You are on page 1of 1

Иргэн Алтанцэцэг нь 2023 оны 8 сарын 1-ний орой 23 цагийн орчимд Хан-Уул

дүүргийн хүн багатай гудамжаар ганцаараа гэр рүүгээ харихаар явж байсан.
Хойноос нь хүн дагаж байгааг мэдэн гүйсэн боловч өөр хүн байхгүй байсан тул
эмэгтэйг гүйцэн очиж барьж явсан цүнхийг нь булаах гэж оролдох үед эмэгтэйг хэд
хэдэн удаа хүчтэй нүүрэн тус газар нь цохисон ба тэрээр ухаан алдан унасан. Тэр
хооронд нь цүнхийг нь авч машинаа унан зугтсан. Иргэн Жамбал нь 23 цаг 20
минутад үүнийг олж харан дуудлага өгчээ. Дараа нь цагдаа нар ирж шалгахад
хумснаас нь арьсны үлдэгдэл, үс илэрсэн. Эмэгтэйн цүнх нь LV брендийн загвар
байсан ба дотор нь Iphone 14 загварын утас, түрийвч байсан.

Хийгдэх ажиллагааны дараалал:

1. Цагдаагийн байгууллага Иргэн Жамбалаас ЭХХШтХ-ийн 30.2 зүйлийн 2 дахь


хэсгийн дагуу гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан. КОД 202
2. Хэргийн газрын үзлэгийг 23.3 зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хийнэ. КОД 206
3. ЭХХШтХ-ийн 28.7 зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тэмдэглэл үйлдэнэ. КОД 245
4. Мөрдөгч мэдээллийг шалган үзэн, 30.7 зүйлийн 1 дэх хэсгийн дагуу гэмт хэргийн
шинж байгаа эсэхийг тогтоохын тулд 30.7.1.3.хохирогч, гэрчээс мэдүүлэг авах,
30.7.1.6.шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.
5. Гэрч Жамбалаас ЭХХШтХ-ийн 16 зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач
холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулан, 30.7.1.3 дагуу мэдүүлэг
авна.
6. ЭХХШтХ-ийн 28.7 зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тэмдэглэл үйлдэнэ. КОД 245
7. Иргэн Алтанцэцэгээс ЭХХШтХ-ийн 16 зүйлийн 16.3 дагуу хэрэгт ач холбогдол
бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулан, 30.7.1.3 дагуу мэдүүлэг авна.
8. ЭХХШтХ-ийн 28.7 зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тэмдэглэл үйлдэнэ. КОД 245

9. ЭХХШтХ-ийн 30.7.1.6 зүйлийн дагуу хохирогч Алтанцэцэгийн хумснаас дээж авч,


шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.
10. ЭХХШтХ-ийн 30.8.1.1 дэх хэсгийн дагуу хэрэг бүртгэлтийг нээнэ.

You might also like