You are on page 1of 4

БИЧИЛТИЙН СТАНДАРТ

Хуудасны тохиргоо:

 Судалгааны ажлыг А4 (210мм x 297мм) хэмжээтэй цаасны нэг тал дээр хэвлэж,
нурууг нь нааж хавтаслан үдсэн байна.
 Хуудасны тохиргоог (Page Setup ›› Margins) нь Top:2.5см, Bottom:2.0 см, Left:3.0
см, Right:2.0 см байхаар тохируулсан байна.

Хуудасны тоо:

 Үндсэн бичвэр нь 60-90 хуудас байна. Үүнд нүүр, дотор нүүр, гарчгийн товъёог,
хүснэгтэн мэдээллийн жагсаалт, хураангуй, удиртгал, хавсралт, ном зүй зэрэг нь
хамаарахгүй.

Хуудасны дугаарлалт:

 Судалгааны ажлыг дугаарлахдаа ром болон араб тоо ашиглана.


 Үндсэн бичвэрийн дугаарыг Удиртгал хэсгийн 1 дүгээр нүүр хууднаас 1 гэж эхлэх
араб (1, 2, 3, …) тоогоор дугаарлана.
 Удиртгал хэсгийн 1 дүгээр нүүрнээс өмнөх хуудаснууд жижиг ром тоогоор (i, ii, iii,
...) дугаарлагдана. Дотор нүүр ба Мэдэгдэл нь дугаарлагдахгүй бөгөөд Талархал
нүүрнээс эхлэн i гэж дугаарлагдана.
 Хавсралт хэсэг нь ром тоогоор (i, ii, iii, ...) дугаарлагдах ба Хавсралт 1-ийн 1 дүгээр
нүүрнээс эхлэн i гэж дугаарлагдана.
 Хуудасны дугаар нь хуудасны баруун доод хэсэгт байрлана.

Бүлэг, дэд бүлэг, зүйлийн бичилт:

 Судалгааны ажил нь Бүлэг, Дэд бүлэг, Зүйл гэсэн 3 төрлийн гарчигтай байна.
 Бүлгийн нэр: Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt, бүх үсэг нь томоор
(UPPERCASE), тодруулсан (Bold), Зүүн талаас зэрэгцсэн (Align left), дараагийн
параграфаас 12pt зайтай (Spacing: After 12pt, Before 0pt) байна.
 Дэд бүлэг: Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt, Эхний үсэг нь томоор,
тодруулсан (Bold), Зүүн талаас зэрэгцсэн (Align left), өмнөх, дараах параграфаас 6pt
зайтай (Spacing: After 6pt, Before 6pt) байна.
 Зүйл: Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt, Эхний үсэг нь томоор,
тодруулсан ба ташуу налалттай (Bold+Italic), Зүүн талаас зэрэгцсэн (Align left),
өмнөх, дараах параграфаас 6pt зайтай (Spacing: After 6pt, Before 6pt) байна.
 Зайлшгүй нэмэлт ангилал оруулж, тодруулсан ба ташуу налалттай (Bold, Italic) дэд
гарчигууд бичих тохиолдолд дэд бүлэг, зүйлээс ялгах зорилгоор өгүүлбэрийг догол
мөр ашиглахгүйгээргарчгийн араас шууд бичнэ.
Бүлэг, дэд бүлэг, зүйлийн дугаарлалт:

 Бүлгийг (БҮЛЭГ 1...) гэж дугаарлана. Тухайлбал: БҮЛЭГ 1. ОНОЛЫН ТОЙМ


 Дэд бүлгийг бүлгийн дугаарыг харгалзуулан араб тоогоор (1.1) автоматаар
дугаарлана.
 Зүйлийг бүлэг болон дэд бүлгийн дугаарыг харгалзуулан (1.1.1) автоматаар
дугаарлана.
 Бүлгийг дэд бүлэг болгон задалж буй нөхцөлд дор хаяж 2 дэд бүлэг (1.1, 1.2) үүссэн
байх ёстой. Жишээ нь: 1 дүгээр бүлэгт 1.1 гэдэг дэд бүлэг үүсгэсэн бол 1.2 дэд бүлэг
заавал байх ёстой.

Гарчгийн товьёог:

 Гарчгийн товъёог буюу агуулгыг (References›› Table of Contents) ашиглан автоматаар


гаргасан байна.
 Дотор нүүр хуудас болон гарчгийн товьёог нь өөрөө агуулгын жагсаалтад орохгүй.
 Бүлгийн нэр болон хуудасны дугаар хоорондын зайг [. . . . ] зай бүхий цэгээр холбоно.
 Дэд бүлгүүд жагсаалтад орохдоо догол мөрнөөс эхэлнэ.
 Зүйл жагсаалт орохдоо дэд бүлгээс дахин догол мөрнөөс эхэлнэ.

Үндсэн бичвэрийн бичилт:

 Судалгааны ажлын үндсэн бичвэр нь Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt,
мөр хоорондын зай 1.15sp (Line spacing: Multiple At 1.15sp), 2 талдаа зэрэгцсэн
(Alignment ›› Justified) байна.
 Параграф нь дээр, доороосоо тус бүр 6pt зайтай (Spacing: After 6pt, Before 6pt) байна.
 Параграф нь догол мөрнөөс таб шилжүүлэлт хийж (tab stop position 1 сm) эхэлсэн
байна.

Хүснэгтэн мэдээлэл:

 Хүснэгтэн мэдээлэл нь дугаарлагдсан байх бөгөөд хүснэгтийнхээ дээд талд байна.


Хүснэгтэн мэдээллийн дугаарыг (Reference ›› Insert Caption) ашиглан, АРА
стандартын дагуу харгалзах бүлгийн дугаарыг оруулахгүйгээр араб тоогоор
дугаарлана. (Хүснэгт 1,2,3...)
 Хүснэгтэн мэдээллийн дугаарыг энгийн (Regular) форматаар бичиж ард нь цэг тавьж
хүснэгтийн нэрийг Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt, ташуу налалттай
(Italic) зүүн талаас зэрэгцсэн (Align left) бичнэ. Хүснэгтийн дугаарыг ташуу
налалттай болгохгүй (Хүснэгт 1. Судалгааны нэгтгэл) гэж бичнэ.
 Хүснэгтэн мэдээлэл доторх текст нь Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt,
дээр, доороосоо тус бүр 2pt зайтай (Spacing: After 2pt, Before 2pt) бичнэ.
 Хүснэгтэн мэдээлэлд бутархай тоон өгөгдөл орж буй нөхцөлд аравтын орныг цэгээр
тэмдэглэж, бутархайг 2 орон авна. (20.53%)
 Хүснэгтэн мэдээлэл нь 1 нүүрт багтахгүй тохиолдолд дараагийн хуудасны толгой
хэсэгт Хүснэгт 2 (үргэлжлэл) гэж бичигдсэн байна.
 Хүснэгтэн мэдээллийн эх сурвалжийг бичихдээ Times New Roman фонтоор, үсгийн
өндөр 10pt, ташуу налалттай (Italic), хуудсаа голлосон (centered) байна.
 Хүснэгт болгон үндсэн бичвэрт дурдагдаж холбоос хийгдсэн байна. Тухайлбал
өгүүлбэрт “... Хүснэгт 2-т харуулсанаар... “ эсвэл “(хүснэгт 2-ийг үзнэ үү)” гэж
бичнэ. Холбоос хийсэн хуудсанд хүснэгтийг оруулна.

Зурган мэдээлэл:

 Зурган мэдээлэл нь дугаарлагдсан байх бөгөөд зургийнхаа дээд талд байна.Дугаарыг


(Reference ›› Insert Caption) ашиглан, АРА стандартын дагуу харгалзах бүлгийн
дугаарыг оруулахгүйгээр араб тоогоор дугаарлана. (Зураг 1,2,3...)
 Зурган мэдээллийн дугаарыг ташуу налалттай (Italic) форматаар бичиж ард нь цэг
тавьж зургийн нэрийг Times New Roman фонтоор, үсгийн өндөр 12pt, энгийн
(Regular) зүүн талаас зэрэгцсэн (Align left) бичнэ. Зургийн дугаарыг ташуу налалттай
бичнэ. (Зураг 1.Судалгааны нэгтгэл).
 Зураг болгон үндсэн бичвэрт дурдагдах ба Зураг 2-т харуулсанаар ,,,, эсвэл (Зураг 2-
ийг үзнэ үү) гэж холбоос хийнэ. Холбоос хийсэн хуудсанд зургийг оруулна.
 Зураг мэдээллийн эх сурвалжийг бичихдээ Times New Roman фонтоор, үсгийн өндөр
10pt, ташуу налалттай (Italic), хуудсаа голлосон (centered) байна.
 Зурган болон хүснэгтэн мэдээллийн дугаарын араас тухайн зураг, хүснэгтийн нэрийг
(Times New Roman, 10pt, Bold) форматын дагуу бичнэ. Зурган болон хүснэгтэн
мэдээллийн нэр нь хүснэгт эсвэл зургийнхаа дээд талд байна.

Номзүй:

 Ном зүйн жагсаалтад судалгааны ажлын үндсэн бичвэрт ашигласан, эш татсан


бүх эх сурвалжуудыг (Reference ›› Bibliography) ашиглан цагаан толгойн үсгийн
дарааллын дагуу оруулсан байна.
 Жагсаалтыг хэлний хувьд дараах ангилалаар жагсаана.
o Монгол хэл дээрх эх сурвалж
o Англи хэл дээрх эх сурвалж
o Бусад хэл дээрх эх сурвалж
 Ном, сурах бичиг, өгүүлэл, мэргэжлийн сэтгүүлийн нийтлэлийн ном зүйн
бичилтийг дараах байдлаар хийнэ. Үүнд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг,
хэвлэсэн он, бүтээлийн нэр, хэвлэгдсэн тоо, хэвлэгдсэн хот, улс, хэвлэлийн
үйлдвэр зэргийг заавал дурьдсан байна.
o Баярдаваа, Б., Гансүлд, Д. (2006). Макроэкономикс (2 дахь хэвлэл.).
Улаанбаатар, Монгол: Сэлэнгэпресс хэвлэх үйлдвэр.
o Parkin, M. (2008). Economics (8th ed.). Boston, USA: Pearson
 Салбарын мэдээлэл, тойм, судалгааны тайлангууд, гарын авлага, тараах
материал, лекцийн материалын ном зүйн бичилтийг дараах байдлаар хийнэ. Үүнд
зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэгдсэн он, бүтээлийн нэр, хэвлэгдсэн
сэтгүүлийн нэр, хэвлэлийн дугаар, хуудасны тоо зэргийг заавал дурьдсан байна.
o Лхагвасүрэн, Б. (2009). Монгол улсын уул уурхайн салбарын өсөлт ажил
эрхлэлтэд нөлөөлөх нь. Эдийн засаг: онол практик, 316(22), 137-145.
o Kim, M. (1986). Banking technology and the Existence of a consistent output
aggregate. Journal of Monetary Economics, 18 (2), 181-195.
 Интернэт эх сурвалжийг дараах байдлаар тусгаж өгнө. Үүнд зохиогчийн нэр,
овгийн эхний үсэг, хэвлэгдсэн буюу байршуулсан огноо, бүтээлийн нэр, татаж
авсан огноо, татаж авсан вэб сайтын шууд холбоос буюу бүтэн линкийг заавал
дурьдсан байна. Ямар нэг төлбөр төлөөгүй бол Retrieved from, тодорхой төлбөр
төлж таталт хийсэн бол Available at гэсэн тодотголуудыг хийсэн байна.
o Авралт-Од, П., Даваадалай, Б. (2010). Валютын ханшийн инфляцид
үзүүлэх ассимметр нөлөөг шалгах нь. Монголбанкны судалгааны
товхимол, № 5, Cit.09/28/2011. Retrieved
fromhttp://www.mongolbank.mn/documents/tovhimol/group5/07.pdf.
o Rampersad, T. (2005, June 8). Re: Traditional knowledge and traditional
cultural expressions [Online forum comment] Cit.09/28/2011.Available
athttp://www.wipo.int/roller/comments/ipisforum/Wedlog/theme_eight_how_cultural
#comments

You might also like