооцоолно уу?

2 ZnS +3 O2=2 ZnO +2 SO 2

202. Төмрийн III оксидыг ангижруулах урвал тэгшитгэийн дагуу явагдана.

Fe2 O3+ 3 H 2 =2 Fe+ 3 H 2 O

14 т төмөр гарган авахын тулд хэвийн нөхцөлд хэдэн литр устөрөгч шаардлагатай вэ?

203. Хар тугалганы сульфидыг исэлдүүлэх урвал дараах тэгшитгэлийн дагуу явагдана.

2 PbS+3 O2=2 PbO +2 SO2

239.2 кг PbS ийг исэлдүүлэх үед хэвийн нөхцөлд хэдэн литр SO2 үүсэх вэ?

204. Төмрийн III оксидыг ангижруулах үед 2.24 кг төмөр үүслээ.

Fe2 O3+ 3CO=2 Fe+3 CO 2

Хэвийн нөхцөлд хэдэн литр СО шаардлагатай вэ?

205. Хэвийн нөхцөлд 117 кг натрийн хлоридоос хэдэн литр хлортустөрөгчийг гарган авч болох вэ?

2 NaCl+ H 2 SO4 =Na2 SO4 +2 H 2 O

206. Аммиакын синтезийн урвалын үед хэвийн нөхцөлд 22.4 м 3 азот зарцуулагдсан. Энэ үед
онолын ёсоор хичнээн хэмжээний аммиак гарган авах вэ?
N 2 +3 H 2=2 NH 3

207. 120 г MoO3ийг молебдин болтол ангижруулахад хэвийн нөхцөлд хэдэн литр устөрөгч
шаардлагатай вэ?

208. 3 кг чулуун нүүрсийг шатаагаад хэвийн нөхцөлд 5.3 м 3 СО2 гарган авлаа. Нүүрсний найрлагын
хэдэн хувийг нүүрстөрөгч эзлэж байсан бэ?

209. 20 т шохойн чулууны 92% ийг СаСО 3 эзлэнэ. Эндээс хэдэн тонн шохой гарган авах боломжтой
вэ?

210. 1200 т төмрийн хүдрийн 80% нь Fe3O4 байдаг бол түүнээс хэдэн тонн төмөр гарган авах
боломжтой вэ?

211. Хэвийн нөхцөлд 56 л устөрөгчийг гарган авахын тулд хичнээн хэмжээний цайр ба 20%ийн
хүхрийн хүчил тус бүр шаардлагатай вэ?

212. Лабораторид СО2 гарган авахын тулд 96% СаСО 3 агуулсан 50 г гантиг ашиглав. Энэ үед хэвийн
нөхцөлд хэдэн литр СО2 үүсэх вэ?

CaCO3 +2 HCl=CaCl 2+CO 2 + H 2 O

213. Пиритийг шатаах урвалаар 1000 м3 хүхрийн IV оксид гарган авсан. Энэ үед хэвийн нөхцөлд
хичнээн эзлэхүүн агаар шаардлагатай вэ? Агаарын эзлэхүүний 20% хүчилтөрөгч байдаг.

4 FeS2 +11O2=2 Fe 2 O3 +8 SO 2

214. Найрлагандаа 92% FeS2 агуулсан 2т пиритийг бүрэн шатаахад хэвийн нөхцөлд хичнээн
эзлэхүүн агаар шаардлагатай вэ?

215. 200 кг фосфоритын 70% нь Ca3(PO4)2 агуулагдана. Түүнээс фосфорын хүчил гарган авахад хэдэн
килограмм 70% ийн хүхрийн хүчил шаардлагатай вэ?

Урвалын тэгшитгэл

Ca3 ¿

216. 500 кг фосфоритын 70% нь Ca3(PO4)2 агуулагдана. Түүнээс 20% ийн фосфорын хүчил хэдэн
килограммыг гарган авах вэ?

217. 11.2 г KOH агуулсан уусмал дээр 7.5 г HCl агуулсан уусмал нэмлээ. Уусмалд ямар бодис ямар
хэмжээтэй үүсэх ба ямар бодис ямар хэмжээтэй илүүдэж үлдэх вэ?

218. 4 г MgO дээр 10 г H2SO4 агуулсан уусмал нэмлээ. Уусмалд ямар бодис ямар хэмжээтэй үүсэх ба
ямар бодис ямар хэмжээтэй илүүдэж үлдэх вэ?

219. 14 г СаO дээр 32 г HNO3 агуулсан уусмал нэмлээ. Уусмалд ямар бодис ямар хэмжээтэй үүсэх ба
ямар бодис ямар хэмжээтэй илүүдэж үлдэх вэ?

220. 17 г AgNO3 агуулсан уусмал дээр 15.9 г CaCl 2 агуулсан уусмал нэмлээ. Уусмалд ямар бодис
ямар хэмжээтэй үүсэх ба ямар бодис ямар хэмжээтэй илүүдэж үлдэх вэ?
221. 8.55 г Ba(OH)2 агуулсан уусмал дээр 3.75 г HCl агуулсан уусмал нэмлээ. Уусмалд ямар бодис
ямар хэмжээтэй үүсэх ба ямар бодис ямар хэмжээтэй илүүдэж үлдэх вэ?

222. 15 г BaCl2 ба 11 г Na2SO4 агуулсан уусмалуудыг холив. Уусмалд ямар бодис ямар хэмжээтэй
үүсэх ба ямар бодис ямар хэмжээтэй илүүдэж үлдэх вэ?

1.3. Эквивалентын хууль ашиглан томъёо олох

1. Найрлагадаа 40 ба 50 хувь элемент агуулсан оксидын томъёог олно уу


2. 1 г элементийг шатаах үед 2.29 г оксид үүсгэнэ. Томъёог олно уу
3. 29.48% хүхэр агуулсан металлын сульфидын томъёог олно уу
4. 89.88% бром агуулсан металлын бромидын томъёог олно уу
5. Металлын 1 г оксидыг хүхрийн хүчилд уусгаад 3 г металлын сульфат гарган авах
боломжтой. Томъёог олно уу
6. 5.7 г металлын сульфатаас 2.6 г түүний гидроксидыг гарган авдаг. Томъёог олно уу
7. 1 г металлын карбонатаас 1.71 г түүний нитратыг гарган авдаг. Томъёог олно уу
8. 5 г металлын карбонатаас 8.2 г металлын нитрат гарган авна. Томъёог олно уу
9. 1.4 г металлын гидроксидоос 4.15 г иодид гарган авна. Томъёог олно уу
10. 5.21 г металлын сульфат агуулсан уусмал дундуур хүхэрт устөрөгчийг нэвтрүүлэх үед 3.61 г
сульфид үүснэ. Томъёог олно уу
11. 3.85 г металлын нитратаас 1.6 г түүний гидроксид үүснэ. Томъёог олно уу
12. 2 г металлын гидроксидоос 3.74 г түүний сульфат үүснэ. Томъёог олно уу
13. 43.67 % элемент агуулсан оксидын Томъёог олно уу

1.4. Уусмалын концентраци тооцоолох бодлого

831. 5% уусмал гарган авахын тулд 100 г усанд хэдэн грамм KCl уусгах вэ?

832. 1.6 кг 10% ийн уусмал бэлтгэхийн тулд хэдэн грамм NaNO3 ба ус шаардлагатай вэ?

833. 8% ийн уусмал гарган авахын тулд 400 г усанд хэдэн грамм Na2SO4 шаардлагатай вэ?

834. 240 г 10% ийн уусмал бэлтгэхийн тулд хэдэн грамм NaCl ба ус шаардлагатай вэ?

835. 500 г 2.5 % ийн уусмал гарган авахын тулд хэдэн грамм сахар ба ус авах вэ?

836. 90 г бодисыг 180 г усанд уусгав. Үүссэн уусмалын процентын концентрацийг олно уу?

837. 75 г K2CO3 ийг 300 г усанд уусгажээ. Үүссэн уусмалын процентын концентрацийг олно уу?

838. 750 г усанд 60 г AgNO3 уусгасан. Үүссэн уусмалын процентын концентрацийг олно уу

839. 240 мл усанд 80 г давс уусгав. Хэрэв усны нягт 1 г/мл бол үүссэн уусмалын процентын
концентрацийг олно уу

840. 300 г уусмалд 30 г давс агуулагддаг бол уусмалын процентын концентрацийг олно уу

841. 5 л 8% ийн 1.075 г/мл нягттай уусмал бэлтгэхийн тулд хэдэн грамм Na2SO3 шаардлагатай вэ?

842. 250 мл 10% ийн 1.05 г/мл нягттай уусмалд хэдэн грамм HCl агуулагдах вэ?
843. 50 мл 38.16% ийн 1.195 г/мл нягттай давсны хүчлийн уусмал дахь хлорт устөрөгчийн хэмжээг
олно уу

844. 32 % ийн 40 мл уусмалд хичнээн хэмжээний идэмхий натри агуулагдах вэ?

845. 50 мл 12% ийн 1.068 г/мл нягттай уусмал дахь азотын хүчлийн хэмжээг олно уу?

846. 5% ийн усгүй давс агуулсан уусмал гарган авахын тулд 250 г усанд хэдэн грамм Na2SO4 10H2O
нэмэх шаардлагатай вэ?

847. 100 г MgSO4 7H2O ашиглан 3% ийн магнийн сульфатын уусмал хэдэн граммыг бэлтгэх вэ?

848. 4% ийн усгүй давс агуулсан 3 кг уусмал бэлтгэхийн тулд хичнээн хэмжээний Na2B4O7 10H2O ба
ус авах вэ?

849. 20% усгүй давс агуулсан уусмал гарган авахын тулд 100 моль усанд хэдэн моль MnSO4 5H2O
нэмэх вэ?

850. 300 г 15% ийн КОН-ийн уусмал руу 300 г ус нэмлээ. Үүссэн уусмалын процентын
концентрацийг олно уу

851. 200 мл 20% ийн 1.14 г/мл нягттай хүхрийн хүчлийн уусмал дээр хичнээн хэмжээний ус нэмж
5% ийн уусмал гарган авах вэ?

852. 500 мл 20% ийн 1.152 г/мл натрийн хлоридын уусмал дээр хичнээн хэмжээний ус нэмэх үед
4.5% ийн уусмал үүсэх вэ?

853. 12%-ийн калийн хлоридын уусмал гарган авахын тулд 450 г 8%-ийн калийн хлоридын уусмал
дээр хэдэн грамм калийн хлорид нэмэх шаардлагатай вэ?

854. 950 г усанд 50 мл 48% ийн 1.38 г/мл нягттай хүхрийн хүчлийн уусмал нэмлээ. Үүссэн уусмалын
процентын концентрацийг олно уу.

855. 80 мл 35% ийн 1.38 г/мл нягттай уусмалаас хэдэн литр 2.5 % ийн 1.03 г/мл нягттай натрийн
гидроксидын уусмал бэлтгэж болох вэ

856. 3 л уусмалд 175.5 г хоолны давс уусгасан бол үүссэн уусмалын молийн концентрацийг олно
уу?

857. 2 л уусмалд 34.8 г калийн сульфат агуулагддаг бол уусмалын молийн концентрацийг олно уу?

858. 125 мл 0.15 моль/л уусмал бэлтгэхийн тулд хэдэн грамм NaOH шаардлагатай вэ?

859. 25 мл 2 моль/л уусмал бэлтгэхийн тулд 70% ийн 1.622 г/мл нягттай хүхрийн хүчлийн уусмал
хэдэн мл авах шаардлагатай вэ?

860. 200 мл 0.1 моль/л уусмалд хэдэн грамм HNO3 агуулагдах вэ?

861. 0.75 л уусмалд 4.41 г хоолны давс агуулагддаг бол уусмалын молийн концентрацийг олно уу?

862. 7.1 г Na2SO4 агуулсан 0.1 моль/л концентрацитай уусмалын эзлэхүүнийг олно уу?

You might also like