You are on page 1of 2

CME412 “Уурхайн инноваци, хөрөнгө оруулалт” хичээлийн бие даалтын

бодлого
Бодлого №1. Уурхайн I төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 9000$,
эхний жилийн мөнгөн урсгалын хэмжээ 2000$, дараагийн жилүүдийн мөнгөн урсгалын
хэмжээ өмнөх үеийнхээсээ 100$-р их байна. Хөрөнгө оруулалтын хугацаа t байна.
Зээлийн хүү 10%. (t – оюутны кодын сүүлийн 2 тоо байна. Тухайлбал: Оюутны код 12
төгссөн бол t = 12 тооцно. Харин оюутны кодын сүүлийн 2 тоо нь 5-аас бага бол ард нь
0 нэмж тооцно. Тухайлбал: Оюутны код 02 төгссөн бол t = 20 болно). Жил бүрийн
мөнгөн урсгалын хэмжээ 2000$, 2100$, ... , болно. Хөрөнгө оруулалтын үр ашгийн
үзүүлэлтүүдийг тодорхойл. Үүнд:
a) Хөрөнгө оруулалтын өнөөгийн цэвэр үнэ цэнийг тодорхойл.
b) Хөрөнгө оруулалтын өгөөжийн дотоодын нормыг тодорхойл.
c) Хөрөнгө оруулалтын ашигт ажиллагааны түвшинг тодорхойл.
d) Хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг тодорхойл.
Бодлого №2. Дээрх бодлогын хувьд хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлсэн
бөгөөд зээл төлөлтийг хагас жил тутам хийдэг бол зээлийн төлөлтийн графикийг Excel
функц ашиглан тооц.
Бодлого №3. Уурхайн II төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 13500$ бөгөөд
эхний жилийн мөнгөн урсгалын хэмжээ 9000$, дараагийн жил бүрийн мөнгөн урсгалын
хэмжээ өмнөх үеийнхээсээ 100$-аар буурна. Ашиглалтын хугацаа болон зээлийн хүү
Бодлого №1-ийн нөхцөлтэй ижил болно. Хөрөнгө оруулалтын үр ашгийн
үзүүлэлтүүдийг тодорхойлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын хувилбарыг
сонгож, тайлбарла.
Бодлого №4. Хөрөнгө оруулалтын I төслийн хувьд хөрөнгө орууллтын хэмжээ 10%-
иар нэмэгдэж, орлогын хэмжээ 5%-иар өссөн бол хөрөнгө оруулалтын үр ашгийн
үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх вэ?
Бодлого №5. Монголын хөрөнгийн биржийн сайтын www.mse.mn Үнэт цаас цэсийн
Хувьцаат компанийн I ангилал хэсгийн А дугаарт харгалзах компанийг сонгож,
тухайн хувьцаат компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглан хувьццат
компанийн капитал өгөмжийн коэффиифентүүдийг тодорхойл. (А – оюутны кодын
сүүлийн 2 тоо болно. Тухайлбал: дээрх оюутны хувьд 12 дугаарт харгалзах компанийг
сонгоно).
Бодлого №6. Олон улсын хувьцаат компанийн мэдээлийн сайтын
www.yahoo.finance.com Stock:Most actives => Historical data хэсгийн А дугаар
харгалзах компанийн 2020/10/1-нээс 2020/11/1 хүртэлх хугацааны хувьцааны ханшийн
мэдээллийг ашиглан ... хувьцаат компанийн Лааны хослолын график дүрслэлийг
байгуулж, өсөлт бууралтыг тодорхойл.

You might also like