You are on page 1of 11

2010 оны 4 дүгээр сарын 12 Нийтэд нээлттэй

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ

Монгол улс
НҮБ-ын Ээлжит Дүгнэлт
Хэлэлцүүлэгт зориулсан илтгэл
Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлгийн
Ажлын Хэсгийн 9 дүгээр хуралдаан
2010 оны 11, 12 дугаар сар

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
2

Товч Агуулга
Энэхүү илтгэлээр Эмнести Интернэшнл нь Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт мэдээлэл бэлтгэх
удирдамжийн1 Б, В, Г хэсэгт заасны дагуу дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

 Б хэсэгт заасны дагуу, хүний эрхийн хууль тогтоомжууд шаардлага хангахгүй


байгаад, мөн цаазаар авах ялын талаар Эмнести Интернэшнл сэтгэл зовниж байгаагаа
илэрхийлж байна.
 В хэсэгт заасны дагуу, хорих газар, шоронгийн нөхцөл, эрүү шүүлт, бусад хэлбэрээр
харгис хэрцгий харьцах явдал болон 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлын үеэр
ял шийтгэл хүлээлгүй үлдсэн тохиолдол, ядуусын хороолол, лесбиян, гей, бисексуал,
трансжендэр хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтын талаар Эмнести Интернэшнл
сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна.
 Г хэсэгт заасны дагуу, дээрх санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхээр дараах арга
хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт хүргэж байна.

1
Хүний эрхийн зөвлөлийн 6/102 тоот шийдвэр, 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Хүний эрхийн
зөвлөлийн 5/1тоот тогтоолд оруулсан Нэмэлтийн 1 дүгээр хэсэгт тус тус заасан.

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
3

Монгол улс
НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести
Интернэшнлийн илтгэл

Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлгийн


Ажлын Хэсгийн 9 дүгээр хуралдаан, 2010 оны 11, 12 дугаар сар

Б. Үндэсний эрх зүйн орчин болон институцийн тогтолцоо

Хүний эрхийн хууль тогтоомж


Монгол улс нь олон улсын хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг өнөө хүртэл соёрхон батлаагүй
байгаа бөгөөд тус улс нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний шаардлагыг үндэсний
хууль тогтоомждоо тусгах гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж байна. НҮБ-ын эрүү
шүүлтийн Тусгай Илтгэгч “Монгол улсын хуулинд эрүү шүүлтийг Эрүүдэн шүүхийн эсрэг
олон улсын Конвенцийн 1 дүгээр зүйлтэй нийцүүлэн тодорхойлж чадаагүй”2 гэжээ. Хэдий
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал (парламент)-д хэлэлцэх
гэж байгаа ч, төсөлд нь олон улсын жишигт нийцсэн эрүү шүүлтийн тодорхойлолтыг
оруулаагүй байв. Өнөөгийн Эрүүгийн Хуулиар (ЭХ-ийн 100.1-р зүйл) эрүүдэн шүүх гэмт
хэрэгт хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 44.1-т “Заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэжээ. Энэ нь
хууль сахиулагчдыг хүний амьд явах эрхийн эсрэг, эрүү шүүлтийн гэмт хэрэг үйлдсэний
төлөө ял шийтгэлгүй үлдэх боломжийг бүрдүүлж байна.

Арьс Үндсээр Алагчлах Явдлыг Устгах талаарх Хорооны 3 хамгийн сүүлийн үеийн
ажиглалтын тэмдэглэлд “Монгол улсын үндэсний хууль тогтоомжинд арьс үндсээр алагчлах
тухай ойлгомжтой тодорхойлолт байхгүй” гэсэн байна. Түүнчлэн, бэлгийн чиг баримжаа,
хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг хориглосон заалт
Монгол Улсын хууль тогтоомжууд болон Үндсэн хуульд нь хүртэл тусгагдаагүй.

Монгол улс нь Олон Улсын Эрүүгийн Шүүхийг байгуулахыг хүчтэйгээр дэмжсэн төдийгүй
Ромын Дүрмийг хамгийн түрүүнд соёрхон баталсан 60 улсын эгнээнд багтсан ч, гэрээний
үүргээ биелүүлэх зорилгоор Олон улсын эрүүгийн шүүхтэй бүрэн хэмжээгээр хамтран
ажиллах, төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг
үйлдэгчдийг эрэн сурвалжлах, мөрдөн мөшгөх, шүүхийн өмнө хариуцлага ногдуулах
талаархи хууль батлаагүй байна. Монгол улс нь тус Шүүхтэй хамтын ажиллагаагаа

2
НҮБ-ын Хүний Эрхийн Комисс, Эрүүдэн шүүх асуудлаар Тусгай Илтгэгч, Монгол дахь айлчлал,
E/CN.4/2006/6/Add.4, 2005 оны 12 дугаар сарын 20, 16-р зүйл.
3
Арьс үндсээр ялгаварлан гадуурхах хорооны ажиглалтын дүгнэлт, 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр,
CERT/C/MNG/CO18, 12-р бүлэг

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
4

батжуулахад онцгой ач холбогдол бүхий Олон Улсын Эрүүгийн Шүүхийн дархан эрх, эрх
ямбын тухай Хэлэлцээрийг одоогийн байдлаар соёрхон батлаагүй байна.

Цаазаар авах ял
2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялын
гүйцэтгэлийг түдгэлзүүлэх болсон тухайгаа зарлаж, 2009 оны 6 дугаар сард өөрийг нь
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш өршөөл хүсч өргөдөл гаргасан цаазын ялтай хүн
бүрийн цаазаар авах ялыг түдгэлзүүлсэнээ мэдэгдсэн юм. Цаазаар авах ялыг 30 жил хорих ял
болгон өөрчилсөн. Эмнести Интернэшнлийн үзэж байгаагаар 2009 оны 7 дугаар сарын
байдлаар доод тал нь есөн хүн цаазаар авахуулах ял эдэлж байсан ба доод тал нь гурван
хүний ялыг 2009 оны 10 дугаар сард өөрчилжээ. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр Монгол
улсад 2009 онд цаазаар авах ялыг огт хэрэгжүүлээгүй ажээ.

Монгол улсын “Төрийн нууцын тухай хууль”, “Төрийн нууцын жагсаалтын тухай хууль”-
ийн дагуу цаазаар авах ял нь төрийн нууцад багтдаг бөгөөд цаазаар авах ял болон түүний
гүйцэтгэлийн талаархи албан ёсны статистикийн мэдээлэл байдаггүй. Цаазлуулах ялаар
шийтгүүлсэн хүмүүсийн гэр бүлд гүйцэтгэлийн талаар урьдчилж мэдэгдэггүй бөгөөд
цаазлуулсан этгээдийн цогцосыг гэр бүлд нь өгдөггүй. Цаазлуулах ялтны өрөөний нөхцөл
муу байдаг гэсэн мэдээ бий.

В. Хүний эрхийг хөхүүлэн дэмжих, газар дээр нь очиж хамгаалах тухай

Хорих газрын нөхцөл


2009 оны 7 дугаар сард Эмнести Интернэшнл Улаанбаатар хотын Дэнжийн мянгад байрлах
Албадан саатуулах, баривчлах байранд очиж, танилцсан4. Ойролцоогоор 150 хүн байрлах
боломжтой ч тус газарт 242 хүнийг байлгаж байсан бөгөөд хэт их ачаалалтай нь тулгамдсан
асуудлынх нь нэг юм. Ачаалал ихтэй үед заримдаа саатуулагдсан хүмүүс нь унтах ороо
хуваалцах тохиолдол ч гардаг байна.

Баривчлах, саатуулах газрын нөхцөл учир дутагдалтай, агааржуулалт муу, саатуулагдсан


хүмүүсийн өрөөнд уух усны хангамж байхгүй гэдгийг хариуцлагатай албан тушаалтнууд нь
хүлээн зөвшөөрсөн. Үүний улмаас саатуулагдсан хүмүүст хоригдож буй өрөөнд нь өдөрт 2-3
удаа цай өгдөг байна. Зуны цагт саатуулагдсан хүмүүс гадаа байж, цайгаа гадаа уух
боломжтой. Дэнжийн мянгын хариуцлагатай албан тушаалтнууд Эмнести Интернэшнлд тус
газрыг олон улсын жишигт нийцүүлэхэд хөрөнгө төсөв хүрэлцдэггүй гэж тайлбарлаж байв. .

Түүнчлэн саатуулагдсан хүмүүстэй зүй бусаар харьцах тохиолдол одоо ч гардаг ба харин энэ
тоо буурч байгаа гэдгийг Дэнжийн мянгын хариуцлагатай албан тушаалтнууд хүлээн
зөвшөөрсөн. Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газрын харъяа Ганц худаг дахь хорих
газарт мөн хүнлэг бусаар харьцах тохиолдол гардаг ч тэдгээрийн тоо буурсан гэж тус газрын
эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн. Хорих байгууллагад гарсан нас баралт нь гол төлөв
амиа хорлох, эсвэл шоронд ороод туссан өвчнөөс үүдэлтэй байв. Хоригдогсодын дунд

4
Дэнжийн мянга дахь Албадан саатуулах, баривчлах байранд дээд хугацаа нь 30 хүртэл хоногоор саатуулдаг
бөгөөд дундаж хугацаа нь 14 хоног. 30-аас дээш хоногоор шийтгэгдсэн хүмүүсийг Шүүхийн Шийдвэр
Биелүүлэх Ерөнхий Газрын харъяа цагдан хорих газар руу шилжүүлдэг.

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
5

сүрьеэ өвчнөөр өвчлөх хувь нь хүн амын уг өвчнөөр өвдөх тохиолдлоос тухайлбал 1999
оноос 2003 оны хувьд 30.5 хувиар илүү байсан 5.

Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр харгис хэрцгий харьцах


2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олон мянган хүн Монгол Улсын нийслэл Улаанбаатар
хотын Сүхбаатарын төв талбай дээр 2008 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрсөн
УИХ-ын сонгуулийг шударга бус, будлиантай болсонд дургүйцэн эсэргүүцлээ
илэрхийлэхээр цуглажээ. 7 дугаар сарын 2-нд нийслэл Улаанбаатар хотод онц байдал зарлаж,
дөрөв хоног үргэлжилсэн юм. Олон нийтийн үймээний үеэр хэрэг зөрчил гаргасан хэрэгт
сэжиглэж 7 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага 700 гаруй
хүнийг баривчилж, түүний дараагийн хэдэн долоо хоногт үргэлжлүүлэн 100 гаруй хүнийг
саатуулсан байна. Цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэж, доод тал нь есөн хүнийг
цагдаа нар буудсан ба үүнээс дөрөв нь амь насаа алдаж, нэг хүн угаартсан гэх шалтгаанаар
нас барсан байна.

2009 онд Эмнести Интернэшнл нь үймээнтэй холбоотой хэргийн талаар судалгаа хийсэн
бөгөөд эрүү шүүлт болон бусад хэлбэрээр харгис хэрцгий харьцсан тухай гомдлыг тухай
бүрт нь хүлээн авч шийдвэрлээгүй, шийдэлгүй орхисон, зохих мөрдөн шалгалтыг явуулаагүй
байна гэдгийг илрүүлжээ6. Мөн Хүний Эрхийн Үндэсний Комисс нь тус хэргүүдийг
хэрэгсэхгүй болгосон шалтгааны талаар тайлбар өгөхийг Улсын Ерөнхий Прокурорын
Газраас хүссэн боловч тодорхой тайлбар болон хариу өгөөгүй байна.

Үймээний үеэр хүний эрх зөрчигдсөн асуудлыг шалгах зорилгоор байгуулагдсан “7 дугаар
сарын 1 эвсэл” үймээний дараа хорих газарт эрүү шүүлт зүй бус харьцаанд өртсөн олон хүн
гомдол гаргах эрхээ мэдэхгүй юм уу эсвэл гомдол гаргахаас айж эмээж байсан тухай олж
мэдсэн байна. Эмнести Интернэшнл судалгаа хийж байхдаа хүмүүст тэдний эрхийн талаар
мэдэгдээгүй эсвэл Прокурорын газрын албан тушаалтнууд эрүүдэн шүүж зүй бусаар
харьцсан тухай өргөдөл гомдлыг хянаж шийдвэрлэх ёстойг мэдэхгүй байсан талаар олж
мэдсэн.

7 дугаар сарын 1-ний үймээний дараа эрүү шүүлт болон бусад хэлбэрээр харгис хэрцгий
харьцсан тухай доод тал нь 11 гомдлыг Улсын Ерөнхий Прокурорын Газарт ирүүлсэн байна.
Түүнчлэн, Хүний Эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн 10 гомдлыг Улсын Ерөнхий
Прокурорын Газарт гардуулан өгчээ. Гаргасан гомдол тус бүрийг нотлох баримт хангалтгүй
гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст
хандсан Ц. Занданхүүг 2009 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул
Дүүргийн Прокурорын Газар, 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Прокурорын

5
“Монгол Улс дахь Сүрьеэ Өвчний байдал”, Эрүүл Мэндийн Яам, 2004
http://moh.mn/moh%20db/HealthReports.nsf/homepage?OpenFrameSet)
6
Эмнести Интернэшнлийн “Би эндээс хаачих вэ? 2008 оны 7 дугаар сарын 1-нд Монголд болсон үймээний
сургамж”-ийг үз. 2009 оны 12 дугаар сар (ЭИ Индекс: ASA30/003/2009)

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
6

Газарт тус тус гомдол гаргахад хариуцлагатай албан тушаалтнууд түүний хэлсэн шиг гэмт
хэргийг үйлдэхгүй бөгөөд түүнийг худлаа ярьж байна гэсэн байв.

2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эмнести Интернэшнл байгууллагаас 2009 онд Монгол
улсад эрүү шүүлт тулгасан болон бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгийгээр харьцсан тухай
хэргийг мөрдөн шалгах болон гэм буруутай этгээдийг хариуцлагад татах ажиллагааны талаар
мэдээлэл хүсч Улсын Ерөнхий Прокурорт захидал илгээж байсан. Улсын Ерөнхий
Прокурорын газраас 2010 оны 3 дугаар сард хариу өгч, Улсын Ерөнхий Прокурорын
дэргэдэх Мөрдөн Байцаах Алба долоон хэргийг шалгасанаас нотлогдож тогтоогдсон 3 хэрэгт
яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад ирүүлсэнийг мэдээлсэн боловч,
захидалд үлдсэн 4 хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг нь тодорхой
тайлбарлаагүй байв. Улсын Ерөнхий Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр
ирүүлсэн 3 хэргийн нэгийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.3-т (уг зүйлд
зааснаар хэрэв гэмт хэргийн хохирогч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол
хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг) заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Үлдсэн хоёр
хэрэг нь 2009 оны Өршөөлийн хуульд багтсан бөгөөд уг хуулиар 2009 оны 6 дугаар сарын
24-ний өдрөөс өмнө (7 дугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлаас өмнө) үйлдсэн хөнгөн
болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөх тухай заажээ. Улсын ерөнхий
прокурорын газрын хариу бичигт хэдэн гомдлыг анх Прокурорын газарт шилжүүлсэн талаар
огт мэдээлэл байхгүй байв7.

2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээний үеэр ял шийтгэл хүлээлгүй үлдсэн байдал
2008 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах
алба нь цагдаа нар 4 хүний амийг хөнөөж 5 хүнийг хүнд шархдуулж галт зэвсэг хэрэглэсэн
талаар шалгаж эхэлсэн. Тус Мөрдөн байцаах алба нь прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч,
тагнуулын байгууллагын ажилтан, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын
талаар гарсан гомдлыг шалгаж шийдвэрлэх үндсэн үүрэгтэй бие даасан мөрдөн байцаах газар
юм. Мөрдөн байцаах алба галт зэвсгээр буудсан хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн 10
ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайн үеэр цагдаагийн алба хаагчид галт зэвсэг
хэрэглэж, мөн зэвсэгтэй байсан, буудсан цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх талаар
зааварчилгааг өгөөгүй, мөн тэдгээрийг хэрэглэсний үр дагаварын тухай сургалтыг зохион
байгуулаагүй байсан нь хожим судалгааны үр дүнд илэрсэн билээ. Дараа нь, Цагдаагийн
Газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга, Эргүүл
Хамгаалалтын болон Нийгмийн Хэв Журам Сахиулах Албаны дарга нарын цагдаагийн
дөрвөн ахлах албан тушаалтныг галт зэвсэг хэрэглэх тушаал өгөхөд ямар үүрэгтэй
оролцсоныг нь тогтоохоор мөрдөн байцаалт явуулж шалгасан байна.

2010 оны 2 дугаар сард Улсын Ерөнхий Прокурорын Газраас цагдаагийн арван ажилтан
болон дөрвөн ахлах албан тушаалтны эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгосон8. Энэ нь тэдний
7
Энэхүү мэдээлэл нь АНУ-ын Төрийн Департаментаас 2009 онд гаргасан Монгол дахь Хүний Эрхийн Тайланд
заасан мэдээлэлтэй зөрчилдөж байв (http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2009/eap/136001.htm#). АНУ-ын Төрийн
Департамент нь тус тайландаа эрүү шүүлт болон бусад хэлбэрээр харгис хэрцгий харьцсан тухай нийт 30
гомдлыг Мөрдөн Байцаах Тусгай Албанд 2009 онд шилжүүлсэнээс, 27-г нь хэрэгсэхгүй болгож, гуравт нь ял
ногдуулсан гэсэн байна.
8 Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Цагдаагийн Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдыг албан

үүргээ биелүүлээгүй хэргээр шийтгүүлсэн (Эрүүгийн Хуулийн 272.2-р зүйл) тухай мэдээлж байсан. Мөн
Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга О.Зоригт, Нийгмийн Хэв

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
7

хэргийг хэзээ ч шүүхэд шилжүүлэхгүй бөгөөд, мөрдөн байцаалтын явцад олдсон мэдээллийг
ч нийтэд зарлахгүй гэсэн үг юм.

Амь насаа алдсан хүн бүрийн ар гэр бүлд оршуулгын зардалд зориулж Монгол Улсын
Засгийн газраас 1,0 сая төгрөг (700 ам.доллар)-ийг олгосон. Ерөнхийлөгчийн тамгын газраас,
хэрвээ Улаанбаатар хотын оршин суугч биш бол тухайн хүнийг харъяалах аймгийн Засаг
даргын тамгын газраас ар гэрт нь 100,000 төгрөг (70 ам.доллар) өгчээ. Хохирогчдын ар
гэрийнхэнд хэдийгээр 50 сая (34.400 ам.доллар) төгрөгийн нөхөн олговор санал болгосон
боловч зарим гэр бүл үүнийг нь хүлээж аваагүй байна. Нөхөн төлбөр нь тодорхой албан
тушаалтныг хуулийн хариуцлагад татах талаар гомдол гаргах эрхэд нөлөөлөх ёсгүй.
Хэвлэлийн мэдээгээр үймээний үеэр шархадсан 396 цагдаагийн алба хаагчдад эмчилгээний
зардал хэмээн 442,500,000 (304,423 ам доллар) төгрөгийг олгожээ.

Гэр хороолол
Нийслэлийн захирагчийн албанаас гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг
шийдвэрлэх талаар авч буй арга хэмжээг Эмнести Интернэшнл нь дэмжиж, сайшааж байна 9.
2007 онд Улаанбаатар хотын оршин суугчдын тоо нь ойролцоогоор 1,03 сая хүртэл
нэмэгдэж, энэ нь нийт хүн амын 39 хувийг эзэлж, үүнээс 60 хувь нь гэр хороололд амьдардаг
юм байна10. Монголын гэр хорооллын нөхцөл нь амьдралын наад захын нөхцөлд ч хүрэхгүй
бөгөөд тэнд хамгийн энгийн үйлчилгээг ч хүртэх боломжгүй байдаг. Тухайлбал стандартад
нийцэхгүй орон байр, дэд бүтэц, эрүүл ахуй зэргийн асуудал нь тус хороололд түгээмэл
билээ. 2009 онд болсон үерийн улмаас Улаанбаатар хотын гэр хорооллын Баянзүрх дүүргийн
1000 гаруй гэр үерт урсаж, 126 гэр бүл орох оронгүй үлджээ. Мөн тухайн үед 6 хүн, үүний
дотор 5 хүүхэд амь насаа алдсан байна11.

Гэр хороолол дахь сургуулиуд нь санхүүжилт багатай, тааруу нөхцөлтэй бөгөөд олон
сурагчдыг багтаах зорилгоор өдөрт гурваас дөрвөн ээлжээр хичээллэдэг байна 12. Нүүрс
түлдэгийн улмаас үүсч буй агаар, хөрсний бохирдол, түүнчлэн хог хаягдлын зохицуулалтын
үйлчилгээ хангалтгүй байгаа нь эргээд амьсгалын замын хийгээд гэдэсний халдварт өвчнийг
үүсгэж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байна

Журам Сахиулах Албаны дарга Г.Ганбаатар нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр (Эрүүгийн
Хуулийн 263.2) ял тулгажээ. Улсын Ерөнхий Прокурорын Газраас эдгээр бүх хэргийг Эрүүгийн Хуулийн 208
дугаар зүйл (Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох үндэслэл) болон 209 дүгээр зүйл (Эрүүгийн хэргийг
хэрэгсэхгүй болгох журам)-ийг үндэслэж хэрэгсэхгүй болгожээ. Бусад мэдээлэлд эдгээр хэрэг нь (Эрүүгийн
Хуулийн 272.2 болон 263.2-р зүйл) 2009 оны 7 дугаар сарын Өршөөлийн Хуульд хамрагдсан тул хэрэгсэхгүй
болгосон гэсэн байв.
9
Гэр нь Монголын уламжлалт орон байрны нэр бөгөөд энэ нь Төв Азийн нүүдэлчид уламжлан хэрэглэж ирсэн
эсгий материалаар хийсэн майхан юм.
10
Дэлхийн банк 2010, “Монгол: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар бодлого арга барилыг
сайжруулах нь”,,2010 оны 3 дугаар сар, 1 дүгээр тал
(http://siteresources.worldbank.org/INTMONGOLIA/Resources/Full_report_in_Eng.pdf)
11
UB Рost, “Нийслэлийн гэр хорооллыг үерийн гамшиг дайрлаа: 24 хүн амь үрэгджээ” 2009 оны 7 дугаар сарын
21, (http://ubpost.mongolnews.mn/index.php?option=com_content&task=view&id=3298&itemid=36)
12
Дэлхий банк 2010 “: Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар бодлого арга барилыг сайжруулах
нь”,,2010 оны 3 дугаар сар, 77дугаар тал

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
8

Лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт


Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын харъяа Хуулийн Этгээдийн Бүртгэлийн Газар ЛГБТ
Төвийг 2009 оны 12-р сард албан ёсоор хүлээн зөвшөөрч бүртгэв13. ЛГБТ хүмүүсийг гэр
бүлийнх нь гишүүд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд хүчиндэх, биед нь
халдах, бэлгийн замаар хүчирхийлэх зэргээр халдага хийдэг тухай болон тэднийг дур мэдэн
баривчлах, саатуулагдсан хугацаанд биед нь халдах болон бэлгийн хувьд хүчирхийлсэн
тухай сэтгэл түгшээсэн мэдээллийг Эмнести Интернэшнл ЛГБТ Төвөөс хүлээж авч байсан.
ЛГБТ хүмүүсийн жинхэнэ болон үзэгдэх бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа
илэрхийлэл дээр үндэслэн ажлаас нь халах, орон гэрээс нь хүчээр хөөх гэх мэтээр алагчлах
үзэл байдаг нь баримтаар нотлогдсон байдаг. Ихэнх тохиолдолд хохирогсод өшөө хонзон
үүсэхээс эмээж цагдаагийн байгууллагад хандаж тусламж эрээгүй байдаг.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд, тэр дундаа Цагдаагийн Ерөнхий Газрын


ажилтнуудын зүгээс ЛГБТ хүмүүсийн зургийг авах, утсыг нь чагнах зэргээр тэднийг нууцаар
тагнан ажиглаж, дур мэдэн баривчилж, айлган сүрдүүлсэн тухай мэдээлэлийг Эмнести
Интернэшнл хүлээж авсан. Ижил төрлийн бусад ТББ-ууд мөн үүнтэй адил нууцаар тагнан
ажиглах үйл ажиллагаанд өртсөн тухайгаа мэдээлсэнээс үзвэл эдгээр хүмүүс хууль сахиулах
байгууллагын ажилтнуудын зүгээс халдлага, мөрдлөгө хавчлагад өртөх эрсдэлтэй болохыг
нотлож байна.

Г. Ахиц дэвшил, сайн туршлага, тулгарч буй бэрхшээл


Монгол Улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэхээ зарлаж, Эрүүдэн Шүүхийн
Эсрэг Хороонд 1, 2 дугаар тогтмол илтгэлээ илгээсэнийг Эмнести Интернэшнл сайшааж
байна.

Эмнести Интернэшнлээс Монгол Улсад дараахь зүйлсийг уриалж байна:

Хүний эрхийн талаар хууль тогтоомж


 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг
доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протокол, Иргэний болон
улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай
Хоёрдугаар протокол, Цагаач ажилчдын болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг
хамгаалах Конвенц, 1951 оны Дүрвэгсдийн тухай Конвенц, Албадан сураггүй алга
болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын Конвенцийг тус тус соёрхон
батлах;
 Эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын Конвенцид нийцүүлэн эрүү шүүлт нь гэмт хэрэг мөн
болохыг тодорхойлох, мөн Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай

ЛГБТ хүмүүст дэмжлэг үзүүлж, мэдээлэл түгээх зорилгоор ЛГБТ Төвийг төрийн бус байгууллагаар бүртгүүлэхээр
13

өмнө нь өргөдлөө бүрдүүлсэн байсан ч бүртгэхээс хэд хэдэн удаа татгалзахдаа Монголд үйл ажиллагаа явуулах
хуулийн этгээд гадаад нэртэй байж болохгүй бөгөөд “Лесбиян, гей, бисексуал, трансжендэр төв’ нэр нь монгол зан
үйл, ёс заншил, уламжлалтай зөрчилдсөн агуулгатай, залуучууд өсвөр үеийнхэнд буруу үлгэр жишээ үзүүлэхээр байна”
хэмээн ЛГБТ Төв төрийн бус байгууллагыг төлөөлж байсан Б. Баяр хэмээх өмгөөлөгчид Хуулийн этгээдийн бүртгэлийн
газраас 2009 оны 6-р сарын 23-ны өдөр ирүүлсэн 7/694 дугаартай албан тоотод тайлбарласан байжээ.

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
9

Конвенцид арьс үндсээр алагчлахыг тодорхойлсонтой нийцүүлж үндэсний хууль


тогтоомждоо арьс үндсээр алагчлахыг тодорхойлж өгөх;
 Үндэсний хууль тогтоомжууд болон Үндсэн хуулиндаа бэлгийн чиг баримжаа,
хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхахыг нэн тодоор хориглох;
 Хүний эрхийг зөрчсөн этгээдэд ял завших боломж олгож буй Эрүүгийн хуулийн 44.1-
р зүйлийг дахин авч үзэх, өөрчлөх;
 Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх
үүднээс хууль эрх зүйн зохицуулалт нэн тэргүүнд бүрдүүлэх, Олон улсын эрүүгийн
шүүхийн тухай эрх ямба, дархан эрхийн тухай Конвенцийг соёрхон батлах;

Цаазаар авах ял
 Цаазаар авах ялтай холбоотой бүх мэдээллийг олон нийтэл ил тод байлгах, цаазаар
авах ялын тухай нууцлалыг халах зорилгоор Төрийн нууцын тухай хууль болон
Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах;
 Одоогийн хэрэглэж буй хууль тогтоомжуудад цаазаар авах ялыг хууль болоод
практикт халах үүднээс нэмэлт өөрчлөлт оруулах;

Хорих газрын нөхцөл


 Хоригдогсод болон түр саатуулагдаж баривчлагдсан хүмүүсийн нөхцөл, тэдэнтэй
харьцах байдлыг сайжруулахад шаардлагатай зохицуулалт болон санхүүжилтийн
асуудлыг шалгах, тэднийг үндэсний хууль тогтоомж болон НҮБ-ын баривчлагдсан
болон хоригдсон хүн бүрийн эрхийг хамгаалах тухай зарчмууд, Хоригдогсодтой
харьцах талаар наад захын журмын тухай НҮБ-ын стандарт, Иргэний болон улс
төрийн эрхийн тухай Олон Улсын Пактын 10 дугаар зүйлд нийцүүлэн, хүнлэг ёсоор
харьцаж буйг баталгаажуулах;
 Шорон болон хорих газруудад хөндлөнгийн, бие даасан, нарийн шалгалт хийж,
тэдгээрийн нөхцлийг олон улсын стандартад ойртуулахад дэмжлэг үзүүлэх;

Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хүнлэг бусаар, хэрцгий харьцах


 Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий харьцсан тухай гомдлыг хүлээн авдаг үр
дүнтэй механизмыг бий болгох, хэргийн явцын талаар цаг тухайд нь, ил тод
мэдээллээр хангах, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын талаар
гомдол гаргахыг хүсч буй хүн ямар нэг саад бэрхшээлгүйгээр гомдол гаргах
боломжтой байх. Гомдлыг хүлээн авах боломжгүй гэж буцаасан тохиолдолд буцаах
шийдвэр гаргах болсон шалтгааныг тодорхой бөгөөд баримтаар тайлбарлан бичгээр
хүргүүлэх бөгөөд, уг шийдвэрийг давж заалдах журмын талаар болон гомдлыг
шийдвэрлүүлэх бусад арга замын тухай мэдээллээр хангах;
 Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хуулийн байгууллагын
албан тушаалтнуудын талаарх хүний эрхийн зөрчил, гэмт хэргийн тухай өргөдөл
гомдлыг шуурхай, хараат бусаар, шударгаар, бүрэн шалгаж шийдвэрлэдэг болгохын
тулд тус байгууллагын төсөв санхүүжилтийг хангалттай хэмжээнд байлгаж, хэрэг
шалгаж шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулах, хойшлуулах боломж
нөхцлийг цаашид гаргуулахгүй байх журмыг бий болгох;

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
10

 Мөрдөн байцаалтын бүх шатанд болон эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр зүй бусаар
харьцах тохиолдол гарч болзошгүй нөхцөл бүхий газруудад дүрс болон дууны
хяналтын бичлэгийг нэвтрүүлэх арга хэмжээг яаралтай авах. Эдгээр бичлэгийг
шаардлагатай үед хэргийг шалгаж буй хүмүүст үзүүлэхийн тулд найдвартай газар
хангалттай хугацаагаар хадгалах,

Хууль сахиулах байгууллагынхан хүч хэрэглэх талаар


 НҮБ-ын Хүч, галт зэвсэг хэрэглэх тухай үндсэн зарчмууд ба олон улсын бусад баримт
бичгүүдэд заасан онцгой тохиолдлоос бусад үед хүч хэрэглэхгүй байх нөхцлийг
бүрдүүлэх. Хүч хэтрүүлэн хэрэглэсэн буюу хүний эрхийн бусад зөрчилд холбогдсон
этгээдийг заавал шалгах буюу арга хэмжээ авах болно гэдгийг цагдаагийн бүх
ажилтанд ойлгуулах;
 Хүний эрх зөрчсөн хэргээр сэжиглэгдэж буй этгээдийн хэргийг олон улсын хэм
хэмжээнд нийцсэн шударга шүүхээр шийдвэрлэж яллах;
 Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын үйлдсэн хэргийн хохирогсод үр
дүнтэй хуулийн хамгаалалт авах, олон улсын стандартын дагуу тэдэнд нөхөн төлбөр
олгох, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн таатай нөхцлийг бүрдүүлэх, хэрэг зөрчил
давтагдахгүй байх баталгаа гаргуулах зэрэг хангалттай нөхөн төлбөр авах нөхцлийг
бүрдүүлэх;

Ядуу хороолол
 Гэр хороололд амьдарч буй хүмүүсийг шууд болон шууд бус хэлбэрээр алагчлах
үзэлтэй тэмцэхийн тулд тэдний цэвэр ус, ариун цэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ
хүртэх, боломжийн орон байртай байх, боловсрол эзэмших тэгш эрхийг нь хуулиар
болон практик нөхцөлөөр баталгаажуулж хангах;
 Амьдралд нь шууд болон шууд бус хэлбэрээр нөлөөлөх өөрчлөлт, төлөвлөлт, төсвийн
бүхий л асуудалд гэр хорооллын иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх.
Амьдрах нөхцөлийг нь сайжруулах, орон байрны асуудлыг шийдвэрлэх санаачилга
болон бодлого нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байх;

Лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт


 Хувь хүн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн халдлага
болон заналхийлэлд өртвөл тухайн тохиолдол бүрийг нухацтай, хөндлөнгөөс шалгах,
гэм буруутай этгээдүүдийг шударгаар шүүн таслах Олон Улсын хэм хэмжээнд
нийцүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэх;
ЛГБТ Төв болон ЛГБТ хүмүүсийг ялгаварлахгүйгээр тэдний үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хурал цуглаан хийх эрхийг нь хөхиүлэн дэмжих,
бататгах.

ХАВСРАЛТ: Эмнести Интернэшнлээс бэлтгэсэн холбогдох бичиг баримтууд 14

Хэвлэлд зориулсан мэдээлэл, “Монгол: Цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэнийг сайшааж байна”
2010 оны 1 дүгээр сарын 14

14
Эдгээр бүх баримт бичгийг Эмнести Интернэшнлийн цахим хуудаснаас авах боломжтой :
http://www.amnesty.org/en/region/mongolia

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010


Монгол улс: НҮБ-ын Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэгт зориулсан Эмнести Интернэшнлийн илтгэл
11

Сайхан мэдээ, “Монгол: Цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэнээ зарлалаа” 2010 оны 1 дүгээр сарын
14

Эмнести Интернэшнлийн Тайлан 2009, “Би эндээс хаачих вэ? Монгол Улсад 2008 оны 7 дугаар сарын 1-ний
өдөр болсон үймээний туршлага”, 2009 оны 12 дугаар сар (ASA 30/003/2009)

Сайхан мэдээ, “Монгол: Цаазлуулах ялтай Монгол хоригдол өршөөгджээ” 2009 оны 10 дугаар сарын 15

Яаралтай үйл ажиллагааны мэдээлэл, “Монгол: Цаазлуулах ялтай Монгол хоригдол өршөөгджээ” 2009 оны 10
дугаар сарын 14 (ASA 30/004/2009)

Яаралтай үйл ажиллагаа, “Монгол: Цаазлуулах ялтай Монголыг өршөөхийг шаардаж байна” 2009 оны 7 дугаар
сарын 30 (ASA 30/002/2009)

Хэвлэлд зориулсан мэдээлэл, “Монгол: Хүний амь үрэгдсэн 7 сарын үймээний туршлага - ял завшилт ба
шударга бус байдал”, 2009 оны 12 дугаар сарын 18

Вебийн онцлох мэдээ: “Монгол: Хүний амь үрэгдсэн 7 сарын үймээний туршлага нь ял завшилт ба шударга бус
байдал болж байна”, 2009 оны 12 дугаар сарын 18

Мэдээ мэдээлэл: “Монголын албан тушаалтнууд хүний амь бүрэлгэсэн атлаа зүгээр өнгөрөх үү?”, 2009 оны 1
дүгээр сарын 15

Хэвлэлд зориулсан мэдээлэл, “Монгол: Хурцадмал жагсаалыг намжаахыг хүссэн шаардлага”, 2008 оны 7
дугаар сарын 2

Эмнести Интернэшнл ЭИ Индекс: ASA30/001/2010

You might also like